Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 152/ШШ2021/00363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, ,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Т банк ХХК-ийн,

         Хариуцагч: Ш овогт Г-ын А,

         Хариуцагч: С овогт П-ын Б нарт холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.А, П.Б нар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банкнаас 160700106690 тоот гэрээ байгуулан 15.655.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Иймээс зээлдэгч Г.А, хамтран зээлдэгч П.Б нартай байгуулсан цалингийн зээлийн гэрээний 6 дугаар заалтыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 10.927.780 төгрөг, хүүгийн төлбөр 789.725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.855 төгрөг, нийт 11.720.360 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Г.А, П.Б нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 11.720.360 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Г.А, П.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан ярилцсан боловч тохиролцоонд хүрч чадсангүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч Төрийн банкнаас нэхэмжилсэн 11.720.360 төгрөгийн зээлийн үлдэгдлийг нийт дүнгээр төлөх боломжгүй. Зээлийн хугацаа 2023 оны 10 сард зээлийн хугацаа дуусаж байгаа тул энэ хугацаа хүртэл зээлийг хэсэгчлэн төлөх боломжтой гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

     Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Г.А, П.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажсан байна.

      Хариуцагч Г.А, П.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч Төрийн банкнаас нэхэмжилсэн 11.720.360 төгрөгийн зээлийн үлдэгдлийг нийт дүнгээр төлөх боломжгүй. Зээлийн хугацаа 2023 оны 10 сард зээлийн хугацаа дуусаж байгаа тул энэ хугацаа хүртэл зээлийг хэсэгчлэн төлөх боломжтой гэж маргажээ.

        Хариуцагч Г.А, П.Б нар Т банк ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 160700106690 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 8.855.000 төгрөг дээр 6.800.000 төгрөг нэмж, нийт 15.655.000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдсэн байна.

        Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

       Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Г.А, П.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулж Т банк ХХК-д олгож шийдвэрлэв.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А, П.Б нараас 202.476 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ. 

      Хариуцагч П.Б-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Г.А, П.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 /арван есөн сая жаран дөрвөн мянга нэг зуун гурав/ төгрөг гаргуулж Т банк ХХК-д олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.476 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А, П.Б нараас 202.476 476 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ