Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2021/00204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... оршин суугч Б овогт В.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... байрлах Т МСҮТд холбогдох Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ...Тосонцэнгэл сумын иргэн В.Б би Тосонцэнгэл сумын МСҮТ-д 2010 оноос одоог хүртэл ажилласан. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн МСҮТ-н төвийн захирлын Б/06 тоот тушаалаар орон тоо хасагдсан, цөөрүүлсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Намайг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаар тушаалын хавсралт, БСШУС-н сайд болон Сангийн сайдын хамтарсан А/024/11 тушаалын хавсралт, захирлын Орон тоо батлах тухай 2020 оны Б/46 дугаар тушаал зэргийг үндэслэн ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна. Эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлавал: 1. Би 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн сургуулийн захирлын Б/22 тоот тушаалаар сургуулийн жижүүрээр томилогдсон. Хүний нөөцийн дутмаг байдлаас болж дотуур байрны жижүүрээр ямар нэгэн тушаалгүйгээр ажиллаж байсан. Сургуулийн жижүүрийн тоо одоогийн байдлаар цөөрөөгүй байгаа болно. Хэрвээ орон тоо цөөрсөн гэж үзэж байгаа бол яагаад заавал намайг халж байгаа шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаагүй. Жижүүрүүдээс хамгийн олон жил ажилласан, ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Иймээс орон тоо цөөрсөн гэсэн шалтгаанаар намайг ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна. 2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаар тушаалын хавсралтад дотуур байрны багш 2 гэж ирсэн. Боловсролын туслах ажилтны /жижүүрийн/ тоо заагдаж ирээгүй, би сургуулийн жижүүрийн хувьд тэр /дотуур байрны жижүүр/ ажлыг хийж байсан. Гэтэл намайг албан ёсоор томилогдоогүй Дотуур байрны жижүүр гэсэн албан тушаалаас чөлөөлсөн. Үүнийг хууль бус гэж үзэж байна. 3. МСҮТ нь Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яаманд харьяалагдаж яамнаас гарсан тушаал шийдвэр, бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. Гэтэл БСШУС-н сайдын Ерөнхий боловсролын сургуульд мөрдөгддөг стандартыг барьсан нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл ЕБС-н дотуур байрны 160 хүртэлх хүүхдэд 2 жижүүр байхыг баримталж ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл энэ тушаал болон хавсралт нь МСҮТ-д огт хамааралгүй юм. 4. 2020 онд сургуулийн жижүүрийн орон тоо ч, дотуур байрны жижүүрийн орон тоо ч цөөрөөгүй байсан ба захирлын Орон тоо батлах тухай 2020 оны Б/46 дугаар тушаалыг баримталж намайг 2021 онд халсан нь хууль бус гэж үзэж байна. 5. Надад МСҮТ-н захиргааны зөвлөлийн 04 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэх хуудсыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлсэн. Үүнээс хойш 1 сарын дараа ажлаас чөлөөлөх байх гэж бодож байтал чөлөөлөөгүй. Тэгээд би ажлаас чөлөөлөгдөхөө больсон юм байх гэж бодоод ажлаа хийгээд явж байтал гэнэт 05 дугаар сарын 31-ний өдөр дахин мэдэгдэх хуудас өгөлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Үүнийг хууль бус гэж үзэж байна. Иймд намайг ажлаас чөлөөлсөн Тосонцэнгэл сумын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн жижүүрээр эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджаар тооцож нөхөн олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч В.Бгийн МСҮТ-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан дарааллын дагуу тайлбарыг гаргая. Үүнд ажилтан В.Бг байрны жижүүрээр цаашид ажилуулах боломжгүй орон тоо хасагдсан болно. Учир нь тус МСҮТөв нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/024/11 дугаартай Орон тооны жишиг норматив батлах тухай тушаалын хавсралтад зааснаар суралцагчийн тоогоор 321-480 шатлалд хамаардаг тул жижүүрийн батлагдсан орон тоо 4 хүн байдаг. Манай сургуулийн жижүүрийн орон тоо 4 хүн тул ээлжээр ажилладаг бөгөөд суралцагчийн дотуур байрны жижүүрээр В.Б ажиллаж байсан юм. Иймд дээрх үндэслэлээр манай сургалтын төвд дотуур байрны жижиүүрийн орон тоо байхгүй юм. МСҮТөвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/45 дугартай тушаалаар В.Б нь дотуур байрны жижүүрээр томилогдож байсан боловч одоо мөрдөгдөх дээрх орон тооны жишгээр дотуур байрны жижүүрийн орон тоо хасагдсан байхгүй болсон. Тиймээс сургалтын төвд яамнаас батлагдсан орон тооны хэмжээнд 2021 оноос эхлэн илүү орон тоог хасч батлагдсан төсөвт багтаан ажиллах чиглэл өгсөн. Гэсэн ч сургалтын төвийн зүгээс илү орон тоонд ажиллаж байсан хүмүүсээ 5 сарыг дуустал цалинтай ажиллуулсан. Цаашид илүү орон тооны хүмүүсийг цалинжуулах төсөвч хүрэлцэхгүй болсон. Иймд байгууллагын захиргааны зөвлөлөөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээд хуралдаж ажлаас чөлөөлөх тухайгаа мэдэгдсэн. Уг удирдах зөвлөлийн хуралд В.Б нь тусгаарлалтад байгаа үндэслэлээр цахим хэлбэрээр оролцсон энэ тухай хурлын тэмдэглэлд дурьдсан байгаа. Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаалд дотуур байрны жижүүрийн орон тоо батлагдаагүй. Одоо тус сургалтын төв сургуулийн байрны жижүүрийн орон тоо батлагдаагүй. Одоо тус сургалтын төв сургуулийн байрны жижүүрийн батлагдсан 4 орон тоогоор ажиллаж байгаа. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал нь дээр дурьдсанаар дотуур байрны жижүүр бөгөөд одоо энэ орорн тоо байхгүй болсон атал нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сургуулийн жижүүрийн хувьд дотуур байрны жижүүр хийж байсан гэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтныг өөр ажилд шилжүүлж болох боловч одоо ажиллаж байгаа сургуулийн 4 жижүүрийг чөлөөлөх үнэдслэл болохгүй юм. Тиймээс сайдын дээрхи А/185 дугаартай тушаалыг нэхэмжлэгч хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай тушаалын хавсралтын 1.2 дахь хэсэгт дурьдсанаар: ...сургалтын байгууллага үйл ажиллагаандаа ...Бага дунд боловсролын тухай хууль, Боловсролын тухай хууль тогтоомжийг удирдлага болгоно гэснийг нэхэмжлэгч үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна. Энд бичсэн үндэслэл нь дээрхи 1 дүгээрт бичсэнтэй ижил агуулагатай байна. В.Б МСҮТөвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 26-ны Б/45 дугаартай тушаалаар дотуур байрны жирүүрээр томилж байсан боловч энэ орон тоо одоо байхгүй болсон тул чөлөөлөх үндэслэл болсон. Ажилтан нь ажилд томилогдсон албан тушаал, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байр болох дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан бөгөөд одоо хасагдсан, орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий гэж үзнэ. Байгууллагын захиргааны зөвлөлөөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орон тоо хасагдсан, ажилтны орон тоог цөөрүүлсэн асуудлыг хэлэлцээд хуралдаж ажлаас чөлөөлөх тухай Бадамрагчаад мэдэгдсэн Уг удирдах зөвлөлийн хуралд В.Б нь тусгаарлалтанд байгаа үндэслэлээр цахим хэлбэрээр оролцсон. Энэ тухай хурлын тэмдэглэлд дурьдсан байгаа. Ажлаас чөлөөлөх тухай ажилтанд мэдэгдэн одоо байгаа төсвийн хэмжээнд 5 сарыг дуустал ажиллуулж цалинг нь олгоод чөлөөлөх тухай ажилтанд өөрт нь мэдэгдсэн атал гэнэт үндэслэлгүйгээр халсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэгэнт ажилтны ажлын байр, орон тоо хасагдсан ч гэсэн бид ажилтнаа бодоод боломжоо ашиглан 5 сарыг дуустал ажиллуулсанг ажилтан ойлгож мэдэж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч В.Б нь Тосонцэнгэл сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүй болсон гол шалтгаан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаартай тушаалаар шинэ, жишиг бүтэц гэж мэдэгдэл ирсэн. Сайдын тушаалын 3 дугаар хавсралтын арван ест туслах ажилтнуудын ажлын байрыг тогтооно гэсэн заалт байгаа. 320-480 хүүхдийн бүтэцтэй сургууль ийм ийм бүтэц орон тоотой байна гэж заасан байгаа. Манай сургууль хүүхдүүдийнхээ тооноос хамаарахаар 4 жижүүрийн орон тоотой байхаар байгаа. Байрны жижүүр гэж орон тоо үндсэндээ байхгүй байгаа. Дотуур байранд үндсэндээ багш-2 гэсэн орон тоо ирсэн байгаа. Үүнийг үндэслээд шийдвэр гаргасан байгаа. Нэхэмжлэгчид 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөхөөр болсон шүү гэж сэдэгдсэн байгаа. Түүнд цахимаар мэдэгдсэн. Учир нь нэхэмжлэгч тусгаарлалтад байсан. Мөн нэхэмжлэгчийн ар гэрийг нь бодож 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалинжуулж ажиллуулж байсан... гэжээ.

Нэхэмжлэгч В.Бгийн өмгөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Г.Б миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Тосонцэнгэл Т МСҮТийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний Б/06 дугаартай тушаал нь хууль зүйн хүрээнд үндэслэл муутай байна. Өөрөө хэлбэл хоёр тушаал гарчихсан. Он, сар, дугаар нь зөрөөд байдаг. Иймээс ажил олгогч нь өөртэй ашигтай нөхцөл байдлаар тушаалыг гаргасан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалын заалтууд харахаар 2020 оны А/185 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтыг огт бариагүй. Үүн дээр 3.5.3 дахь заалтыг барьсан байгаа. Тэр нь багштай холбоотой заалт байгаа. Үйлчилгээний ажилтантай холбоотой заалт огт биш. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан хоёр сайдын хамтарсан тушаал байдаг. Үнэхээр энэ тушаалыг барих гэж байсан юм бол 3 жилийн хугацаанд ажлаас чөлөөлөөгүй асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснийг биелүүлээгүй. Ажил олгогчийн зүгээс хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлээд орон тоо хасагдсан гэсэн зүйл ярьж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга эрхлэгчийг томилж, чөлөөлнө гэж заасан байдаг. Энэ нь бүтцийг хэн батлах вэ гэж заасан байгаа. Тэгэхээр бүтцийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд батлахаар байгаа. Үүнийхээ хүрээнд төсвийг мөн батлачихсан байгаа. Өөрөөр хэлбэл В.Бг ажлаас чөлөөлөх үед нь энэ байгууллагаас орон тоо хасагдсан зүйлгүй байхгүй гэж бодож байна гэв. Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт зааснаар боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг хэлнэ гэж заасан байдаг. Үүн дээр орон тооны асуудал яригддагүй гэв. Төсвийн тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 14.2.12-т зааснаар эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэж заасан. Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн байгууллагын орон тоо, бүтцийг батлахаар байжээ. Гэтэл сургууль энэ орон, тоог хассан гэж оруулаад ирж байна. Тушаалын хувьд зөрчилтэй, алдаатай тушаал байна. Ажил олгогч орон тоо хасагдаагүй байхад орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэгч В.Бг ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Б нь Ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Тосонцэнгэл Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирал Р.Б нь ...В.Бг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсан дарааллын дагуу тайлбарыг гаргая. Үүнд ажилтан В.Бг байрны жижүүрээр цаашид ажилуулах боломжгүй орон тоо хасагдсан болно. Учир нь тус МСҮТөв нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/024/11 дугаартай Орон тооны жишиг норматив батлах тухай тушаалын хавсралтад зааснаар суралцагчийн тоогоор 321-480 шатлалд хамаардаг тул жижүүрийн батлагдсан орон тоо 4 хүн байдаг. Манай сургуулийн жижүүрийн орон тоо 4 хүн тул ээлжээр ажилладаг бөгөөд суралцагчийн дотуур байрны жижүүрээр В.Б ажиллаж байсан юм. Иймд дээрх үндэслэлээр манай сургалтын төвд дотуур байрны жижиүүрийн орон тоо байхгүй юм. МСҮТөвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/45 дугартай тушаалаар В.Б нь дотуур байрны жижүүрээр томилогдож байсан боловч одоо мөрдөгдөх дээрх орон тооны жишгээр дотуур байрны жижүүрийн орон тоо хасагдсан байхгүй болсон. Тиймээс сургалтын төвд яамнаас батлагдсан орон тооны хэмжээнд 2021 оноос эхлэн илүү орон тоог хасч батлагдсан төсөвт багтаан ажиллах чиглэл өгсөн. Гэсэн ч сургалтын төвийн зүгээс илү орон тоонд ажиллаж байсан хүмүүсээ 5 сарыг дуустал цалинтай ажиллуулсан. Цаашид илүү орон тооны хүмүүсийг цалинжуулах төсөвч хүрэлцэхгүй болсон. Иймд байгууллагын захиргааны зөвлөлөөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээд хуралдаж ажлаас чөлөөлөх тухайгаа мэдэгдсэн. Уг удирдах зөвлөлийн хуралд В.Б нь тусгаарлалтад байгаа үндэслэлээр цахим хэлбэрээр оролцсон энэ тухай хурлын тэмдэглэлд дурьдсан байгаа. Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаалд дотуур байрны жижүүрийн орон тоо батлагдаагүй. Одоо тус сургалтын төв сургуулийн байрны жижүүрийн орон тоо батлагдаагүй. Одоо тус сургалтын төв сургуулийн байрны жижүүрийн батлагдсан 4 орон тоогоор ажиллаж байгаа. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал нь дээр дурьдсанаар дотуур байрны жижүүр бөгөөд одоо энэ орорн тоо байхгүй болсон атал нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сургуулийн жижүүрийн хувьд дотуур байрны жижүүр хийж байсан гэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтныг өөр ажилд шилжүүлж болох боловч одоо ажиллаж байгаа сургуулийн 4 жижүүрийг чөлөөлөх үнэдслэл болохгүй юм. Тиймээс сайдын дээрхи А/185 дугаартай тушаалыг нэхэмжлэгч хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай тушаалын хавсралтын 1.2 дахь хэсэгт дурьдсанаар: ...сургалтын байгууллага үйл ажиллагаандаа ...Бага дунд боловсролын тухай хууль, Боловсролын тухай хууль тогтоомжийг удирдлага болгоно гэснийг нэхэмжлэгч үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна. Энд бичсэн үндэслэл нь дээрхи 1 дүгээрт бичсэнтэй ижил агуулагатай байна. В.Б МСҮТөвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 26-ны Б/45 дугаартай тушаалаар дотуур байрны жирүүрээр томилж байсан боловч энэ орон тоо одоо байхгүй болсон тул чөлөөлөх үндэслэл болсон. Ажилтан нь ажилд томилогдсон албан тушаал, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байр болох дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан бөгөөд одоо хасагдсан, орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий гэж үзнэ. Байгууллагын захиргааны зөвлөлөөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орон тоо хасагдсан, ажилтны орон тоог цөөрүүлсэн асуудлыг хэлэлцээд хуралдаж ажлаас чөлөөлөх тухай Бадамрагчаад мэдэгдсэн Уг удирдах зөвлөлийн хуралд В.Б нь тусгаарлалтанд байгаа үндэслэлээр цахим хэлбэрээр оролцсон. Энэ тухай хурлын тэмдэглэлд дурьдсан байгаа. Ажлаас чөлөөлөх тухай ажилтанд мэдэгдэн одоо байгаа төсвийн хэнмжээнд 5 сарыг дуустал ажиллуулж цалинг нь олгоод чөлөөлөх тухай ажилтанд өөрт нь мэдэгдсэн атал гэнэт үндэслэлгүйгээр халсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэгэнт ажилтны ажлын байр, орон тоо хасагдсан ч гэсэн бид ажилтнаа бодоод боломжоо ашиглан 5 сарыг дуустал ажиллуулсанг ажилтан ойлгож мэдэж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

Нэхэмжлэгч В.Б нь Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан болох нь тус төвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/45 дугаартай ... В.Бг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс дотуур байрны жижүүрээр томилон ажиллуулсугай... гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-79/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 30-33/ болон зохигч талуудын тайлбараар тус тус тогтоогдож байхын зэрэгцээ талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Р.Б нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай ...Тосонцэнгэл Т МСҮТийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай ...Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дахь зааль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэмийн 3..5.3 дахь нөхцөл, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан А/024/11 дугаар тушаалын хавсралт, Захирлын Орон тоо батлах тухай 2020 ны Б/46 дугаар тушаал, захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн тушаах нь

1.Дотуур байрны жижүүрээр В.Бг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны орон тоо хасагдсан, цөөрүүлсэн үндэслэлээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэсэн... гэсэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалаар /хх-10/ нэхэмжлэгч В.Бг дотуур байрны жижүүрийн ажлаас чөлөөлжээ.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж заасан байна.

Нэхэмжлэгч В.Б нь ажлаас чөлөөлсөн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг гардаж аваад эс зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд үүнийгээ хариуцагч байгууллагын төлөөлөгч нь ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр В.Бг дотуур байрны жижүүрийн ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарлаж байгаа боловч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тооноос ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоо хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Үүнд:

1.Боловсролын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно гэж заасан байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22-д Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн болон бүсийн арга зүйн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг баталж, менежерийг томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байна.

Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт ...6.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тоог Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам батлах эрхтэй байна.

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох эрхтэй гэж зааснаар төсвийн байгууллага буюу Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн орон тооны хязгаарыг тогтоох эрхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад олгогдсон байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг нэгдүгээр хавсралтаар, удирдлага, зохион байгуулалтын жишиг бүтцийг хоёрдугаар хавсралтаар, захиргааны удирдлага болон бусад ажилтны орон тооны жишгийг гуравдугаар хавсралтаар, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын орон тооны дээд хязгаарыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай... гэсэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай тушаалаар нотлогдож байна. /хх-18/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоо хасагдсан... гэдэг үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухай байгууллагын батлагдсан цалингийн сан, орон тооны бүтцээс тодорхой албан тушаал, ажил байрыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хасагдаж үгүй болохыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22-д зааснаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тооноос дотуур байрны жижүүрийн албан тушаалыг хасаж, өөрчилж тогтоосон тохиолдолд Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн орон тооноос дотуур байрны жижүүрийн орон тоо хасагдсан үндэслэлээр багшийн ажлаас чөлөөлөх үндэслэл бий болно.

Гэтэл Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн захирал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам буюу Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тооны жишиг, хязгаараас дотуур байрны жижүүрийн албан тушаалыг хассан шийдвэр гаргаагүй байхад төсвийн шууд захирагчийн хувьд ...дотуур байрны жирүүрээр томилж ажиллуулж байсан боловч энэ орон тоо одоо байхгүй болсон тул чөлөөлсөн... гэж үзээд дурын албан тушаалын орон тоог хасаж, тушаал гаргаж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь В.Бг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д Төсвийн шууд захирагч нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасныг үндэслэсэн байх ба уг заалт нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох эрхийг зохицуулсан ойлголт болохоос бус дээд шатны төсвийн захирагч зөвшөөрөөгүй байхад батлагдсан орон тооны хязгаараас хэтрүүлээгүй гээд дурын албан тушаалын орон тоог хасах эрхийг олгосон заалт биш юм.

Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь В.Бг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5.3-д Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан А/024/11 дугаартай тушааалын хавсралт нь Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлагдсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан тухайн хичээлийн жилд тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо багш сурагчийн тооны дундаж харьцааны буюу суралцагчийн тооны дээд хязгаарыг тогтоосон үүрэг болгосон заалт болохоос бус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тоог тогтоох эрх олгосон заалт биш болно. /хх 12-16/

3. Хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Р.Б нь дахин 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх хэсэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны Б/185 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм-ийн 3.5.3 дахь нөхцөл, захирлын Орон тоо батлах тухай 2020 оны А/68 дугаар тушаал, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан А/024/11 хавсралт захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус удирдлага болгон тушаах нь: 1. 1.Дотуур байрны жижүүрээр Вандандорж овогтой Бадамрагчааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны орон тоо хасагдсан, цөөрүүлсэн үндэслэлээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэсэн /хх-10/ хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь уг тушаалыг гардаж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгохгүй анх намайг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч тал нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тушаалыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгохгүй, энэ талаар талууд маргаагүй учир шүүх уг тушаалд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоо хасагдсан... гэсэн үндэслэлээр дотуур байрны жижүүр В.Бг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

4. Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 тоот ...В.Бг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс дотуур байрны жижүүрийн ажлаас чөлөөлсүгэй... гэсэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч В.Бг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор заасан байна.

Нэхэмжлэгч В.Бгийн сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 000278060 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын буюу 2021 оны 3, 4, 5 дугаар саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 839,571 + 787802 + 757,684 = 2,385,057 : 3 /сар/ = 795019 : 20 = 39750 /нэг хоногт/ төгрөг болж байна.

Нэхэмжлэгч В.Бгийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажлын нийт 105 өдрөөр тооцож олговорт 4,173,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Гэвч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид ээлжийн амралтын мөнгө гэж 6 дугаар сард 529,331 төгрөгийг олгосон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Тиймээс хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулах 4,173,750 төгрөгнөөс нэхэмжлэгчид амралтын мөнгө гэж олгосон 529,331 төгрөгийг хасаж, хариуцагчаас 3,644,419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт ...Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15, Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1-ний өдөр нийтээр амарна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3,644,419 төгрөгнөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон хасаж нэхэмжлэгч В.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч В.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 73,261 төгрөгийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт В.Бг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Бгийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,305,150 төгрөгийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч В.Бгийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4,305,150 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 73,261 /далан гурав хоёр зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ