Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралд ааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч В овгийн Дийн Н-т холбогдох 2416000000136 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт **** хот, ****, ***** тоотод түр оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ДБ84071517 регистрийн дугаартай, В овгийн Д-ийн Н,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө амласан, санал болгосонгэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

        1.Шүүгдэгчийг гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь **** аймгийн **** сумын *** багийн нутагт 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 02 цагийн үед ******улсын дугаартай дугаартай Тoyota sai маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоныг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Э түүнийг саатуулж шалгах үед өөртөө давуу байдал бий болгох зорилгоор түүнд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөг өгөхөөр амласан, санал болгосон болох нь:

 

1.Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би томилгоот хуваарийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагаас 2024 оны 05 дугаар сарын 24-ний 05 цаг хүртэл шөнийн эргүүлийн үүргийг эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Д, олон нийтийн цагдаа Б.М нарын хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2024 оны 05 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн үед **** аймгийн *** сумын **** багийн нутаг дэвсгэр Монгол банкны ойролцоо замын уулзвар дээр тээврийн хэрэгсэлтэй явж байхад урдуур машин орж ирэхээр чанга яригчаар хэлж ******улсын дугаартай Тoyota sai маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгслийг нэг эрэгтэй хүн барьчихсан, тээврийн хэрэгслийн жолоочийн хажуугийн суудал дээр нэг эмэгтэй суусан байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийг зогсоогоод шалгахдаа албаны энгэрийн камерыг асааж шалгалтын ажиллагаа явуулсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан эрэгтэй хүнээс регистрийн дугаараа хэлэхийг шаардахад хэлэхгүй байсан бөгөөд регистрийн дугаараа хэлчихвэл жолоодох эрхийг хасна би пиво уусан байгаа гээд хэлэхгүй байсан. Тэгээд түүнд шалгаж байгааг ойлгуулаад регистрийн дугаарыг хэлүүлэхэд Н гэдэг хүн байсан. Тэгээд намайг шалгах үед Д.Н нь жолооны эрхээ хасуулчихвал хэцүү байна 500,000 /таван зуун мянга/ төгрөг өгий би банкны АТМ ороод аваад ирий гэж надад хахууль өгөхөөр амласан. Тэгээд би болохгүй гэдгээ хэлээд тээврийн хэрэгслийг нь саатуулаад түүнийг цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд өөрийнх нь машинд суулгаад би жолоодоод авчирч согтуурал шалгах багажаар шалгахад 1.16 % согтолттой байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. Д-н Н  би танихгүй. Өмнө огт уулзаж байгаагүй. Д.Нтай ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...Миний албан үүрэг гүйцэтгэхдээ ашигладаг энгэрийн камер бол 32 gb багтаамжтай бөгөөд дээд тал нь 10 минутын бичлэг хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,

  

2.2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6/5622 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шалгуулах тухай албан бичиг, хавсралт, /хх-ийн 2-3 дугаар тал/,

 

3.Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Эоос гаргаж өгсөн эргүүлийн цагдаагийн энгэрийн камерын бичлэг бүхий 9 минут 40 секундийн бичлэгтэй саарал өнгийн сиди 1 ширхэг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудас 1 ширхэг, “Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон тухай тэмдэглэл, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 8267 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 6-10 дугаар тал/,

 

4.2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ц.Э-н энгэрийн камераас хуулж авсан бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 11-17 дугаар тал/,

 

5.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргуулан авсан Зөрчлийн 2416000378 дугаартай хэргийн хуулбар /хх-ийн 48-83 дугаар тал/,

 

6.2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 32/2874 дугаартай албан бичгээр ирүүлсэн Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Э-ын томилогдсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, /хх-ийн 120-130 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө амласан, санал болгосонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Нын хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Нт оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Д.Н нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын дотор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

3.Хохирол хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч В овгийн Д-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нын нийтийн албанд томилогдох эрхийг 2 (Хоёр) жилийн хугацаагаар хасч, 2700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 8 (Найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Нт мэдэгдсүгэй.

 

4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.     

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ЭНХБААТАР