Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга         Э.Анхбаяр

Улсын яллагч                       Д.Номин-Эрдэнэ

Хохирогчийн өмгөөлөгч       Д.Эрдэнэ-Оргил

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Д.Даваасүрэн

Шүүгдэгч Г.Х******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Х*******д холбогдох эрүүгийн 2431000110106 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д******* аймгийн Б******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр хүүгийн хамт У******* хот С******* дүүрэг 1 дүгээр хороо, ******* тоотод оршин суух хаягтай, урьд:

Н******* Б******* дүүргийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

Н******* С******* дүүргийн 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Н******* С дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн влага 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

 Н******* Б******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 309А дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял дээр С дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 11 хоногийн заримыг буюу 5 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/76 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Х овогт Г Х*******, регистрийн дугаар

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Х******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байрлах "" ХХК-ий " " салбарын ажилчдын амрах байранд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч А.Б маргалдаж, улмаар биед нь халдаж баруун нүд цус хуралт, зүүн хөмсөг зралт, нарийн гэдэсний цоорол, чацархайн язрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан" гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х******* мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Б дахин өгсөн: Би тухайн үед мэдүүлэг өгөх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн би тухайн үед шокт орсон байсан учир дутуу мэдүүлэг өгсөн байна. Хэрэг болох үед Х******* автын засварчин бол би тээвэрлэж ирсэн будааг хүлээж авдаг ажил эрхэлдэг байсан юм аа. Жолооч нар авч ирсэн будаагаа сайн будаггүй" гэх шалтгаанаар маргасан юм аа. Улмаар тухайн маргаан даамжирч би Х*******ыг өрөөнөөсөө гарахыг удаа дараа 4-5 удаа хэлэхэд гарахгүй байсан бөгөөд "Та нар ажлаас олгосон байрнаас намайг хөөлөө, та нар яахаараа намайг хөөдөг юм. Та нарын өрөөндөө дууш тай энэ байранд чинь би амьдарна" гэж хэлээд маргаж байсан. Тэгж байтал манай ажлын Т гэх залуу Х*******д хандаж "Х чи ах хүнтэй ингэж харьцаж болохгүй" гэж хэлээд маргасан. Манай ажлын Т, Х******* нар аль аль нь том биетэй учир би тэд нарыг салгах гээд хойноос нь очоод Тыг татсан. Гэтэл бид хоёр тэнцвэр алдаад хажуу тийшээ давхралдаад унасан. Тэгтэл Х******* миний , цээж элэг, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд л миний хэвлий хэсгээр маш хүчтэй мушгирч байгаа юм шиг л өвдөж эхэлсэн...” мэдүүлэг / хх-н 28-29 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын нүүрэлдүүлэн өгсөн: Хохирогч А.Б хариулт: Тухайн үед би Х*******тай маргалдаж байхад Т гаднаас орж ирээд "Чи Батц тэгж хэлж болохгүй" зэрэг намайг өмөөрсөн үг хэлсэн юм. Тэгэхэд Х******* Т луу чи хамт автот ажилладаг юм байж намайг өмөөрсөнгүй зэрэг үг хэлсэн. Тэгээд Т, Х******* 2 маргалдаад ирэхээр нь би салгах санаатай, Ты өмссөн хувцасны ар дээд хэсгээс нь хойшоогоо 2 гараараа татсан тэгээд бид 2 давхралдаад унасан юм тэгэхэд ирээд миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгээд дуу алдаа унасан юм би бол гараараа боосон үйлдэл болоогүй.

Гэрч И.Ты хариулт: Намайг Батц ахын рүү ороход Л, Батц 2 маргалдаж байсан тэгээд би Батц ахыг өмөөрөөд та битгий балай балай юм яриад бай гэхэд Х******* чи хамт автод ажилладаг хүнээ өмөөрөөгүй өөр салбарын хүн өмөөрлөө гэх зэрэг надтай маргалдаж эхэлсэн тэгээд би Батц, Х******* хоёрын голоор ороод Батц ахыг цаанаа байж бай гээд хэлсэн. Тэгээд би Х******* ах бид барьцалдаж байхад Батц салгах гэсэн байдалтай эхлээд хүзүү хавиас хойшоо нэг татсан юм тэгэхэд би ах цаашаа бай гэсэн тэгээд Батц ах хойноос хувцаснаас татаад давхралдаад унасан. Тэр агшинд ухаан жаахан балартсан тэгээд босоод ирэхэд нүд хөндийр оргиод бүрэлзээд халуу дүүгсэн. Намайг Батц ахтай Т жолооч баруун нүд хэсэг рүү өшиглөсөн. Мөн Т жолооч өөрөө надад өшиглөсөн гэж хэлсэн. Батц ах намайг боож унагасан зүйл бол байхгүй...” мэдүүлэг / хх-н 32-33 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б өгсөн: Би 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр У******* хотоос түлш ачаад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “” ХХК-ийн н салбарт ирсэн юм. Уг газар тухайн өдрөө хоноод амралтын байдалтай байсан. Тэгээд өчигдөр буюу 02-ны өдөр Батц, Х*******, Батт, Т нарын хамт ажилчдын амрах байранд 20 цагийн үед бөөнөөрөө жаахан архи ууцгаасан юм. Бид нар Агар нэртэй 1.75 литрийн 3 шил архи уусан ба ууж байхад Х******* механик Ттай маргалдаад байсан ба хоорондоо жолооч нар машины ард талд жавжинд үлдсэн будааг шавхах ёстой гээд байсан. Үүний дараа Х******* Б мөн ажлынхаа талаар яриад маргалдаад байсан, Тэгснээ хоорондоо барьцалдаад унасан. Б биед Х******* халдсан байх би сайн санахгүй байна, тэгэхдээ Батц өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцаагүй...” мэдүүлэг / хх-н 56 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б дахин өгсөн: “...Би яг зодоон, маргаан болсон асуудлыг огт санахгүй байгаа. Сүүлд нь хүмүүсийн ярианаас сонсоход Х*******тай маргалдаад газар унасан байхад нь өшиглөөд гэмтээсэн гэж яриад байсан. Бас зууралдаад газар унасан гээд л яриад байсан. Би бодохдоо Х*******тай маргалдаад хамт газар унасан юм байна гэж ойлгоод тэгж мэдүүлэг өгсөн юм. Тэрнээс би яг юу болсон талаар огт санахгүй байна. Би тэр орой Батц Х*******, Т нар хоорондоо маргалдаад байсныг л санаж байна. Тэгээд л маргааш нь сэргэсэн. Тыг яагаад цохисон болохыг ч санахгүй байна...” мэдүүлэг / хх-н 58 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч И.Ты өгсөн: “...Би "" ХХК-нд 2020 оны 12 дугаар сард ашиглалтын механикаар ажилд орж байсан ба одоогийн байдлаар автын механикаар ажилладаг. Мягмар гараг буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны оройны 17 цаг өнгөрч байхад У******* хотоос гарч үүрээр 01 цагийн орчимд Сэлэнгэ аймагт ирсэн. Ингээд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулах "" ХХК-ний тээврийн хэрэгслүүдэд завсар үйлчилгээ хийж ажилласан. У******* хотоос засварчин Бат-Эрдэнэ, Х******* нарын хамтаар ирсэн. Ингээд өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдсан Цагааннуур сумын ургацын баярын тэмцээнд 2 хоног оролцсон. Би У******* хотоос ирээд нэртэй газарт байрлах "" ХХК-нд байрлаж ажилласан. Ургацын баярын тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 01-ний орой дууссан ба Цагааннуур сумын төвөөс "" ХХ руу 23 цагийн орчимд ирээд жолооч Д хамтаар үр цэвэрлэх үйлдвэрийн ажилтан Батц ахын өрөө рүү орсон. Батц ахын өрөөнд механик Э, засварчин Х*******, Батц ах өөрөө, менханик Ц нар байсан ба тэд нар юм ярингаа архи уугаад сууж байсан. Би Батц ахын өрөө рүү ороод "Агар" нэртэй архинаас 3 хундагыг уусан. Бөөндөө юм ярьж сууж байгаад би засварчин Х*******тай ажлын маргаанаас болоод маргалдаад хоорондоо зууралдаж бие биенээ цохьсон. Х******* миний хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Би Х*******ыг гараараа хэсэг рүү нь 2 удаа цохисон. Ингээд Х******* бид 2 салаад сууж байтал Батц ах Х*******тай маргалдаад эхэлсэн яг юунаас болоод маргалдсан талаар мэдэхгүй байна. Х******* бид хоёрыг Батц ах салгаж байсан тухайн үед л маргаан үүссэн юм шиг байна лээ. Батц ах Х*******тай маргалдаад байсан ба Батц ахыг Х******* гараараа цохиод унагааж байсан харагдсан. Гэтэл жолооч Дагвадорж ах Х*******д хандаж чи яахаараа унасан хүнийг гэдэс рүү нь цохиж байгаан бэ гээд уурлаад босох үед Х******* Батцээс салсан. Тухайн үед би Батт ахтай маргалдаад байж байсан. Батт ах миний нүд рүү гараараа 1 удаа цохисон. Удалгүй Батц ахын бие нь өвдөөд байна нэг л сонин байна гээд жолооч Дагвадорж, жолооч Мөнхцогт нар Батц ахыг аваад аймгийн төв рүү эмнэлэг рүү аваад явсан. Бид нар ч тарсан. Батц ахтай Х******* л маргалдаад байсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Х******* Батц ахын нүүр хэсэг рүү гараараа 1 удаа алгадаад газар унагаж байгааг харсан. Түүний дараа жолооч Дагвадорж ах уурлаад газарт унасан байгаа хүнийг яагаад цохиод байгаан бэ гээд Х******* руу уурлаж байгаа харагдсан. Миний бодлоор Х******* Батц ахыг цохиж унагаагаад араас нь өшиглөсөн гэж бодож байна...” мэдүүлэг / хх-н 58 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Э өгсөн: “...Би ХХК-д 2006 оноос хойш ажиллаж байгаа ба одоогоор хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан хийж байгаа. Би орой болгон аюулгүй байдлын үүднээс ажилчдыг унтаж амарсан байна уу шалгадаг. Өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би 21 цаг гэхэд ажилчдын бүх өрөөгөөр явж амарч байгаа эсэхийг шалгасан. Тэгэхэд бүх хүмүүс амарсан байсан. Тухайн үед манай ажилчдаас Цагааннуур сумын төв рүү тэмцээнд явсан ба уг хүмүүс ирээгүй байсан. Би ажилчдаа шалгасны дараа салбарын даргын өрөөнд орж хүмүүс унтаж амарсан байна гэж хэлэхэд намайг явж амар гэж хэлсэн. Би шууд гэрлүүгээ хариад амарсан. Амарч байхад чимээ гараад байсан ба би босоод юу болсон юм бол гээд арын байрлуу ороод шалгатал Э орон дээр хэвтэж байсан. Ц, Х*******, Батт нар суучихсан Батц нойлд, Т, Дагвадорж нар зогсож байсан. Эдгээр хүмүүс архи ууж байсан нэлээд согтолттой ширээн дээр хоосон 2 шил архины шил байсан. Тэгээд би амар гээд 12 цаг болсон байна хүн амраахгүй гэсэн чинь бүгд "одоо амарлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн байрнаас гараад гэртээ ороод байж байтал удалгүй чанга чанга чимээ гараад чи муу бацаан гэх зэргээр яриа сонсогдоод байхаар нь дахин арын байрлуу ороход Х*******, Т нар нь хоорондоо маргалдаад байхаар нь би дийлэхгүй юм шиг байна гээд диспичир Цийг дуудаад чи энэ хүмүүсийг салга гэж хэлээд хамт дагуулаад явсан. Тэгээд би Цтэй ажилчдын байр луу ороход Батц нь газарт эвхэрээд хэвтчихсэн ёооё үхлээ миний энд аймар өвдөж байна гэж хэлж байсан. Цийн хамт босож чадахнуу гэж хэлтэл үхлээ ёооё гээд байсан. Намайг ороход Т нь Х*******д "чи ямар учраас миний нүдийг тагладаг юм" гэж хэлээд барьцалдаж авах гээд байсан. Тэгсэн Х******* би чамайг зодоогүй гээд байсан энэ үед нь Батт цаана сандал дээр суучихсан би чамайг зодсон юм би зодсон юм гээд байхаар нь та нар бүгд боль гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Д өгсөн: “...Байранд ороход Ц, Э, Батт, Батц, Х******* ширээнд хамт суусан. Уг хүмүүс Агар нэртэй архи ууж байсан. Би тэр хоёрт хандаж хэлэхэд баяр хүргэе 2-3 рук татаад 2 давхар луу орлуугаа гарсан. Намайг хэвтэж байсан уг архи байсан хүмүүсийн дуу нь чангараад хоорондоо маргалдах гээд байсан. Энэ үед Энхтуяа эгч орж ирээд унт гээд загнаад гараад явсан. Түүний дараа Т Х******* нар хоорондоо ажлаа яриад маргалдаад байсан. Тэгэхээр нь би орноос буугаад Т ахын дүү боль гэж хэлээд холдуулсан. Энэ үед Батц ах Х*******ыг чи гэрт орж ирж уулаа гэж хэлэхэд Х******* чиний өмчилсөн газар юм уу гээд маргалдсан. Хэсэг маргалдаж байснаа болиод сууцгааж байгаад дахин маргалдахад голоор нь байсан хүмүүс орж салгасан. Хэрүүл маргаан зогсохгүй хүмүүс орилолдоод байхаар нь би гарч тамхи татах гээд гарахад Ц диспичир өмнөөс ирсэн. Тэгээд буцаад ортол Батц ахын хамарнаас цус гарсан газар хажуу талаараа эвхэрээд хэвтчихсэн байсан. Яасан юу болсон юм бол гэхэд цаанаас хэн нь ч юм мэдэхгүй нэг хүн нь Х******* цохьчихлоо гэж хэлсэн. Хаашаа нь цохьсон талаар хэлээгүй. Тухайн байдалд харахад Батц ахын гэдэс рүү өшиглөсөн байдалтай харагдаж байсан ба Батц гэдсээ дараад ахыгаа битгий босгоорой би босож чадахгүй байна гээд байсан. Ц шууд үйлчилгээний жолоочийг дуудаад Батцийг яаралтай аймгийн төврүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Цгийн өгсөн: “... 2023 оны 12 дугаар сарын 02-ны ХХК-ний салбарт өөрийн амрах өрөөндөө 22 цагийн орчим амарч байхад миний амардаг өрөөний эсрэг талд байдаг өрөөнд дотроос хүмүүс чанга чанга дугараад байхаар нь би өрөөнөөс тухайн өрөөнд яваад ороход автын засварчин Х, үр цэвэрлэхийн дарга Батц, жолооч Н, ерөнхий механикч Э нар байсан. Х Ц 2 хоорондоо маргалдаж байсан. Ц нь Хг "Энэ архины газар юм уу зайлцгаа" гэж хэлэхэд Х нь "адилхан компаний байранд байж чи намайг хөөлөө" гэж хэлээд маргаад байхаар нь би тайвшруулаад тэр 2 гайгүй болсон тэгээд тэнд байсан задлаад талдаа орсон байсан. Агар нэртэй 0.75 литрийн тал шил архийг 4-лээ хуваагаад уугаад байж байхад Ц Х 2 дахин маргалдаад хоорондоо барьцалдаад авсан, тэгэхэд Н салгах гэж дундуур нь ороод би хараад сандал сууж байсан Э бас салгах гэж байснаа болиод иргээд орон дээр хэвтсэн Х Ц 2 бие биетэйгээ маргалдаад нэг нэгийгээ цохих гээд согтуу хүмүүс нэгнийгээ цохиж чадахгүй байсан Н бүүр согтсон салгах гээд унаж тусаад л байж байхад гаднаас Т орж ирээд Хг "Чи ах хүнтэй яагаад маргалдаад байгаа юм гэж хэлсэн Х нь дуугүй байхгүй өөдөөс нь хэлээд байхаар нь Т Хг 2 удаа алагдахад Х Т нар барьцалдаад авсан тэгээд тэнд Ц бас маргалдаад бөөн юм болоод л байж байхад гаднаас жолооч Д орж ирээд тэд нарыг салгах гэхэд салахгүй байсан тэгээд нэг харахад л Ц атиралдаад газарт унасан байхад гаднаас Энхтуяа дарга гаднаас орж ирээд та нар чинь хүн аллаа гэж хэлж байсан тэгээд маргаан дууссан. Батц бол Хтэй маргаад байсан. Маргаан болох үеэр бол Х Б гэдэс рүү гараараа бол цохиж байсан гэхдээ тэр үед бол Батц газарт унаагүй. Сүүлд Батц газарт атиралдаад унасан байхад нь бол хэн хэрхэн яаж цохисон гэдгийг би харж чадаагүй. Дараа нь бол би Э механикаас юу болсон талаар асуухад Хг Б гэдэс лүү өшиглөсөн гэж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн  2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн: 1. А.Б биед баруун нүд цус хуралт, зүүн хөмсөгт зралт, нарийн гэдэсний цоорол, чацархайн язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдэгрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 89-92 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 327 дугаартай шинжээчийн: 1. А.Б сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байна. 2. Цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь биеийн эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар 3 зэрэглэлд хамаарч байна. 4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйлийн илрэлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 141-143 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 93-94,  144-145, 152-153 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 169-170 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 177-215, 2 дугаар хх-ийн 18-23 дугаар хуудас/

С******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарын тодорхойлолт /хх-ийн 217 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 218 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 219 дүгээр хуудас/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 220 дугаар хуудас/

Урьд өмнө шүүхээр шийтгүүлж байсан шүүхийн шийтгэх тогтоолууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Х******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байрлах "" ХХК-ийн " " салбарын ажилчдын амрах байранд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч А.Б маргалдаж, улмаар биед нь халдаж баруун нүд цус хуралт, зүүн хөмсөг зралт, нарийн гэдэсний цоорол, чацархайн язрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь :

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Х*******ы  гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Б дахин  өгсөн: Би тухайн үед мэдүүлэг өгөх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн би тухайн үед шокт орсон байсан учир дутуу мэдүүлэг өгсөн байна. Хэрэг болох үед Х******* нь  автын засварчин, би тээвэрлэж ирсэн будааг хүлээж авдаг ажил эрхэлдэг байсан юмаа. Жолооч нар авч ирсэн будаагаа сайн будаггүй" гэх шалтгаанаар бид маргасан юм аа. Улмаар тухайн маргаан даамжирч би Х*******ыг өрөөнөөсөө гарахыг удаа дараа 4-5 удаа хэлэхэд гарахгүй байсан бөгөөд "Та нар ажлаас олгосон байрнаас намайг хөөлөө, та нар яахаараа намайг хөөдөг юм. Энэ байранд чинь би амьдарна" гэж хэлээд маргаж байсан. Тэгж байтал манай ажлын Т гэх залуу Х*******д хандаж "Х чи ах хүнтэй ингэж харьцаж болохгүй" гэж хэлээд маргасан. Манай ажлын Т, Х******* нар аль аль нь том биетэй учир би тэд нарыг салгах гээд хойноос нь очоод Тыг татсан. Гэтэл бид хоёр тэнцвэр алдаад хажуу тийшээ давхралдаад унасан. Тэгтэл Х******* миний , цээж элэг, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд л миний хэвлий хэсгээр маш хүчтэй мушгирч байгаа юм шиг л өвдөж эхэлсэн.

Би тухайн үед Тыг анзаараагүй юмаа. Бид давхралдаад л газарт унах үед Х******* миний , цээж элэг, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд л би өөрөө өвдөж байсан учир Тыг анзаараагүй. Ер нь бол Т надаас хамаагүй том биетэй залуу байгаа юмаа. Харин би өөрөө жижиг туранхай хүн учир Тыг ухаан алдах хэмжээнд боогоогүй...” мэдүүлэг / хх-н 28-29 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Батц,гэрч И.Т нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг / хх-н 32-33 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б өгсөнмэдүүлэг / хх-н 56 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.Б дахин өгсөн мэдүүлэг / хх-н 58 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч И.Ты өгсөнмэдүүлэг / хх-н 58 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Э өгсөн: “...мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Цгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн  2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн: 1. А.Б биед баруун нүд цус хуралт, зүүн хөмсөгт зралт, нарийн гэдэсний цоорол, чацархайн язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдэгрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 89-92 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 327 дугаартай шинжээчийн: 1. А.Б сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байна. 2. Цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь биеийн эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар 3 зэрэглэлд хамаарч байна. 4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйлийн илрэлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 141-143 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Г.Х*******ы  үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Х*******ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Иймд шүүгдэгч Г.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Х******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Г.Х******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч А.Батсайхан болон түүний өмгөөлөгчөөс эмчилгээний зардалд төлөгдөөгүй үлдсэн 3,500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны зээл төлөлтийн  3,125.172 төгрөг бүгд 6,625.172 төгрөгийг, мөн сэтгэцэд учирсан хохирлыг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн.

Шүүх нотлох баримтыг шинжлэн судалж шүүгдэгч Г.Х******* түүний өмгөөлөгч нараас хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг маргахгүйгээр төлж барагдуулна гэж мэдүүлж байгаа боловч шүүх эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн нэхэмжлэлээс юунд зарцуулсан нь ойлгомжгүй пос машин уншуулсан баримт, хоолны сав, өмд, хувцасны үнэ 1,126.950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэн хасаж тооцон, үлдэх 2,373.050 төгрөг, ажилгүй байсан хугацааны зээл төлөлт 3,125.172 төгрөг, бүгд 5.498.222 төгрөгийг гаргуулж  хохирогч А.Батцд,

Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг тооцож гаргахдаа шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн буюу /2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн / хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож,  15 х 550,000 = 8,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Батцд тус тус олгох,

Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн эмчилгээний зардал 4,373.000 төгрөгийг  Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Г.Х*******аас гаргуулж олгох нь зүйтэй байна гэж шийдвэрллээ.

Харин хохирогч А.Батц нь цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчлэгдэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Г.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Г.Х*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.Х*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын доод хэмжээг хоёр  жил хүртэл, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон  гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас ... Шүүгдэгч Г.Х******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, сэтгэцэд учирсан хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөөр илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж 11000 нэгж буюу 11.000.000 / арван нэгэн сая / төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 36 сарын хугацаанд төлүүлэхээр дүгнэлт гаргав.

Хохирогчийн өмгөөлөгчөөс... Эрүүгийн хариуцлагын хувьд хохирогчийн өмгөөлөгчөөс тусгайлан гаргах санал дүгнэлт байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс... Шүүгдэгч Г.Х******* нь Эрүүл мэндийн байгууллагад учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч Г.Х*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, төлөхөө илэрхийлсэн зэргийг мөн прокурорын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Х*******д 11000   нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 / арван нэгэн сая / төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Х*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Х*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Г Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г Х*******ыг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Г.Х*******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Г.Х******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Х*******аас сэтгэцэд учирсан хохирол 8.250.000 төгрөг/ найман сая хоёр зуун тавин мянга / төгрөгийг хохирогч А.Батцд, эрүүл мэндийн зардал 4.373.000 төгрөгийг /дөрвөн сая гурван зуун далан гурван мянга/ Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

6. Хохирогч А.Батц нь энэ хэргийн улмаас цаашид эмчлэгдэх бол нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Х******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8.Хэрэгт хураагдан ирсэн сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

9. Шүүгдэгч Г.Х*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

       12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

Даргалагч,

ЕРӨНХИЙ шүүгч                          ч.мөнгөнцэцэг