Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/541

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                 

улсын яллагч Ц.Цэрэнбалжир, 

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А ”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  

Тээврийн прокурорын газраас У овогт Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403002270364 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр ***аймгийн *** суманд төрсөн, 38 настай эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “СМ” ХХК-д засварын инженер ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Н.Б /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Н.Б нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туул *** тоот хашааны үүдэнд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цаг 20 минутын үед Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Би 4 дүгээр сарын 14-ний өдөр ээжтэйгээ хамт “гандан” орчхоод ирэхэд хашааны гадаа ухрах үед нэг хүн хойно утсаар яриад зогсож байсан. Тэгээд 2 талынхаа толинд харахад харагдахгүй байсан. Миний машины ард талд зогсож байсан машин руу орсон байх гэж бодсон. Голын камераар харахад нарны гэрэл гялбаад 2-3 км цагийн хурдтай хөдлөхөд түг гэж мөргөсөн. Хохирогч унахдаа усны шуудуу маягийн зүйл рүү уначихсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Ч-ийн өгсөн: “...Би үе мөчний өвчнөөр өвдөөд олон жил болж байгаа юм. 2024 оны 4 дүгээр сард эхнэрийнхээ нүдний болорыг солиулахаар Улаанбаатар хот орсон. Би утсаар ярьж байхад гэнэт зүүн талын өгзөг орчим мөргөх шиг болсон. Тэгээд бие өвдөөд гудамжинд явж байсан хүмүүс болон жолооч хүүхэд намайг өргөн гэрт оруулсан. Би олон жилийн өмнө үе мөчний өвчнөөс болж 3 жил орчим хэвтэрт хэвтсэн юм. Мөн 5 жилийн өмнө гагнуур хийж байгаад юмнаас унаад зүүн талын түнх зөөлөн эдийн гэмтэл авч байсан. Тухайн машины жолооч ухарч байгаад намайг мөргөсөн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зүүн талын 5 хавирга хугарсан өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад 5,000,000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Миний бие дээрдсэн байгаа гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Г.Б-гийн өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын дундуур хүргэн ах Б-д 17,000,000 төгрөгөөр машинаа зарсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл боловч би хүргэн ахынхаа нэр дээр шилжүүлж өгч амжаагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч П.Я-ийн өгсөн: “...Миний хүү Б нь төлөв даруу зантай, архи тамхи хорт зуршил хэрэглэдэггүй. Аав ээжийнхээ үгнээс гардаггүй, зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй, ажил хичээнгүй зантай, уур уцаар догшин ширүүн ааш гаргаж байдаггүй. Миний өөдөөс нэг удаа үг хэлж үзээгүй. Боловсролын мэдлэгээ дээшлүүлээд их сургууль төгсөөд мэргэжлээрээ одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Урд нь миний хүү ямар нэгэн муу асуудалд холбогдож байгаагүй энэ удаа өөрийн санамсар болгоомжгүй байдлаасаа болоод ийм асуудалд хүрчихлээ. Ер нь миний хүү маш сайн хүүхэд...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Н.У-ийн өгсөн: “...Би 2 дүүтэй бид 3 ээжийн аавын хамтаар Ховд аймагт төрж өссөн. Миний дүү Б нь 2005 онд ШУТИС-д уул уурхайн инженер мэргэжлээр суралцахаар хотод шилжин ирсэн. 2010 оноос өөрийн мэргэжлээрээ ажиллаж эхлээд одоог хүртэл ажиллаж байна. 2012 онд гэр бүлтэй болоод миний өрх тусгаарлан гарч амьдарсан. Миний дүү Б нь маш хүнд тусархаг, цайлган сэтгэлтэй, хир баргийн хүнтэй муудалцаж маргалдаад байдаггүй. Би дүүгээ ер нь уурлаж байгааг урд нь бараг харж байгаагүй. Амгалан зантай хүн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын эмч Д.С -ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5127 дугаартай “...1. Д.Ч-ийн биед зүүн 2,3,4,5,6-р хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн тохойны зулгаралт, зүүн ташааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

 

            Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт

“...Хариулт 1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойр гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь тэнхлэг тус бүр дээрээ ижил байна. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ Т-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Дагалдах хэрэгсэл дутуу байв.

Хариулт 2. Уг тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв.

Хариулт 3. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойр гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна.

Хариулт 4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байна. Мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллагаатай байна.

Хариулт 5. Тоормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөв дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны мөр үүснэ. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/,

            - гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас/,

            - Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, 

            - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/, 

- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 761 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

            - Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Б нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туул *** тоот хашааны үүдэнд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цаг 20 минутын үед Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Н.Б нь шүүх хуралдаанд: “...Би 0-7 насны 3 хүүхэдтэй, эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Би ажил хөдөлмөр эрхэлж аж амьдралаа зохицуулдаг...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

            Шүүгдэгч Н.Б нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туул *** тоот хашааны үүдэнд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цаг 20 минутын үед Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Д.Ч-ийн өгсөн: “...Би үе мөчний өвчнөөр өвдөөд олон жил болж байгаа юм. 2024 оны 4 дүгээр сард эхнэрийнхээ нүдний болрыг солиулахаар Улаанбаатар хот орсон. Би утсаар ярьж байхад гэнэт зүүн талын өгзөг орчим мөргөх шиг болсон. Тэгээд бие өвдөөд гудамжинд явж байсан хүмүүс болон жолооч хүүхэд намайг өргөн гэрт оруулсан. Би олон жилийн өмнө үе мөчний өвчнөөс болж 3 жил орчим хэвтэрт хэвтсэн юм. Мөн 5 жилийн өмнө гагнуур хийж байгаад юмнаас унаад зүүн талын түнх зөөлөн эдийн гэмтэл авч байсан. Тухайн машины жолооч ухарч байгаад намайг мөргөсөн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зүүн талын 5 хавирга хугарсан өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад 5,000,000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Миний бие дээрдсэн байгаа гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Г.Б-ийн өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын дундуур хүргэн ах Б-д 17,000,000 төгрөгөөр машинаа зарсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл боловч би хүргэн ахынхаа нэр дээр шилжүүлж өгч амжаагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч П.Я-ийн өгсөн: “...Миний хүү Б нь төлөв даруу зантай, архи тамхи хорт зуршил хэрэглэдэггүй. Аав ээжийнхээ үгнээс гардаггүй, зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй, ажил хичээнгүй зантай, уур уцаар догшин ширүүн ааш гаргаж байдаггүй. Миний өөдөөс нэг удаа үг хэлж үзээгүй. Боловсролын мэдлэгээ дээшлүүлээд их сургууль төгсөөд мэргэжлээрээ одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Урд нь миний хүү ямар нэгэн муу асуудалд холбогдож байгаагүй энэ удаа өөрийн санамсар болгоомжгүй байдлаасаа болоод ийм асуудалд хүрчихлээ. Ер нь миний хүү маш сайн хүүхэд...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Н.У-ийн өгсөн: “...Би 2 дүүтэй бид 3 ээжийн аавын хамтаар Ховд аймагт төрж өссөн. Миний дүү Б нь 2005 онд ШУТИС-д уул уурхайн инженер мэргэжлээр суралцахаар хотод шилжин ирсэн. 2010 оноос өөрийн мэргэжлээрээ ажиллаж эхлээд одоог хүртэл ажиллаж байна. 2012 онд гэр бүлтэй болоод миний өрх тусгаарлан гарч амьдарсан. Миний дүү Б нь маш хүнд тусархаг, цайлган сэтгэлтэй, хир баргийн хүнтэй муудалцаж маргалдаад байдаггүй. Би дүүгээ ер нь уурлаж байгааг урд нь бараг харж байгаагүй. Амгалан зантай хүн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын эмч Д.С-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5127 дугаартай “...1. Д.Ч-ийн биед зүүн 2,3,4,5,6-р хавирганы хоёрлосон далд хугарал, зүүн тохойны зулгаралт, зүүн ташааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

 

            Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт

“...Хариулт 1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойр гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь тэнхлэг тус бүр дээрээ ижил байна. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ Т-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Дагалдах хэрэгсэл дутуу байв.

Хариулт 2. Уг тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв.

Хариулт 3. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойр гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна.

Хариулт 4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байна. Мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллагаатай байна.

Хариулт 5. Тоормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөв дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны мөр үүснэ. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ариунболдын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 761 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд дээрх гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.

 

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Хохирогч Д.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ч-ийн “...5,000,000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх...” мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ авагдсан байх тул хохирогчид төлөх төлбөргүй. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 309,920 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх саналыг гаргалаа.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч У овогт Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 309,920 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ