Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

Улсын яллагч Д.Лхагваа /томилолтоор/

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407000000081 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт *******,*******,*******,******* гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн , тоотод  үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт нэвтэрч, 800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би 2024 оны 03 дугаар сарын  26-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны шилжих шөнө “” гэх дэлгүүрээс нууцаар бэлнээр 800.000 төгрөг авсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-5/, хохирогч н.ын мэдүүлгүүд /хх-9-13/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-19/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх21-25/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-31/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-40/, хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-42-46/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-52-54/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-76-80/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээсэд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-12-13/, эд зүйлийн үнэлгээ /хх-40/, ял шалгах хуудас /хх-80/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-185/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                

Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж Г.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн , тоотод  үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт нэвтэрч 800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

  1. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-5 дугаар тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.ын өгсөн: “...дэлгүүрийн хаалга дээр ирэхэд тахийж мурийсан сэрээ олдсон...лангууны ард байсан хайрцагтай бэлэн мөнгө алга болсон байсан...хяналтын камерт хар хувцастай хүн орж ирээд мөлхөөд мөнгө авч байгаа нь бичигдсэн байсан...бэлэн мөнгө 800,000 төгрөг байсан...хэрэг болсон өдрийн маргааш байцаагч нь надад 265,100 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Үлдсэн мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-9-13 дугаар тал/,
  3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ийн өгсөн: “...хяналтын камерт бичигдсэн курткыг таньж байна. Түүний алхаж байгаа нь ******* гэх танил дүүтэй адилхан байна. ******* нь Төв аймгийн Мөнгөнморьтод байдаг хажуу айлын хүүхэд бөгөөд би ажилд оруулах  гэж авчраад Налайх дүүргийн гэрт 2024 оны 03 дугаар сард 8 өдөр хамт амьдарсан...” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр тал/,
  4. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-25 дугаар тал/,
  5. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31 дүгээр тал/,
  6. ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “...цоож 6,500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт,
  7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-83-87 дугаар тал/,
  8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч “...шүүгдэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны шилжих шөнө шөнийн 02 цагийн үед Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг-Ундаа” гэх хүнсний дэлгүүрт нэвтэрч улмаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар 800,000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол хор уршгийн тухайд хохирогч н.д 800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 460,000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч нь хохирогч н.д 346.000 төгрөгийг төлөх төлбөртэй гэж үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг сидиг хэргийн хамт хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалах, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сэрээг эд мөр устгах комисст даалгаж устгуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх санал гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, түүний үйлдсэн гэм буруутай тохирсон гэж үзэж байна... Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар 265,100 төгрөг мөн түүний данс руу 200,000 төгрөг төлсөн байгаа тул тухайн төлбөрийг хохирогчийн төлөх төлбөрөөс хасаж шийдвэрлэж өгнө үү...” дүгнэлт, тайлбарыг гаргав.

Иймд шүүгдэгч Г.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба хэргийн бусад оролцогч маргаж мэтгэлцээгүй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.д 800,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд 465,100 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирол төлбөр төлөхөөр завсарлага авч 350,000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаанд хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар буюу хорих ангийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заасны дагуу “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж...” зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди, 1 ширхэг тахийж мурийсан төмөр хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 5 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, 1 ширхэг тахийж мурийсан төмөр сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ