Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.       

Улсын яллагч О. А

Шүүгдэгч И.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт И.Б  холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны   дугаар сарын  -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, ... настай, ...., дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., нөхөр, ... хүүхдийн хамт Улаанбаатар хот   дүүрэг  р хороо   тоотод оршин, урьд ял шийтгэлгүй, Б  овогт И.Б 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Б  нь Замын-Үүд дэх гаалийн газрын Автозам шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 35 минутад нэвтрэх үедээ бөмбөлөг алтан-753 ширхэг, ээмэг алтан-16 хос, бугуйвч алтан-10 ширхэг, бөгж алтан-7 ширхэг, гинж алтан-4 ширхэг, унжлага хүзүүний зүүлтийн-3 ширхэг, очир алтан-14 ширхэг, эрхний толгой алтан-4 ширхэг, луу алтан-3 ширхэг, гинж алтан-1 ширхэг, бөмбөлөг алтан-1 ширхэг, ээмэг монетен бүрмэл-17 ширхэг, бөмбөлөг монетон бүрмэл-200 ширхэг, түгжээ гинжний-40 ширхэг, бөгж монетон бүрмэл-9 ширхэг, ээмэгний хатгуур монетон бүрмэл-50 ширхэг, бугуйвч чулуун-4 ширхэг, бугуйвч чулуун-6 ширхэг, эрх модон-1 ширхэг, хөөрөг шилэн-29 ширхэг, хөөргөний толгой шүрэн-0,3кг, бөмбөлөг мөнгөн-122,000 ширхэг, шигтгээ шилэн-128 ширхэг, шахмал оюу-0,089 кг, шигтгээ чулуун-12 ширхэг, бугуйвч чулуун-20 ширхэг, ээмэг мөнгөн-5 хос, шүр-0,106 кг, шигтгээ шүрэн-0,009 кг, шигтгээ шүрэн-0,009 кг, шүр-0,005 кг, хув бугуйвч-0,02 кг, зүүлт шүрэн-0,082 кг, зүүлт шүрэн-0,151 кг, бугуйвч шүрэн-0,029 кг, шүр-0,438 кг, бугуйвч шүрэн-0,057 кг, зүүлт шүрэн-0,02 кг, зүүлт шүрэн-0,046 кг, шигтгээ шүрэн-0,009 кг, бугуйвч шүрэн-0,078 кг, зүүлт шүрэн-0,092 кг, шүр-0,022 кг, зүүлт шүрэн-0,02 кг, шүр-0,004 кг, шигтгээ шүрэн-0,074 кг нийт 46 нэр төрлийн /85 төрлийн хэлбэр дүрстэй/ 265,816,389.85 төгрөгийн эд хөрөнгийг нууж 60,178,680.77 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ....2022 оноос өнөөдрийн хүртэл Улаанбаатар хотод урт Цагааны гудамжинд ээмэг бөгжний хэв, дарханы багаж хэрэгсэл зэргийг борлуулж байгаад 2023 оны сүүлээр эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих сангаас 350,000,000 төгрөгийн зээл авч бизнестээ хөрөнгө оруулж Бүгд Найрамдах Хятад ард улсаас 265.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч Монгол улсын хилээр нэвтрэн орж ирж байгаад Гаалийн байгууллагын ажилчдад саатуулагдаж улмаар миний энэ асуудал цагдаагийн байгууллагад шилжиж ирсэн. Миний авч явж байсан барааны нийт төлөх ёстой татварын дун 60.178.680.77 төгрөг болсон бөгөөд би тухайн татварыг төрийн санд бүрэн төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд би буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж ойлгосон гэжээ. /1-р хх-ийн 216-217/

Шүүгдэгч И.Б.... шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны сүүлээр аав, эгч, дүүгийнхээ байрыг барьцаанд тавьж эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих сангаас 350,000,000 төгрөгийн зээл авч бизнестээ хөрөнгө оруулж Бүгд Найрамдах Хятад ард улсаас 265.000.000 төгрөгийн шүрэн эдлэл, хөөрөгний шүрэн толгой, алтан эдлэлүүд худалдан авч Монгол улсын хилээр нэвтрэн орж ирсэн. Шүрэн эдлэл нь эмзэг, халуун орчноос хүйтэн орчинд ороход цуурах, хагарах магадлалтай байдаг гэдгийг сонсож байсан тул хөөрөгний шүрэн тогойнуудыг биедээ хийж, бусад эдлэлүүдийг гар тээшинд хийж гаалиар орж ирсэн. Хууль эрх зүйн мэдлэг байхгүйгээсээ болж буруу үйлдэл гаргаснаар хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Биеийн эрүүл мэндийн байдлыг болон санхүүгийн байдлыг харгалзан үзээд ялыг оногдуулж өгнө үү гэв.   

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Т... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн дүгнэлтийг мэдүүлэгчийн гаальд мэдүүлсэн үнэ үнэлгээтэй холбоотой бичиг баримтыг үндэслэж бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн үнэлгээний байцаагч нар барааны үнийг тодорхойлж уг үнийг үндэслэж тухайн этгээдийн улсад төлөх ёстой татварын хэмжээ тогтоогддог юмаа. Тухайн гаалийн үнийг тогтоохдоо мэдүүлэгчээс гаргаж өгсөн тухайн барааг худалдаж авсантай холбоотой худалдааны бичиг баримтыг үндэслэж үнэлгээг тогтоодог. Тухайн гаалийн үнэлгээг тогтооход Гаалийн тариф татварын тухай хуульд барааны гаалийн үнийг тодорхойлох шалгах талаар тодорхой заасан байдаг уг хуулийн дагуу гаалийн үнийг тогтоодог. Энэ тухайн бараа импортоор орж ирсэн барааны байдал тухайн барааны гаалийн үнийг тогтоохдоо тухайн барааг гадаад орноос худалдан авсан бичиг баримтууд болох гадаад худладааны үнийн нэхэмжлэх, гадаад худалдааны гэрээ, баглаа боодлын жагсаалт, төлбөр төлсөн баримтууд болон тухайн орны эрх бүхий байгууллагуудаас олгогдсон бусад бичиг баримтыг үндэслэн тогтоодог. Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг заавал Монгол улсад үнэлүүлэх шаардлагагүй яагаад гэвэл импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн үнийг тогтоож бусад татварыг ногдуулахдаа гаалийн тухай хууль болон Гаалийн тариф татварын тухай хуулийн дагуу Гаалийн үнийг тогтоож татварыг ногдуулахаар зохицуулсан байдаг. Ийм учраас бусад байгууллагаар үнэлүүлсэн үнэлгээг гаалийн үнэ болгож авах үндэслэлгүй. Уг хэрэг дээр манай байгууллагаас буюу Галийн байгууллагаас 2024 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр үнэлгээг гаргаж 60,178,680.77 төгрөгийн татварын нэхэмжлэл үүсгэсэн байх бөгөөд тухайн нэхэмжлэл дээр И.Б манай байгууллагад гомдол гаргаж тус гомдлын дагуу бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн гаалийн үнийн маргаан таслах комисс ажиллаж тухайн барааг гаалийн ердийн тарифын хувь хэмжээгээр гаалийн болон бусад албан татварыг ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн No2024/29 дугаартай дугнэлт гаргасан байна. Иргэн И.Б 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр дахин Гаалийн ерөнхий газарт нэн тааламжтай тарифаар бүрдүүлэлт хийж хийж өгнө үү гэж өргөдөл гарсан байх ба уг өргөдлийн дагуу Гаалийн ерөнхий газрын татвар, орлогын газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02-2/294 дугаартай хариу хүргүүлсэн байна. Иймд манай байгууллагаас И.Б-оос мэдүүлсэн бараа бүтээгдэхүүний гадаа худалдааны бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тогтоож татварын нэхэмжлэл үүсгэсэн байна. Энэ нь хуульд заасан үндэслэл журам засгийн газрын тогтоол дагуу гаалийн үнэлгээг гаалийн үнэлгээг, үнэлгээ хариуцсан байцаагч тогтоож тухайн үнэлгээнд үндэслэн татварын нэхэмжлэл үүсгэгдэнэ. Харин ямар нэгэн байдлаар гадны өөр бусад байгууллагын үнэлгээ гаалийн үнэлгээнд нөлөөлөх нотлох бичиг баримт болохгүй. И.Б нь улсад төлөх ёстой байсан татвар болох 60,178,680.77 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. И.Б нь Гаалийн байгууллагад ямар нэгэн татварын тооцоо байхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 63-65, 222-223/

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажил үүргийн хуваарийн дагуу зорчигчийн ачаа тээшний орох чиглэлд ажиллаж байсан. Тус өдрийн 15 цаг 35 минутын орчимд зорчигчийн гар тээшний аппатнаас ачаагаа авахаар тонгойсон ул таних эмэгтэйг ажиглах үед тэр эмэгтэй миний нүдэнд их содон харагдаж, анзаарагдсан. Тэгээд би тэр эмэгтэйг зогсоож байгаад шалгаж гадуур куртикнийхан дотор талаар гараараа тэмтэрч үзтэл гарт нэг хатуу зүйл мэдэгдсэн. Энэ үед би тэр эмэгтэйг албаныхаа өрөөрүү дагуулж ороод тухайн эмэгтэйг хэн гэдгийг нь тодруулах зорилгоор бичиг баримтыг нь үзтэл И.Б гэх эмэгтэй байсан тэгээд би Б-ийн биед болон гар тээшинд үзлэг хийхэд шүр шүрэн зүүлт, хөөрөг, хөөргөний шүрэн толгой, алтан бөгж, гинж, ээмэг, алтан бөмбөлөг зэрэг маш их хэмжээний алт болон шүрэн үнэт зүйлсүүд гарч ирсэн. Тэгээд би энэ талаар Гаалийн улсын ахлах байцаагч Н.Т-д мэдэгдэж тэдгээр зүйлсэд үзлэг хийсэн тухайн тэмдэглэлийг хөтөлж дээрх эд зүйлсийг битүүмжилсэн. Улмаар зөрчлийн хэрэг нээж материалжуулах үед тухайн Б-ийн улсад төлөх ёстой татварын дүн татварын дүн 60.178.680.77 төгрөгийн татвар гарсан бөгөөд би прокурорын байгууллагад танилцуулж хуульд зааснаар харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тэр үед Р.Б улсын хилээр 85 нэр төрлийн алтан болон шүрэн үнэт эдлэлийг татвар төлөлгүйгээр биедээ болон гар тээшиндээ нуун нэвтэрсэн. Тухайн үед Б нь гар тээшний рентген аппаратан дээр гар тээшээ байршуулаад аппаратаас гарсан гар тээшээ тонгойн авах үед Б-ийн нуруу бага зэрэг товойхыг ажиглаж зорчигчийн биеийн шалгахаар эрсдэл тооцож галийн хяналт шалгалтыг хийж тухайн хэргийг илрүүлсэн. Тухайн үед И.Б-ийн биед болон гар тээшинд үзлэг хийх үед тухайн эмэгтэй 5 халаастай хар өнгийн нимгэн паскийг биедээ зүүж халаас тус бүрд хүзүүний шүрэн зүүлт хийсэн, хүзүүндээ алтан зүүлт, хүзүүний шүрэн зүүлт давхарлан зүүсэн хоёр гарын бугуйнд шүрэн бугуйвч ороож зүүсэн, өмдний дөрвөн халаас тус бүрд шүрэн зүүлт хийсэн байсан тул гар тээш болон хар үүргэвч том жижиг хоёр ширхэг бор чемодан, хар өнгийн цүнхэнд үзлэг хийхэд алтан болон бусад үнэт эдлэлийг биедээ болон гар тээшинд тараан нууж байрлуулсныг илрүүлж И.Б-ийн гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлс хийсэн үйлдэл гаргасныг тэмдэглэлд тусгасан. Тухайн барааг БНХАУ-с худалдан авсан талаарх баримтаа И.Б өөрөө гаргаж өгсөн. Тухайн үед И.Б эд зүйлсийг БНХАУ-с худалдан авсан үнийн нэхэмжлэх мөн шүр болон шүрэн эдлэлийн сертификатыг манай байгууллагад өөрөө гаргаж өгч бараагаа гаальд мэдүүлсэн уг баримтыг үндэслэн эд зүйлийн үнэлгээг тогтоосон тэр баримт нь одоо надад байгааг нь би танай байгууллагад гаргаж өгч болно. И.Б манай байгууллагад 558,590.35 юан буюу монгол мөнгөөр 265,816,389.85 төгрөгийн үнэ бүхий бараа эд зүйл мэдүүлсэн. Уг үнийн дүнгийн татвар болох 60,178,680.77 төгрөгийг улсад тушаах ёстой гэжээ. /1-р хх-ийн 156-157/

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 01-03/

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 06/

Үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 07-11/

Эд зүйл, баримт бичгийг түр хураан авсан А/24-0039 дугаартай тэмдэглэл /1-р хх-ийн 16-19/

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2024 оны 01 сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 44-46/

2024 оны 02 сарын 09-ны өдрийн 02 дугаартай Стандарт, хэмжил зүйн газар улсын байцаагийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75/

Үнэт металын сорьц тогтоох итгэмлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 79-123/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэх хуудас /1-р хх-ийн 142/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай ... дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 205-211/

Гаалийн Ерөнхий газрын 2024 оны 05 сарын 01-ны өдрийн 01-8/1691 дугаартай шүүгдэгчийн татварт 60,178,680.77 төгрөг төлсөн талаарх албан тоот /1-р хх-ийн 226/

Гаалийн үнэ үнэлгээг тодорхойлсон жагсаалт /1-р хх-ийн 227-229/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 233-234/

Бичлэг бүхий 3 ширхэг флаш диск зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч И.Б нь Замын-Үүд дэх гаалийн газрын Автозам шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 35 минутад нэвтрэх үедээ нийт 46 нэр төрлийн /85 төрлийн хэлбэр дүрстэй/ 265,816,389.85 төгрөгийн эд хөрөнгийг нууж 60,178,680.77 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Т-ын мэдүүлэг /1-р хх-ийн 63-65, 222-223/, гэрч Гэрч Ц.О-ийн /1-р хх-ийн 156-157/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 06/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 07-11/, эд зүйл, баримт бичгийг түр хураан авсан А/24-0039 дугаартай тэмдэглэл /1-р хх-ийн 16-19/, 2024 оны 02 сарын 09-ны өдрийн 02 дугаартай Стандарт, хэмжил зүйн газар улсын байцаагийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75/, үнэт металын сорьц тогтоох итгэмлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 79-123/, Гаалийн Ерөнхий газрын 2024 оны 05 сарын 01-ны өдрийн 01-8/1691 дугаартай шүүгдэгчийн татварт 60,178,680.77 төгрөг төлсөн талаарх албан тоот /1-р хх-ийн 226/, Гаалийн үнэ үнэлгээг тодорхойлсон жагсаалт /1-р хх-ийн 227-229/, флаш диск дээрх бичлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэг бөгөөд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл хамаарна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн хуулиар оногдуулсан албан татвар төлөх нь Монгол улсын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүрэгийн нэг болгон хуульчилсан байдаг. Татвар ногдох их хэмжээний эд хөрөнгийг биедээ болон тээшиндээ нуух замаар гаальд мэдүүлэхгүйгээр татвараас зайлсхийсэн шүүгдэгчийн идэвхтэй үйлдлээр тухайн хэрэг үйлдэгдсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч И.Б нь Замын-Үүд дэх гаалийн газрын Автозам шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 35 минутад нэвтрэх үедээ бөмбөлөг алтан-753 ширхэг, ээмэг алтан-16 хос, бугуйвч алтан-10 ширхэг, бөгж алтан-7 ширхэг, гинж алтан-4 ширхэг, унжлага хүзүүний зүүлтийн-3 ширхэг, очир алтан-14 ширхэг, эрхний толгой алтан-4 ширхэг, луу алтан-3 ширхэг, гинж алтан-1 ширхэг, бөмбөлөг алтан-1 ширхэг, ээмэг монетен бүрмэл-17 ширхэг, бөмбөлөг монетон бүрмэл-200 ширхэг, түгжээ гинжний-40 ширхэг, бөгж монетон бүрмэл-9 ширхэг, ээмэгний хатгуур монетон бүрмэл-50 ширхэг, бугуйвч чулуун-4 ширхэг, бугуйвч чулуун-6 ширхэг, эрх модон-1 ширхэг, хөөрөг шилэн-29 ширхэг, хөөргөний толгой шүрэн-0,3кг, бөмбөлөг мөнгөн-122,000 ширхэг, шигтгээ шилэн-128 ширхэг, шахмал оюу-0,089 кг, шигтгээ чулуун-12 ширхэг, бугуйвч чулуун-20 ширхэг, ээмэг мөнгөн-5 хос, шүр-0,106 кг, шигтгээ шүрэн-0,009 кг, шигтгээ шүрэн-0,009 кг, шүр-0,005 кг, хув бугуйвч-0,02 кг, зүүлт шүрэн-0,082 кг, зүүлт шүрэн-0,151 кг, бугуйвч шүрэн-0,029 кг, шүр-0,438 кг, бугуйвч шүрэн-0,057 кг, зүүлт шүрэн-0,02 кг, зүүлт шүрэн-0,046 кг, шигтгээ шүрэн-0,009 кг, бугуйвч шүрэн-0,078 кг, зүүлт шүрэн-0,092 кг, шүр-0,022 кг, зүүлт шүрэн-0,02 кг, шүр-0,004 кг, шигтгээ шүрэн-0,074 кг нийт 46 нэр төрлийн /85 төрлийн хэлбэр дүрстэй/ эд зүйлийг Монгол Улсад оруулж ирсэн боловч 265,816,389.85 төгрөгт ногдох Гаалийн татвар 60,178,680.77 төгрөгийн татварыг Замын-Үүд дэх Гаалийн газарт мэдүүлээгүй буюу Монгол Улсын үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй үйлдэл нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.      

Иймд шүүгдэгч И.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас Монгол Улсад 60,178,680.77 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг татварыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Гаалийн Ерөнхий газрын 2024 оны 05 сарын 01-ны өдрийн 01-8/1691 дугаартай шүүгдэгчийн татварт 60,178,680.77 төгрөг төлсөн талаарх албан тоот /1-р хх-ийн 226/-оор тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч И.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон торгох ялыг оногдуулах үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг Эрүүгинй хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 46 нэр төрлийн /85 төрлийн хэлбэр дүрстэй/ эд зүйл нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу улсын хилээр нэвтрүүлэхэд хориглосон эд зүйл биш, түүнчлэн тухайн эд хөрөнгийн үнэлгээнд ногдох татварыг шүүгдэгч улсад төлж барагдуулсан байх тул шүүгдэгчид буцаан олгож, бичлэг бүхий 3 ширхэг флаш дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт И.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И. Б  1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б  нь оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бөмбөлөг алтан-753 ширхэг, ээмэг алтан-16 хос, бугуйвч алтан-10 ширхэг, бөгж алтан-7 ширхэг, гинж алтан-4 ширхэг, унжлага хүзүүний зүүлтийн-3 ширхэг, очир алтан-14 ширхэг, эрхний толгой алтан-4 ширхэг, луу алтан-3 ширхэг, гинж алтан-1 ширхэг, бөмбөлөг алтан-1 ширхэг, ээмэг монетен бүрмэл-17 ширхэг, бөмбөлөг монетон бүрмэл-200 ширхэг, түгжээ гинжний-40 ширхэг, бөгж монетон бүрмэл-9 ширхэг, ээмэгний хатгуур монетон бүрмэл-50 ширхэг, бугуйвч чулуун-4 ширхэг, бугуйвч чулуун-6 ширхэг, эрх модон-1 ширхэг, хөөрөг шилэн-29 ширхэг, хөөргөний толгой шүрэн-0,3кг, бөмбөлөг мөнгөн-122,000 ширхэг, шигтгээ шилэн-128 ширхэг, шахмал оюу-0,089 кг, шигтгээ чулуун-12 ширхэг, бугуйвч чулуун-20 ширхэг, ээмэг мөнгөн-5 хос, шүр-0,106 кг, шигтгээ шүрэн-0,009 кг, шигтгээ шүрэн-0,009 кг, шүр-0,005 кг, хув бугуйвч-0,02 кг, зүүлт шүрэн-0,082 кг, зүүлт шүрэн-0,151 кг, бугуйвч шүрэн-0,029 кг, шүр-0,438 кг, бугуйвч шүрэн-0,057 кг, зүүлт шүрэн-0,02 кг, зүүлт шүрэн-0,046 кг, шигтгээ шүрэн-0,009 кг, бугуйвч шүрэн-0,078 кг, зүүлт шүрэн-0,092 кг, шүр-0,022 кг, зүүлт шүрэн-0,02 кг, шүр-0,004 кг, шигтгээ шүрэн-0,074 кг нийт 46 нэр төрлийн /85 төрлийн хэлбэр дүрстэй/ эд зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөрт болмогц  шүүгдэгч И.Б-д буцаан олгож, бичлэг бүхий 3 ширхэг флаш дискийг хэрэгт хадгалсугай.  

5. Шүүгдэгч И.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.Б