Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/518

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Б.Солонго,       

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт О.Э-т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305037020528 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны ***дүгээр сарын ***-ний өдөр ***аймгийн *** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, 2 дүү, дүүгийн 2 хүүхдийн хамт, *** аймаг *** сум, *** дугаар баг, тээвэрчид *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт О.Э /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч О.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Х” худалдааны төвийн автобусны буудал орчимд иргэн Г.А-д "нөүтбүүкээ 1 сар хэрэглүүлээч, эсхүл түрээслүүлээч, фото шоп, постер зэргийн зүйлс дээр ашиглая" гэж хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.А-ын эзэмшлийн НР маркийн 17-8th үеийн зөөврийн компьютерыг шилжүүлэн авч, 1,260,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг дээрээ миний хүлээн зөвшөөрсөн байдал бол найзынхаа нөүтбүүкийг авч хэрэглэсэн, хохирол учруулсан тул хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Би 1 сар авч хэрэглэнэ гэдгийг хэлсэн. Би огт мэдээлэл өгөхгүйгээр хэрэглээгүй, мөнгөний хэрэг гарсан тул ломбардад тавьсан гэж хэлсэн. Анх надаас авсан мөнгийг буцаагаад өгвөл ломбардаас авах гээд байна гэдгийг хэлсэн. Би мөнгөний боломж байхгүй байсан тул авч чадаагүй нь үнэн. Өөрт нь нөхцөл байдлын талаар хэлсэн. Мөнгөний хэрэг болоод байна гэх үед нь 50,000 төгрөг шилжүүлсэн. Сүүлд үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгсөн...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.А-ын өгсөн: "...2022 оны 04 дүгээр саун дундуур манай найз Э нь манай ажил дээр хүрж ирээд "найздаа notebook-ээ 1 сарын хэрэглүүлээч бүр болохгүй бол түрээслүүлээч фото шоп, постер зэргийн зүйлс дээр ашиглая" гэж хэлэхээр нь би үнэ төлбөр хэрэггүй чи зүгээр үнэгүй 1 сарын хугацаатай ашиглаад буцаагаад өгөөрэй гэж хэлээд “Х” захын автобусны буудал дээр байхад өгч явуулсан. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр холбогдоод notebook авъя гэхээр "би notebook-г чинь ломбардад тавиад алдсан, мөнгийг нь төлнө" гэж хэлээд одоог хүртэл байхгүй болсон. Надад ломбардад тавилаа, алдлаа гэж юу ч хэлээгүй, зөвшөөрөлгүйгээр дээрх үйлдлийг хийсэн. HP брэндийн 17-8th үеийн саарал өнгөтэй notebook-г 2021 оны 11 сард 2,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэртэй гэдгийг нь сайн мэдэхгүй. Би Э-тэй инстаграмм чатаар холбогдсон юм. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө буруу санаад цаг хугацааг буруу хэлсэн байна уучлаарай. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э над руу чатаар notebook-ээ түр хэрэглүүлээч пэйж хөгжүүлэхэд түр хугацаанд ашиглая гэхээр нь би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” худалдааны төвийн ойролцоох жижиг нэрийг нь мэдэхгүй ломбардад notebook-ээ би өөрөө тавьсан байсан учир тэндээс төлбөрийг нь төлөөд аваарай 400 орчим мянган төгрөг төлж байж авна гэж хэлсэн. Харин 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Э шөнийн цагаар надтай уулзаад “Х” нэрийг нь мэдэхгүй ломбардаас очиж миний notebook-г хамт авахад төлбөр нь 472,500 төгрөг болсон байсныг Э төлж авсан. Э надад огт хэлж зөвшөөрөл авалгүй миний notebook-г ломбардад тавьж хугацааг нь сунгалгүй үхүүлээд хураалгасан байсан. Одоо би notebook-гүй ажлаа хийж чадахгүй дахиж notebook аваагүй л явж байна. Э надад хаана ямар ломбардад хэзээ хэдэн төгрөгөөр тавьснаа ч хэлээгүй. Бэр сүүлд миний notebook-г алдсаныхаа дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын үеэр л надад notebook-г чинь алдчихлаа гэж хэлсэн. Тэрнээс өмнө би notebook-ээ асуухаар болоогүй байна л гэж хэлээд байсан. Би одоо бол яг ямар ломбардад notebook ээ тавьснаа санахгүй байна. Надад байсан капитанзыг би хаяж гээгдүүлсэн. Би хөрөнгийн үнэлгээгээр гарсан 1,260,000 төгрөгөөс 472,500 төгрөгийг хасаад үлдэгдэл 787,500 төгрөгийг Э-аас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.О-ийн өгсөн: “...Миний хүү Э нь айлын том хүү бөгөөд 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн. Доороо 2 эмэгтэй дүүтэй. Хүү маань 10 жилийн сургуулиа Сүхбаатар аймгийн “Т” цогцолбор сургуулийг 2013 онд төгсөөд ШУТИС- д элсэн орж дизайнер чиглэлээр сурч 2017 онд төгссөн дээд боловсролтой хүүхэд. Хүү маань элдэв муу зуршил байхгүй, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй төлөв даруу сайн хүүхэд байгаа юм. Архи тамхи хэрэглэнэ гэж байхгүй. Хүү одоо ганц бие амьдардаг. Одоогоор хувиараа зураг студийн ажил эрхэлж байгаа. А гэх найзынхаа notebook-ийг мөнгөний хэрэг гарсан тул хэлэлгүй ломбардад тавиад мөнгийг нь үрээд найзынхаа notebook-ийг алдсан гэж би сонссон. Хүүгээ ийм үйлдэл гаргасанд нь гэмшиж байна. Миний хүү дахиж ийм зүйл хийхгүй гэж надад амласан. Би бол Сүхбаатар аймагтаа суурин оршин суудаг. Харин хүү маань Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод ганцаараа байр түрээсэлж амьдардаг. Яг одоогоор киноны зургийн группт орж ажиллаж байгаа....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас/,

Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,  

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Х” худалдааны төвийн автобусны буудал орчимд иргэн Г.А нь "нөүтбүүкээ 1 сар хэрэглүүлээч, эсхүл түрээслүүлээч, фото шоп, постер зэргийн зүйлс дээр ашиглая" гэж хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.А-ын эзэмшлийн НР маркийн 17-8th үеийн зөөврийн компьютерыг шилжүүлэн авч, 1,260,000 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.А-ын нөүтбүүкийг авч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчид учирсан 1,260,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч өөрийнхөө зарцуулсан мөнгийг олж авах гэж компьютерыг нь ломбардад тавьсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн деспозицид шинж чанарыг агуулаагүй. Хохирлын хэмжээ шаардахгүй хэдий ч хуульд заасан аргаар шилжүүлэн авсан. Объектив талын үндсэн шинжийг илэрхийлж байгаа тул зүйлчлэл тохирохгүй байна. Субьектив тал бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх сэдэл гэмт хэрэг үйлдэхээс өмнө төрсөн байхыг шаардана. Гэтэл энэ гэмт хэрэгт тийм шинж байхгүй. Миний үйлчлүүлэгчийн сэдэл зорилго нь компьютерыг нь ломбардад тавьчихаад буцаагаад аваад өгөх байсан. Хууль сануулж авсан мэдүүлгээр нотлогдож байгаа. Аргагүй нөхцөл байдлын улмаас мөнгөний хэрэг гараад ломбардад тавиад алдсан. Хохирогч өөрөө ломбардад тавьсан компьютероо аргалаараа гэж хэлдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж агуулаагүй байна...” гэх саналыг гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч О.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Х” худалдааны төвийн автобусны буудал орчимд иргэн Г.А "нөүтбүүкээ 1 сар хэрэглүүлээч, эсхүл түрээслүүлээч, фото шоп, постер зэргийн зүйлс дээр ашиглая" гэж хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.А-ын эзэмшлийн НР маркийн 17-8th үеийн зөөврийн компьютерыг шилжүүлэн авч, 1,260,000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.А-ын өгсөн: "...2022 оны 04 дүгээр саун дундуур манай найз “Э” нь манай ажил дээр хүрж ирээд "найздаа notebook-ээ 1 сарын хэрэглүүлээч бүр болохгүй бол түрээслүүлээч фото шоп, постер зэргийн зүйлс дээр ашиглая" гэж хэлэхээр нь би үнэ төлбөр хэрэггүй чи зүгээр үнэгүй 1 сарын хугацаатай ашиглаад буцаагаад өгөөрэй гэж хэлээд Хар хорин захын автобусны буудал дээр байхад өгч явуулсан. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр холбогдоод notebook авъя гэхээр "би notebook-г чинь ломбардад тавиад алдсан, мөнгийг нь төлнө" гэж хэлээд одоог хүртэл байхгүй болсон. Надад ломбардад тавилаа, алдлаа гэж юу ч хэлээгүй, зөвшөөрөлгүйгээр дээрх үйлдлийг хийсэн. HP брэндийн 17-8th үеийн саарал өнгөтэй notebook-г 2021 оны 11 сард 2,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэртэй гэдгийг нь сайн мэдэхгүй. Би Э-тай инстаграмм чатаар холбогдсон юм. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө буруу санаад цаг хугацааг буруу хэлсэн байна уучлаарай. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э над руу чатаар notebook-ээ түр хэрэглүүлээч пэйж хөгжүүлэхэд түр хугацаанд ашиглая гэхээр нь би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” худалдааны төвийн ойролцоох жижиг нэрийг нь мэдэхгүй ломбардад notebook-ээ би өөрөө тавьсан байсан учир тэндээс төлбөрийг нь төлөөд аваарай 400 орчим мянган төгрөг төлж байж авна гэж хэлсэн. Харин 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Э шөнийн цагаар надтай уулзаад Хархорины нэрийг нь мэдэхгүй ломбардаас очиж миний notebook-г хамт авахад төлбөр нь 472,500 төгрөг болсон байсныг Э төлж авсан. Э надад огт хэлж зөвшөөрөл авалгүй миний notebook-г ломбардад тавьж хугацааг нь сунгалгүй үхүүлээд хураалгасан байсан. Одоо би notebook-гүй ажлаа хийж чадахгүй дахиж notebook аваагүй л явж байна. Э надад хаана ямар ломбардад хэзээ хэдэн төгрөгөөр тавьснаа ч хэлээгүй. Бэр сүүлд миний notebook-г алдсаныхаа дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын үеэр л надад notebook-г чинь алдчихлаа гэж хэлсэн. Тэрнээс өмнө би notebook-ээ асуухаар болоогүй байна л гэж хэлээд байсан. Би одоо бол яг ямар ломбардад notebook ээ тавьснаа санахгүй байна. Надад байсан капитанзыг би хаяж гээгдүүлсэн. Би хөрөнгийн үнэлгээгээр гарсан 1,260,000 төгрөгөөс 472,500 төгрөгийг хасаад үлдэгдэл 787,500 төгрөгийг Эаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.О-ийн өгсөн: “...Миний хүү Э нь айлын том хүү бөгөөд 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн. Доороо 2 эмэгтэй дүүтэй. Хүү маань 10 жилийн сургуулиа Сүхбаатар аймгийн “Т” цогцолбор сургуулийг 2013 онд төгсөөд ШУТИС- д элсэн орж дизайнер чиглэлээр сурч 2017 онд төгссөн дээд боловсролтой хүүхэд. Хүү маань элдэв муу зуршил байхгүй, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй төлөв даруу сайн хүүхэд байгаа юм. Архи тамхи хэрэглэнэ гэж байхгүй. Хүү одоо ганц бие амьдардаг. Одоогоор хувиараа зураг студийн ажил эрхэлж байгаа. А гэх найзынхаа notebook-ийг мөнгөний хэрэг гарсан тул хэлэлгүй ломбардад тавиад мөнгийг нь үрээд найзынхаа notebook-ийг алдсан гэж би сонссон. Хүүгээ ийм үйлдэл гаргасанд нь гэмшиж байна. Миний хүү дахиж ийм зүйл хийхгүй гэж надад амласан. Би бол Сүхбаатар аймагтаа суурин оршин суудаг. Харин хүү маань Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 84 дүгээр байрны 185 тоотод ганцаараа байр түрээсэлж амьдардаг. Яг одоогоор киноны зургийн группт орж ажиллаж байгаа....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Э нь гэм буруугийн шууд санаа зорилгоор хохирогч Г.А-ын нөүтбүүкийг 1 сарын хугацаагаар түрээсэлнэ гэж хуурч аваад буцааж өгөлгүй барьцаанд тавьсан нь залилах гэмт хэргиййн субъектив талын шинжийг хангаж байна. Улмаар хохирогчийн нөүтбүүкийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр ломбарданд тавьж хугацааг сунгуулалгүй алдсан бөгөөд ломбарданд тавьсан талаар авч өгнө гэж хэлж буй нь өөрийн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн идэвхитэй үйлдэл хийсэн нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Э нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Хохирогч Г.А 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирол төлбөр 735,000 төгрөгийг шүүгдэгч О.Э-аас авсан гомдол саналгүй гэх хүсэлт ирүүлсэн байна. Мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэжээ. Иймд шүүгдэгч О.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хариуцлага дээр хэлэх зүйлгүй..:” гэх саналыг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч У овогт О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Э-т оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ