Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч Н. /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Д.,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2213002820283 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШТ/13 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/164 дугаар захирамжаар сэргээсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт , *******,*******,******* тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн,

******* овогт *******ийн ******* /РД:*******/.

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар саруудын хооронд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон тохиролцсон хохирогч Х.аас 280,000 төгрөг, Х.аас 200,000 төгрөг, Ц.аас 45,000 төгрөг, Б.аас 45,000 төгрөг, Ц.ээс 200,000 төгрөг, Г.аас 300,000 төгрөг, Э.ээс 110,000 төгрөг, Я.гаас 110,000 төгрөг, Г.гээс 45,000 төгрөг, Л.ас 45,000 төгрөг, Б.гээс 45,000 төгрөг, А.гээс 45,000 төгрөг, Б.ээс 365,000 төгрөг, М.эс 50,000 төгрөг, Б.ээс 50,000 төгрөг, Х.ээс 100,000 төгрөг, Э.аас 95,000 төгрөг, З.аас 50,000 төгрөг, М.аас 120,000 төгрөг, Б.өөс 110,000 төгрөг, Г.гаас 360,000 төгрөг, Б.ээс 120,000 төгрөг, З.ээс 402,000 төгрөг, Т.гээс 175,000 төгрөг, Д.аас 180,000 төгрөг, Б.аас 716,000 төгрөг, Т.ээс 130,000 төгрөг, Э.иас 100,000 төгрөг, Б.иас 50,000 төгрөг, М.гаас 120,000 төгрөг, М.гаас 95,000 төгрөг, М.дээс 25,000 төгрөг, Н.ээс 140,000 төгрөг, П.гаас 120,000 төгрөг, Ц.гаас 250,000 төгрөг, Д.аас 300,000 төгрөг, Н.гоос 139,000 төгрөг, Б.ээс 23,000 төгрөг, У.ээс 80,000 төгрөг, Ц.аас 540,000 төгрөг, Д.ээс 45,000 төгрөг, Н.ээс 25,000 төгрөг, Ц.гаас 90,000 төгрөг, Б.ээс 120,000 төгрөг, Д.ос 13,000 төгрөг, Ж.гээс 13,000 төгрөг, Б.гаас 58,000 төгрөг, Б.гаас 80,000 төгрөг, Г.ээс 571,000 төгрөг, Р.аас 205,000 төгрөг, Я.аас 310,000 төгрөг, Б.ээс 800,000 төгрөг, Ж.ээс 40,000 төгрөг, С.жанаас 150,000 төгрөг, Б.аас 205,000 төгрөг, Б.аас 150,000 төгрөг, Ц.аас 100,000 төгрөг, Б.ээс 100,000 төгрөгийг тус тус авч захиран зарцууулах эрх үүссэн боловч худалдахаар тохирсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа худалдаж авсан эд зүйл нь “хүргэгдэж байгаа, удахгүй очно” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан худалдахаар тохиролцсон эд зүйл нь өөрт байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулан, дээрх нэр бүхий 58 хохирогчид нийт 9,495,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээж байгаа. Прокурорын хэлсний дагуу би зар байршуулж би хүмүүсээс мөнгө авсан. Би зарим хүмүүстэй нь холбоо барьж мөнгийг нь өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс:  Хохирогч Х. /1-р хх-24-25-р тал/, хохирогч Х. /1-р хх-ийн 112-р тал/, хохирогч Ц. /1-р хх-ийн 159-160-р тал/, Б. /1-р хх-ийн 185-186-р тал/, Н. /1-р хх-ийн 200-204-р тал/, Г. /1-р хх-ийн 227-229-р тал/, Э. /2-р хх-ийн 8-р тал/, Я. /2-р хх-ийн 23-24-р тал/, Г. /2-р хх-ийн 41-42-р тал/, Л. /2-р хх-ийн 58-59-р тал/, Б. /2-р хх-ийн 74-75-р тал/, А. /2-р хх-ийн 96-97-р тал/, Б. /2-р хх-ийн 124-129-р тал/, М. /2-р хх-ийн 208-р тал/, Б. /2-р хх-ийн 214-215-р тал/, Х. /2-р хх-ийн 225-226-р тал/, Э. /2-р хх-ийн 244-245-р тал/, З. /3-р хх-ийн 17-18-р тал/, М. /3-р хх-ийн 26-27-р тал/, Б. /3-р хх-ийн 51-52-р тал/, Г. /3-р хх-ийн 70-71-р тал/, Б.э /3-р хх-ийн 88-89-р тал/, З.ь /3-р хх-ийн 104-р тал/, Т. /3-р хх-ийн 107-р тал/, Д. /3-р хх-ийн 121-125-р тал/, Б. /3-р хх-ийн 161-162-р тал/, Т. /3-р хх-ийн 243-244-р тал/, Э.ь /4-р хх-ийн 20-р тал/, Б.ь /4-р хх-ийн 45-р тал/, М. /4-р хх-ийн 49-р тал/, М. /4-р хх-ийн 55-56-р тал/, М.д /4-р хх-ийн 73-р тал/, Н. /4-р хх-ийн 87-р тал/, П. /4-р хх-ийн 102-р тал/, Ц. /4-р хх-ийн 108-109-р тал/, Д. /4-р хх-ийн 135-р тал/, Н. /4-р хх-ийн 156-р тал/, Д. /5-р хх-ийн 15-16-р тал/, Н. /5-р хх-ийн 31-р тал/, Ц. /5-р хх-ийн 46-47-р тал/, Б. /5-р хх-ийн 71-72-р тал/, Д. /5-р хх-ийн 86-87-р тал/, Ж. /5-р хх-ийн 99-р тал/, Б. /5-р хх-ийн 111-р тал/, Б. /5-р хх-ийн 125-р тал/, Г. /5-р хх-ийн 139-140-р тал/, Р.ар /5-р хх-ийн 161-р тал/, Я. /5-р хх-ийн 176-р тал/, Б.э /5-р хх-ийн 191-р тал/, Ж. /5-р хх-ийн 218-р тал/, С.жан /6-р хх-ийн 9-10-р тал/, Б. /6-р хх-ийн 57-58-р тал/, Б. /6-р хх-ийн 123-р тал/, Ц. /6-р хх-ийн 165-р тал/, Б. /6-р хх-ийн 186-р тал/, Б. /4-р хх-ийн 179-р тал/,  У. /4-р хх-ийн 182-р тал/, Ц. /4-р хх-ийн 206-р тал/ нарын мэдүүлэг, Хохирогч нараас гаргаж өгсөн фейсбүүк цахим орчинд Б.******* зар оруулсан группүүд дээр бичсэн зар болон түүнтэй харилцсан цахим зурвас бүхий мэдээллүүд /1-р хх-ийн 72-100, 230-235-р тал, 2-р хх-ийн 227-231-р тал, 3-р хх-ийн 28-32, 74-77, 92-93, 139-148-р тал, 4-р хх-ийн 22-23, 88-92, 159-160-р тал, 5-р хх-ийн 49-58, 143-148, 177-179, 193-206, 220-225 тал, 6-р хх-ийн 13-24, 60, 171-р тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /6-р хх-ийн 168-169-р тал/, Гэрч Б.ын мэдүүлэг /1-р хх-ийн 29, 149-р тал/, Д. /4-р хх-ийн 209-р тал/, Х. /6-р хх-ийн 31-р тал/, П. /6-р хх-ийн 76-р тал/, Д. /6-р хх-ийн 129-р тал/, Б. /6-р хх-ийн 167-р тал/, А., насанд хүрээгүй гэрч М. /4-р хх-ийн 247-248-р тал/ нарын мэдүүлэг, Арилжааны зарим банкнуудаас ирүүлсэн албан бичиг, хавсралт, дансны хуулгууд, Хаан банкны 2022.09.20-ны өдрийн 5180/491 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 50-52-р тал/, 2022.09.23-ны өдрийн 5180/508 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 54-р тал/, 2022.09.06-ны өдрийн 5045/22/1008 дугаартай албан бичиг болон дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 234-237-р тал/, 2022.12.27-ны өдрийн 546 дугаартай албан бичиг болон дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 62-66-р тал/, 2023.01.02-ны өдрийн 5045/23/06 дугаартай албан бичиг болон дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх-ийн 62-66-р тал/, Хаан банкны дугаарын дансны хуулга /6-р хх-ийн 171-р тал/, Төрийн банкны 2022.06.17-ны өдрийн 47/429 дугаартай албан бичиг, дансны хуулга /хх-ийн 114-116-р тал/, Төрийн банкны ******* *******ийн дугаарын дансанд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “ АРХАНГАЙ” гэсэн гүйлгээний утгаар 365,000 төгрөг шилжүүлсэн болон бусад нэр бүхий хохирогчдын төлбөр тооцооны шилжүүлгийн талаарх дансны хуулга /2-р хх-ийн 187-205-р тал/, Хяналтын камерын дуу дүрсний бичлэг буюу Хаан банкны 5180/508 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн сиди бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 14-16-р тал/, Мобиком корпорац ХХК-ны 2022.09.30-ны өдрийн 4/8650 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 61-68-р тал/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс:  Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа /3-хх-213/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3-хх-215/, налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн албан бичиг /7-хх-187/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

         

Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1–т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй. Хохирол төлбөр төлсөн талаар баримтаар гаргаж өгсөн зүйл байхгүй тул хохирол болох нийт 9.495.000 төгрөгийг төлүүлэх саналтай байна...” гэх,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Хохирол төлбөртэй холбоотой нийт 58 хохирогчид 9.495.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 915.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Хохирол төлсөн баримт нь хавтаст хэргийн 7 дугаар хавтаст байгаа прокурорын яллах дүгнэлтэд байгаа хохирлын тооцоогоор төлөгдсөн гэдэг нь нотлогдож байна. Тэгэхээр 9.495.000 төгрөгийн хохирлоос 915.000 төгрөгийг хасаж, 8.580.000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх,

Иргэдийн төлөөлөгч “...Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулах хүсэлттэй байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******агийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух үедээ 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар саруудын хооронд фейсбүүк цахим орчинд өөрийн ашигладаг олон хаягаас “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн заруудыг байршуулж, улмаар зарын дагуу холбогдон тохиролцсон хохирогч Х.аас 280,000 төгрөг, Х.аас 200,000 төгрөг, Ц.аас 45,000 төгрөг, Б.аас 45,000 төгрөг, Ц.ээс 200,000 төгрөг, Г.аас 300,000 төгрөг, Э.ээс 110,000 төгрөг, Я.гаас 110,000 төгрөг, Г.гээс 45,000 төгрөг, Л.ас 45,000 төгрөг, Б.гээс 45,000 төгрөг, А.гээс 45,000 төгрөг, Б.ээс 365,000 төгрөг, М.эс 50,000 төгрөг, Б.ээс 50,000 төгрөг, Х.ээс 100,000 төгрөг, Э.аас 95,000 төгрөг, З.аас 50,000 төгрөг, М.аас 120,000 төгрөг, Б.өөс 110,000 төгрөг, Г.гаас 360,000 төгрөг, Б.ээс 120,000 төгрөг, З.ээс 402,000 төгрөг, Т.гээс 175,000 төгрөг, Д.аас 180,000 төгрөг, Б.аас 716,000 төгрөг, Т.ээс 130,000 төгрөг, Э.иас 100,000 төгрөг, Б.иас 50,000 төгрөг, М.гаас 120,000 төгрөг, М.гаас 95,000 төгрөг, М.дээс 25,000 төгрөг, Н.ээс 140,000 төгрөг, П.гаас 120,000 төгрөг, Ц.гаас 250,000 төгрөг, Д.аас 300,000 төгрөг, Н.гоос 139,000 төгрөг, Б.ээс 23,000 төгрөг, У.ээс 80,000 төгрөг, Ц.аас 540,000 төгрөг, Д.ээс 45,000 төгрөг, Н.ээс 25,000 төгрөг, Ц.гаас 90,000 төгрөг, Б.ээс 120,000 төгрөг, Д.ос 13,000 төгрөг, Ж.гээс 13,000 төгрөг, Б.гаас 58,000 төгрөг, Б.гаас 80,000 төгрөг, Г.ээс 571,000 төгрөг, Р.аас 205,000 төгрөг, Я.аас 310,000 төгрөг, Б.ээс 800,000 төгрөг, Ж.ээс 40,000 төгрөг, С.жанаас 150,000 төгрөг, Б.аас 205,000 төгрөг, Б.аас 150,000 төгрөг, Ц.аас 100,000 төгрөг, Б.ээс 100,000 төгрөгийг тус тус авч захиран зарцууулах эрх үүссэн боловч худалдахаар тохирсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа худалдаж авсан эд зүйл нь “хүргэгдэж байгаа, удахгүй очно” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан худалдахаар тохиролцсон эд зүйл нь өөрт байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулан нэр бүхий 58 хохирогчид нийт 9,495,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ын өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүүхэд тоглуулах хийлдэг тоглоом авахаар гэх фейсбүүк хаягт байршуулсан зарын дагуу холбогдож тоот “” гэх данс руу 280,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-24-25 дугаар тал/,

 

  1. Хаан банк ХХК-ийн М.ын эзэмшлийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-52 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ын өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эмэгтэй хүний зуны өмд авахаар фейсбүүк хуудаст байршуулсан зарын дагуу “” гэх хаягаар холбогдож тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-112 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ын өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өмд захиалж авахаар тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-159-160 дугаар тал/

 

  1. Төрийн банк ХХК-ийн Б.*******агийн эзэмшлийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-115-116, 166-169, 210-212, 241-243, 2хх-136-152, 189-205, 3хх-2-5, 3хх-116-118, 3хх-193, 195-196, 3хх-250, 4хх-1-2, 29-31, 4хх-61-64,  4хх-82-84, 4хх-116-119, 4хх-141-143, 4хх-167-169 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр годон гутал авна гэх зарын дагуу холбогдож тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-185 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор Н.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10 ширхэг өмд захиалахаар тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-200-201, 204 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмд бөөндөнө гэх зарын дагуу холбогдож 15 ширхэг өмдийг худалдаж авахаар тоот данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга, фейсбүүк чатны хуулга /1хх-227-235 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ийн өгсөн: “...би 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүкээр эмэгтэй хүний өмд зарна гэх зарын дагуу 4 ширхэг өмд захиалахаар 110,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-8 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Я.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу 5 ширхэг өмд захиалж 110,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, дансны хуулга /2хх-23-25 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу годон гутал авахаар тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /2хх-41-42, 44-45 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүкт байршуулсан зарын дагуу өмд захиалахаар тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-58-59 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу өмд захиалахаар тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, дансны хуулга /2хх-74-75, 81 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу даашинз захиалахаар тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /2хх-96-97, 103 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу 1 хайрцаг буюу 96 ширхэг хүүхдийн хөөс, 1 хайрцаг буюу 1,000 ширхэг коланы аяга худалдаж авахаар захиалга өгч тоот данс руу 365,000 төгрөг шилжүүлсэн...би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 260,000 төгрөг, 08 дугаар сарын 21-ний өдөр 105,000 төгрөгийг буцаан авсан...” гэх мэдүүлэг, дансны хуулга /2хх-124-132 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд М.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкээр холбогдож машины хийлдэг гудас захиалахаар тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-208 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сард фейсбүүкт машины хийлдэг гудас хямд зарна гэх зарын дагуу холбогдож тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2хх-215 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Х.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож 1 ширхэг тогоо, 1 ширхэг аяны гудас авахаар 100,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, фейсбүүк чатаар харилцсан зурвас /2хх-225-231 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож хийлдэг буйдан авахаар 95,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /2хх-244-246 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сард машины гудас авахаар фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож тоот данс руу 50,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-17-18 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож 2 ширхэг аяны гудас авахаар тоот данс руу 120,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээ харилцсан зурвас /3хх-26-31 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкт тавигдсан зарын дагуу 10 ширхэг давсан цэцэг авахаар захиалж тоот данс руу 110,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-51-52 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.гийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк тавьсан зарын дагуу холбогдож 18,000 төгрөгийн үнэтэй 20 ширхэг хүүхдийн хослол авахаар ******* ******* гэх хүний данс руу 360,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /3хх-70-71, 74-76 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож хүүхдийн хувцас захиалахаар 120,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, фейсбүүкээр харилцсан зурвас /3хх-88-89, 92-93 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор З.ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сард фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож хүүхдийн хувцас захиалахаар 402,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-104 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.н өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр цацагтай оймс зарна гэсэн зарын дагуу фейсбүүкээр холбогдож 175,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-107 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор Д.ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкт байршуулсан “оймс, тирко бөөнөөр зарна” гэх зарын дагуу холбогдож Б.******* гэх хүний данс руу 180,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-121-125 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан хүүхдийн хувцас зарна гэх зарын дагуу холбогдож захиалга өгч ******* гэх хүний тоот данс руу нийт 716,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /3хх-139-148, 161-162 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.ийн өгсөн: “...би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу 20 ширхэг тирко захиалж тоот данс руу 130,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-243-244 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүкт лайв хийж байсны дагуу холбогдож хүүхдийн 10 ширхэг унтлагын хувцсыг захиалж тоот данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-20, 23 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүкээс хүүхдийн гутал зарна гэсэн зарын дагуу холбогдож 1 ширхэг хүүхдийн гутал захиалж тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-45 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.гийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүүхдийн гутал зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 3 ширхэг хүүхдийн гутал захиалж эхлээд 120,000 төгрөг, дараа нь 108,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-48 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу хүүхдийн өвлийн 1 ширхэг хослол захиалахаар 95,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-54-55 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.дийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүүхдийн хослол зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож тоот данс руу 25,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-73 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.ийн өгсөн: “...2022 ооны 09 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүкт тавьсан хямд үнэтэй хүүхдийн хувцас зарна гэх зарын дагуу холбогдож хүүхдийн гадуур хувцас 2 ширхгийг авахаар тоот Б.******* гэх хүний данс руу 140,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, фейсбүүкээр харилцсан зурвас, мөнгө шилжүүлсэн баримт /4хх-87-92 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор П.гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр буйдан зарна гэх фейсбүүк тавигдсан зарын дагуу холбогдож Б.******* гэх хүний тоот данс руу урьдчилгаа 120,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-102 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүкт тавьсан ор зарна гэх зарын дагуу холбогдож тоот данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /4хх-108-110 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож гэрийн цоохор бүрээс 1 ширхгийг захиалж 300,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4х-135 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.гийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүүхдийн өвлийн хувцасны захиалга авч байна гэх фейсбүүкт тавигдсан зарын дагуу холбогдож хүүхдийн хувцас, 3, 4 ширхэг куртик захиалж тоот данс руу 139,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, фейсбүүкээр харилцсан зурвас, мөнгө шилжүүлсэн баримт /4х-156-161 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож хослол захиалж тоот данс руу 23,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4х-179 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор У.ийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буйдан зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож урьдчилгаа 80,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4хх-182 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүкт чийгийн гудас зарна гэх зарын дагуу холбогдож 30 ширхэг гудас захиалахаар тоот гэх хүний данс руу 540,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /4хх-204, 206 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр М.ын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл би төрсөн эцэг Б.ынд Б.******* тар хоёртоо хамт амьдарсан. Тухайн үед Б.******* надаас миний картыг түр хэрэглэж байгаад өгье гээд 4 сард аваад 7 дугаар сард буцааж өгч байсан...” гэх мэдүүлэг /4хх-247-248 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкээс өмд зарна гэсэн зарыг харж холбогдоод тоот данс руу 45,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх-15-16, 17-19 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкт байршуулсан цүнх зарна гэх зарын дагуу холбогдож 25,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх-31 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “бүх бараа бөөний үнээр” гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 5 ширхэг чийгийн гудас захиалахаар 90,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх-46-47, 49-58 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүкээс зар харж байгаад нэг эмэгтэй хүнтэй холбогдож чаталж байгаад бүтээлэг авахаар тохиролцож урьдчилгаа 120,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /5хх-71-72 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын сүүлээр фейсбүүкт хүүхдийн баривч зарна гэх зарын дагуу холбогдож захиалга өгөөд 13,000 төгрөгийг шилжүүлсэн...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-86-87 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мак зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 5759007881 тоот данс руу 13,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх-99 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүкээс өмд зарна гэх зарыг харж холбогдоод 33,000 төгрөгийг өмд авахаар тоот данс руу, 25,000 төгрөгийг 3 ширхэг топ авахаар тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх-111 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.гийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүкт тавьсан зарын дагуу холбогдож 10 ширхэг гишгэдэг бөмбөг захиалахаар тоот данс руу 80,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5хх-125 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр онлайнаар даашинзнууд захиалахаар 110,000 төгрөг, 06 дугаар сарын 28-ны өдөр 123,000 төгрөг, 338,000 төгрөг, нийт 571,000 төгрөгийг шилжүүлсэн...буцааж 07 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо надад 271,000 төгрөгийг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх-139-140, 143-148 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Р.арын өгсөн: “...2022 оны 07 дугаар сард цахимаар бэлэн хувцас зарна гэх зарын дагуу чатаар холбогдож хувцас авахаар 205,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /5хх-161-163 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Я.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүкт хүүхдийн тоглоом зарна гэх зарын дагуу холбогдож 38 ширхэг бөмбөг захиалаад нийт 310,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх-176-179 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүкээр цаа бугын гутал захиална гэх зарын дагуу холбогдож урьдчилгаа 500,000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, каргоны 50,000 төгрөгийг нийт 750,000 төгрөгийг Б.*******агийн гэх данс руу шилжүүлсэн...11 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийг Б.******* өөрийн данснаас буцааж над руу шилжүүлсэн. Одоог хүртэл миний үлдэгдэл мөнгийг өгөөгүй...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх-191, 193-194, 196-206 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.ийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуучин тавилга зарна гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож буйдан авахаар 180,000 төгрөгөөс урьдчилгаа 40,000 төгрөгийг Б.******* гэх хүний тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /5хх-218, 220-225 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.жаны өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “сүүдрэвч зарна, хүргэлтээр орон нутгийн унаанд тавьж өгнө” гэх зарын дагуу фейсбүүкээр холбогдож 150,000 төгрөгийг гэх хүний тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /6хх-9-10, 14-24 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын дундуур Б.******* гэх эмэгтэй миний таксинд суугаад Баянзүрхийн гол руу хүргүүлсэн. Тэрний өмнө миний дансыг гуйгаад мөнгө орох болно та таксины зардлаа аваад үлдэгдэл мөнгийг нь бэлнээр аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч таксины зардалд 15,000 төгрөгийг аваад үлдэгдэл 135,000 төгрөгийг Б.*******д бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-31, 33-35 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ы өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр маникюрын хэрэгсэл худалдаж авахаар фейсбүүкт байршуулсан зарын дагуу холбогдож Ц. гэх хүний тоот данс руу 150,000 төгрөгийг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /6хх-57-58, 62-66 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  П.гийн өгсөн: “...манай дэлгүүрт өндөрдүү бор царайтай махлагдуу казах эмэгтэй орж ирээд манай нөхөр самарт явсан, мөнгө шилжүүлэх байх гэж хэлээд манай дэлгүүрээс хоол хүнсний зүйл аваад дэлгүүрийн тоот данс руу мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6хх-76-77 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр маникюрын хэрэгсэл сэт будаг авахаар тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, фейсбүүкээр харилцсан зурвас /6хх-124, 104-119 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрт сууж байхад байнга үйлчлүүлдэг нэрийг нь сайн мэдэхгүй казах эмэгтэй орж ирээд 150,000 төгрөгийг хүнээр шилжүүлээд бүх мөнгөндөө хүнс, ахуйн хэрэглээний зүйл аваад гарсан...” гэх мэдүүлэг /6хх-129 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.*******агийн өгсөн: “...миний дансыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хаачихсан байгаа. “” хүнсний дэлгүүрээр байнга орж үйлчлүүлдэг учраас тухайн дэлгүүрийн дансаар мөнгө шилжүүлж авсан. Би тухайн өдөр шилжүүлж авсан бүх мөнгөөрөө ахуйн хэрэглээний зүйл худалдаж авсан...” гэх мэдүүлэг /6хх-131 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ын өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүкт хүүхдийн хувцас хийдэг хайрцаг зарна гэх байршуулсан зарын дагуу холбогдож захиалга өгөөд тоот данс руу  урьдчилгаа 100,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6хх-165 дугаар тал

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш өндөр махлагдуу бор царайтай бүлтгэр нүдтэй эгч манай дэлгүүрт орж ирээ данс руу чинь мөнгө орно юм авъя гээд 10 орчим минут хүлээж байгаад дансанд 100,000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр эгч 1 шил архи, 5, 6лааз пиво, мах ногоо, чипс зэрэг эд зүйл аваад такси барина гээд 2,000 төгрөг бэлнээр аваад гарсан...” гэх мэдүүлэг /6хх-167 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүкт байршуулсан зарын дагуу холбогдож ширээ, сандал авахаар 100,000 төгрөг шилжүүлж, манай хүүхэд хагалгаанд орж байгаа гэхээр нь дахин 100,000 төгрөгийг гэх хүний 5041432936 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6хх-186 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.ийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Ургац дэлгүүр дээрээ ажлаа хийж байхад нэг эмэгтэй хүн орж ирээд гурил, тос зэрэг бараа авсан. Миний 5041432936 тоот дансыг аваад мөнгө удахгүй орж ирнэ гээд нэлээн байж байгаад мөнгө нь орж ирээд хүнсээ аваад явсан...” гэх мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт /6хх-188, 190-191 дүгээр тал/

 

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаар “...Б.*******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн...” шийтгэх тогтоолын хуулбар /6хх-203-206 дугаар тал/

 

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар “...Б.*******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн...” шийтгэх тогтоолын хуулбар /6хх-207-210 дугаар тал/

 

  1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 228 дугаар “...яллагдагч Б.*******агийн үргэлжилсэн үйлдлээр нийт 39 хохирогчид 10,050,000 төгрөгийн хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар зүйлчлэхээр тогтоосон...” яллах дүгнэлт /8хх-172-194, 221-232 дугаар тал/

 

  1.  Шүүгдэгч Б.*******агийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн: “ дугаараас э 120,000 хүлээж авав”, “ дугаараас 175,000 төгрөг хүлээж авлаа”, “ дугаараас ын РД: Данс: 80,000 хүлээн авсан”, “ дугаараас Б. 150,000 төгрөг хүлээн авлаа” гэх баримтууд /8хх-235 дугаар тал/

 

  1. Шүүгдэгч Б.*******агийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн: “ дугаараас 100,000 төгрөг хүлээн авсан”, “ дугаараас 58,000 төгрөг шүүхийн шийдвэрээс хүлээн авлаа”, дугаараас 120,000 төгрөг хүлээж авсан”, “ дугаараас 95,000 хүлээж авлаа ” гэх баримтууд /8хх-236 дугаар тал/

 

  1. Шүүгдэгч Б.*******агийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн: “Б.ийн шүүхэд бичгээр бичиж өгсөн ...716,000 төгрөгийг өөрийн дансанд хүлээж авлаа... хүсэлт”, дугаараас э 120,000 хүлээж авлаа”, “ дугаараас Э. 110,000 төгрөг хүлээж авлаа” гэх баримтууд /8хх-237 дугаар тал/

 

  1. Шүүгдэгч Б.*******агийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн: “ дугаараас 180,000 хүлээж авлаа” гэх баримтууд /8хх-238 дугаар тал/

 

  1. Шүүгдэгч Б.*******агийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн: “ дугаараас Г. мөнгөн дүнгээ хүлээн авлаа”, “ дугаараас мөнгөн дүн 140,000 хүлээж авлаа”, “ дугаараас ы нь залилангийн хэргээр 150,000 төгрөг алдсан. Үүнийг 05.29-нд буцаан авч гомдолгүй болсон.” гэх баримтууд /8хх-239 дүгээр тал/

 

  1. Шүүгдэгч Б.*******агийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн: “Г.ын ...2024.05.28-нд 300,000 төгрөг бэлнээр хүлээн авсан нь үнэн болно... гэх бичгээр гаргасан хүсэлт” /8хх-240 дүгээр тал/

 

  1. Шүүгдэгч Б.*******агийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн: “ 180,000 хүлээж авлаа” гэх баримт /8хх-241 дүгээр тал/

 

  1. Шүүгдэгч Б.*******агийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн: “ дугаараас ийн 13,900 хүлээн авлаа”, “Ц.ын бичгээр өгсөн ...540,000 төгрөгийг бүрэн бүтэн хүлээн авсан тул гомдол саналгүй”, “Г.гийн бичгээр өгсөн ...2021 онд хохирсон 360 төгрөг хүлээн авсан нь үнэн болно”, “З.ийн бичгээр өгсөн ...402,000 төгрөгөө буцаан авсан нь үнэн болно. Гомдол санал байхгүй болно” гэх баримтууд /8хх-242 дугаар тал/

 

  1. Шүүгдэгч Б.*******агийн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой гаргаж өгсөн: “ дугаараас 205,000 хүлээж авлаа”, “ дугаараас 45,000 хүлээж авсан”, “ дугаараас 110,000 авсан” гэх баримтууд /8хх-243 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль аль нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг.

 

Энэ хэргийн тухайд Б.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө /мөнгө/-ийг шунахайн сэдэлт, зорилгоор 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл 1 жил гаруй хугацаанд нэг төрлийн залилах гэмт хэргийг ижил төстэй аргаар буюу цахим хэрэгсэл /фейсбүүк/ ашиглан худал үгээр итгэн үнэмшүүлэх, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх “хүүхдийн хувцас зарна, захиалга авна, хүргэлтээр хүргэж өгнө, бараа материал зарах захиалга авна” гэх зэрэг аргаар бусдыг хуурч, өөрт байхгүй бараа, материалыг байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч, захиран зарцуулж, нэр бүхий 58 хохирогч нарт нийт 9,495,000 төгрөгийн хохирол учруулсан улмаар уг мөнгийг өөрийн болон гэр бүлийн ахуй амьдрал, зээлийн төлбөр зэрэгт хэрэглэж, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”  гэж заасан ба 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн 58 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******агийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэр бүхий 58 хохирогчид нийт 9.495.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.т 365,000 төгрөг /2хх-124/, Г.т 300,000 төгрөг /5хх-139-140/, Б.ийн 100,000 төгрөг /5хх-191/ тус тус төлсөн ба хохирогч Д. нь “....зарын дагуу холбогдож захиалга өгөөд 13,000 төгрөгийг шилжүүлсэн...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-86-87/, хохирогч Д.ын “... дугаарын утсаар холбогдож /300,000 төгрөгийн хохирол учирсан/ одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, мөнгө авахгүй...” гэх тайлбар /8хх-249/ зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд нийт 1,078,000 төгрөгийг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлөхтэй холбогдуулан 5 хоногийн завсарлага авч, хохирогч Б.эд 120,000 төгрөг, Т.д 175,000 төгрөг, У.д 80,000 төгрөг, Б.д 150,000 төгрөг, Б.т 100,000 төгрөг, Б.д 58,000 төгрөг, М.д 120,000 төгрөг, Э.ад 95,000 төгрөг, Б.ид 716,000 төгрөг, Э.т 110,000 төгрөг, Д.ад 180,000 төгрөг, Н.д 140,000 төгрөг, Б.т 150,000 төгрөг, Г.д 300,000 төгрөг, Н.д 139,000 төгрөг, Ц.д 540,000 төгрөг, Г.д 360,000 төгрөг, З.Ансангүлд 402,000 төгрөг, Р.т 205,000 төгрөг, Ц.д 45,000 төгрөг, Я.д 110,000 төгрөг, нийт 4,295,000 төгрөг, бүгд 5,373,000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.*******гаас нийт 4,122,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.д 280,000 төгрөг, Х.ад 200,000 төгрөг, Б.т 45,000 төгрөг, Н.т 200,000 төгрөг, Г.д 45,000 төгрөг, Л.д 45,000 төгрөг, Б.д 45,000 төгрөг, А.д 45,000 төгрөг, М.д 50,000 төгрөг, Б.эд 50,000 төгрөг, Х.т 100,000 төгрөг, З.д 50,000 төгрөг, Б.т 110,000 төгрөг, Т.т 130,000 төгрөг, Э.ьд 100,000 төгрөг, Б.ьд 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг, М.д 95,000 төгрөг, М.дэд 25,000 төгрөг, П.д 120,000 төгрөг, Ц.д 250,000 төгрөг, Б.т 23,000 төгрөг, Д.т 45,000 төгрөг, Н.т 25,000 төгрөг, Ц.д 90,000 төгрөг, Б.т 120,000 төгрөг, Ж.д 13,000 төгрөг, Б.д 80,000 төгрөг, Я.ад 310,000 төгрөг, Ж.д 40,000 төгрөг, С.жанд 150,000 төгрөг, Ц.д 100,000 төгрөг, Б.эд 650,000 төгрөг, Г.т 271,000 төгрөг, М.д 50,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

  

Шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3  дэх хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд 5 жилийн хорих ял оногдуулах, Б.******* нь 6 сартай, 9 настай 2 хүүхэдтэй, түүний бага насны хүүхдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 25.9, 25.10-т зааснаар тухайн хүүхдүүдийн оршин суугаа газрын Засаг даргаар шийдвэрлүүлэхээр шийтгэх тогтоолд тусгуулах саналтай. Гэмт хэргийн улмаас 58 хохирогчид учирсан 9.495.000 төгрөгөөс 24 хохирогчийн хохирол төлбөрт 5.481.000 төгрөгийг төлөгдсөн. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргахгүйгээр оролцдог. Нэр бүхий хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулсан байдал, хувийн байдал болох бага насны хүүхэдтэй зэрэг  нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргаж буй ялын саналтай өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна. Хүүхдүүдийн асран хамгаалалтын хувьд төрсөн эцэг нь байгаа тул хүүхдүүдийн асрамжийн асуудлыг эцэгт нь үлдээх саналтай байна гэв...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тогтоогдоогүй болно.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 7 хоногтой, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.*******а нь Б.тай 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан хэдий ч Б.*******агийн хүү 9 настай *******агийн , 9 сартай ын нар нь одоо эцгийн хамт амьдарч байгаа гэх нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох 9 настай ******* овогт *******агийн /РД:/, 9 сартай ын /РД:/ нарт асран хамгаалагч тогтоож, тэдний эрх ашиг сонирхлыг хамгаалахыг Налайх дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ******* овогт *******ийн *******аг “цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг  байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.*******аг 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******ад оногдуулсан 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******агийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******агаас нийт Б.*******гаас нийт 4,122,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.д 280,000 төгрөг, Х.ад 200,000 төгрөг, Б.т 45,000 төгрөг, Н.т 200,000 төгрөг, Г.д 45,000 төгрөг, Л.д 45,000 төгрөг, Б.д 45,000 төгрөг, А.д 45,000 төгрөг, М.д 50,000 төгрөг, Б.эд 50,000 төгрөг, Х.т 100,000 төгрөг, З.д 50,000 төгрөг, Б.т 110,000 төгрөг, Т.т 130,000 төгрөг, Э.ьд 100,000 төгрөг, Б.ьд 50,000 төгрөг, М.д 120,000 төгрөг, М.д 95,000 төгрөг, М.дэд 25,000 төгрөг, П.д 120,000 төгрөг, Ц.д 250,000 төгрөг, Б.т 23,000 төгрөг, Д.т 45,000 төгрөг, Н.т 25,000 төгрөг, Ц.д 90,000 төгрөг, Б.т 120,000 төгрөг, Ж.д 13,000 төгрөг, Б.д 80,000 төгрөг, Я.ад 310,000 төгрөг, Ж.д 40,000 төгрөг, С.жанд 150,000 төгрөг, Ц.д 100,000 төгрөг, Б.эд 650,000 төгрөг, Г.т 271,000 төгрөг, М.д 50,000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар , *******, тоотод оршин суух шүүгдэгч ******* овогт *******ийн *******а /РД:*******/-ийн төрсөн хүүхдүүд болох 9 настай ******* овогт *******агийн /РД:/, 9 сартай ын /РД:/ нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалаахыг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ                            

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД

                           ШҮҮГЧ                              Э.ЭНХЖАРГАЛ