Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2021/0019

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, *******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох Баянхонгор сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 11-р сарын 25-ны өдөр зохион байгуулсан цахим газрын дуудлага худалдаа болох #******* болон #******* дугаартай газрын дуудлага худалдааны ялагчтай Засгийн газрын 2016 оны 01 сарын 04 өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа мөн газрын дуудлага худалдааны төлбөрөө төлсөн байхад захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулж, захирамж гаргахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийгхянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг баталсан.

2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Баянхонгор сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ******* захирамжаар 11 байршилд дуудлага худалдаа зарласан. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх дуудлага худалдаа явуулах журам-ын дагуу Баянхонгор сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/187 захирамжаар Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээт дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилсон.

Дуудлага худалдааг 2020 оны 09 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх дуудлага худалдаа явуулах журам-ын дагуу цахим хэлбэрээр зохион байгуулсан.

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дуудлага худалдаанд ялагч болсон ялагч нартай ажлын 3 хоногт багтаан гэрээ байгуулсан боловч нэр бүхий 5 оролцогч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул төлбөр төлөгдөөгүй 5 нэгж талбарт дуудлага худалдааг хүчингүй болгосон.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх дуудлага худалдаа явуулах журмын 10.1.1-д дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар худалдан авсан газрын болон газар өмчлөх, эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний үнийг энэ журмын 11.3-т заасан хугацаанд бүрэн төлөөгүй, эсхүл төлөхийг зөвшөөрөөгүй тохиолдолд дахин дуудлага худалдаа явуулахаар журамлагдсан бөгөөд дээрх гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй, хүчингүй болсон 5 нэгж талбарт Баянхонгор сумын засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/242 дугаар захирамжаар дуудлага худалдааг дахин зарлаж 25-26-ны өдрүүдэд цахим хэлбэрээр журмын дагуу зохион байгуулсан.

2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр Гэгээн шавь 6-р багийн мод үржүүлгийн газрын ар талд 2 нэгж талбарт зохион байгуулсан Зоорийн зориулалттай 300 м2 ******* код бүхий дахин дуудлага худалдаанд 1 оролцогч оролцож 1 удаа үнэ дуудаж 320,000 төгрөгөөр *******, Зоорийн зориулалттай 300 м2 ******* код бүхий дахин дуудлага худалдаанд 1 оролцогч оролцож 1 удаа үнэ дуудаж 320,000 төгрөгөөр ******* тус тус ялагч болсон.

Дуудлага худалдаанд иргэн *******оос өөр оролцогч бүртгүүлээгүй бөгөөд анхны үнэ дээр 1 удаа үнэ дуудаж журмын дагуу дуудлага худалдааны ялагч болсон.

Ялагч ******* газрын үнийг гэрээний хугацаанд нь төлсөн. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан цахим дуудлага худалдаанд ялагч болсон Иргэн *******од газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31.1.3 дахь заалтын дагуу Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар Гэгээн шавь 6 дугаар баг Цагаан-Эрэг 15-1519, 15-1521 тоот хаягт байрлах зоорийн зориулалттай газрыг иргэн *******од эзэмшүүлсэн байх тул татгалзах зүйл байхгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******оос Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан Баянхонгор сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 11-р сарын 25-ны өдөр зохион байгуулсан цахим газрын дуудлага худалдаа болох #******* болон #******* дугаартай газрын дуудлага худалдааны ялагчтай Засгийн газрын 2016 оны 01 сарын 04 өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа мөн газрын дуудлага худалдааны төлбөрөө төлсөн байхад захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулж, захирамж гаргахыг даалгуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга *******оос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрч 2021 оны 9 сарын 27-ны өдрийн А/204 дүгээр газар эзэмшүүлэх тухай захирамжийг гаргасан, хамтран хариуцагч Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа бичгээр тус тус илэрхийлсэн байх бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох Баянхонгор сумын Засаг дарга нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 11-р сарын 25-ны өдөр зохион байгуулсан цахим газрын дуудлага худалдаа болох #******* болон #******* дугаартай газрын дуудлага худалдааны ялагчтай Засгийн газрын 2016 оны 01 сарын 04 өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа мөн газрын дуудлага худалдааны төлбөрөө төлсөн байхад захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулж, захирамж гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийншаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.СУВДМАА