Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга         Э.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Р.Атарцэцэг

Шүүгдэгч                                  Э.С******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн  26.1 дүгээр зүйлийн 1 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И******* ургийн овогт Э******* С*******ад холбогдох эрүүгийн 2431000000098 дугаартай хэргийг 2*******4 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, эмэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн т Сэлэнгэ аймаг С******* сум ******* дугаар баг Ц******* 15 дугаар ******* 16 тоотод оршин суух, урьд

-Сонгинохайран дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, И******* ургийн овогт Э******* С******* Регистрийн дугаар: МЮ9312*******08

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.С******* нь 2*******3 оны 09 дүгээр сарны 26-ны өдөр О.Т******* нэр дээр Голомт банкнаас өөрөө зээлийн батлан даагчаар оролцож 7,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг авч түүнээс 1,000,000 төгрөгийг зээлж, 1,090,000 төгрөгийг хүүхдийнх нь Төрийн банк дахь хадгаламжид хийнэ гэж нийт 2,090,000 төгрөг бэлнээр, мөн О.Т******* зөвшөөрөлгүйгээр түүний бүртгэлтэй утасны дугаарыг нь ашиглан Голомт банканд цахим интернэт банкны аппликешн түүний зөвшөөрөлгүйгээр үүсгэн Голомт банк дахь тоот данснаас нууцаар хууль бусаар 2*******3 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,700,000 төгрөг, 2*******3 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 305,000 төгрөг, 2*******3 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 317,000 төгрөгийг цахим зээл үүсгэн өөрийн аарал бүхий харилцаатай хүмүүс болон өөрийн хүүхдүүд болох Хаан банк дахь М овогтой Х 56882*******634 тоот дансаар, М овогтой Л тоот дансаар нийт 2,322,000 төгрөг, бэлнээр 2,090,000 төгрөг нийт 4,412,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан,

Мөн О.Т******* бүртгэлтэй утасны дугаар болон хувийн мэдээллийг ашиглан түүний нэр дээр Төрийн банкны тоот данснаас түүний нэр дээр интернэт цахим хуудас үүсгэн өөрийн хүүхэд болох М.Д дансаар 2*******4 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 99,000 төгрөгөөр 2 удаа, 2*******4 оны  1 дүгээр  дүгээр сарын 22-ны өдөр 99,000 төгрөгөөр 2 удаа, 2*******4 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 14,000 төгрөгөөр 2 удаа нийт 424,200 төгрөг,

М.Х дансаар 2*******3 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2*******3 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 30,000 төгрөг, 2*******3 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 99,000 төгрөг нийт 229,000 төгрөг,

О.Т******* эзэмшлийн Төрийн банкны тоот данснаас шууд зарлагын гүйлгээрээр нийт 739,700 төгрөг, О.Т******* хүү О.З Төрийн банк дахь хадгаламжийн данснаас хадгаламж барьцаалсан цахим зээлээр 457,000 төгрөг, О.Т******* охин О.Э Төрийн банк дахь хадгаламжийн данснаас хадгаламж барьцаалсан цахим зээлээр 599,000 төгрөг, нийт 1,795,700 төгрөг бэлнээр болон цахим хэрэгсэл ашиглан нууцаар нийт 6,860,900 төгрөгийн хохирол учруулан цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

Мөн 2*******4 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.Ц "Оросын хил гарна, цагаан хуудас авах хэрэгтэй, гар утсаар чинь хүн рүү залгаад өгье" гэж түүний эзэмшлийн Самсунг А22 загварын гар утсыг нь авч Хаан банкны аппликэйшн рүү түүний бүртгэлтэй утасны дугаарыг нь ашиглан нэвтэрч улмаар эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар 5688*******1545 данснаас 5,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч Хаан банкны дугаарын данс руу шилжүүлэн цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С******* мэдүүлэхдээ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Буруу зүйл хийсэндээ харамсаж гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Мэдүүлэг өгөхгүй, ярих зүйл байхгүй гэв.

 

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Цийн 2*******4 оны 03 дугаар сарын 22-нд  өгсөн: "... Би 2*******4 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын 7-р багийн нутаг дэвсгэрт явж байхад миний зүс таних С******* гэх хүн намайг Алтанбулаг сум Хиагт руу цуг явах уу хоёулаа бичиг баримтаа бүрдүүлье гэж хэлээд намайг нутгийн удирдлагын 3-р ******* байх, би сайн санахгүй байна тэнд намайг дуудаад би өглөөний 10 цагийн орчимд очиж уулзсан. Тэгсэн тухайн хүн хэлэхдээ Оросын хил гарахын тулд надад цагаан хуудас авж өгнө гэж хэлээд миний эзэмшлийн дугаар бүртгэлтэй Самсунг А22 загварын гар утсаны кодыг тайлуулж аваад Нутгийн удирдлагын 2-р ******* луу орсон, тэгээд тэрнээс хойш ойролцоогоор 1 цаг орчим болсны дараа гарж ирээд Шинэ- зах Олон улсын худалдааны төв рүү явсан. Тэнд очсоны дараа миний утсыг дахиж аваад би хүн рүү залгаад өгье миний утсыг ерөөсөө авахгүй байна гэж хэлээд Шинэ зах Олон улсын худалдааны төв рүү орсон. Би тухайн өөрийнхөө утсаны кодыг хэлсэн. Тэгээд хэд хоногинӣ дараа Хаан банкнаас над руу залгаж таны бүртгэлтэй дансанаас тэтгэврийн 5,000,000 төгрөгийн зээл авсан гэж хэлсэн. Би тэгээд 2*******4 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүргэн Төгөлдөрт утсаа үзүүлтэл миний утсаны устгасан мессеж хэсэгт миний интернет банкны нууц үгийг сэргээж авсан тухай мэдээлэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,

Онлайн тэтгэврийн зээлийн гэрээ, дансны хуулга /хх-ийн 23-46 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-51 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 62- 65 дугаар хуудас/,

О.Т******* харилцах дансны хуулгууд /хх-ийн 80-88 дугаар хуудас/,

Хохирогч О.Т******* 2*******4 оны ******* дугаар сарын 05-нд өгсөн: “...Би 2*******3 оны 09 дүгээр сард ажлаа тараад явж байтал үл таних эмэгтэй ирээд та надад нэг тус болчих надад мөнгөний хэрэг байна гэхэд би хэн бэ? би чамайг танихгүй гэхэд танай гэрт чинь доор байдаг биздээ та манай хүүхдэд амгаа зуулгаж байсан ах биздээ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь төвд явж байгаад дахиад таарсан. Тэгээд ах надад туслаад өгөөч би байшингаа барьцаанд 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгөөр тавина гэж хэлж байсан. Тэгээд би туслаж чадахгүй би өөрөө Хаан банканд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн зээлтэй гэхэд тэр ёстой амархан гээд миний иргэний үнэмлэхийг аваад Голомт банк руу ороод намайг хажууд байлгаж байгаад батлан даалт гээд Голомт банкнаас 7.000.000 төгрөг бэлнээр зээлж авсан.

Тэгээд хаан банкны 4,000.000 төгрөгийн зээлийг дарсан үлдсэн 3.000.000 төгрөгийг С*******аа, 1,000.000 төгрөгийг өөрөө аваад үлдсэн. 2.000.000 төгрөгийг Төрийн банкинд байх миний 2 хүүхдийн хадгаламж руу хийнэ гэж хэлсэн. Тэгээд хадгаламж руу хийчихлээ гэж бодсон тэгтэл хийгээгүй байсныг мэдсэн юм.

Энэ мөнгөний талаар мэдэхгүй хэзээ яаж хэрхэн ийм мөнгөний өртэй болсон талаар би мэдэхгүй байна. Төрийн банканд миний нэр дээр байдаг 2 хүүхдийн хадгаламжийн данс байдаг. Миний хүүхдийн 100.000 /нэг зуун мянга/ төгрөг сар болгон тус данс руу ордог юм. Би С*******аа гэдэг эмэгтэйтэй таарахын өмнө би 150.000 /зуун тавин мянга / төгрөг авч байсан байх гэж санаж байна.

Би анх С*******аа гэх нэртэй эмэгтэйтэй зээл 7.000.000 төгрөгийн зээл авахдаа хажууд т байсан түүний 700.000 төгрөгийн зээл авсан миний мэдэх нь энэ байна өөр бусдаар би Төрийн банк болон Голомт банк-д биечилж очсон зүйл байхгүй.

Би тэр эмэгтэйг огт танихгүй анх уулзахдаа намайг С*******аа гэж хэлж байсан хаана ямар ажил эрхэлдэг талаар нь мэдэхгүй, гэр нь Сэлэнгэ аймгийн С******* сумын Холбоо нэртэй газрын Ц******* *******анд байдаг гэж надад хэлсэн. Би өмнө огт уулзаж байгаагүй. Тэгээд надтай таарахаараа мөнгийг чинь өгнө гэж хэлээд л алга болчихдог бас миний иргэний үнэмлэхийг канондож авсан. Бас миний иргэний үнэмлэхийг авч яваад буцааж өгдөг байсан. С*******аа дугаартай. Хаана хэнтэй хэдэн хүүхэдтэй амьдардаг талаар нь мэдэхгүй. Би С*******аа нэртэй эмэгтэйтэй ямар холбоо сүлбээ аарал харьцаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 дүгээр хуудас/,

О.Т******* “Төрийн банк” ХХК-ийн харилцах дансны хуулга /хх-ийн 115-127 дугаар хуудас/,

Э.С*******ын хүүхдүүдийн харилцах дансны хуулгууд /хх-ийн 132-170 дугаар хуудас/,

О.Т******* “Хаан банк” ХХК-ийн харилцах дансны хуулга /хх-ийн 174-175 дугаар хуудас/,

О.Т******* “Голомт банк” ХХК-ийн харилцах дансны хуулга, зээлийн гэрээ /хх-ийн 177-192 дугаар хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 196-199 дүгээр хуудас/,

Банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 200-205 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 207-211 дүгээр хуудас/,

О.Т******* “Голомт банк” ХХК болон “Төрийн банк” ХХК-ийн харилцах дансны хуулга, зээлийн гэрээний хуулбарууд /хх-ийн 226-242 дугаар хуудас/,

Банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 243-245 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 246-250 дугаар хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 03-04 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 05-06 дугаар хуудас/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 07-10 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 13 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 15 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 16 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хх-ийн 17-21 дүгээр хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /2 дугаар хх-ийн 24-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт ааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.С******* нь 2*******3 оны 09 дүгээр сарны 26-ны өдөр О.Т******* нэр дээр Голомт банкнаас өөрөө зээлийн батлан даагчаар оролцож 7,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг авч түүнээс 1,000,000 төгрөгийг зээлж, 1,090,000 төгрөгийг хүүхдийнх нь Төрийн банк дахь хадгаламжид хийнэ гэж нийт 2,090,000 төгрөг бэлнээр, мөн О.Т******* зөвшөөрөлгүйгээр түүний бүртгэлтэй утасны дугаарыг нь ашиглан Голомт банканд цахим интернэт банкны аппликешн түүний зөвшөөрөлгүйгээр үүсгэн Голомт банк дахь тоот данснаас нууцаар хууль бусаар 2*******3 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,700,000 төгрөг, 2*******3 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 305,000 төгрөг, 2*******3 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 317,000 төгрөгийг цахим зээл үүсгэн өөрийн аарал бүхий харилцаатай хүмүүс болон өөрийн хүүхдүүд болох Хаан банк дахь М овогтой Х 56882*******634 тоот дансаар, М овогтой Л тоот дансаар нийт 2,322,000 төгрөг, бэлнээр 2,090,000 төгрөг нийт 4,412,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шинжүүлэн авсан,

Мөн О.Т******* бүртгэлтэй утасны дугаар болон хувийн мэдээллийг ашиглан түүний нэр дээр Төрийн банкны тоот данснаас түүний нэр дээр интернэт цахим хуудас үүсгэн өөрийн хүүхэд болох М.Д дансаар 2*******4 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 99,000 төгрөгөөр 2 удаа, 2*******4 Дансаар дүгээр сарын 22-ны өдөр 99,000 төгрөгөөр 2 удаа, 2*******4 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 14,000 төгрөгөөр 2 удаа нийт 424,200 төгрөг,

М.Х дансаар 2*******3 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2*******3 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 30,000 төгрөг, 2*******3 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 99,000 төгрөг нийт 229,000 төгрөг,

О.Т******* эзэмшлийн Төрийн банкны тоот данснаас шууд зарлагын гүйлгэрээр нийт 739,700 төгрөг, О.Т******* хүү О.З Төрийн банк дахь хадгаламжийн данснаас хадгаламж барьцаалсан цахим зээлээр 457,000 төгрөг, О.Т******* охин О.Э Төрийн банк дахь хадгаламжийн данснаас хадгаламж барьцаалсан цахим зээлээр 599,000 төгрөг, нийт 1,795,700 төгрөг бэлнээр болон цахим хэрэгсэл ашиглан нууцаар нийт 6,860,900 төгрөгийн хохирол учруулан цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

Мөн 2*******4 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.Ц "Оросын хил гарна, цагаан хуудас авах хэрэгтэй, гар утсаар чинь хүн рүү залгаад өгье" гэж түүний эзэмшлийн Самсунг А22 загварын гар утсыг нь авч Хаан банкны аппликэйшн рүү түүний бүртгэлтэй утасны дугаарыг нь ашиглан нэвтэрч улмаар эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар 5688*******1545 данснаас 5,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч Хаан банкны дугаарын данс руу шилжүүлэн цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогдсон болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Цийн 2*******4 оны 03 дугаар сарын 22-нд  өгсөн мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,

Онлайн тэтгэврийн зээлийн гэрээ, дансны хуулга /хх-ийн 23-46 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-51 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 62- 65 дугаар хуудас/,

О.Т******* харилцах дансны хуулгууд /хх-ийн 80-88 дугаар хуудас/,

Хохирогч О.Т******* 2*******4 оны ******* дугаар сарын 05-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-99 дүгээр хуудас/,

О.Т******* “Төрийн банк” ХХК-ийн харилцах дансны хуулга /хх-ийн 115-127 дугаар хуудас/,

Э.С*******ын хүүхдүүдийн харилцах дансны хуулгууд /хх-ийн 132-170 дугаар хуудас/,

О.Т******* “Хаан банк” ХХК-ийн харилцах дансны хуулга /хх-ийн 174-175 дугаар хуудас/,

О.Т******* “Голомт банк” ХХК-ийн харилцах дансны хуулга, зээлийн гэрээ /хх-ийн 177-192 дугаар хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 196-199 дүгээр хуудас/,

Банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 200-205 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 207-211 дүгээр хуудас/,

О.Т******* “Голомт банк” ХХК болон “Төрийн банк” ХХК-ийн харилцах дансны хуулга, зээлийн гэрээний хуулбарууд /хх-ийн 226-242 дугаар хуудас/,

Банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 243-245 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 246-250 дугаар хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 03-04 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 05-06 дугаар хуудас/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 07-10 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох, мөн өөрийн үйлдэл, эс үлдэхүйг хууль бус шинжтэй болохыг усарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааж хуульчилжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд, мөн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр  хангасан бол хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох хуулийн зохицуулалттай. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ 

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг хулгайлах гэмт хэрэг” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авч, өөрийн өмч адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдлээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм. 

Энэ гэмт хэргийн хувьд  шүүгдэгч  Э.С*******  нь  нэр бүхий хохирогч иргэдээс “утсаар яриад өгье,  гар утсаа өгч байгаач, “ Оросын хил гарах цагаан хуудас авах хэрэгтэй байна” гар утсаар чинь хүн рүү яриад өгье  гэж хэлэн хохирогч нараас гар утсыг нь авч тэдний интернэт банкны мэдээлэлд хууль бусаар халдаж, нэвтрэх нэр, нууц үгийг нь өөрчлөн данснаас нь мөнгө авах, тэтгэврийн зээлийг   барьцаалан зээл авах зэргээр нэр бүхий хохирогч иргэдийн харилцах дансанд байсан мөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдын данс ашиглан өөртөө бэлэнээр болон шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ цахим хэрэгсэл ашиглаж, хохирогчийн нарын интернэт банкны мэдээллийн системд хууль бусаар халдаж, улмаар нэвтрэх нэр, нууц үгийг солих байдлаар тэдгээр харилцагчийн тоон мэдээллийг өөрчилж, мөнгөн хөрөнгийг нь авч ашиглан  “Кибер орчинд хууль бусаар халдаж:

Хохирогч О.Т******* нийт 6,860,900 төгрөгийн хохирол, хохирогч  А.Ц  5,000,000 төгрөгийн хохирол учруулан цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь нотлогдож тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Э.С*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг усарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Э.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” , мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд  гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулснаас өмнө байсан байдалд нь  сэргээх /адил нэр,төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг  засах  зэргээр /  буюу учирсан хохирлыг хуульд заасны дагуу шүүгдэгч Э.С******* нь төлж барагдуулах үүрэгтэй байна.

Хохирогч А.Ц 5,000.000 төгрөгийн хохирол учирснаас 5250.000 төгрөгийг төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч О.Төмөрхуяг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан 6,470.900 төгрөгийг төлөөгүй тул шүүгдэгч Э.С*******аас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Э.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Э.С******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.С*******ын үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд аарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.С*******ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн эсэх болон хувийн байдал / 3-9 насны 4 хүүхэдтэй / , гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хохирол төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан ,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнсэж, мөн хугацаагаар  үүрэг хүлээлгэхээр  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх оногдуулсан ялыг тус тус нь эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.С*******ыг Сэлэнгэ аймгийн Шаамар, С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  Э.С******* нь  зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн  хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, мөн оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.С*******ын зорчих эрхийг хязгаарлах ял болон  тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.С******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүй болохыг дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. И******* ургийн овогт Э******* С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” , мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.С*******ыг Сэлэнгэ аймгийн Шаамар, С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.С******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол  ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг  тус тус анхааруулсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.С*******  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.С*******ын хязгаарлалт тогтоосон ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.С*******ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэж дууссаны дараа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх буюу ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.С*******аас 6,470.900 төгрөгийг гаргуулж хохирогч О.Т олгосугай.

 

10. Шүүгдэгч Э.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.       

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ч.МӨНГӨНЦЭЦЭГ