Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч Т.Ганбаяр, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, дээд боловсролтой, биотехнологич мэргэжилтэй, “Эл-Арти”  караокед зөөгч ажилтай, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн 14-4 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтггэлгүй, /РД:УЗ95110419/, Шош овогт Тэгшээгийн Ганбаярт холбогдох 201626022149 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2017 оын 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.Ганбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вип” нэртэй караокед Санжаасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Ганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна.  Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Т.Ганбаярын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 46/, ял шалгах хуудас /хх-ийн 47/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 48/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 50/,  

гэрч П.Батхүлэгийн”...Ганбаяр нь миний ач хүү байгаа юм. Одоо Хөдөө аж ахуйн дээд сургуулийн биотехнологийн 4 дүгээр курст суралцаж байгаа. Хувийн зан байдлын хувьд  хэрэгт оролцоод байхгүй өнөөдөр л ийм хэрэгт холбогдлоо гэж сонсоод байна. Зуны цагт ээждээ туслах зорилгоор баараар зөөгч хийж  өмсөх хувцас болон бусад зүйлсээ худалдаж аваад л биеэ даасан хүү байгаа юм. /хх-ийн 34/ гэсэн мэдүүлэг  болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                       

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Ганбаяр 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вип нэртэй караокед Г.Санжаасүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Санжаасүрэн”...2016 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд  шилжих шөнө 3 цагийн үед модны хоёр байдаг МВ нэртэй караокед зөөгчөөр ажилладаг  Баттулга дээр уулзах гэж очоод...1 шил 0,5 граммын архи аваад өрөөнд орж архи  уугаад сууж байтал 4-5 цагийн үед Төрөө Баттулга хоёрын танил Баяраа гэх залуу бас нэг танихгүй залуугийн хамт гаднаас орж ирээд бид нартай хамт сууж архи уусан. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан юунаас болж хэрэлдэж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг сэрэхэд л Баяраа гэх залуу нь миний нүүр рүү өшиглөөд хэд хэдэн удаа нүүр рүү гараараа цохиход миний хамар шүд амнаас цус гараад миний нүүр  нилэнхүйдээ цус болчихоор нь би уг караокены 00 өрөө орж нүүрээ угаачихаад шууд гараад гэмтлийн эмнэлэг орсон. Намайг Баяраагаас өөр хүн зодож цохиогүй Баярааг намайг зодож байхад хүн байгаагүй байх бүгд л уг бааран дотор унтаж байсан байх. /хх-ийн 14/

 

гэрч Б.Төрбат:..”2016 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ВИП нэртэй караокед би өөрийн найз нараа 02 цагийн үед гаргаж өгчихөөд, буцаад ажил руугаа орох гэтэл “Их хотын” караокед зөөгчөөр ажилд ороод хэд хонож байсан Баку гэх залуу, түүний найз Шараа гэх залуу хоёртой таарсан юм. Тэгээд би хамт архи уух уу гээд бид гурав манай ажил руу ороод 1 шил 0,5 л архи хувааж уугаад байж байтал МД караокед барменаар ажилладаг байсан Бат-Амгалан над руу хаалгаа онгойлгооч гэж ярьсан юм. Тэгээд би хаалгаа онгойлгосон чинь Бат- Амгалан, Санжаасүрэнгийн хамт орж ирээд ууж байсан архи хувааж уугаад мөн пиво ууцгаасан юм. /хх-ийн 16-17/,

Б.Төрбат гэрчээр дахин мэдүүлэхдээ”...Би тухайн үед тэр хоёрыг зодолдоход нь согтоод унтчихсан байсан юу болсныг бол мэдэхгүй. Маргааш өглөө нь Бат-Амгалан хэлэхдээ Ганбаяр, Санжаасүрэн хоёр муудалцаад зодолдсон гэж хэлж байсан, яг юунаас болж хэрхэн зодолдсон талаар нь надад хэлээгүй. /хх-ийн 64-65/,  

 

гэрч Г.Энхзаяа”...Ганбаяр нэгдүгээр давхарын вип өрөөтэй караокед нь зөөгч хийдэг байсан юм. Тухайн үед Ганбаяр бид хоёр үерхдэг байсан. 2016 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би Ганбаяраас түрүүлээд 01 цагийн үед ажил тарсан. Тэгээд Ганбаярыг ажлаа тарахыг нь хүлээгээд сууж байтал 02 цаг өнгөрч байтал Санжаасүрэн Бат-Амгалан хоёр, хоёр охинтой гаднаас согтуу орж ирээд Санжаасүрэн хамт орж ирсэн хоёр охиноо зайл гээд хөөгөөд явуулчихсан. ...Ганбаяр руу стакан шидэх гээд далайчихсан, Ганбаяр чи одоо боль л доо уусан идсэнээ шингээ л дээ гэж хэлээд зогсож байсан ба тэгээд би юу болоод байгаа юм бэ гээд Ганбаяр бид хоёрын хажуу өрөө рүү Төрбатыг оруулсан юм....стаканы шил бутарчихсан Төрбатын цус газар дусчихсан байхаар нь цэвэрлээд байж байтал Санжаасүрэн чи юун хөөрхөн охин бэ? гээд миний гарнаас бариад авахаар нь би тавиач гэж хэлээд байж байтал Бат-Амгалан өрөөнөөс гараад явчихсан тэгээд Санжаасүрэн намайг үнсэх гээд дайраад байж байхад Ганбаяр ороод иртэл Санжаасүрэн лалар минь наад хаалгаа хаагаач гэсэн чинь Ганбаяр буцаад гараад явчихсан юм. Тэгээд Санжаасүрэн миний хувцасыг тайлах гээд байхаар нь би Ганбаяраа авраарай туслаарай гэж орилсон чинь Ганбаяр орж ирээд Санжаасүрэнд хандан чи яасан сонин юм бэ? уусан идсэнээ шингээж чадахгүй гэж хэлээд Заяа хоёулаа гаръя гээд намайг аваад өрөөнөөс гартал араас Санжаасүрэн гарч ирээд банди минь чи хэн юм, намайг Санжаа гэдэг юм шүү гээд чамайг ална шүү гэж хэлээд Ганбаярын нүүр лүү нэг удаа цохисон чинь Бат-Амгалан хажуунаас Заяа чи цаанаа байж бай би наад хоёрын чинь учрыг олоодхъё гээд намайг түлхэхээр нь би гараад өөр өрөөнд ороод жаахан сууж байгаад ус уух гээд гал тогтооны өрөө рүү орсон чинь нийтийн зааланд банди минь гэсэн чимээ гарахаар нь яваад очтол Санжаасүрэнгийн хамарнаас цус гарчихсан Ганбаяр Санжаасүрэнд хандан андаа би чамайг зөндөө тэвчлээ ш дээ ингэж болохгүй ш дээ гэчихсэн Санжаасүрэн бандиа гээд зогсож байсан. /хх-ийн 29/

 

гэрч О.Бат-Амгалан”...2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 16 цаг өнгөрч байхад Модны хоёрт байдаг МД караокед ажил дээрээ ирээд ажлаа хийж байсан. Тэр үед Санжаасүрэн согтуу ирсэн тэгээд Санжаасүрэн найзынхаа төрсөн өдөр гэж хэлж байсан.  Ажил тараад Санжаасүрэн талбай явъя гэж хэлсэн. Тэгээд талбайн Митик баар оръё гэж хэлсэн тэгээд би зөвшөөрөөд талбай явсан. Бид хоёр 4 шил  пиво авч уусан. Тэгээд сууж байхдаа хажуугийн вип караокены зөөгч  Төрбаттай утсаар яриад хаана байна гэж асуухад Төрбат ажил дээрээ байна гэж хэлсэн...баарнаас гараад вип караоке явсан тэгээд вип караокены хаалгыг нүдэж байгаад дотогш ороход Төрбат Заяа гээд охины хамт сууж байсан. Тэр үед Төрбат нэг шил архи тавьсан Заяатай ууж байсан. Бид 4 хамт нийлээд хуваагаад ууж байхад гаднаас Баку гэж 20 гаран насны залуу Батзориг гэж залуугийн хамт орж ирсэн тэгээд Батзориг нь буцаад гараад явсан. Тэгээд архиа хувааж ууж байсан, тэр үед Төрбат Санжаасүрэн хоёр маргалдах гээд байсан. тэгээд Төрбат тэр үед согтуу байсан эхлээд Санжаасүрэнгийн өөдөөс ундааны лааз шидсэн зүүн мөр орчим оносон тэгсэн Санжаасүрэн тэр үед Төрбатад тэгвэл би энийг шидчих үү гэж хэлээд ундааны сткан шидэхэд Төрбатын толгойг оноод стакан хагарсан. Тэгээд байж байтал бүгд согтоод бие бие рүүгээ сонин юм яриад байсан. Тэгээд бүгдээрээ унтаж амарцагаая гэж хэлсэн, тэр үед Төрбат согтуу байсан учир би хажуугийн өрөөнд Төрбатыг оруулж унтуулсан  тэгээд бид 4 үлдсэн. Тэгээд юм ярьж байгаад Санжаасүрэн Заяа гэж охины хамт сууж байсан өрөөнд юм яриад үлдсэн Баку бид хоёр нийтийн том заал руу гарсан, тэгээд би согтсон байсан учир унтах гэтэл Баку нөгөө хэд чинь яасан бэ гэж асуусан тэгээд би Бакуд унтаж амаръя наадуул чинь өөрсдөө учраа олог гэж хэлээд унтахаар хэвтсэн. Тэгсэн Бакуу нэг очиж үзье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд за тэгъё гэж хэлээд Санжаасүрэн Заяа хоёрын өрөөнд ороход өрөөний гэрэл унтарсан байсан. Тэгээд өрөөний гэрлийг асаахад Санжаасүрэн Заяа хоёр нийлээд хамт сууж байсан, тэр үед Санжаасүрэн гэрлээ унтраагаач цаашаа яваач гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд буцаад том өрөөнд орсон, тэгээд Баку бид хоёр хэвтсэн. Тэгээд байж байтал Баку Санжаасүрэн, Заяа хоёрын өрөө рүү яваад өгсөн, Тэгсэн удалгүй Баку Санжаа нар муудалцаад миний хэвтэж байсан өрөөнд орж ирсэн тэгээд Баку уурлаад яагаад эмэгтэй хүүхдийг оролдоод байгаа юм бэ том том юм яриад байсан гэж хэлсэн Санжаасүрэн тэр үед би мэдэж байна гэж хэлсэн тэгээд байж байсан чинь араас нөгөө Заяа гээд охин орж ирсэн. Тэр үед Баку нөгөө охиныг чи цаашаа байж бай гэж хэлсэн, тэгээд Заяа цаашаа өрөөнд орсон. Тэгээд Баку уурлаад чи зүгээр байсан охиныг яаж  байгаа юм бэ гэж хэлээд уурласан Санжаасүрэн би мэдэж байна чи хэн юм бэ гэж хэлээд томроод байсан. Тэгээд Баку уурлаад байсан гэтэл Санжаасүрэн Бакугийн өөдөөс гараа далайсан тэгэнгүүт Баку бултсан гэтэл Бакугийн мөр лүү цохьсон тэгээд Баку Санжаасүрэн хоёр зодоон хийгээд эхэлсэн тэгээд би босоод нөгөө хоёрыг салгаад гайгүй байсан. Тэгээд би гайгүй болохоор нь буцаад унтсан гэтэл хэсэг унтаад босоод ирсэн чинь Санжаасүрэн Баку хоёр дахин зодоон хийсэн. Санжаасүрэн хоёр дахиад зодоон хийсэн байсан. Тэгээд Санжаасүрэн 00-ийн ороод цусаа угааж байсан. Санжаасүрэн чи намайг ийм болгосон чи намайг найзуудаараа зодуулсан гэж хэлсэн. Тэгээд би юу яриад байгаа юм бэ цусаа угаа гэж хэлсэн...Заяа Төрбаттай хамт өрөөнд, би Бакутай нэг том зааланд унтсан. /хх-ийн 31/ тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9735 дугаартай шинжээчийн”...Санжаасүрэнгийн биед зүүн талын гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал /хоншоор яс/, гайморын хөндий дэх цус хуралдалт, хамрын ясны хугарал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, зүүн гарын алганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, цээжний зулгаралт, цус хуралт дээд уруул, зүүн шуу, сарвуу, баруун өвдөгний цус хуралт, 1 шүдний хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”. /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт, хохиролын баримтууд /хх-ийн 80-83/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч Т.Ганбаярын  мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

 

Т.Ганбаярын”...Би 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их хотын караоке нэртэй караоке бааранд зөөгчөөр ажилд орсон юм. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд  шилжих шөнө 03 цагийн үед ажлаа тараад явах гэж байтал Бат-Амгалан Заяа хоёр над руу утсаар яриад ВИП нэртэй караоке руу ороод ир гэж хэлэхээр нь би ажлынхаа хажуугийн ВИП караокед найз Шараа буюу Батзоригтой хамт ортол Вип караокены бармен Төрбат, Заяа, Бат-Амгалан түүний найз Санжаасүрэн нар согтуу сууж байсан ба 1 шил архи задалж уугаад дуусгаж байсан. Тэгээд надад аягалаад өгөхөөр нь би гэртээ харих гэж байсан болохоор уугаагүй юм. Тухайн үед Санжаасүрэн нэлээд согтчихсон байсан ба зүгээр юм ярьж сууж байснаа намайг Санжаа гэдэг та нарыг бүгдийг чинь ална шүү гээд орилоод байсан болохоор Батзориг яваад өгсөн. Тэгээд байж байтал Санжаасүрэн Төрбат руу ундааны стакан шидээд хөмсөгний дээд хэсэгт цохиод, над руу бас стакан шидээд стакан нь намайг онолгүй хажуугаар гарсан юм. Тэгээд Бат-Амгалан Санжаасүрэнг болиулаад бариад авсан юм. Тэгэхэд Төрбатын хөмсөгний дээд хэсэг язарчихсан цус гарч байсан болохоор Заяа бид хоёр Төрбатыг аваад нөгөө өрөө рүү оруулчихаад, би буцаад ороод иртэл Санжаасүрэн чи бас толгой дээрээ стакан хагалуулмаар байна уу? гээд стакан бариад дайрахад нь Бат-Амгалан болиулаад буйдан дээр суулгасан юм. Тэгэхэд Заяа ороод ирсэн Бат-Амгалан би унтлаа гээд өрөөнөөс гараад явсан юм. Тэгээд Санжаасүрэн Заяа бид гурав үлдээд сууж байтал Санжаасүрэн Заяагийн хажууд суугаад хөхийг нь базаад өмдийг нь тайлах гээд дайраад байхад нь Заяа дургүйцээд Баку намайг аваачээ гээд орилоод байсан, Санжаасүрэн намайг чи гар гээд хашгираад байхаар нь би Санжаасүрэнгээс айгаад өрөөнөөс гараад нийтийн зааланд буйдан дээр унтаж байсан Бат-Амгалан дээр очоод найзыгаа болиул гэж хэлсэн чинь Бат- Амгалан би унтмаар байна унтлаа гээд унтаад өгөхөөр нь би буцаж очоод Заяаг Санжаасүрэнгээс аваад Бат-Амгалан дээр  явж очоод Бат-Амгаланг сэрээгээд би явлаа гэж хэлээд гарах гэж байтал Санжаасүрэн ирээд чамайг ална шүү гээд намайг түлхчихээд Заяаг өрөө рүү авч орох гээд чирээд байсан. Заяа орохгүй гээд байхаар нь би Санжаасүрэнд хандан чи болиоч дээ би чамаас гуйж байна наад охин чинь дургүй байна ш дээ гэхэд Санжаасүрэн намайг цохих гээд гар далайхаар нь би сандарсандаа баруун гараараа нүүрлүү нь хоёр удаа цохисон чинь Санжаасүрэн газар шалан дээр уначихаар нь би нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь миний өмнөөс зодолдох гээд сарвалзаад байсан. Санжаасүрэн согтуу байсан болохоор намайг цохиж чадаагүй. Тэгээд Санжаасүрэнгийн хамарнаас нь цус гараад Бат-Амгалан, Заяа хоёр салгасан юм. Тэгээд Санжаасүрэн сэргээд надаас юу болсон юм бэ? гэхээр нь чи согтуу байж Заяаг оролдоод хүчингийн хэрэгт орох гээ юу гээд Санжаасүрэн рүү орилсон хоёулаа болъё гээд би Санжаасүрэнгийн хамарнаас гарсан цусыг угаачихаад 5 цаг болох гэж байхад Санжаасүрэн бид хоёр вип караокеноос гараад гэр гэр рүүгээ явцгаасан.  /хх-ийн 42/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдаж нотлогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Шош овогт Тэгшээгийн Ганбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Ганбаярт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Хэрэгт хохирогч Санжаасүрэнгээс “Ганбаяраас 850.000 төгрөг авсан, цаашид  нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй, бид эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт хавсаргасныг гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Т.Ганбаярыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Мөрдөн байцаалтын явцад энэ хэргийн хохирогч Г.Санжаасүрэнд холбогдох “бусдыг хүчиндэх ” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 41 дугаартай тогтоолоор Прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.