| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2020/03950/И |
| Дугаар | 184/ШШ2021/02427 |
| Огноо | 2021-10-01 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2021/02427
| 2021 10 01 | 4/ШШ2021/02427 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ын *******/РД:/-ийн
Хариуцагч: ******* ******* овогт *******ын ******* /РД:/-д холбогдох
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ******* ******* овогт гийн /РД:/,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ******* ******* овогт *******ын /РД:/ нарын
******* дүүргийн дугаар хороо, 1 дүгээр хорооллын дугаар байрны тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Ч.*******, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийг шүүх 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-/, хариуцагч Ч.*******, хариуцагчийн өмгөөлөгч /ШТЭҮ-/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.ын өмгөөлөгч /ШТЭҮД:/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ээж ын хамт ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Миний дүү Ч.Мөнх-Од нь өргөгч автомашин худалдан авах зорилгоор 50.000.000 төгрөгийн зээл авах шаардлага гарсан. Дээрх зээлийг авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай болсон бөгөөд Ч.Мөнх-Одын барьцаа хөрөнгө хүрэхгүй болсны дагуу миний өмчлөлийн дээрх орон сууцыг ны зээлийн барьцаанд тавьсан. Банкнаас барьцаа хөрөнгө нь зээлдэгчийн нэр дээр байх шаардлагатай гэсний дагуу тус орон сууцыг өөрийн дүү Ч.Мөнх-Одын нэр дээр шилжүүлэхийн тулд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлийг төлж дуусах хүртэл хугацаагаар түр шилжүүлж өгсөн. Гэтэл Ч.Мөнх-Одын эхнэр Б. нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасантай холбогдуулан миний өмчлөлийн маргаж буй орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж, уг хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулахаар маргаж байна. Уг орон сууцыг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ээж нь анх өмчлөн авч байсан бөгөөд миний бие 20 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдсэн. Уг орон сууц Ч.Мөнх-Од, Б. нарын гэр бүлийн дундын хөрөнгө биш тул Б. нь уг хөрөнгөөс шаардах эрхгүй гэж үзэхийн сацуу миний өмчлөх эрхэд шууд халдсан үйлдэл гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. Б. нь өмнөх хурал дээр би Солонгос улсад амьдарч байхдаа мөнгө шилжүүлээд маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэж ор үндэслэлгүй худал тайлбар гаргаж байсан. Маргаан бүхий орон сууц нь улсын бүртгэлийн лавлагаанаас харахаар 1999 онд , , , гэх 4 хүний нэр дээр байсан байр. Энэ хүмүүс нь миний хадам ээж, аав, хадам дүү, нөхөр гэх хүмүүс юм. Энэ хүмүүстэй бид нар орон сууцаа солилцоод аав ээжийгээ 2 өрөө орон сууцанд оруулаад, хадмуудаа 4 өрөө байранд оруулсан байхад Б. нь би мөнгө шилжүүлээд уг байрыг авсан гэх тайлбар худлаа. М. нь 2019, 2020 онуудад ээжтэй маань хамт амьдарсан нь үнэн. Найз охин гээд нэг охинтой хамт ирчхээд хоорондоо муудалцаж, маргаан байнга гаргаад ээжийг минь тайван амьдруулаагүй. Ээжид маань нэмэр болоогүй, байрны төлбөр төлж байгаагүй. Ээж маань өөрийн тэтгэврийн мөнгөөр байрныхаа мөнгийг төлдөг байсан. Б. нь элдэв янзын, хэрэгт хамааралгүй баримтуудыг энд тэндээс гаргаж ирдэг ч хэрэгт цугларсан баримтуудаар болсон бүх үйл баримт нотлогдож байна. Б. нь гэрэл зураг гаргаж өгсөн байна. Манай ах дүү нар, тэдний үр хүүхдүүд нь бүгдээрээ л ээж дээр минь очиж хамтдаа зургаа даруулдаг. Б.ын гаргаж өгсөн ганц гэрэл зургаар түүнийг энэ байрны эзэн гэдгийг нотлохгүй. УНП улсын дугаартай автомашины асуудал энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Маргаан бүхий орон сууц нь Ч.*******, Б.Мөнхзул нарын орон сууц биш гэдэг нь тогтоогдож байгаа учир 2020 оны 01 дүгээр сарын 22-ны худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УБӨ улсын дугаартай Hyundai HD-120 маркийн өргөгч автомашин худалдан авах шаардлагаар тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан тул наас 50.000.000 төгрөгийн зээл авах, барьцаанд эхнэр Б.ын нэр дээр байх ******* дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг барьцаалахаар болсон ч ны зүгээс барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн тул өөрийн эгчийн өмчлөлийн маргаан бүхий 2 өрөө орон сууцыг нэмж барьцаалахаар болсон. Гэвч ны зүгээс барьцааны зүйл зөвхөн зээлдэгчийн өмчлөлд байх ёстой, мөн бэлэглэлийн гэрээгээр шилжээгүй байх ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу миний бие өөрийн төрсөн эгч Ч.*******тэй 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээг 20.000.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд түр шилжүүлэн авч наас авсан зээлийг дуусмагц буцаан шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Би дээрх орон сууцыг аливаа байдлаар худалдан аваагүй бөгөөд зээл авахын тулд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Маргаан бүхий орон сууцыг бодитоор худалдан авах хүсэл зориг байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Маргаан бүхий орон сууцыг " " ХХК-аас зээл авах зориулалттайгаар буюу ямар нэгэн байдлаар худалдаж авах зорилгогүйгээр эгч Ч.******* болон өөрийн ээжээс гуйж өөрийн нэр дээр шилжүүлж аван зээл авч, зээлээ төлснийхөө дараа буцааж шилжүүлэхээр тохиролцсон юм. Тэгсэн чинь гэр бүлийн асуудал гарч ирээд, маргаан бүхий орон сууцыг дундын өмчид тооцоод гэр бүлийн гишүүдэд хувааж өгнө үү гэсэн асуудлыг манай эхнэрийн зүгээс гаргаж ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр " " ХХК-д хүсэлт гаргаад 2020 оны 01 дүгээр сарын -ны зээлийн хурлаар ороод 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шийдэгдсэн гэж бүртгүүлээд мөнгөө авах болсон чинь төв дээрээс таны нэр дээр байхгүй бол болохгүй байна гэдэг хариу өгсөн учраас би ээж болон эгчтэйгээ ярилцаж байгаад өр төлбөрөө төлж дууссаны дараа буцаагаад шилжүүлж өгнө гэж хэлээд маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Тухайн үед би 50.000.000 төгрөгийн зээл авах гэж байсан бөгөөд 20.000.000 төгрөгөөр маргаан бүхий орон сууцыг худалдаж авах чадамж надад байгаагүй. Тэгээд худалдан авсан тухай нотариатын бичиг бүрдүүлээд анд бүрдүүлж өгсөн. " " ХХК-иас зээл авах шалтгааны хувьд гэр бүлийнхээ амьжиргааг сайжруулах зорилгоор автомашин худалдаж авахын тулд авсан юм. Тухайн автомашин одоо Б.ын өмчлөлд байгаа бөгөөд зээлийг нь төлнө гэж хэлээд надаас автомашиныг аваад явсан боловч одоо болтол зээлийг нь төлөөгүй байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн дундын өмч гээд худал тайлбар гаргаад байна. М. 20 оноос 2020 оны 05 дугаар сар хүртэл ээжтэй маань амьдарсан гэдэг нь худлаа. Найз охин гээд нэг жаахан охин дагуулж ирээд ээжийн маань хажууд очоод амьдарсан боловч нөгөө охиндоо гар хүрч, ээжид маань хүндрэл учруулаад байхаар нь би ингэж амьдрахаар боль гээд тэнд амьдрахыг нь болиулж байсан. Энэ талаар Б. хүртэл мэдэж байгаа. Б. дандаа худал баримт бүрдүүлээд байсан. М. нь ээж Б.ын үгэнд ороод намайг элдэв бусаар хэлж, дарамталдаг. Шүүх хурал дээр ингэж худлаа баримт бүрдүүлээд, намайг гүтгэж байгааг ойлгохгүй байна. Шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэх байх гэж бодож байна. Маргаан бүхий байр орон сууцын хууль ёсны өмчлөгч нь талийгаач ээж болон эгч Ч.******* нар юм. Би өөрийнхөө амьдралыг дээшлүүлье гэж бодоход Б. нь өөрөө бүх юмыг өөрийн нэр дээр авдаг. Намайг маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр авчих гэж намайг ятгасаар байгаад миний нэр шилжүүлүүлж авахуулчхаад, яг авсны дараагаар дундын хөрөнгө хуваах тухай нэхэмжлэл гаргачихсан. Б. нь намайг л чадах гэсэн санаагаар ингээд маргаан гаргаад байгаа гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.******* нь миний нөхөр, нэхэмжлэгч Ч.******* нь нөхрийн төрсөн эгч, хадам эгч юм. Ч.*******той 1997 онд танилцаж, 1999-2007 онуудад, дахин 20 оноос 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарсан. Бид хамтран амьдрах хугацаанд хүү М., охин , ихэр хүү , нар тус тус төрсөн. Бид 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. 2008-20 оны хооронд Ч.******* өөр хүнтэй хамтран амьдарч байгаад хүүхдүүдээ бодоё хамт амьдаръя гэж гуйсны дагуу дахин хамтран амьдарч 20 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2 ихэр хөвгүүд төрсөн баярт үйл явдлыг тохиолдуулан талийгаач ээж өөрийн өмчлөлийн гал голомт одоо маргаж буй орон сууцыг бидэнд бэлэглэхээр өгч, түүнийгээ олон ах дүүс дунд хэлж тэд хүлээн зөвшөөрч байсан бөгөөд Ч.******* ч хүлээн зөвшөөрч аав ээжийн голомтыг та нар цаашид авч явна гэж мөн л хэлж байсан. Тухайн 20 онд хадам ээж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ё.*******ын нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Ч.******* нь хадам ээж болон бусдад хэлэлгүй 10.000.000 төгрөгийг хувь хүний зээлийн барьцаанд тавьсан түүнийгээ төлөөгүй байсан болохоор нэрийг шилжүүлж чадаагүй. Ингээд Ч.******* бид нар 6 ам бүл байнгын орлого муутай тул 2020 оны 01 дүгээр сард хадам ээж маргаан бүхий орон сууцаа бид нэр дээрээ шилжүүлж авъя гэхэд зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байсан. Бид дээрх орон сууцыг анд барьцаанд тавьж зээл аван өргөгч машин худалдан авах гэсэн боловч бэлэглэлийн гэрээг худалдах худалдан авах гэрээгээр зээл өгнө гэсэн тул худалдах худалдан авах гэрээ хийж бэлэглэсэн. Иймд тус орон сууц нь бид 6 ам бүлийн гэр бүлийн дундын өмч билээ. Бид амьдралаа дээшлүүлэхийн тулд тус байрыг барьцаанд тавьж УБӨ улсын дугаартай Хьюндай HD-120 маркийн өргөгч машиныг худалдан авсан. Бидний таарамжгүй харилцаанаас болж зээлийн төлөлт зогссон байгаа. Ч.******* уг байрыг өөрийн өмчлөлийнх гэжээ. Энэ байр нь хадам аав, ээжийн голомт, өмч байсан бөгөөд 20 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Ч.******* нь УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдан авахдаа Ч.*******ийн Миглиори ХХК-ийн нэр дээр Голомт наас зээл авах гэхэд компани, Ч.******* нар хөрөнгөгүй байсан тул түүний нэрийг түр оруулсан тул түүний өмч биш. Хадам ээж , Ч.******* нар худалдах худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нотариат дээр очиж, сайн дураар хөвгүүдэд маань зориулан бэлэглэж байснаа баталгаажуулан гэр бүлийн эзэн нөхөр Ч.******* бид нарт шилжүүлж өгсөн хууль ёсны гэрээ хэлцэл юм. Нөхөр Ч.******* нь 2020 оны 02 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд эгч Ч.*******тэйгээ гэр бүлийн хүч хөдөлмөрөөр бий болсон эд хөрөнгөө эгчдээ өгөх, хүүхдүүд бид нараас нуух өөрөө авах гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. "Миглиори" ХХК нь Ч.*******ийн компани нь бөгөөд уг компанийг "Голомт " ХХК-д бүртгүүлж УНП улсын дугаартай автомашиныг авсан. Одоо 50.000.000 төгрөгтэй холбоотой орон сууц бол албан ёсоор, нэр нь орсон бидний өмч байсан. Яагаад Ч.******* нь Ч.*******ээс маргаан бүхий орон сууцыг шилжүүлж авсан бэ гэхээр Ч.******* нь өрөнд ороод хэцүү байдалтай байсныг ах дүү нар нь бүгд мэдэж байгаа. Тэр үед Ч.******* нь орон сууцыг нэр дээрээ шилжүүлье гэсэн. Ч.******* надад хандаж энэ орон сууцыг надад өгөхгүй бол би ээжийг амьд байгаа дээр нь нотариатаар гэрчилгээ гаргуулж, гэрчийн мэдүүлэг авна гэж хэлж байсан. " " ХХК-иас 50.000.000 төгрөгийн зээл авахад н. гэх хүний барьцаанд тавьсан байсан. Бид хоёр байрны гэрчилгээг авч өөрсдийн нэрийг бичүүлэх гэхэд Ч.******* нь 10.000.000 төгрөгийг өрөнд тавьчихсан, би хүнээс мөнгө авангуутаа чиний нэрийг шилжүүлээд өгье гэж хэлж байсан. Ч.******* нь маргаан бүхий орон сууцыг авахдаа хууль журмын дагуу, албан ёсоор баталгаажуулж, " " ХХК-д зээлээ төлүүлэх гэж авсан. Би өөрийнхөө орон сууцыг хүртэл барьцаанд тавьсан бол Ч.******* нь маргаан бүхийн тоот хаягтай орон сууцыг өөрийн өмч болгож барьцаалж бид зээл авсан юм. Энэхүү зээлийн сүүлийн төлөлтүүдийг би хамаг юмаа шавхан байж төлж байгаа. Маргаан бүхий тоот орон сууцны сүүлийн үеийн байрны хэрэглээний төлбөрүүдийг манай гэрийнхэн төлдөг байсан. Хүү М. нь 2019 онд н.Номин-Эрдэнэ гэж найз охинтойгоо хамт эмээгээ харж амьдарч байсан. Ийнхүү амьдарч байхдаа М. нь манай ах, эгч нарын үйлдвэр ажиллаад цалингаараа байрны төлбөрийг төлж байсан. Маргаан бүхийн тоот орон сууц нь бидний дундын өмч бөгөөд Ч.******* бид хоёрыг 20 онд эргээд хамтран амьдрах үед хадам ээж маань их баярлаж байсан. Ч.*******ын ах хүртэл утсаар яриад бид нарт наад орон сууц чинь ямар ч хамаа байхгүй, та хэдийн амьдралд хэрэгтэй юм шүү гэж хэлчхээд одоо худал тайлбар гаргаад байна. Хадам ээж маань маргаан бүхий орон сууцыг бидний гэр бүлийн өмч гээд хэлдэг байсан. Хэрвээ Ч.******* нь Ч.*******ээс 10.000.000 төгрөгийг нь төлүүлээгүй, Ч.*******ээс нэр шилжигдээгүй байсан бол нотариатаар ороод баталгаажуулсан гэрчийн мэдүүлэг хүртэл авах байсан. Тухайн гэрчийн мэдүүлэг байсан бол одоо ингээд маргаан гарахгүй байсан. Маргаан бүхий орон сууц нь манай гэр бүлийн өмч мөн. Орон сууцны гэрчилгээ дээр яагаад , , , нарын нэр орсон бэ гэхээр манай хадам аав, ээж хоёр анх 1999 онд намайг бэр болоод очиж байхад 4 өрөө орон сууцанд амьдарч байсан. Хадам аав, ээжийн хоёрын маань хүүхдүүд бүгд тусдаа гарчихсан, 4 өрөө байранд хоёулхнаа амьдраад яах вэ гэж бодоод Ч.*******ийн хадмуудтай орон сууцаа солилцсон юм. Ч.*******ийн хадмууд нь 1.000.000 төгрөг нэмж өгч байж маргаан бүхий орон сууцыг манай хадам аав, ээж хоёрт өгч байсан. 2000 онд хүү М. төрөөд 2001 онд хадмууд маань энэ байранд орсон байх. Маргаан бүхий тоот орон сууц нь манай гэр бүлийн өмч. Маргаан бүхий орон сууц нь Ч.*******ийн өмч " " ХХК-аас зээлээ төл гэж шаардахад Ч.******* нь наад орон сууцаа худалдаад зээлээ төлүүл гэж " " ХХК-ийн эдийн засагч нарт тайлбар хэлж байгаа юм. Маргаан бүхий орон сууц нь манай гэр бүлийн дундын өмч мөн гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.******* миний эцэг, Ч.******* миний авга эгч билээ. Би ээж дүү нарын хамт амьдарч тэдэнд тусалж, хувиараа ажил хийдэг. Бага наснаасаа эмээ , өвөө нарын хамт амьдарч байсан. Миний бие 2000 онд төрсөн. Аав Ч.******* нь 2001 онд, ээж Б. нь 2003 онд Солонгос улс руу ажиллаж амьдрахаар явсан. Ийнхүү эцэг эхийгээ явснаас хойш би ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцанд талийгаач эмээ өвөөтэйгөө амьдарч байсан. 2007 онд ээж Б. нь 2007 онд Солонгос улсаас ирээд бид 3 ээжийн талын эмээ, өвөөтэй цуг амьдарч эхэлсэн. Аав Солонгос улсаас эмээ бид 2-т мөнгө явуулдаг байсан ба эмээ аавыг миний отгон хүү орон сууцаа ганцхан Ч.*******од шилжүүлнэ гэдэг байсан. Тухайн үед эмээ нь орон сууцны гэрчилгээг аавын нэр рүү шилжүүлэх гэхэд Ч.******* барьцаанд тавьсан байна дараа зээлээ төлөхөөр нь шилжүүлнэ гэсэн яриа гэрт гарч байсан. Удалгүй аавын нэр рүү шилжүүлсэн гээд бид шинэ машин худалдаж авсан. Тэр машинаар нь миний бие ажилд гардаг байсан. Нагац эгч энэхүү байранд ямар ч хамааралгүй ба 20 онд батлан даагч болохын тулд нэрээ оруулж байсан. Иймд маргаж буй орон сууц ээж, аав 3 дүүгийн эмээгээс үлдээсэн гэр бүлийн дундын өмч юм. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 20 онд аав Ч.******* нь гэр бүлдээ буцаж ирээд амьдралаа дээшлүүлье гээд УНП улсын дугаартай автомашиныг 20.000.000 төгрөгийн барьцаатай бид нар дээр хүрч ирж байсан. 20 онд 2 ихэр дүү төрөхөд би найз охинтойгоо хамтдаа ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцанд эмээгээ асарч халамжилж 20 оноос 2020 он хүртэл амьдарсан бөгөөд ийнхүү амьдарч байхдаа байрны мөнгө, сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлдөг байсан. Тухайн үед би өвөлдөө ноос ноолуурын үйлдвэрт ажиллаж, зундаа автомашин барьж байрны бүх мөнгийг төлдөг байсан. Энэхүү хугацаанд эмээ маань надад хандаж энэ байр бол та нарын өмч шүү гэж байнга хэлдэг байсан. Ах ч гэсэн утсаар бидэнд энэ талаар хэлдэг. Аав Ч.******* нь миний хажууд байхдаа болохгүй бол Ч.******* эгчийн өмч болох юм байна, ээжээр нотариатаар байрныхаа талаар гэрээслэл бичүүлье гэж хэлдэг байсан. Миний ярьсан зүйлүүд бүгд үнэн. Миний хуучин найз охин н.Номин-Эрдэнийг гэрчээр асууж болно гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.*******, Б. нар нь " " ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/ВВС2001022-1 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 50.000.000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлж авсан байдаг. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болгож өнөөдрийн маргаан бүхий Ч.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцаалж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ч.*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. нар нь хэн аль маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг " " ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэх үйл баримт дээр маргадаггүй. Мөн нэхэмжлэгч Ч.******* нь " " ХХК-ийн зээлийн барьцаанд тавих зорилгоор дүү Ч.*******ын нэр дээр орон сууцыг шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд " " ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж, өмчлөгч солигдсон ч барьцааны үүрэг дуусгавар болохгүй байх, барьцааны эрх хөндөгдөхгүй байх талаар шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б. болон М. нар шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа болон бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.*******той 1997 онд танилцаж, 1993-2003 он хүртэл Монголд, 2003-2007 он хүртэл БНСУ-д амьдарсан ба 2000 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүү М., 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин нар мэндэлсэн. Хүүхдүүдээ харж өсгөхийн тулд Солонгос улсаас 2007 онд буцаж ирж дахин яваагүй. ******* 2008-20 он хүртэл өөр хүнтэй амьдарч байгаад 20 оны 2 дугаар сараас "Миний буруу, хүүхдүүдээ бодье" гэж гуйсан тул бид хамтдаа амьдарч 20 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү , хүү М.Асралт Эрдэнэ нарыг төрүүлж, өсгөж байна. Бид 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд эв найрамдалтай сайхан амьдарч байсан боловч Ч.Мөнх Од нь 2020 оны 2 дугаар сараас ******* дүүргийн дугаар хорооны дугаар байрны тоот 2 өрөө сууцандаа ганцаараа амьдарна, та нартай амьдрахгүй гээд гэнэт яваад өгсөн, одоог хүртэл тэндээ амьдарч байгаа, биднийг орох, хамт амьдрах гэхээр цоожны голоо сольж, биднийг оруулахгүй байгаа болно. Бид хамт амьдрах хугацаанд уг тоот 2 өрөө сууцыг бий болгосон. Учир нь Ч.******* нь Солонгос улсаас мөнгө явуулдаг байсан тул ээж нь ганцхан Ч.Мөнх-Одод шилжүүлсэн. Мөн талийгаач ээж маань бид нарыг хоёр ихэр хөвгүүд, өнөр гэр бүл болсон гээд орон сууцыг амаар бэлэглэж байсан ба түүнийгээ олон ах дүү нарын дунд хэлж тэд зөвшөөрч байсан. 2019 онд ээж нь орон сууцны гэрчилгээг Ч.*******ын нэр рүү шилжүүлэх гэхэд Ч.******* барьцаанд тавьсан, зээлээ төлж чадаагүй байсан. 2020 оны 01 дүгээр сард бид зээлийг төлж, харилцан ярилцаж ээж , Ч.Сувдбилэгийн зөвшөөрлөөр Ч.*******ын нэр руу шилжүүлж, нөхөр Ч.******* орон сууцны өмчлөгч болсон. Ч.******* нь энэхүү байранд ямар ч хамааралгүй ба 20 онд 99-13 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл авах үед зээлийн батлан даагч болохын тулд нэрээ оруулж байсан. Иймд 54 тоот 2 өрөө сууц нь Б.Мөнхзул, Ч.******* бид хоёр болон үр хүүхдүүдэд эмээгээс нь үлдээсэн, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм. М. миний бие одоо 21 настай, ээж дүү нарын хамт амьдарч, тэдэнд тусалж, хувиараа ажил хийдэг. Миний бие бага наснаасаа буюу 2-5 нас хүртэл эмээ , өвөө ******* нарын хамт амьдарч байсан. Ээж, аав тусдаа амьдарснаас болж түр ээжтэйгээ амьдарч байгаад дахин 20 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэл эмээ той амьдарч байсан. Энэ хугацааны байр, цахилгаан, ус, СӨХ-ны төлбөрийг ээж, аав хамтдаа төлдөг байсан. Уг 2 өрөө сууцыг эмээ нь "та нарт зориулан өгч байгаа шүү" гэж хэлэхэд миний бие хамт байсан ба гэрчилгээг эмээ аавд шилжүүлснийг сайн мэднэ. Энэ орон сууц нь аав ээж гурван дүү бид нарын өмч буюу гэр бүлийн бүх гишүүдийн хамтран өмчлөх өмч юм. Иймд ******* дүүргийн -р хорооны -р байрны тоот 2 өрөө орон сууцы нь Ч.*******, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгох тухай" бие даасан шаардлага гаргаж байна гэжээ. Энэ хүмүүс тайлбар дээрээ дандаа зөрүүтэй ярьж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нар үгсэн нийлж худал хэлж байна. Маргаан бүхий орон сууцы нь манай гэр бүлийн өмч мөн. Энэ нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа. Ч.******* нь архидан согтуураад байрандаа бид нарыг оруулахгүй цоожныхоо голыг хүртэл сольчихсон байсан гэв.
Нэхэмжлэгч Ч.******* бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжэлийн шаардлагаа дэмжиж байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжихгүй байна. Шүүх маргаан бүхий орон сууцыг миний өмч болохыг тогтоож өгнө үү. Нотлох баримтуудаар маргаан бүхий орон сууц нь Ч.*******, Б.Мөнхузл нарын орон сууц биш гэдэг нь тогтоогдож байгаа учир 2020 оны 01 дүгээр сарын 22-ны худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож өгнө үүгэв.
Хариуцагч хариуцагч Ч.******* бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг 2003 оноос 2014 он хүртэл Солонгос улсад амьдарч байсан гэж худлаа ярьж байна. Би Солонгос улсад 2011 он хүртэл амьдарч байсан. Би " " ХХК-аас зээл авах гэж эгч Ч.******* болон ээжээ гуйж байж маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Гэтэл одоо уг орон сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө, үүнийг хуваагаад өгөөч гээд тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна. Би Солонгос улсад амьдарч байхдаа 4 хорооллын 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 43 тоотод байрлах орон сууцыг худалдаж авч байсан нь үнэн. Б.ын эгч рүү мөнгө шилжүүлж байж тухайн байрыг худалдаж авч байсан. Гэтэл Б. нь одоо бүх юмыг өөрийн өмч мэтээр яриад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж гаргах тайлбар байхгүй. Гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаанд тавих нь нээлттэй байдаг бөгөөд " " ХХК-ийн зүгээс барьцаанд тавих хөрөнгө нь заавал зээлдэгчийн өмчлөлд байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаггүй. " " ХХК-иас Ч.*******од хандан тусгайлан тийм шаардлага тавьсан гэж үзэхгүй байна. " " ХХК-иас Ч.*******од хандаж яагаад тийм шаардлага тавьсан нарийн учрыг мэдэхгүй байна гэв.
Шүүх зохигч, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ч.*******од холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаар тодруулсан.
Хариуцагч Ч.Мөнх-од тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б., Б., ХХК нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцуулах явцад Б., Б. нар нь нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ч.******* нарт холбогдуулан маргаж буй Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.*******, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Ч.******* нь маргаан бүхий орон сууцыг өөрийн эхийн хамт өмчилж байсан ба тус орон сууцыг өөрийн дүү Ч.******* өргөгч автомашин авах зорилгоор ны хүсэлт шаардлагын дагуу дүү Ч.*******ын өмчлөлд шилжүүлэх байдлаар 50.000.000 төгрөгийн зээл гаргахад зориулж өмчлөх эрхийг худалдах худалдах авах гэрээгээр түр шилжүүлж, дүү Ч.******* зээлийг төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх нөхцөлтэйгээр тохиролцсон боловч дүү Ч.*******ын гэр бүлийн маргааны улмаас өмчлөх эрх зөрчигдөхөд хүрээд байгаа тул өмчлөх эрх шилжүүлсэн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй гэснийг хариуцагч Ч.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй ч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б., Б. нар нь талийгаач нь маргаан бүхий орон сууцыг бага хүү Ч.*******ын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг амьд сэрүүн байхдаа хүлээн зөвшөөрч байсан, бэлэглэх хүсэл зориг байсан боловч нэхэмжлэгч Ч.******* зээлийн барьцаанд тавьсан тул өмчлөх эрхийг шилжүүлж чадаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-нд гарын үсэг зурсан нь бидэнд өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрч бэлэглэх хүсэл зориг байсныг буюу худалдах худалдан авах гэрээ хийж бэлэглэсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй, Ч.******* зээл авахын тулд 20 онд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийн дагуу өмчлөгч болсон тул өмчлөгч биш гэж маргажээ.
Талууд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд үндэслэн мөн өдрөөс хариуцагч Ч.*******ын өмчлөлд бүртгэгдсэн, одоо уг хөрөнгийг Ч.******* эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа талаар маргаагүй./1 дүгээр хавтаст хэргийн 5, 94 дүгээр тал/
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдов.
Маргаан бүхий орон сууц Ч.*******ын өмчлөлд шилжихээс өмнө 1999 оны 04 дүгээр сарын байдлаар , , Ш.Оюунжаргал, нарын өмчлөлд, дээрх өмчлөгчид нь нэхэмжлэгч Ч.*******ийн хадам талууд байсан, тэд тус маргаж буй орон сууцыг 4 өөрөө байраараа солилцсон талаар талууд маргаагүй.
Түүнчлэн 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс , 20 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд маргаж буй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Хамтран өмчлөгч нэмэх хэлцэл-ээр Ч.******* нэмэгдэж, Ч.*******, нарын өмчлөлд тэдний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан болох нь тогтоогддог, энэ талаар талууд маргаагүй./1 дүгээр хавтаст хэргийн 7, 80, 175, 212 дугаар тал/
Орон сууцны өмчлөгч байсан /зохигч нарын эх/ 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 75 насандаа өвчний учир нас барсан байна./1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал/
Гэвч талийгаач нас барахаас өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус маргаан бүхий орон сууцыг барьцаалах эрхийг Ч.*******т итгэмжлэлээр олгохоос гадна тус хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ хэлцэлд гарын үсэг зурж баталгаажуулж байсан талаар талууд маргаагүй.
Зээлдэгч Ч.******* болон Б. нар нь зээлдүүлэгч ХХК-тай тохиролцон маргаан бүхий орон сууцнаас гадна 43 тоот орон сууцуудыг нэмж барьцаалах замаар 2020 оны 01 дүгээр сарын 17-30-ны өдрүүдийн хооронд нэр бүхий зээл барьцааны 4 гэрээ, 2 барьцаалбар бүртгэгдсэн үйл баримтууд тогтоогддог.
2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/ВСС2001022-1 дугаартай Зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 17, 29-ний өдрүүдэд ЗГ/ВСС2001022-1-1, ЗГ/ВСС2001022-1-2, ЗНБ/ВСС2001022-1-1-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ-нүүдийг байгуулж, 11-1607804, 11-999 дугаартай барьцаалбаруудыг 2020 оны 01 дүгээр сарын 20, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба зээлдэгч Ч.*******, Б. нар ХХК-иас 50.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сар/5 жил/-ын хугацаатай зээлдэн авсан.
Хариуцагч Ч.*******, гуравдагч этгээд Б. нар нь 1999 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсныг албан ёсоор 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 1107001638 дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон хууль ёсны гэр бүл боловч ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/ШЗ2020/12392 дугаартай захирамжаар Б. нь Ч.*******од холбогдуулан гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ноогдох хэсгээ гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, маргаж буй хөрөнгийн талаар маргаж байгаа болох нь тогтоогддог. Энэ талаар талууд маргаагүй./1 дүгээр хавтаст хэргийн 67-68, 2 дугаар хавтаст хэргийн 116-122 дугаар тал/
Зээлийн эргэн төлөлт тус гэр бүлийн маргаанаас болж түр зогссон байдалтай байгаа. Энэ талаар ч мөн адил хэн аль нь маргаагүй./1 дүгээр хавтаст хэргийн 14-20, 80-107, 138-173, 203-200, 2 дугаар хавтаст хэргийн 35, 73-78, 190-194 дугаар тал/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд маргаан бүхий орон сууцыг Ч.******* 20, 2019 онуудад өөрийн болон өөрийн эзэмшдэг компанийн нэрээр зээл авахын тулд 20 онд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийн дагуу өмчлөгч болж байсан, 2020 оны маргаж буй худалдах худалдан авах гэрээнд өөрийн хүсэл зоригоор үүрэг хүлээн өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан тул өмчлөх эрхийг сэргээх үндэслэлгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Миглиори ХХК-ийг төлөөлөн Ч.******* нь Голомт ХХК-иас 28.000.000 төгрөгийг автомашин худалдах, худалдан авах зорилгоор 36 сарын хугацаатай жилийн 27,6 хувийн хүүтэй зээлийг 20 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ361006 дугаартай зээлийн болон ипотекийн гэрээ, 11-416172 дугаартай барьцаалбарыг бүртгүүлж, маргаан бүхий орон сууцыг барьцаалж тус гэрээнүүдийг байгуулж байсан./1 дүгээр хавтаст хэргийн 223-229, 2 дугаар хавтаст хэргийн 195-196 дугаар тал/
Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ч.******* нь иргэн А.гаас 7.000.000 төгрөгийг зээлдэн сарын 8 хувийн хүүтэй жилийн хугацаатай зээлдэн 19099 дугаартай зээлийн, 1909 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж байсан ба уг маргаан бүхий орон сууцыг барьцаалах эрхийг нь мөн өдөр Ч.*******т 3 жилийн хугацаагаар олгосон 719 дугаартай итгэмжлэл мөн хэрэгт авагджээ./1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр тал/
Гэвч дээрх гэрээний талууд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ж.тай байгуулсан зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний үүргийг үүрэг дуусгавар болгох тухай хэлцлээр дуусгавар болгосон байна./1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар тал/
Маргаж буй орон сууцыг А.тай байгуулсан зээл, барьцааны гэрээ дуусгавар болсон мөн өдөр Ч.*******, Б., нарын хооронд ЗГ/ВСС2001022-1 дугаартай зээлийн болон ЗГ/ВСС2001022-1-2 дугаартай үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдсан. Уг барьцааны гэрээ оос Ч.*******т 2019 оны 11 сарын 05-ны өдрийн олгосон итгэмжлэлд үндэслэн хийгдэж 11-999 дугаартай барьцаалбар бүртгэгдсэн байдаг.
Гэвч зохигч талууд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ХХК-ийн удирдлагаас тавьсан шаардлагын дагуу барьцаа хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх шаардлага тавьсан гэх тайлбар гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцуулсан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаа хөрөнгийн өмчлөлийг өөрчлөх шаардлагыг тавиагүй гэх тайлбар гаргадаг боловч уг тайлбар доорх нотлох баримтаар үгүйсгэгдэв.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн анх байгуулсан гэх зээл болон барьцааны гэрээний талаар дурдсан байх ба 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой ХХК-ийн 4-461/57 дугаартай ******* дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгийн агуулгад ЗГ/ВСС2001022-1, ЗГ/ВСС2001022-1-2 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр тус маргаан бүхий орон сууцыг барьцаалсныг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн нэрийг Ч.*******ын нэр дээр шилжүүлсний дараа зээл олгогдох болсон тул зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан болох нь баримтаар тогтоогдож, 11-999 дугаартай барьцаалбар хүчингүй болж байсан байна./2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр тал/
Ингээд үүний дараа өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай худалдагч , Ч.******* нар болон худалдан авагч Ч.******* нарын хооронд Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ч.******* бүргэгдэн гэрчилгээ олгогдож, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой ЗБ/ВСС2001022-1-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон 11-1607804 дугаартай барьцаалбар мөн сарын 30-ны өдөр бүртгэгдсэн байна./1 дүгээр хавтаст хэргийн 48-49, 175, 2 дугаар хавтаст хэргийн 14-35 дугаар тал/
Иймд бие даасан шаардлага гаргаасан гуравдагч этгээдүүд Б., Б. нарын талийгаач нь маргаан бүхий орон сууцыг бага хүү Ч.*******ын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг амьд сэрүүн байхдаа хүлээн зөвшөөрч байсан, бэлэглэх хүсэл зориг байсан гэх тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон бэлэглэлийн гэрээ, гэрээслэл болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.
Мөн нэхэмжлэгч Ч.******* зээлийн барьцаанд тавьсан тул өмчлөх эрхийг шилжүүлж чадаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-нд гарын үсэг зурсан нь бидэнд өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрч бэлэглэх хүсэл зориг байсныг буюу худалдах худалдан авах гэрээ хийж бэлэглэсэн гэх тайлбар татгалзал баримтаар тогтоогдоогүй тул өмчлөгч нар хөрөнгөө хаана хэрхэн зээлийн барьцаанд тавих эсэх нь өмчлөгчийн өөрийн эрх тул татгалзал үндэслэлгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч ийн ...энэ байр манай дүү Ч.*******ийнх гэх мэдүүлэг, ...энэ байр эхлээд ээж болон Ч.*******ийн нэр дээр байсан, Ч.******* болон Б. нар зээлээр автомашин авах гээд хөрөнгө дутаад байна гэхээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлээд өгсөн. Итгэмжлэлээр гараагүй болохоор худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн юм. Тэрнээс болоод энэ байрыг Ч.*******ын байр гэж зүтгээд байх шиг байна гэх мэдүүлэг, гэрч ийн ...Ч.******* авах ёстой, аав ээж 2 минь дүү Ч.*******т үлдээсэн гэх мэдүүлэг, гэрч ын ...Ч.*******, Б. нарыг хамт амьдарч байхдаа Ч.******* нь надаас зөвшөөрөл аваад тус байрыг нэг ны барьцаанд тавьсныг мэднэ гэх мэдүүлгүүдээр давхар тогтоогдож байна./2 дугаар хавтаст хэргийн 161, 163,164 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч болон хариуцагч талын автомашин худалдан авч гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор наас 50.000.000 төгрөгийн зээл авахын тулд дүр үзүүлэн худалдах худалдан авах тухай гэрээ хийсэн гэх нэхэмжлэл, түүнтэй холбогдуулан гаргасан тайлбар нотлогдож байна гэж үзлээ.
Уг гэрээний үүрэгт тус гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах хүсэл зориг хийгдээгүй төдийгүй 20.000.000 төгрөг төлөгдөх үүрэг буюу эд хөрөнгө буюу үнэ төлөх харилцан үүргийн процесс явагдаагүй талаар талууд маргаагүй болно.
Иймээс худалдагч Ч.*******, , худалдан авагч Ч.******* нарын хооронд хийгдсэн гэх 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан худалдах худалдан авах эрх, үүрэг үүсгэх хүсэл зориг эрмэлзлэлгүй хийгдсэн гэрээ гэж үзэж, хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна./ХХ-ийн 60 дугаар хуудас/
Уг гэрээнд үндэслэн өмчлөх эрх шилжсэн тул уг хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар Ч.******* шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасны дагуу зохигч талуудын эцэг Ж.******* 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, түүнчлэн эх ын хууль ёсны өвлөгч буюу төрүүлсэн буюу үрчилсэн хүүхдүүд болох , , , , Ч.*******, үрчлэгдсэн хүү нар маргаан бүхий орон сууцнаас өвлөгдөн ирэх үүргээс татгалзаж, Ч.*******т өвлөх эрх, үүргийг бүрэн эзэмшүүлэхийг зөвшөөрсөн, өөр хууль ёсны өв залгалжлагч өв хүлээн авахаар нотариатын байгууллагад хүсэлт гаргаагүй байна./2 дугаар ХХ-ийн 46-56,99, 0-1 дугаар тал/
Иймд хамтран өмчлөгч талийгаач нас барсан, түүний хууль ёсны өвлөгч нар өв хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ эрхээсээ татгалзсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.*******ийг тогтоон шийдвэрлэв.
Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагатай холбогдуулан маргаж буй орон сууцанд гуравдагч этгээдүүд удаан хугацаагаар амьдран сууж байсан, М. эмээгийн гэрийн хажууд буюу маргаан бүхий орон сууцны ойролцоо тус дүүргийн 90 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байсан, энэ талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд, харилцан ярины бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, маргаан бүхий орон сууц барьцаалсан зээлийн гэрээний үүргээ Ц. төлж байсан, тус орон сууцны ашиглалтын болон дундын өмчлөлийн эд зүйлсийн ашиглалт үйлчилгээний зардлыг гуравдагч этгээдүүдийн зүгээс төлдөг талаарх тайлбар, татгалзал нь тэднийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэл болохгүй юм./1 дүгээр хавтаст хэргийн 3-4, 2 дугаар хавтаст хэргийн 106-1, 105, 148-3, 5, 9, 197-198, 200, 204-205 дугаар тал/
Иймээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 126.2.5-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гуравдагч этгээд Б., Б. нараас нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ч.******* нарт холбогдуулан маргаж буй Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.*******, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******оос 257.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, хариуцагч Ч.*******оос 70.200 төгрөгийг нэмж гаргуулан улсын орлогод оруулж, гуравдагч этгээд Б., М. нараас бие даасан шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ч.*******од нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 85 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.*******ийг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 126.2.5-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ч.******* нарт холбогдох Улаанбаатар хот, ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт байршилтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.*******, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Б., М. нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******оос 257.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, 70.200 төгрөгийг нэмж гаргуулан улсын орлогод оруулж, гуравдагч этгээд Б., М. нараас бие даасан шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***