| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/01110/И |
| Дугаар | 101/ШШ2021/02924 |
| Огноо | 2021-09-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2021/02924
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан М.С, Л.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү С.И, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүү С.И нарыг эх М.С-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад зааснаар хүү С.И, С.И нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.С-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид ”1. Гэрлэгчид гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлнэ. 2. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох М.С, Л.С нарын өмчлөлд бүртгэгдсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Б.Доржийн гудамж, хоршооллын хотхон 00 дугаар байр 00тоотод байрлах 00 м.кв талбайтай 00 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс хариуцагч Л.Сүхбатын нэрийг хасуулах, тухайн эд хөрөнгийг М.С-ын өмчлөлд үлдээх, 3. 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Худалдаа Хөгжлийн банктай байгуулсан 0000 дугаартай 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 75,000,000 төгрөгийн ипотекийн зээлийн гэрээг хариуцагч Л.С сар бүрийн 626,960 төгрөгийг төлж байхаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болно.” гэж эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2200000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Б.Доржийн гудамж, хоршооллын хотхон 00 дугаар байр 00 тоотод байрлах 00 м.кв талбайтай 0өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөс хариуцагч Л.С-ын нэрийг хасаж бүртгэхийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
6. Худалдаа Хөгжлийн банкны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээ №ЗГ-000000 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлээс хариуцагч Л.С чөлөөлөгдөх үндэслэлгүйг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг, эх үүргээ хэрэгжүүлэхэд эцэг саад учруулахгүй байхыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 678,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцагчаас 412,405 төгрөгийг, улсын орлогоос 266,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
11. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийн 4, 5, 6 дахь заалтуудад гомдол гаргах эрхгүй, бусад заалтыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ