| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2021/00396/И |
| Дугаар | 138/ШШ2021/00640 |
| Огноо | 2021-09-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2021/00640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Баян-Уул сумын ******* дугаар баг, ******* гэх газар оршин суух, ЖО870*******25*******9 регистрийн дугаартай ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Баяндун сум ******* дүгээр багт оршин суух ЖА780*******0270 регистрийн дугаартай овогт ад холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Туяамандах,
Нэхэмжлэгч Б.******* /онлайнаар/,
Хариуцагч С. /онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр С.тай 200******* онд гэр бүл болж хамтран амьдарсан. 2010 оны 0******* сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын ЗДТГ-т албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид 2 гурван хүүхдийн эцэг эх болсон ба том охин 200******* онд, дунд хүү 2010 онд, бага хүү 2012 онд тус тус төрсөн. Бидний хамт амьдарч байсан эхний жилүүд хэрүүл маргаангүй байсан. Гэвч хөвгүүд минь төрсний дараагаар таарч тохирохгүй, архи ууж ирээд агсам согтуу тавьж бүр цаашлаад хэд хэдэн давтамжтайгаар хэвтэрт ортол зодож байсан. Энэ байдлаас болж хамт амьдрах аргагүй болсон би өөрийн эцэг эхийн гэр лүүгээ Баян-Уул сум руу 3 хүүхдээ авч явах болсон. 3 хүүхдээ өөрийн асрамжид авсан бөгөөд энэ хүнээс тусдаа амьдраад 7 жил болж байна. Иймд шүүхээс хүсэхэд бид цаашид хамт амьдрах боломжгүй боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, насанд хүртэл нь аас тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.
Ингээд бид 201******* оноос тусдаа амьдрах болсон. Бага хүү маань аавыгаа бараг танихгүй. Том охин маань аавтайгаа зарим үед утсаар харилцдаг болсон байна лээ. Тусдаа амьдарснаас хойш биднийг эргэж тойрч, хүүхдүүддээ анхаарал тавьж байгаагүй, ******* жилийн өмнө ажлын хүнтэйгээ хүүхдүүддээ эргэж явна гээд ирээд явсан. Энэ хүнээс тусдаа амьдраад 7 жил болж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, эцэг С.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Бид 200******* онд гэр бүл болж, 2010 оны 0******* сарын 29-ний өдөр Баяндун сумын ЗДТГ-т гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд том охин 200******* онд, дунд хүү 2010 онд, бага хүү 2012 онд тус тус төрсөн. Ийнхүү хамт амьдарч байхад өөр ямар нэг асуудал гарч байгаагүй. Сумын төвд бид амьдарч байсан бөгөөд 201******* онд би Соёлын төвд галчаар ажиллаж 2******* цагаар гарч байх хугацаанд Б.******* нь Сүхжаргал гэх хүнтэй харилцаатай болсон тухай сонсогдож, нэр удаа ажлаасаа буугаад ирэхэд минь тэр хүнтэйгээ гэртээ байж байгаад надад баригдаж байсан. Үүнээс болж бидний дунд маргаан болсон. Ингээд тусдаа амьдрах болж, би Төв аймгийн Заамар сум руу ажлаар явж, буцаад ирэхэд минь хүүхдүүдээ аваад гэрээ орхиод явсан байсан. Нэхэмжлэлд дурдсан ...архи ууж ирээд агсам согтуу тавиад хэвтэрт ортол зодсон гэсэн нь огт ор үндэслэлгүй бөгөөд намайг гүтгэн доромжилсон байна. Б.******* нь надаас салаад жил ч болоогүй байхдаа тухайн Сүхжаргал гэх хүнтэйгээ хамт Баян-Уул суманд хамт амьдарч, нэг хүүхэдтэй болсон. Одоо салсан байна лээ. Би салснаасаа хойш хүүхдүүдтэйгээ байнга холбогдож байсан бөгөөд, нэг удаа эргэж очсон ч, нөхөртөө болсноосоо хойш битгий утсаар залгаад бай гэж дургүйцсэнээс нь болж хүүхдүүдтэйгээ харилцаа багатай болоод байгаа. Гэсэн хэдий ч үр хүүхдээ байнга санагалзан, холбоо барьж, хэрэгцээт зүйлээр нь хангаж байсан. Би гэр бүлдээ зарцуулахын тулд цалингийн зээл авч гэртээ эд хогшил аваад байсан бөгөөд уг зээлээ өөрөө дарж дуусгасан. Энэ хүн үр хүүхдийг маань эцгээс нь салгаж хөндийрүүлж, өөрөө гэр бүл зохиосон боловч тогтвортой амьдралгүй, ийм л байдалтай байгаа. Эцэст нь намайг салах болсон буруутан мэтээр үзэж, гүтгэн доромжилж байгаад маш их гомдолтой байна. гэр бүлээ цуцлуулах бодолгүй байгаа бөгөөл гэр бүл цуцлуулах, хүүхдүүдээ асрамжиндаа авах, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах, гурван хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Ажилгүй болохоор сар болгон хүүхдийн тэтгэлгээ өгч чадахгүй байх, орлоготой үедээ бөөнд нь өгч байх саналтай байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд хариуцагч С.ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1 тал)
Хариуцагч С. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эс зөвшөөрч маргаж тайлбараа ирүүлж байсан боловч шүүх хуралдааны шатанд бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно. (хх 17 тал)
Гэрлэгчид нь 200******* онд гэр бүл болж, 2010 оны 0******* дугаар сарын 29-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 21010000*******7 дугаарт 2003 оны 0******* дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсон гэж бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд тэдний дундаас 200******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин О. /гэрлэлтээ батлуулаагүй байсан учир охиныг ээжээр нь овоглож төрсний гэрчилгээг авсан/, 2010 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү С., 2012 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр хүү С. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, гэрлэгчдийн гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 3-7, 17 тал)
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс хамт амьдрах хүсэл сонирхолгүй болж 201******* оноос хойш одоог хүртэл 7 жилийн хугацаанд тусдаа амьдарч байх бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, эвлэрэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр, Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 10 тал)
Нэхэмжлэгч Б.******* нь 200******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин О., 2010 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С., 2012 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү С. нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч С. хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн охин О., хүү С., С. нарыг эхийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч С. нь ...Ажилгүй болохоор сар болгон хүүхдийн тэтгэлгээ өгч чадахгүй байх, орлоготой үедээ бөөнд нь өгч байх саналтай байна... гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ...эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч С. нь хүүхдүүдээ сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд хариуцагч С.аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 2*******.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.*******, 2*******.******* дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг С.ад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.*******д тус тус даалгах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 05******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 115 89******* төгрөг, нийт 25******* 29******* төгрөгийг гаргуулан, үүнээс 5 238 төгрөгийг төсвийн орлогод оруулж, 251 05******* төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д олгохоор тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 132 дугаар зүйлийн 132.******* дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар овогт , ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар 200******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин *******ын /РД: ЖВ0*******320107/, 2010 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ын /РД: ЖА10252218/, 2012 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү ын /РД:ЖА122*******0118/ нарыг эх Б.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2-т зааснаар 2012 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү С.г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 200******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин О., 2010 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С., 2012 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү С. нарыг 11-1******* нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг С.аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.*******д даалгасугай.
*******. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 2*******.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.*******, 2*******.******* дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг С.ад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.*******д тус тус даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 05******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 25******* 29******* төгрөг гаргуулан 5 238 /таван мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг төсвийн орлогод, 251 05******* төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д тус тус олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.******* дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 1******* хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.*******-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА