Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/02827

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ******* дүгээр хороо, Х******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух Ө******* овогт Д*******ын У******* /РД:ЧД840702*******/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ******* дүгээр хороо, Х******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух Б овогт Хын Г /РД:ВС790413*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар цов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын *******-ний өдрийн 00626 дугаар шийдвэрээр Д.У*******, Х.Г нараас 1,187,870,0******* төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгох, барьцааны гэрээгээр барьцаалагдсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн.

2021 оны 5 сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5/23, 5/******* дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудаар нэхэмжлэгч Х.Гн өмчлөлийн С******* дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу гудамж, 11 байр, 65 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 44,59 кв.м 2 өрөө орон сууц, нэхэмжлэгч Д.Уянгын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 507 дугаар байрны 21 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 37.08 кв.м 2 өрөө орон сууцыг худалдан борлуулахаар болсон боловч худалдан авагч гараагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 сарын 25-ны өдрийн 6/10 болон 6/11 дугаартай тогтоолууд гарч, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар нэхэмжлэгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 44.59 мкв 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 37.08 кв.м, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулсан байна.

Нэхэмжлэгч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- болон Ү- дугаарт бүртгэлтэй үл хөлөх эд хөрөнгүүдэд өгсөн үнэлгээг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК хүлээн авснаар тус хөрөнгүүдийг шинжээчээр үнэлүүлэх шаардалга гараагүй тул нэхэмжлэгч нар анхны албадан дуудлага худалдаанаас өмнө буюу 2021 оны 5 сарын 18-ны өдөр барьцаа хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан боловч тус газраас хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Хүсэлт хүлээн аваагүй учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж тус газрын 2021 оны 5 сарын 31-ний өдрийн 4/282 дугаар хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/282 дугаар хариу мэдэгдэх хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан ч 2021 оны 6 сарын 16-ны өдрийн 4/1293 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан.

Нэхэмжлэгч нар өөрийн өмчлөлийн орон сууцуудыг бие даан борлуулах боломжоор хангаагүй албадан дуудлага худалдаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болно” гэж, 176.2-т заасан шүүх өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан дараахь тохиолдолд дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл 120,000,000 төгрөгийн байрыг 60,000,000 төгрөгт авч байгаа нь төлбөр төлөгчийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд төлбөр төлөгчид өөрөө худалдан борлуулах боломж олгож, анхан болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр Х.Г, Д.У******* нараас 1,187,870,0******* төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Х.У*******, Х.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү- дугаартай орон сууцуудыг битүүмжилж, төлбөрийг төлөхийг мэдэгдсэн бөгөөд тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 3 сарын 18-ний өдрийн 20380131/18, 20380131/19 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад талууд үнэлгээн дээр харилцан үнэлгээг тогтоосон.

Талууд Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны Ногоон нуур гудамж, 507 байрны 21 тоот хаягт байрлах 37.08 мкв талбайтай, 2 өрөө орон сууцанд талууд харилан тохиролцсон үнэ 120,000,000 төгрөг, С******* дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу гудамж, 11 дүгээр байрны 65 тоот хаягт байрлах, 44,59 мкв талбайтай 2 өрөө орон сууцанд талууд харилцан тохиролцсон үнэ 90,000,000 төгрөр байхаар тохиролцсон тул анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Хоёрдахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон.

Нэхэмжлэгч талын ярьж байгаа заалтын тухайд талууд үнэ тохиролцоогүй, шинжээчээр үнэлгээ хийлгэсэн тохиолдолд өөрсдөө худалдан борлуулах тухай санал гаргаж  болохоор заасан. Харин Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-ийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдааг явуулахыг зогсоож болдог. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааны явцад төлбөрөө төлсөн тохиолдолд дуудлага худалдааг зогсоох заалт юм.

Албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй богож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Г, Д.У******* нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 5 сарын 05-ны өдрийн 5/23, 5/******* дугаартай тогтоолуудын дагуу явагдсан анхны, 2021 оны 5 сарын 25-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолуудын дагуу явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд болгуулах тухай гомдлын шаардлага гаргасныг, хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 2 дугаар сарын *******-ний өдрийн 101/ШШ2020/00626 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.У*******, Х.Г нараас  зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 1,187,870,0*******,76 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг ...Д.Уянгын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7 хороолол, Ногоон нуур гудамж, 507 дугаар байрны 21 тоот, 37.08 мкв 2 өрөө орон сууц, Х.Гн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн С******* дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу гудамж, 11 байр, 65 тоот, 44,59 мкв 2 өрөө орон сууц зэргийг... худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /х.х-ийн 7-12 дугаар тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай гаргасан саналыг хүлээн аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж, анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж тодорхойлон тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүргийг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зохицуулжээ. Мөн хөрөнгийн өмчлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд цох эрхийг тодорхойлохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 сарын 22-ны өдрийн 20380431/08, 20380431/10 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд”,  2021 оны 3 сарын 18-ны өдрийн 20380431/19, 20380431/18 дугаартай “эд хөрөнгийг хураах тогтоолуудаар нэхэмжлэгч нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан нь хуульд нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч нар энэ ажиллагаатай холбоотой маргаагүй. /х.х-ийн 51, 53, 56, 58 дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.У*******ас өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 507  байрны 21 тоот хаягт байрлах 37,08 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр, Х.Ггаас өөрийн өмчлөлийн С******* дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу гудамж, 11 дүгээр байрны 65 тоот хаягт байрлах 44,59 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр үнэлэх санал хүргүүлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк хүлээн зөвшөөрсөн хариуг мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн байна. /хх-ийн 61-64 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно” гэж зохицуулсан.

Энэхүү хуулийн зохицуулалтын тухайд, талуудын хүсэл зоригоос гадуур буюу хөрөнгийн үнэлгээг гуравдагч этгээд болох шинжээчээр тогтоолгосон тохиолдолд дүгнэлтийг талуудад танилцууснаас хойш ажлын 3 өдрийн дотор уг шийдвэрт буюу шинжээчийн үнэлгээнд зааснаас багагүй үнээр худалдан борлуулах санал гаргах боломжийг олгосон зохицуулалт байна.

Харин нэхэмжлэгч нарын гаргасан гомдлын тухайд, тэдгээрийн гаргасан үнийн саналыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан ...үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ байх тул хуульд заасан “хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон тохиолдолд шинжээчийн үнэлгээнд зааснаас багагүй үнээр худалдан борлуулах санал гаргах хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан үндэслэлээр буюу худалдан борлуулах саналыг хүлээн аваагүй гэх үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох гомдол үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь хэмжээгээр тогтооно” гэж заасан.

Шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 5 сарын 05-ны өдөр 5/23, 5/******* дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2021 оны 5 сарын 25-ны өдөр 6/10, 6/11 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, анхны болох хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явагдсан бөгөөд хууль зөрчөөгүй байна. /хх-ийн 70-71, 77-78 дугаар тал/

Нэхэмжлэгч нараас Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “дуудлага худалдаа явуулснаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болно” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд төлбөр төлөгч нарын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломж нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нээлттэй байна.

Анхны болох хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь хэмжээгээр тогтоохоор хуулиар зохицуулсан байдаг тул хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тооцсон нь төлбөр төлөгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт “шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол”-ыг шүүх гомдлоор авч хэлэлцэнэ гэж зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч болон холбогдох албан тушаалтаны үйл ажиллагаанд гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх журамтай.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтаны анхны болон хоёр дахь дуудлага худалдааг явуулахтай холбоотойгоор хийж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгч, өмчлөгч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр Х.Г, Д.У******* нарын анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г, Д.У******* нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 507  байрны 21 тоот хаягт байрлах 37,08 мкв талбайтай 2 өрөө орон сууц, С******* дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу гудамж, 11 дүгээр байрны 65 тоот хаягт байрлах 44,59 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах анхны болох хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БАЯРМАА