| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0109/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А-,
шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2413000000069 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын .......-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .......дугаар багийн ....... дугаар гудамжны ........... тоотод оршин суух хаягтай, урьд Баян- Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овгийн Б-гийн Н-, регистрийн дугаар: ПЮ..............,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Н- нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Е-ын гэрт зээлээр авч идсэн хоолныхоо үнийг өгөх зорилгоор очоод гэрээс гарч явахдаа хохирогч Х.А- /Н../-ийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-30” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, хохирогчид 250,000 төгрөгийн хохирол учруулж,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Х-гийн гэрт орж, цай уугаад гарахдаа хохирогч Н.Х-гийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-04” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 550,000 төгрөгийн хохирол,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Ө-ийн эзэмшлийн “Күнгей-2” нэртэй хүнсний дэлгүүрт ороод гарахдаа “Самсунг- А14” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 350,000 төгрөгийн хохирол,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байх “Хостерек” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Н-ийн эзэмшлийн гар утасны лангуунаас “Самсунг А- 23” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 650,000 төгрөгийн хохирол,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав” нэртэй рестораны ширээн дээрээс хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-73” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулан,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Smart store” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.С-ийн эзэмшлийн “Huawei nova-9” загварын гар утас /1 ширхэг/, “ОРРО- А57” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2,549,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Music store” нэртэй дэлгүүрийн шилэн хаалгыг хагалан хууль бусаар нэвтэрч, гар утас /36 ширхэг/, ухаалаг цаг /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Б-д 16,184,000 төгрөгийн хохирол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ./Яллах дүгнэлт/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
2. Эрүүгийн 2413000000069 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багт байрлах хохирогч Б.Е-ын гэрт...” гэх 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /1 дэх хавтаст хэргийн 5-10 дахь тал/, Эд зүйл /гар утас/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-22 дахь тал/, гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багт байрлах хохирогч Б.Е-ын гэрт...” гэх 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 35-38 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн БӨА-23-0216 дугаартай “...хохирогч Х.А-ийн гар утсыг 250,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 48-52 дахь тал/, хохирогч Х.А- /Н../-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал/, гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/, гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/, иргэн Н.Х-гээс гаргасан гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/, хохирогч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал/, гэрч Н.Берекегийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 158-160 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА 24-0035 дугаартай “...хохирогч Н.Х-гийн гар утсыг 550,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 163-169 дэх тал/, иргэн Х.Н-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал/, хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192-193 дахь тал/, хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196-197 дахь тал/, гэрч С.В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 199-200 дахь тал/, эд зүйлд үзлэг хийж хураан авч, эзэмшигч, өмчлөгчид нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 204-212 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-24-0031 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 216-220 дахь тал/, иргэн Х.Ө-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал/, хохирогч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 237-239 дэх тал/, хэрэгт ач холбогдолтой дүрс бичлэгийг хуулбарласан гэх хохирогч Х.Ө-ээс гаргаж өгсөн сиди /1 ширхэг/, уг сидинд хуулбарласан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 246-247 дахь тал/, хохирогч Х.Ө-ээр яллагдагч Б.Н-ийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 248-250 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-24-0033 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 09-14 дэх тал/, хохирогч Н.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/, “MJS tower” худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Б-ы эзэмшлийн гар утасны дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 27-32 дахь тал/, хохирогч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал/, гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч О.Верагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 43 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн БӨА-01-0041 дугаартай “...Iphone 13 загварын гар утсыг 2,400,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 47-51 дэх тал/, хэрэгт ач холбогдолтой дүрс бичлэгийг хуулбарласан гэх хохирогч Н.Б-аас гаргаж өгсөн сиди /1 ширхэг/, уг сидинд хуулбарласан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 53-58 дахь тал/, хохирогч Б.Б-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 82 дахь тал/, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/, хэрэгт ач холбогдолтой дүрс бичлэгийг хуулбарласан гэх хохирогч Б.Б-ээс гаргаж өгсөн сиди /1 ширхэг/, уг сидинд хуулбарласан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 94-96 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн БӨА-24- 0032 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 101-105 дахь тал/, хохирогч Л.С-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 119 дэх тал/, хохирогч Л.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 124 дэх тал/, гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 127-128 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багт үйл ажиллагаа явуулдаг “Смарт Стори” гэх гар утас хулдан борлуулдаг дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 133-136 дахь тал/, яллагдагч Б.Н-ээс хураан авсан “Хуавэй Ноа-9”, “Оппо А-57” загварын 2 ширхэг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал/, “Смарт Стори” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 139-148 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн БӨА-24-0037 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 161-165 дахь тал/, хохирогч Н.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 183 дахь тал/, хохирогч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 187-189 дэх тал/, гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 191 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багт үйл ажиллагаа явуулдаг “Мусик Стори” гэх гар утас хулдан борлуулдаг дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 201-207 дахь тал/, “Музик Стори” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 212-217 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БӨА-24-0042 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 225-230 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-24-0025 дугаартай үнэлгээний тайлан /3 дахь хавтаст хэргийн 22-29 дэх тал/, шүүгдэгч Б.Н-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэг цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг тус тус яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Б.Н- нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Е-ын гэрт зээлээр авч идсэн хоолныхоо үнийг өгөх зорилгоор очоод гэрээс гарч явахдаа хохирогч Х.А- /Н../-ийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-30” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, хохирогчид 250,000 төгрөгийн хохирол,
мөн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Х-гийн гэрт орж, цай уугаад гарахдаа хохирогч Н.Х-гийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-04” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 550,000 төгрөгийн хохирол,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Ө-ийн эзэмшлийн “Күнгей-2” нэртэй хүнсний дэлгүүрт ороод гарахдаа “Самсунг- А14” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 350,000 төгрөгийн хохирол,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байх “Хостерек” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Н-ийн эзэмшлийн гар утасны лангуунаас “Самсунг А- 23” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 650,000 төгрөгийн хохирол,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав” нэртэй рестораны ширээн дээрээс хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-73” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учруулан,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байх “MJS tower” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Б-ы гар утасны лангуунаас “Айфон-13” загварын гар утас /1 ширхэг/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Б-д 2,400,000 төгрөгийн хохирол,
мөн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Smart store” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.С-ийн эзэмшлийн “Huawei nova-9” загварын гар утас /1 ширхэг/, “ОРРО- А57” загварын гар утас /1 ширхэг/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 2,549,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Б.Н- 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Music store” нэртэй дэлгүүрийн шилэн хаалгыг хагалан хууль бусаар нэвтэрч, гар утас /36 ширхэг/, ухаалаг цаг /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Б-д 16,184,000 төгрөгийн хохирол, учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багт байрлах хохирогч Б.Е-ын гэрт...” гэх 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /1 дэх хавтаст хэргийн 5-10 дахь тал/,
3.1.2. Эд зүйл /гар утас/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
3.1.3. Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Тирлик зах дотор хуучин гар утас зараад 15 жил болж байна. Тухайн өдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед үл таних 20 орчим настай залуу ирээд “А-02 загварын хөх өнгийн гар утсыг 120,000 төгрөгөөр авчих миний бие өвдөж байна эм авах мөнгө байхгүй байна гэж бүр чичрээд байхаар нь өрөвдөж 100.000 төгрөгөөр авъя А-02 загварын гар утас тийм сайн утас биш” гэхэд за гэж гар утсаа өгөөд мөнгийг авсны дараа таксины мөнгө гээд хажууд байгаа нэг хүнд 20,000 төгрөг өгөөд тэр хүнийг явуулсан. Тэгээд надаас танд өөр түр барих хямдхан утас байгаа юу гэхээр нь 35.000 төгрөгийн утас байна гэж Нокиа 2610 загварын хүрэн өнгийн гар утсыг өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
3.1.4. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...хэрэг учрал болсон гэх газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багт байрлах хохирогч Б.Е-ын гэрт...” гэх 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
3.1.5. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн БӨА-23-0216 дугаартай “...хохирогч Х.А-ийн гар утсыг 250,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 48-52 дахь тал/,
3.1.6. Хохирогч Х.А- /Н../-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие тэр үед гэртээ ганцаараа байсан. Өөрийн унтлагын өрөөнд орон дээр сууж байсан ба миний хажуу талын орон дээр гар утсаа цэнэглээд тавьсан байсан. Өдөр нэг үл таних залуу гаднаас орж ирээд цэнэглэж байсан гар утсыг аваад гарах гэж байхаар нь би араас нь “чи хэн бэ, наад гар утсыг яах гэж байгаа юм бэ” гэж хэлсэн үед тэр залуу надад “намайг багш явууллаа, цэнэгт байгаа гар утсыг аваад ир гэж хэлсэн” гэж хэлээд гар утасны цэнэглэгчийг салгаад аваад явсан, ...надад ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл гаргаагүй, ...Тэр залуу миний мэдэж байсныг мэдээд надад худлаа хэлээд тухайн гар утсыг авч явсан. Миний зүгээс энэ хэрэгт холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр хүүхдийн ар гэрийн хүмүүс ирж манай хүүхдээс уучлалт гуйсан байна. Надад учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал/,
3.1.7. Гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн амьдрах байшинд залгаа зоогийн газар ажиллуулдаг байсан. 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 13 цагийн үед ээж болох Х.А- /Н../ нь гэртээ ганцаараа сууж байх үед Б.Н- манай гэрт орж ирж миний ээжид худлаа хэлж, гэрт цэнэгт байсан Самсунг А-30 загварын гар утсыг авч явсан байна. Тэгээд тухайн өдөр уг гар утсыг бусдад аваачиж худалдсан байсан тул би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа Б.Н- аав, ээж нарын хамт манай гэрт ирж уучлалт гуйсан. Мөн манай гэрээс авч яваад худалдсан гар утасны үнэ ханшийг бэлэн мөнгөөр надад төлж өгч барагдуулсан ба ямар нэгэн хохиролгүй болгосон. Бид нарын зүгээс Б.Н-д холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/,
3.1.8. Гэр Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэр залуу надад Самсунг А-30 загварын хар өнгийн гар утсыг авч ирж миний бие өвдөөд байна, надад мөнгө хэрэгтэй байна, та миний энэ гар утсыг үзээд 120,000 төгрөгөөр авах уу гэхээр нь би тухайн утсыг үзээд энэ утсыг 100,000 төгрөгөөр өгөх юм бол авна, түүнээс илүү авч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэр үед уг залуу надад өгөхөөр болж тохиролцсон. Тэгээд тэр залуугийн хажууд хамт явж байсан таксины жолооч гэх залуу таксины мөнгөө авна гэхээр нь түүнд 20,000 төгрөгийг өгч явуулсан. Дараа нь өөрөө нэг хямдхан утас авмаар байна гэхээр нь би түүнд 35,000 төгрөгөөр үнэлж нокиа 2610 загварын нэг гар утас өгсөн. Үлдсэн 45,000 төгрөгөөр бэлнээр аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
3.1.9. Иргэн Н.Х-гээс гаргасан гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/,
3.1.10. Хохирогч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт/Хуст арал/14-07 тоот гэртээ ганцаараа сууж байхад 11 цагийн үед манай хөрш айлын хүүхэд Б.Н- орж ирээд, ...ширээн дээр сууж цай уусан. Тэр үед зурагтынхаа сувгийг сольчхоод эргээд харсан чинь Б.Н- цайгаа уучхаад гараад явсан. Тэгээд 1-2 минутын дараа утсаа авах гээд харсан чинь Б.Н- ширээн дээр байсан миний хар хөх өнгөтэй Самсунг А04-Эс загварын гар утсыг маань аваад гадна талын гэрийг нь үлдээгээд явсан байсан. Тэгээд би энэ талаар Б.Н-ийн ээж, аавд нь хэлчхээд гэртээ ороод сууж байхад ээж, аав нь Б.Н-ийг дагуулаад гэрт орж ирсэн. Би утсаа асуухад “манай гэрээс миний утсыг аваад Баншны кафед байх ломбардад тавьсан” гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Мобикомоос 469,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал/,
3.1.11. Гэрч Н.Берекегийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг Сан-Сымбат ломбардад буюу ажил дээрээ байж байхад 09 цагийн үед үл таних 23-25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд надад хар өнгийн Самсунг А04 загварын гар утсыг үзүүлж “барьцаанд тавина” гэхээр нь регистрийн дугаарыг нь асуухад нөгөө залуу “...за барьцаанд тавихаа болилоо шууд заръя...” гэхээр нь би утсыг авч сайн шалгаж үзсэн ба дэлгэцэн дээр нь ямар нэгэн кодгүй, дотор нь өөрийнх зураг нь байсан болохоор би тухайн утсыг 180,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь нөгөө залууд бэлнээр өгсөн. Мөн тэр залуу надаас түр сим хийгээд ашиглахаар утас авна гээд 60,000 төгрөгөөр А12 загварын гар утас худалдаж аваад яваад өгсөн. Тэрний дараагаар 14-15 цагийн үед 30 дээш насны эмэгтэй хүн ганцаараа орж ирээд “зарах утас байна уу” гэхээр нь би нөгөө А043 загварын гар утсыг үзүүлэхэд тэр эмэгтэй нь утсыг шалгаж үзээд 220,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд удалгүй байж байтал 50-60 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүн орж ирээд надаас “Б.Н- гэж хүн барьцаанд утас тавьсан уу” гэж асуухаар нь би тухайн өдөр ломбардаар үйлчлүүлсэн хүмүүсийн бүртгэлийг үзэхэд тийм нэртэй хүн байгаагүй. Үүнээс хойш 1 цаг орчмын дараа дээрх эрэгтэй, эмэгтэй хоёр өглөө манай ломбард А043 гар утсыг зарсан залууг дагуулж ирээд бид хэд хамт цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/,
3.1.12. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 158-160 дахь тал/,
3.1.13. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА 24-0035 дугаартай “...хохирогч Н.Х-гийн гар утсыг 550,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 163-169 дэх тал/,
3.1.14. Иргэн Х.Н-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал/,
3.1.15. Хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...нөхөр бид хоёр Өлгий аймгийн Өлгий 11 дүгээр /Бүркит/ багт байрлах “Хостерек” худалдааны төвийн дотор гар утасны худалдааны газар ажиллуулдаг юм. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр болох С.Володия тухайн гар утасны худалдааны газрыг ажиллуулж байсан юм. Тэгээд өдрийн 15 цагийн үед гаднаас улаан куртиктэй, хар өмдтэй, 20-25 орчим насны эрэгтэй хүн гар утас үзэж байсан ба тухайн залуу нь 3 ширхэг гар утас үзэж байгаад дотроос нь Самсунг А23 загварын сүүлийн 4 орон нь 6412 гэх имэй кодтой гар утсыг хулгайлан авч гарсан байна. Үүнийг өчигдөр мэдээгүй байсан. Харин би өнөөдөр ажилдаа ирээд гар утаснуудыг харахад 1 ширхэг гар утас байхгүй байсан бөгөөд нөхрөөсөө асуухад “өчигдөр тухайн залуу гар утас харж байгаад явсан” талаар хэлсэн. Тухайн утас нь А23 загварын шинэ, хар өнгийн утас байсан. Тухайн гар утсыг 650,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192-193 дахь тал/,
3.1.16. Хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...энэ гар утас миний лангуунаас алдагдсан Самсунг А-23 загварын сүүлийн 4 тоо нь 6412 гэх имэй кодтой гар утас мөн байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196-197 дахь тал/,
3.1.17. Гэрч С.В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...15 цагийн үед гаднаас ногоон өнгийн ноосон малгайтай, улаан өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй 25 орчим насны алаг нүдтэй, туранхай эрхтэй хүүхэд ирсэн. Тухайн залуу Монголоор “гар утас авах гэсэн юм” гээд ...би уг залууд лангуунаас нийт 3 ширхэг утас гаргаж өгсөн. Тухайн залуу уг гар утаснуудыг сонирхож байгаад гараад явсан. Би ч тоолгүй утаснуудыг доор лангууд тавиад ажлаа хийсэн. Маргааш нь эхнэр над руу залгаад 1 ширхэг Самсунг 23 загварын гар утас алга байна, чи зарсан уу гэж асуусан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 199-200 дахь тал/,
3.1.18. Эд зүйлд үзлэг хийж хураан авч, эзэмшигч, өмчлөгчид нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 204-212 дахь тал/,
3.1.19. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-24-0031 дугаартай “...Самсунг Галакси А23 загварын шинэ гар утсыг 650,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 216-220 дахь тал/,
3.1.20. Иргэн Х.Ө-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал/,
3.1.21. Хохирогч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг бөгөөд Өлгий сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Күнгей” супермаркетэд ажиллаад 3 сар болж байгаа юм. Хулгайд алдсан Самсунг А14 загварын ногоон өнгийн гар утсаа 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос цоо шинээр нь 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан юм. Харин 2024 оны 01 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 35 минутын үед би дэлгүүрт сууж байх үед гаднаас улаан өнгийн куртиктай жинсэн өмдтэй, ногоон өнгийн ноосон малгай, ороолттой 25 орчим насны монгол залуу орж ирсэн. Тухайн залуу манай дэлгүүрээс 0.5 литрийн спрайт худалдаж авсан. Би дэлгүүр дотор камер хараад сууж байх үед миний хажууд ирээд сандалд суугаад ундаагаа ууж байсан юм. Би тухайн үед хүн хүлээж байгаа болов уу? гэж бодоод сууж байсан. Тухайн үед миний гар утас уг залуугийн сууж байсан сандлын хажууд байсан юм. Улмаар уг эрэгтэй хүн гэнэт босоод гараад явсан. Уг залууг гарсны дараа би гар утсаа хайтал миний гар утас алга болчихсон байсан. Би тухайн үед хүний утсаар өөрийн 86126411 гэх дугаар луу залгахад дуудаж байснаа унтраад холбогдохгүй болчихсон. Самсунг А14 загварын хар өнгийн гар утас байсан юм. Уг залууг ороод ирэхээс өмнө би гар утсаа сандлын дээр тавьсан байсан. Харин уг залуу хажууд сууж байгаад гараад явсны дараа алга болчихсон. Би уг залууг сэжиглээд гарсных нь дараа утсаа хайтал алга болсон байсан. Гэхдээ миний сууж байсан газар нь хяналтын камерт ордоггүй юм байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 237-239 дэх тал/,
3.1.22. Хэрэгт ач холбогдолтой дүрс бичлэгийг хуулбарласан гэх хохирогч Х.Ө-ээс гаргаж өгсөн сиди /1 ширхэг/, уг сидинд хуулбарласан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 246-247 дахь тал/,
3.1.23. Хохирогч Х.Ө-ээр яллагдагч Б.Н-ийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 248-250 дахь тал/,
3.1.24. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БӨА-24-0033 дугаартай “...Самсунг Галакси А14 загварын гар утсыг 350,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 09-14 дэх тал/,
3.1.25. Хохирогч Н.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/,
3.1.26. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “1Ш5 То\л/ег” худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Б-ы эзэмшлийн гар утасны дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 27-32 дахь тал/,
3.1.27. Хохирогч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний шилжих шөнө гэртээ амарч байхад шөнийн 04 цагийн үед “Кырын” харуул, хамгаалалтын газраас Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Muzic stor” нэртэй гар утас, хөгжмийн зэмсэг худалдан борлуулдаг дэлгүүрт хулгай орсон байна. Харуул хамгаалалтын дохиолол дуугармагц бид яаралтай хэргийн газрын гадна байна хүрээд ирэх үү гэж хэлэхээр нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлэх арга хэмжээ аваад дуудлага өгсөн. Тухайн дэлгүүрт хулгай хийхээр орсон гэх залуу урьд өмнө манай “5” үйлчилгээний 2 давхарт байрлах гар утасны лангуунаас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Айфони-13 загварын гар утсыг лангуунаас хулгайлж байгаад баригдсан залуу мөн байна. Манай дэлгүүрээс үл таних улаан өнгийн куртиктэй залуу 36 ширхэг гар утас, 1 ширхэг ухаалаг цаг хулгайлахаар ногоон өнгийн цүнхэнд хийсэн байсан. Ойролцоогоор 28,180,000 төгрөгийн утас хулгайлахаар бэлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Манай дэлгүүрийн хаалганы шилийг чулуугаар хагалсан байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
3.1.28. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би “Nokia shop” худалдааны дэлгүүрт 2023 оны 11 дүгээр сараас хойш худалдагчаар ажиллаж байгаа билээ. Би 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Nokia shop” дэлгүүрт ажилдаа байхад үдээс хойш 14 цагийн үед үл таних улаан куртик өмссөн, ногоон өнгийн малгайтай монгол залуу ирж манай дэлгүүрээс нокиа загварын гар утсыг 30,000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн гар утсыг манай дэлгүүрт цэнэглээд өгөхийг гуйж би уг гар утсыг цэнэглэсэн. Тэгээд тэд удалгүй уг гар утсыг аваад гараад явсан. Харин хэсэг хугацааны дараа уг залуу дахин орж ирсэн ба надад худалдаж авсан гар утасны цэнэг нь болохгүй байна гэж хэлсэн ба би дахин цэнэглэж өгсөн. Тэр үед уг залуу нь надад “Би өөр утас үзнэ” гэж хэлсэн ба лангууны хажуу талаас гар утас үзэж байсан. Би утсыг нь цэнэглэж дууссаны дараагаар уг залууд очиход манай хамгийн захын лангуунд байсан хоёр давхарласан гар утасны нэг нь алга болсон байсан. Би уг залууг сэжиглэн “Та энд байсан гар утсыг авсан уу” гэж асуухад “би аваагүй” гэж хэлсэн халаасанд байсан юмнуудаа гаргаж үзүүлсэн. Тухайн үед уг залуугийн халаасанд баахан бутархай мөнгө байсан. Халаасаа үзүүлсний дараа уг залуу цэнэглүүлсэн гар утсаа аваад явсан ба би уг залууг сэжиглээд Б-д гар утас алдагдсан талаар хэлж ирж камер шүүж өгөхийг гуйсан. Манай Б- эзэн ирээд хяналтын камер шүүхэд уг гар утсыг өнөөх улаан куртиктэй залуу гараа оруулаад авч явсан байсан. Тухайн гар утас нь Жи-7 нэртэй Самсунг Ваядэ-3 загварын гар утас байсан. Уг гар утас нь 230,000 төгрөгийн үнэлгээтэй цоо шинэ гар утас байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/,
3.1.29. Гэрч О.Верагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тухайн үед буюу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр МЖС тауерт Н.Б- гэх хуний гар утасны лангууд худалдагчаар ажиллаж байсан. Харин одоогоор тухайн ажлаас гарсан байгаа. Би тэр үед худалдагч С.М- гэх хүнтэй хамт ажиллаж байсан. Бид хоёр 13 цагийн үед бие засахаар лангуугаа эзгүй үлдээгээд явдаг. Харин эргэж ирэх үед лангуунд улаан куртиктей үл таних залуу болон үл таних хөгшин эмэгтэй, залуу хоёр зогсож байсан. Тэгээд би лангуу руу ороход улаан куртиктэй залуу надаас гар утасны сим карт гаргах зүү асуусан. Тэгээд би тухайн залууд зүүг өгсөн ба уг залуу халааснаасаа нэг гар утас хийж байгаад оролдоод байсан. Миний бодлоор сим карт хийх гээд чадахгүй байсан. Тэгээд би уг залуугаас утсыг нь аваад сим карт оруулж өгөх гээд гар утсыг эргүүлж хартал манай лангуунд худалдагддаг утаснуудтай адил үнийн дүн бүхий бичээстэй Айфон 13 загварын гар утас байсан тул гайхаж зогссон. Тэгээд би уг залуугаас гар утсыг хаанаас авсан талаар асуухад тухайн залуу нь “Уг утсыг нэг хүнээс 700,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж гараараа зааж харуулж байсан. Тэгээд би гар утсыг худалдаг С.М-эд харуулахад манай гар утас мөн байна гэсэн ба бид хоёр тухайн залууг хаанаас авсан хэрэв хэлээгүй бол хяналтын камер шүүнэ гэж хэлэхэд уг залуу уурлаад эхэлсэн ба халааснаасаа дахин нэг цоо шинэ гар утас гаргаж ирсэн. Уг гар утсыг манайхаас бас авсан биш үү гэхэд Би гар утас барьж болохгүй юм уу гэж хэлэн уурлаж байсан ба камер шүүнэ гэхэд “яах юм” гэж яваад өгсөн. Тэгээд бид Н.Б-ыг дуудаж хяналтын камер шүүхэд уг залуу нь лангуу эзгүй байх үед нь ороод гар утсыг хулгайлсан болох нь харагдсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 43 дахь тал/,
3.1.30. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн БӨА-01-0041 дугаартай “...Iphone 13 загварын гар утсыг 2,400,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 47-51 дэх тал/,
3.1.31. Хэрэгт ач холбогдолтой дүрс бичлэгийг хуулбарласан гэх хохирогч Н.Б-аас гаргаж өгсөн сиди /1 ширхэг/, уг сидинд хуулбарласан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 53-58 дахь тал/,
3.1.32. Хохирогч Б.Б-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 82 дахь тал/,
3.1.33. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Цамбагарав ресторанд зөөгчөөр ажиллаад 1 жил болж байгаа юм. 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18:00 цагийн үед би ажил дээрээ сууж байх үед гаднаас Бямбаагийн Нарангэрэл гэх залуу орж ирсэн. Тухайн залуу нь манайхаас хоол иднэ гээд байсан. Харин түүнийг хоолны мөнгө өгөхгүй байх хэмээн Б.Н-д хоол өгөөгүй. Би тухайн үед өөрийн Самсунг А73 загварын гар утсыг ширээний дээр тавьсан байсан. Б.Н- нь хоол өгөхгүй бол явлаа хэмээн хувцсаа өмсөж байсан. Тэрийг явсны дараа би гар утсаа хайтал миний Самсунг А73 загварын гар утас алга болчихсон байсан. Би гайхаад өөрийн 88488594 гэх дугаар луу хамт ажилладаг Б-гийн утсаар залгахад 2-3 удаа дуудаж байснаа холбогдох боломжгүй болчихсон. Миний гар утсыг Б.Н- аваад явсан байж зураас байгаа юу? ширээний дээр байсан миний гар утсыг хулгайлан аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
3.1.34. Хэрэгт ач холбогдолтой дүрс бичлэгийг хуулбарласан гэх хохирогч Б.Б-ээс гаргаж өгсөн сиди /1 ширхэг/, уг сидинд хуулбарласан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
3.1.35. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн БӨА-24- 0032 дугаартай “...Самсунг А73 загварын гар утсыг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 101-105 дахь тал/,
3.1.36. Хохирогч Л.С-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 119 дэх тал/,
3.1.37. Хохирогч Л.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие нь “Смарт Стори” гэх нэртэй 3 дэлгүүр ажиллуулдаг юм. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 02 цагийн орчимд манай дэлгүүрийн харуул хамгаалалтын ажилтан М.Б- гэх залуу над руу залгаад “танай дэлгүүрийн хаалганы шилийг хагалсан байна” гэж хэлсэн. Би өөрөө ирж харан дотогшоо орж харан гар утаснуудаа бүртгэж үзэхэд 2 ширхэг гар утас алдагдсан байсан. Манай дэлгүүрээс Хуавэй Ноа-9, Оппо А-57 загварын 2 ширхэг гар утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 124 дэх тал/,
3.1.38. Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...“Music store” дэлгүүрт хөдөлгөөн мэдрэгдлээ гэх мэдээлэл ирэхээр нь шууд яаравчлан 5 минут орчим яваад очиход тухайн дэлгүүрт ирэхэд мөн адил хаалганы шилийг өмнөх дэлгүүртээ адилхан хагалсан байсан. ...бид хоёр нэг нь хаалганы хажууд гэтээд нэг нь дэлгүүрийг тойроод хойгуур нь цонхоор харахад тухайн дэлгүүр дотор өмнөх дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн залуу байсан. Ингээд бид хоёр дэлгүүрийн гадна талд гэтээд зогсож байгаад цагдаагийн байгууллага дуудлага өгөөд цагдаагийн хүмүүс ирэхээр нь хамт дотогш ороход тухайн залуу ногоон өнгийн том үүргэвчтэй цүнхтэй зүйл бариад зогсож байсан. Цагдаа нар тухайн цүнхийг нээж үзэхэд дүүрэн гар утаснууд байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
3.1.39. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багт үйл ажиллагаа явуулдаг “Смарт Стори” гэх гар утас хулдан борлуулдаг дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 133-136 дахь тал/,
3.1.40. Яллагдагч Б.Н-ээс хураан авсан “Хуавэй Ноа-9”, “Оппо А-57” загварын 2 ширхэг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал/,
3.1.41. “Смарт Стори” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 139-148 дахь тал/,
3.1.42. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн БӨА-24-0037 дугаартай “...ОРРО А-57 загварын гар утсыг 550,000 төгрөгөөр, Huawei Nova-9 загварын гар утсыг 1,999,000 төгрөгөөр тус тус үнэлсэн...” үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 161-165 дахь тал/,
3.1.43. Хохирогч Н.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 183 дахь тал/,
3.1.44. Хохирогч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний шилжих шөнө гэртээ амарч байхад шөнийн 04 цагийн үед “Кыран” харуул, хамгаалалтын газраас Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Music stor” нэртэй гар утас хөгжмийн зэмсэг худалдан борлуулдаг дэлгүүрт хулгай орсон байна. Харуул хамгаалалтын дохиолол дуугармагц бид яаралтай хэргийн газрын гадна байна хүрээд ирэх үү гэж хэлэхээр нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлэх арга хэмжээ аваад дуудлага өгсөн. Тухайн дэлгүүрт хулгай хийхээр орсон гэх залуу урьд өмнө манай “М^5” үйлчилгээний 2 давхарт байрлах гар утасны лангуунаас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Айфони-13 загварын гар утсыг лангуунаас хулгайлж байгаад баригдсан залуу мөн байна. Манай дэлгүүрээс үл таних улаан өнгийн куртиктэй залуу 36 ширхэг гар утас, 1 ширхэг ухаалаг цаг хулгайлахаар ногоон өнгийн цүнхэнд хийсэн байсан. Ойролцоогоор 28,180,000 төгрөгийн утас хулгайлахаар бэлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Манай дэлгүүрийн хаалганы шилийг чулуугаар хагалсан байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 187-189 дэх тал/,
3.1.45. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 цаг 20 минутын орчимд хамт ажилладаг залуу болох М.Б-ийн хамтаар обьектуудаа шалгаад явж байтал гэнэт дохиолол дуугарч Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Music stor” гэх дэлгүүрийн дотор талд хөдөлгөөн мэдрэгдлээ гэх мэдээлэл ирсэн. Ингээд бид хоёр тухайн үед Бугат сум явах засмал зам дээр явж байсан ба шууд тухайн мэдээлэл ирсэн дэлгүүр рүү ирэхэд дэлгүүрийн хаалганы шил нь хагарсан гэрэл нь харанхуй байсан. Ингээд бид хоёр мэдээлэл ирснээс хойш 3-аас 4 минутын дотор ирсэн тул дэлгүүрт орсон хүн гарч амжаагүй байх гэж бодоод дэлгүүрийн хоёр талд манаад байж байтал тухайн дэлгүүрт орсон хүн дэлгүүрийн дотор талд явж харагдсан шууд цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаа нар ирээд бид хамт дотогш нэвтрэхэд дэлгүүрийн дотор талд улаан өнгийн куртик, ногоон өнгийн малгайтай залуу зогсож байсан ба ногоон Өнгийн том үүргэвчтэй байсныг цагдаа нар шалгаж үзэхэд тухайн үүргэвчээр дүүрэн гар утас байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 191 дэх тал/,
3.1.46. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багт үйл ажиллагаа явуулдаг “Мусик Стори” гэх гар утас хулдан борлуулдаг дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 201-207 дахь тал/,
3.1.47. “Музик Стори” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 212-217 дахь тал/,
3.1.48. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БӨА-24-0042 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 225-230 дахь тал/,
3.1.49. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-24-0025 дугаартай үнэлгээний тайлан /3 дахь хавтаст хэргийн 22-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахад, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон чулуу, хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н- нь нийтдээ 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч Х.А-ийн гар утсыг дээрэмдэж авсан. Бусад хохирогч нар болох Х, Ө, Н, Б, Б нарын эд зүйлийг нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол мөн цаг хугацаанд хохирогч Л.С-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “Smart srtore” гэх нэртэй дэлгүүрт нэвтэрч гар утас хулгайлсан, хохирогч Б-ы эзэмшлийн “Music Store” гэх дэлгүүрийн цонхны шилийг хагалж хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа үйлдэл дээр баригдсан нөхцөл байдал тогтоогдсон. 5 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн мөн 2 удаагийн үйлдлээр бусдын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий агуулах, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус нотлогдон тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Нийтдээ 7 хохирогчид 23,933,000 төгрөгийн хохирол, 235,000 төгрөгийн хор уршиг тус тус учруулсан бөгөөд үүнээс 22,348,000 төгрөгийн хохирлыг биет байдлаар болон түүний ар гэрийн зүгээс тодорхой хэмжээний мөнгөн хэлбэрээр тус тус төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар 4 хохирогчид нийтдээ 1,585,000 төгрөгийн хохирол төгрөг төлж барагдуулаагүй. Амар хялбар аргаар мөнгөтэй болох, эд зүйлтэй болох шунахайн сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд өдөр болгон дараалаад хулгай хийж явж байгаад хамгийн сүүлийн үйлдэл дээр баригдсан байна. Иймд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах.” дүгнэлтийг гаргасан.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.1. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;” гэж заасан.
6.2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг; “орон байр” гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг; “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэгт нь гэмт үйлдлээ түргэсгэх, хууль бусаар олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, удааширвал гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх зорилгыг тус тус ойлгоно.
Мөн хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоосон.
6.3. “Дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж заасан.
6.4. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Б.Н- нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Х.А- /Н../-ийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-30” загварын гар утсыг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Н.Х-гийн гэрт орж, цай уугаад гарахдаа хохирогч Н.Х-гийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-04” загварын гар утсыг, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Х.Ө-ийн эзэмшлийн “Күнгей-2” нэртэй хүнсний дэлгүүрт ороод гарахдаа “Самсунг- А14” загварын гар утас /1 ширхэг/-ыг, хохирогчид 350,000 төгрөгийн хохирол, 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байх “Хостерек” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Н-ийн эзэмшлийн гар утасны лангуунаас “Самсунг А- 23” загварын гар утас /1 ширхэг/-ыг, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Цамбагарав” нэртэй рестораны ширээн дээрээс хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-73” загварын гар утас /1 ширхэг/-ыг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Н.Б-ы гар утасны лангуунаас “Айфон-13” загварын гар утас /1 ширхэг/, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 02 цагийн орчимд “Smart store” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.С-ийн эзэмшлийн “Huawei nova-9” загварын гар утас /1 ширхэг/, “ОРРО- А57” загварын гар утас /1 ширхэг/-ыг, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн үед “Music store” нэртэй дэлгүүрийн шилэн хаалгыг хагалан хууль бусаар нэвтэрч, гар утас /36 ширхэг/, ухаалаг цаг /1 ширхэг/-ийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь тус тус тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэргүүд тус тус төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
6.5. Шүүгдэгч Б.Н- нь Б.Е-ын гэрт зээлээр авч идсэн хоолныхоо үнийг өгөх зорилгоор очоод гэрээс гарч явахдаа хохирогч Х.А- /Н../-ийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-30” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан, хохирогч Н.Х-гийн гэрт орж, цай уугаад гарахдаа хохирогч Н.Х-гийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А-04” загварын гар утсыг, хохирогч Х.Ө-ийн эзэмшлийн “Күнгей-2” нэртэй хүнсний дэлгүүрт ороод гарахдаа “Самсунг- А14” загварын гар утас /1 ширхэг/-ыг, “Хостерек” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.Н-ийн эзэмшлийн гар утасны лангуунаас “Самсунг А-23” загварын гар утас /1 ширхэг/-ыг, “Цамбагарав” нэртэй рестораны ширээн дээрээс хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-73” загварын гар утас /1 ширхэг/-ыг, “MJS tower” нэртэй худалдааны төв дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Б-ы гар утасны лангуунаас “Айфон-13” загварын гар утас /1 ширхэг/, “Smart store” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.С-ийн эзэмшлийн “Huawei nova-9” загварын гар утас /1 ширхэг/, “ОРРО- А57” загварын гар утас /1 ширхэг/-ыг, “Music store” нэртэй дэлгүүрийн шилэн хаалгыг хагалан хууль бусаар нэвтэрч, гар утас /36 ширхэг/, ухаалаг цаг /1 ширхэг/ авсан үйлдэлд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
6.6. Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
6.7 Харин прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан, хоёр төрлийн буюу хүн байнга үйл ажиллагаа ялуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан 5 үйлдлийг тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль хэрэглээний алдаа гаргажээ.
6.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэмт хэрэгт тооцох нийтлэг хэм хэмжээнээс хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн буюу нэг зүйлд заасан гэмт хэргийг ердийн буюу хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс, хууль ёсны зарчмыг баримтлан гэмт үйлдэл тус бүрийг нь тус тусад нь зүйлчлэхгүй, харин нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэх ба энэ нь хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт юм.
6.9 Хэдийгээр өөр өөр цаг хугацаанд бүрдэл төгсгөлтэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын объект, зүйл нэгтэй нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Б.Н-ийн хувьд, ердийн бүрэлдэхүүнтэй үйлдсэн 5 удаагийн үйлдлийг нь болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн 2 удаагийн үйлдэл, нийт 7 удаагийн үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, нийт 7 удаагийн хулгайн үйлдэлд нь нэг удаа гэм буруутайд тооцож, нэг л удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны болон шүүгдэгчийн гэм буруугаа нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх эрх зүйн нийтлэг зарчимд, түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэж, энэ агуулгаар прокурорын яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
6.10. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
7.3. Шүүгдэгч Б.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.А- /Н../-д 250000 төгрөгийн, хохирогч Н.Х-д 550000 төгрөгийн, хохирогч Х.Ө-д 350000 төгрөгийн, хохирогч Х.Н-д 650000 төгрөгийн, хохирогч Б.Б-т 1000000 төгрөгийн, хохирогч Л.С-д 2549000 төгрөгийн, хохирогч Н.Б-д 18584000 төгрөгийн бодит хохирол, хор уршиг тус тус учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдож байна.
7.4. Шүүгдэгч Б.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.А-т 250.000 төгрөгийн, хохирогч Н.Б-д 18.584.000 төгрөгийн, Л.С-д 2.549.000 төгрөгийн, хохирогч Н.Х-д 550.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
7.5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ээс гэмт хэргийн хохиролд 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-т, 350.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Ө-д, 160.000 төгрөг гаргуулан Н.Б-д, 75.000 төгрөг гаргуулан Л.С- нарт тус тус олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
8. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйл ажиллагаа зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх зорилготой байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгдэгч нь 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдсан. Хор уршгийг биет байдлаар төлсөн. Зарим хохирлыг түүний ар гэрийн зүгээс төлж барагдуулсан боловч шүүгдэгч Б.Н- нь өөрөө гардаж төлсөн хохирол байхгүй. Нэр бүхий хохирогчид 1,585,000 төгрөгийн хохирол учирсан. Урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байх явцад дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Бага хэмжээний хохирол учирсан ба тухайн учирсан хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсгийг журамлан эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 9 сар 29 хоногоор хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ 89 хоног цагдан хоригдсон. Тухайн 89 хоногоос зөрчлийн хэргээр баривчлах шийтгэл эдэлсэн 10 хоногийг хасаж тооцуулах саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар устгуулах дүгнэлтийг гаргаж байна. 4 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалуулах дүгнэлттэй байна. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлгэх” гэх дүгнэлтийг,
9. Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч С.А- “Шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, эрх зүйн байдлыг дээшлүүлэх зорилгоор өнөөдрийн шүүх хуралд оролцож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирлыг шүүгдэгч өөрөө төлөөгүй гэж байна. Шүүгдэгч нь хилийн цэрэгт ажиллаж байхдаа цалингийн мөнгийг нь аав нь хадгалж байсан. Хохирлыг бэлнээр авчирсан. Хохирлыг одоо ч төлөх боломжтой. Шүүгдэгч нь айлын ганц хүү. Улсын яллагчийн зүгээс 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялын 50 хувийг хасаж өгөхийг хүсэж байна. Үлдсэн хохирлыг төлж өгнө. Шүүгдэгчийн ирээдүйг нь бодож оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцээнд оролцсон болно.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
11. Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
12. Шүүгдэгч Б.Н-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай нөхцөл байдал тогтоогджээ.
13. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь сэтгэцийн өөрчлөлттэй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй” гэх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй. БОЭТ-н Сэтгэцийн эмч М.Х, БОЭТ-н Мэдрэлийн их эмч Я.Г нарын гаргасан Шүүх сэтгэцийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай “1.Б.Н- нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан. 2. Б.Н- нь өөрийнхөө хийж байгаа зүйлд үүний улмаас учрах хор уршгийг ухамсарлах чадвартай. 3. Б.Н- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй байна. 4. Б.Н- нь асуусан асуултыг зөвөөр ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Б.Н- нь одоогоор сэтгэцийн өвчин байхгүй байгаа тул нийгэмд аюултай зүйл хийхгүй. 6. Б.Н- нь одоогоор сэтгэцийн өвчин байхгүй бөгөөд эмчлүүлэх шаардлагагүй.” гэх дүгнэлтээр Б.Н- нь сэтгэцийн өөрчлөлтгүй болох нь тогтоогдсон байна.
14. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
15. Шүүгдэгч Б.Н-ийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, “Дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, “Дээрэмдэх” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, эдлэх хорих ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-д Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял үлдсэн болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Д-ийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ялын тооцооны хуудсаар тогтоогдсон тул түүний 7 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож, 7 сар 29 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 10 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 5 жил 5 сар 29 хоногийн хугацаагаар тогтоов.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 5 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг түүний хувийн байдал, ар гэрийнхэн нөхцөл байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцов.
20. Харин шүүгдэгч Б.Н- нь уг хэргүүдэд холбогдож цагдан хоригдож байх хугацаанд мөн өөр зөрчил үйлдэж байсан нь илэрч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/168 дугаар шийтгэврээр 10 хоногийн хугацаагаар баривчлагдсан ба түүнийг эдэлж дууссаныг дурдах нь зүйтэй байна. Тодруулбал цагдан хоригдож байх хугацааны дунд өөр зөрчил үйлдсэн нь илэрч түүнд зөрчлийн хариуцлага тооцож, баривчлагдаж байсан 10 хоногийг нь уг хэргийг шийдвэрлэхэд хоригдсон хоногоос хасаж тооцоогүй болно.
21. Шүүгдэгч Б.Н-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эрүүгийн 2413000000073, 2413000000074, 2413000000076, 2313003100006, 2413000000061, 2413000000068 дугаар хэргүүдийг нэгтгэсэн ба тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
22. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 13x10 см хэмжээтэй чулуу /1 ширхэг/, 23x10 см хэмжээтэй чулуу /1 ширхэг/, 10x10 см хэмжээтэй чулуу 1 /ширхэг/, ногоон өнгийн үүргэвч /1 ширхэг/, модон иштэй төмөр алх /1 ширхэг/ зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди /4 ширхэг/-ийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
23. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Т овгийн Б-гийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, “Дээрэмдэх” гэмт хэргийг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, эдлэх хорих ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Н-д Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож, 7 сар 29 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 10 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 5 /таван/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 5 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ээс гэмт хэргийн хохиролд 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-т, 350.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Ө-д, 160.000 төгрөг гаргуулан Н.Б-д, 75.000 төгрөг гаргуулан Л.С- нарт тус тус олгож, хохирогч Х.А-т 250.000 төгрөгийн, хохирогч Н.Б-д 18.584.000 төгрөгийн, Л.С-д 2.549.000 төгрөгийн, хохирогч Н.Х-д 550.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч Б.Н-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эрүүгийн 2413000000073, 2413000000074, 2413000000076, 2313003100006, 2413000000061, 2413000000068 дугаар хэргүүдийг нэгтгэсэн ба тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 13x10 см хэмжээтэй чулуу /1 ширхэг/, 23x10 см хэмжээтэй чулуу /1 ширхэг/, 10x10 см хэмжээтэй чулуу 1 /ширхэг/, ногоон өнгийн үүргэвч /1 ширхэг/, модон иштэй төмөр алх /1 ширхэг/ зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди /4 ширхэг/-ийг хэргийн хамт хадгалсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК