| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/68 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
нарийн бичгийн дарга М.Э
улсын яллагч Г.Г
шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************************** холбогдох эрүүгийн 232.000.195.0074 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн туслах машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын дүгээр баг тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ***********************************,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг Хэцүү цав гэх газарт байрлах хохирогч гэрийн гадаа хураалттай байсан бог малын арьснаас ямааны арьс 45 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, учрах саадыг арилгах зорилгоор 03-95 ДГС дугаарын Toyota brevis маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч шүүх хуралдаанд: “...2023 оны 11 сарын 28-ны өдөр Н.Хишигбат ахынд очиж бой хийсэн. Надад 1 сая төгрөг хэрэгтэй байсан болохоор Н.Хишигбат ахаас асуухад байхгүй гэхээр нь орой нь очиж ямааны арьсыг авсан. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
- Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд: “... Манай аавын найз Хишигбат ах 2023 оны 11 дүгээр сарын 27-нд над руу залгаж нийт 240-250 орчим бог мал бойлох гэж байгаа юм. Чи мал бойлох уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажилтай байгаа миний гар гэмтэлтэй байгаа гэсэн. Тэгтэл Хишигбат ах, ахдаа хэдэн мал хийгээд өгөөч гэхээр нь зөвшөөрч маргааш өглөө нь өөрийн 03-95 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад манай найз Ганбатын хамтаар явсан. Тэгээд Дорноговь аймгийн ойролцоо салхин сэнсний урд байх Хишигбатын хөдөө гэр лүү нь Төмөр замын гармаар гараад очсон. Тухайн өдөр би найз Ганбатын хамт 16 цаг 30 минут хүртэл 30 тооны бог мал хийсэн. Бид 2-оос гадна 4 хүн хамт бой хийсэн. Би 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 00:30 цагийн орчим ганцаараа 03-95 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ирээд машины багаж, арын суудал хэсэгт багтах хэмжээгээр нь ямааны арьс ачаад аймгийн төвд байх 1-р баг Аюуш 1-19 тоот хашаанд байх амбаарт хийсэн. Тэгээд би гэртээ орсон. Маргааш нь найз Ганбатыг аваад бид 2 хамт бой хийж байсан газар ирж нийтдээ 20 тооны мал хийсэн нийт 50 тооны бог мал хийсэн. Тухайн өдөр нь ямааны арьс алга болсон талаар мэдэж Хишигбат цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би айгаад ер нь авсан ямааны арьснуудаа буцаагаад байсан газар нь тавихаар шийдээд өглөө 06 цагт босоод 06:30 цагийн үед арьснуудаа ачаад байсан газар нь буцаагаад тавьж орхиод гэртээ ирсэн... Би Хишигбат ахын гэрээс ямааны арьс очиж авахдаа 1 жилийн өмнө манай эхнэрийн талын хамаатан ах Бат-Амгалан гэдэг залуугаас 3 сая төгрөгөөр худалдаж авсан цагаан өнгийн Toyota brevis маркийн 03-95 ДГС улсын дугаартай автомашинтай очиж авсан. Анх худалдаж авахдаа би 3 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Нэрийг нь шилжүүлэх гэсэн боловч өөр хүний нэр дээр байсан учир шилжүүлж амжаагүй явж байсан юм. Энэ асуудал болсны дараа миний машины мотор, хроп нь ажиллахгүй зуураад байхаар нь 1 сар гаруй хугацааны өмнө фейсбүүк дээр байршуулсан байсан задаргааны машин тэрэг худалдаж авна, явдаггүй байсан ч болно гэсэн зар харж байгаад 91270887 гэсэн дугаартай хүнд 600,000 төгрөгөөр зарсан юм. Одоо байгаа эсэхийг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-94, 97-98х/,
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 сарын 28-нд Дорноговь аймгаас бой хийлгэх санаатай 6 хүнийг хөлсөөр хөдөө гэр лүүгээ авч явсан. Тухайн хүмүүс нь******* нэг найзын хамт, мөн Бэхээ гээд нэг залуу бас нэг найзын хамт ирсэн. Мөн дэнжийн дэлгүүрийн орчмоос 2 эмэгтэй авч гэдэс арилгуулахаар авсан. Ингээд бид 2 машинд хуваагдаж явцгаасан. Нэг машин нь унаж явсан Приус-30 маркийн авто машинтай, нөгөө машин нь******* өөрийнх нь жижиг тэрэг байсан, маркийг нь сайн мэдэхүй байна. Тэгээд нийт 4 хүнээр бой хийлгэж 2 хүнээр гэдэс дотрыг нь арилгуулж эхний өдөр нийт 4 хүнээр бой хийлгэж 2 хүнээр гэдэс дотрыг нь арилгуулж эхний өдөр нийт 150 орчим мал хийсэн, 17 цагийн орчим*******ын найз ажилтай гэхээр нь гэдэс арилгаж байсан 2 хүүхний хамт Дорноговь аймгийн төв рүү хүргэж өгөөд буцаад хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд бид хэд орой бойлсон малаа хураагаад арьс ширийг нь хонь ямаагаар нь ялгаж тус тусад нь хурааж тавиад гэдэс дотрыг нь янзалж тавиад 20-21 цагийн орчим Дорноговь аймаг руу бүгд хамт явсан. Маргааш нь буюу 2023 оны 11-р сарын 29-ний өглөө аймгаас нөгөө хэдийгээ аваад ахиад бой хийх 2 залуу нэмж аваад манай ах Н.Хишигбаярын хамт нийт 3 машинтай хөдөө гэртээ ирээд би гэр лүүгээ ороод гал хөсөг түлээд байж байтал манай ах Хишигбаяр нөгөө 2 хэсэг хувааж тавьсан малын арьснаас 1 хэсэг нь байна гэхээр нь гарч ирээд хартал урд орой нь хурааж тавьсан малын арьс байхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө урд өдөр нь бойлсон малаа янзлах гээд очтол нөгөө алга болсон малын арьс байсан газар нь тараагаад орхисон байсан. Тухайн үед арьс авчирч орхисон машины мөр тод харагдаж байсан... дутуу 6 ширхэг ямааны арьсаа олоод авчихвал өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай дүү Батбэх хоёулаа зүгээр байж байхаар ойрхон хөдөө яваад 100 гаран бог мал хийчхээд ирэх үү гэхээр нь тэгье гээд Хишигбат гэх хүнээр гэрээсээ авхуулаад Батбэх, гэдэс цэвэрлэх 2 эмэгтэй, Хишигбат, мөн өөр танихгүй нэг залууг 51-ийн засварын ойролцоогоос аван бид нар 12 цагийн орчимд Хишигбат гэх хүний өвөлжөөн дээр очсон. Тэнд очиход мал хийх гэж ирсэн Ганбат,******* гэх хоёр залуу байсан. Бид нар 70 гаруй бог мал гаргасан. Батбэх бид хоёр 24 мал хийсэн байсан. Гаргасан малын махаа хураагаад арьснуудыг нь хураагаад 2 хэсэг болгосон байсан. Бид нар орой 19 цагийн орчимд ажлаа дуусаад бүгд Сайншанд суманд ирсэн... маргааш нь дахиж очиж бой хийх гэхэд ойролцоогоор 40 орчим ямааны арьс алга болсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 24х/,
-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Сайншанд сумын фейсбүүк зарын групп дээр 2 адуу хийх хүн байна уу гэсэн зарын дагуу Батаа гэх хүнтэй холбогдоход адуундаа явсан арай ирээгүй байна иртэл нь бог мал хийх үү гэхээр нь би тэгье гээд салхин сэнсний урд талд байх хашаанд 15 цаг өнгөрч байх үед очсон. Намайг очиход тэнд мал хийж байгаа дөрвөн залуу, гэдэс цэвэрлэж байгаа 2 эмэгтэй, Батаагийн ах нь гээд бас нэг залуу байсан. Тэгээд ямаа хийж эхэлсэн. Орой нар шингэж байх үед ажлаа дуусгаад гэртээ ирэхэд 21 цаг өнгөрч байсан байх. Гэртээ ирээд хоол цай уугаад унтаж амарсан. Маргааш өглөө нь Батаагийн дүү гэх залуу намайг гэрээс ирж аваад аймаг дээр нэг адуу хийгээд, хөдөө арван хонь хийсэн. Намайг очиход өчигдөр хураагаад орхисон арьснаас дөч гаран арьс байхгүй болсон байна гэж ярьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- Гэрч Д.Батбэх мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 сарын 27-ны орой Батаа ах залгаад 170 бог мал байна хийлгэмээр байна гэхээр нь би үнэ ханш нь хэд юм гэсэн чинь нэг малыг 10,000 төгрөг гэж хэлсэн. Маргааш өглөө намайг гэртээ байхад Батаа ах ирээд өшөө мал хийх хүн байна уу хүн олдохгүй байна гэхээр нь би таньдаг ах Сандуйг аваад мал хийх газар буюу салхин сэнсний дурд талд нь байх хашаанд нь очсон. Сандуй ах бид хоёрыг очиход тэнд 3 хүн байсан. Нийт 5 хүн мал хийхээр болоод ажилдаа орцгоосон... Тэгээд малаа хийж дуусаад маргааш үргэлжлүүлнэ гээд 19 цаг 30 минутад гэр гэр лүүгээ явцгаасан... Маргааш өдөр 11 цаг өнгөрч байхад Батаа ах манайд ирээд бид хоёр Сандуй ахыг аваад Батаа ахын хашаа руу явсан. Бид гурвыг очиход өчигдөр ажиллаж байсан хүмүүс ирчихсэн малаа хийж байсан. Батаа ах адуундаа явсны ар дээр Батаа ахын ах нь гэх хүн ирээд өчигдөр хийсэн малын арьсны тал нь байхгүй байна гэж бид нарт хэлсэн. Тэгээд Батаа ахад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би*******ыг ер нь таньдаг... яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Морьтой хөшөөний зүүн талын угаалгын газарт тааралдаад надад нэг ийм цагаан өнгийн brevis маркийн машин байгаа мотор нь болохгүй явахгүй байгаа энд засуулсан боловч болохгүй байна хямдхан зарчихна гэж ярьж байсан. Тэгээд би хуучин машин тэрэг худалдаж аваад засаж янзлаад зарж борлуулж амьдралаа залгуулдаг юм болохоор хэдээр зарах юм гэсэн чинь 700,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би 600,000 төгрөгөөр худалдаж авмаар байна гэж ярьж тохиролцоод эхний ээлжинд өөрийн Хаан банкны 5381109916 тоот данснаас авсан өдрөө 200,000 төгрөг шилжүүлээд дараа нь маргааш нь билүү 400,000 төгрөгийг*******ын Хаан банкны данс руу хийсэн. Тэгээд тэндээс би машинаа чирч авчраад Сайншанд сумын 8 дугаар баг Үзүүрийн 4 дүгээр гудамж 475 тоот хашаандаа аваачиж тавиад засаж өөрөө унах гээд байж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47х/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11х/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-60х/,
-Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 61х/,
-Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 923/8493 дугаартай шинжээчийн “ямааны 1 ширхэг арьс 35,000 төгрөг, 45 ширхэг 1,575,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-64х/,
- Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-78х/,
- Гэрчгийн Хаан банкны дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 81-84х/,
- Гэрчгийн Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 85х/,
- Авто тээврийн үндэсний төвийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд салбарын албан бичиг, 03-95 ДГС дугаарын Toyota brevis маркийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 87-88х/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ДГО1001714 дугаар шинжээчийн “03-95 ДГС дугаарын Toyota brevis маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн дундаж үнэ 2,500,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 100-102х/,
- Шүүгдэгчын мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 125-130, 140х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Өлзийбаярын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Үйл баримт, гэм буруу, хохирол, хор уршгийн талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүйг дурдах...” гэсэн,
шүүгдэгч: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг Хэцүү цав гэх газарт байрлах хохирогчд бог малын бой хийгээд гэр лүүгээ хариад шөнө нь бой хийсэн газар болохд очиж 45 ширхэг ямааны арьсыг өөрийн эзэмшлийн 03-95 ДГС улсын дугаартай Toyota brevis маркийн тээврийн хэрэгсэлд ачиж гэрийнхээ гадаа байх амбаарт хийсэн, маргааш нь бой хийхээрд очиход ямааны арьс алга болсон гэж Н.Хишигбат цагдаад хандсан, нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө үүрээр 06 цагийн үед авсан ямааны арьсаа авсан газартаа аваачиж тавьсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч нь машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
хохирогч “...Би 2023 оны 11 сарын 28-нд Дорноговь аймгаас бой хийлгэх санаатай 6 хүнийг хөлсөөр хөдөө гэр лүүгээ авч явсан. Тухайн хүмүүс нь******* нэг найзын хамт, мөн Бэхээ гээд нэг залуу бас нэг найзын хамт ирсэн. Мөн дэнжийн дэлгүүрийн орчмоос 2 эмэгтэй авч гэдэс арилгуулахаар авсан. Ингээд бид 2 машинд хуваагдаж явцгаасан. Нэг машин нь унаж явсан Приус-30 маркийн авто машинтай, нөгөө машин нь******* өөрийнх нь жижиг тэрэг байсан, маркийг нь сайн мэдэхүй байна, тэгээд нийт 4 хүнээр бой хийлгэж 2 хүнээр гэдэс дотрыг нь арилгуулж эхний өдөр нийт 4 хүнээр бой хийлгэж 2 хүнээр гэдэс дотрыг нь арилгуулж эхний өдөр нийт 150 орчим мал хийсэн, 17 цагийн орчим*******ын найз ажилтай гэхээр нь гэдэс арилгаж байсан 2 хүүхний хамт Дорноговь аймгийн төв рүү хүргэж өгөөд буцаад хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд бид хэд орой бойлсон малаа хураагаад арьс ширийг нь хонь ямаагаар нь ялгаж тус тусад нь хурааж тавиад гэдэс дотрыг нь янзалж тавиад 20-21 цагийн орчим Дорноговь аймаг руу бүгд хамт явсан. Маргааш нь буюу 2023 оны 11-р сарын 29-ний өглөө аймгаас нөгөө хэдийгээ аваад ахиад бой хийх 2 залуу нэмж аваад манай ах Н.Хишигбаярын хамт нийт 3 машинтай хөдөө гэртээ ирээд би гэр лүүгээ ороод гал хөсөг түлээд байж байтал манай ах Хишигбаяр нөгөө 2 хэсэг хувааж тавьсан малын арьснаас 1 хэсэг нь байна гэхээр нь гарч ирээд хартал урд орой нь хурааж тавьсан малын арьс байхгүй байсан...Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө урд өдөр нь бойлсон малаа янзлах гээд очтол нөгөө алга болсон малын арьс байсан газар нь тараагаад орхисон байсан...” гэсэн,
гэрчн “...Би өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай дүү Батбэх хоёулаа зүгээр байж байхаар ойрхон хөдөө яваад 100 гаран бог мал хийчхээд ирэх үү гэхээр нь тэгье гээд Хишигбат гэх хүнээр гэрээсээ авхуулаад Батбэх, гэдэс цэвэрлэх 2 эмэгтэй, Хишигбат, мөн өөр танихгүй нэг залууг 51-ийн засварын ойролцоогоос аван бид нар 12 цагийн орчимд Хишигбат гэх хүний өвөлжөөн дээр очсон. Тэнд очиход мал хийх гэж ирсэн Ганбат,******* гэх хоёр залуу байсан. Бид нар 70 гаруй бог мал гаргасан...малын махаа хураагаад арьснуудыг нь хураагаад 2 хэсэг болгосон байсан... маргааш нь дахиж очиж бой хийх гэхэд ойролцоогоор 40 орчим ямааны арьс алга болсон гэж байсан...” гэсэн,
гэрчн “2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Сайншанд сумын фейсбүүк зарын групп дээр 2 адуу хийх хүн байна уу гэсэн зарын дагуу Батаа гэх хүнтэй холбогдоход адуундаа явсан арай ирээгүй байна иртэл нь бог мал хийх үү гэхээр нь би тэгье гээд салхин сэнсний урд талд байх хашаанд 15 цаг өнгөрч байх үед очсон. Намайг очиход тэнд мал хийж байгаа дөрвөн залуу, гэдэс цэвэрлэж байгаа 2 эмэгтэй, Батаагийн ах нь гээд бас нэг залуу байсан... Маргааш өглөө нь Батаагийн дүү гэх залуу намайг гэрээс ирж аваад аймаг дээр нэг адуу хийгээд, хөдөө арван хонь хийсэн. Намайг очиход өчигдөр хураагаад орхисон арьснаас дөч гаран арьс байхгүй болсон байна гэж ярьсан байсан...” гэсэн,
гэрч Д.Батбэхийн “2023 оны 11 сарын 27-ны орой Батаа ах залгаад 170 бог мал байна хийлгэмээр байна гэхээр нь би үнэ ханш нь хэд юм гэсэн чинь нэг малыг 10,000 төгрөг гэж хэлсэн. Маргааш өглөө намайг гэртээ байхад Батаа ах ирээд өшөө мал хийх хүн байна уу хүн олдохгүй байна гэхээр нь би таньдаг ах Сандуйг аваад мал хийх газар буюу салхин сэнсний дурд талд нь байх хашаанд нь очсон. Сандуй ах бид хоёрыг очиход тэнд 3 хүн байсан. Нийт 5 хүн мал хийхээр болоод ажилдаа орцгоосон... Маргааш өдөр 11 цаг өнгөрч байхад Батаа ах манайд ирээд бид хоёр Сандуй ахыг аваад Батаа ахын хашаа руу явсан. Бид гурвыг очиход өчигдөр ажиллаж байсан хүмүүс ирчихсэн малаа хийж байсан. Батаа ах адуундаа явсны ар дээр Батаа ахын ах нь гэх хүн ирээд өчигдөр хийсэн малын арьсны тал нь байхгүй байна гэж бид нарт хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 923/8493 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Өлзийбаярын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Шүүгдэгч Э.Өлзийбаяр нь 1,575,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч Н.Хишигбатад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож,д олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 2,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ялын талаар саналгүй...” гэсэн болно.
Шүүгдэгчт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-т зааснаар цагаан өнгийн 03-95 ДГС улсын дугаарын Toyota brevis маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийгд олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 600,000 төгрөгийг шүүгдэгчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 03-95 ДГС дугаарын Toyota brevis маркийн тээврийн хэрэгслийг Ашид билгүүн ХХК нь 2,500,000 төгрөгөөр үнэлсэн боловч тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч мотор нь эвдэрсэн учраас гэрчд 600,000 төгрөгөөр худалдсан болох нь шүүгдэгч, гэрчгийн мэдүүлэг болон Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон.
Ашид билгүүн ХХК нь тээврийн хэрэгслийг биетээр үзэж, зах зээлийн дундаж үнэ гэж 2,500,000 төгрөгөөр үнэлсэн боловч тухайн машины эвдрэл гэмтлийг тодорхойлж бодит үнэлгээг гаргаагүй байна гэж шүүх дүгнэсэн. Учир нь тээврийн хэрэгслийн биет байдлаар үзсэн боловч мотор нь эвдэрсэн талаар дүгнэлтдээ дурдаагүй байна гэтэл гэрч болон мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлд эвдрэл гэмтлийн талаар тодорхой тусгасан байна. Иймд шүүх шүүгдэгчээс гэрчд худалдсан үнэ болох 600,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч**************ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-т зааснаар прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай цагаан өнгийн 03-95 ДГС улсын дугаарын Toyota brevis маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийгд олгож, шүүгдэгчаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 600,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ