| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0491/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/519 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч П.Итгэл
шүүгдэгч У.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А ”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас А овогт У.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405014490306 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ***дугаар хороо, Чулуут амины орон сууц *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ***дүгээр хороо *** дугаар байр *** дугаар орц *** тоотод түр оршин суудаг, А овогтой У.Т /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч У.Т 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цаг 40 минутын орчимд Suzuki Cross маркийн улсын дугааргүй мотоциклийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4 замын уулзварын урд замд согтуугаар жолоодож явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэслэгч Р.Шаравсамбуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 08-11 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч С.Т өгсөн:
“...Би тэр өдөр 17 цагийн орчимд найз Т гэр болох хуучнаар А Кино театрын арын байранд очиж гэрт нь Т бид хоёр хүн хүний 3,3 лааз нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд гэрт нь байж байгаад орой 20 цагийн орчимд найз А мотоциклийг Т жолоодож би ард нь суугаад хуучин тээврийн товчоо орох гэж Мөнгөн завьяагаас хөдөлсөн ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш Баруун-4 замын гэрлэн дохиогоор ертөнцийн зүгээр урагшаа эргэхэд урд машин зогсож байсныг араас нь мөргөчихсөн. Тэмүүлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон би ард нь сууж явсан. Т-г мотоцикл жолоодох эрхгүй гэдгийн нь л мэднэ. Тухайн үед би унаж шилбэ, баруун хөлийн шагай хэсгийн үе хэсгээр шалбарсан байсан гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн ясны хугарал гэмтэл байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж хэлсэн. А 120 мянгатын автобусны буудлын хажууд байдаг КШ-д баармен хийдэг утас нь *** дугаартай байгаа. Би тухайн үед надад цагдаад мэдэгдэхээс илүү гэмтлийн эмнэлэгт үзүүлнэ гэж бодсон цагдаа дуудах шаардлага надад байгаагүй. Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл
байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б-ийн өгсөн:
“...Би тэр өдөр МҮЭСТ ордны зогсоолоос гараад урагшаа уулзвар дээр гэрлэн дохио дээр зогсож байхад араас мотоциклтой жолооч ирээд мөргөчихсөн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг...” /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0687275 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 58, 73 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч У.Т 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цаг 40 минутын орчимд Suzuki Cross маркийн улсын дугааргүй мотоциклийг Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4 замын уулзварын урд замд согтуугаар жолоодож явсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч У.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч У.Т 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цаг 40 минутын орчимд Suzuki Cross маркийн улсын дугааргүй мотоциклийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4 замын уулзварын урд замд согтуугаар жолоодож явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн дэслэгч Р.Шаравсамбуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 08-11 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч С.Т-ийн өгсөн:
“...Би тэр өдөр 17 цагийн орчимд найз Т гэр болох хуучнаар А Кино театрын арын байранд очиж гэрт нь Т бид хоёр хүн хүний 3,3 лааз нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд гэрт нь байж байгаад орой 20 цагийн орчимд найз А мотоциклийг Т жолоодож би ард нь суугаад хуучин тээврийн товчоо орох гэж Мөнгөн завьяагаас хөдөлсөн ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш Баруун-4 замын гэрлэн дохиогоор ертөнцийн зүгээр урагшаа эргэхэд урд машин зогсож байсныг араас нь мөргөчихсөн. Тэмүүлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон би ард нь сууж явсан. Т-г мотоцикл жолоодох эрхгүй гэдгийн нь л мэднэ. Тухайн үед би унаж шилбэ, баруун хөлийн шагай хэсгийн үе хэсгээр шалбарсан байсан гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн ясны хугарал гэмтэл байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж хэлсэн. А 120 мянгатын автобусны буудлын хажууд байдаг КШ баармен хийдэг утас нь *** дугаартай байгаа. Би тухайн үед надад цагдаад мэдэгдэхээс илүү гэмтлийн эмнэлэгт үзүүлнэ гэж бодсон цагдаа дуудах шаардлага надад байгаагүй. Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл
байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б өгсөн:
“...Би тэр өдөр МҮЭСТ ордны зогсоолоос гараад урагшаа уулзвар дээр гэрлэн дохио дээр зогсож байхад араас мотоциклтой жолооч ирээд мөргөчихсөн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг...” /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0687275 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 58, 73 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч У.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.Т нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх санал,
Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх саналыг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт У.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ