| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2017/0171/э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2017-04-24 |
| Зүйл хэсэг | 126.1., |
| Улсын яллагч | Л.Соёмбо |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн
улсын яллагч Л.Соёмбо
шүүгдэгч Т.Цэрэнбат, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3б- хэсгийн Улиастайн 260 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:УХ88072658/ Боржгин овогт Төмөр-Очирын Цэрэнбатад холбогдох 201726020159 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2017 оын 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Т.Цэрэнбат нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 1-17 тоотод хохирогч Б.Дугармаад хүч хэрэглэн цохиж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан хурьцал үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.Цэрэнбат шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад би мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Одоо шүүхэд хандаж нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Тухайн үед би нилээн согтуу байсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2.130.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Т.Цэрэнбатын ял шалгах хуудас /хх-ийн 74/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 83/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 86/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 87/, мэргэжлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 88/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Цэрэнбат 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 22 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 1-17 тоотод хохирогч Б.Дугармааг гэрт нь хүч хэрэглэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан хурьцал үйлдэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Дугармаа: 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Нарандэлгэр, хүүгийн найз Жийгээ, Жийгээгийн найзын найз Цэрэнбатын хамт манайд ирээд хоол унд идээд явцгаасан. Тэгтэл маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 21 цагийн үед Цэрэнбат манайд ганцаараа ирээд “эгчээ би танайд 30 минут унтчихаад гаръя. Би жоохон юм уучихсан байна” гэхээр нь би “тэг тэг чи баруун талын орон дээр хэвт тэгээд би чамайг дуудъя” гэсэн. Тэгээд Цэрэнбат баруун талын орон дээр хэвтэхээр нь би аяганд ус хийж өгөөд орон дээрээ хувцастайгаа хэвтэж байтал Цэрэнбат гэнэт маш хурдан босч миний орон дээр ирээд миний амыг гараараа таглаж бариад хоолойг гараараа боосон. Тэгэхээр нь би “миний хүү ингэж болдоггүй юм шүү чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд “амь авраарай” гэж орилж ноцолдож байгаад орон дээрээс хамтдаа унацгаасан. Би газар унахдаа доошоо хараад газар уначихсан байсан бөгөөд Цэрэнбат дээрээс өвдөглөж байгаад чамайг хэн ч сонсохгүй гээд амыг минь гараараа дараад байсан. Тэгэхээр нь би ам дарсан гарыг нь салгахад “чи орилоод байна шүү дээ” гээд миний нүүрээр газар мөргүүлж гараараа нүүр рүү цохисон. Миний хоолойг нарийн цахилгааны утсаар боочихсон би нэг гараараа утаснаас нь барьчихсан байсан. Нэг сэрэхэд намайг шалан дээр дээш харуулаад миний өмд дотоож хоёрыг тайлаад намайг хүчиндчихсэн миний дээр өмдгүй шалдан хэвтэж байсан. Тэгээд “өнөө шөнө би танайд хононо шүү дахиад бэлгийн ажил хийнэ” гээд байхаар нь би “тэгвэл би гарч бие засчихаад ирье” гээд гарт таарсан хувцасаа өмсөж гараад манай хашаанд байдаг гражтай залгаа жижиг байшинд амьдардаг Одбаяр гэдэг залууг дуудаж манайд нэг залуу ирчихээд алчих гээд байна гэхэд Одбаяр хувцсаа өмсөж гарч ирээд надтай уулзаад зогсож байтал Цэрэнбат гэрээс гарч ирээд ингэхийг чинь мэдсэн бол пизда чамайг алчихдаг байж гэж хэлээд Одбаярыг хараад зугатаахад нь Одбаяр араас нь гүйж барьж аваад гэр рүү чирч оруулсан. Тэгээд Одбаяр “яаж байгаа юм бэ” гэж хэлээд Цэрэнбатын нүүр лүү 1-2 удаа цохисон. Тэгээд удалгүй бага хүү Нарандэлгэр, охин Нарантуяа хоёр цагдаа дуудаад ирсэн. /хх-ийн 17/
гэрч Э.Одбаяр”...Би Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 1-18 тоот хашаанд байрлах түүхий эд авдаг цэгийн байшинд Ганхуяг гэх хүнтэй хамт амьдардаг юм. 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө бид хоёр байшиндаа унтаж байтал яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Хашааны эзэн Дугармаа эгч хаалга тогшиж онгойлгоод намайг хүчиндэх гэж байна гээд уйлаад байсан. Тэгэхээр нь Ганхуяг бид хоёр гэр рүү нь ортол миний үеийн нэг залуу баруун талын орон дээр гутлаа өмсөөд зугатаах гэж байсан. Тэр үед Дугармаагийн охин нь ирж нөгөө залуугийн нурууруу нь модон сандлаар нэг удаа цохисон. ..Цэрэнбатыг зугтаалгахгүй гээд орон дээр дараад хэвтэхэд түүнээс архи үнэртэж байсан. /хх-ийн 32/
гэрч Н.Нарандэлгэр”...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би найз Жигжидсүрэнтэй уулзах гээд 13 дугаар хороолол Сансарт очиход найз Бадуутай хамт байсан. Тэгээд бид гурав Цэрэнбат гэдэг Бадуу Жигжидсүрэн хоёрын найзынд хамт очиж тарвага боож идэх гэтэл олон хүн байсан учраас Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 1-17 тоотод манай ээж Дугармаагийнд ирсэн. Тэгээд гражид тарвагаа боож идчихээд Жигжидсүрэн Цэрэнбаттай, би Бадуутай хамт салаад явцгаасан. Би Бадууг сансарт гэрт нь хүргэж өгчихөөд Төв аймаг руу харьсан. Цэрэнбат тэгэхэд ээжийнд анх удаа ирж байсан. ..Тэгтэл маргааш 21 цагийн үед байх ажил дээрээ байхад ээж над руу залгаж та нартай хамт ирсэн намхан залуу чинь намайг хүчиндэж байна гэж орилохоор нь би шууд ээжийнд ирсэн. Ээжийнд ирэхэд манай эгч Нарантуяа ирчихсэн, Цэрэнбатыг цагдаа нар аваад явчихсан байсан. Тэгээд ээжээс юу болсон талаар асуухад “Цэрэнбат орой хашааны хаалга цохиод Нараагийн найз байна, би хөл дээрээ явж чадахгүй согтуу байна, жоохон амарч байгаад явъя гэхээр нь гэртээ оруулаад ор засч өгсөн. Тэгээд Цэрэнбат гэрт орж ирээд Нарандэлгэрт битгий хэлээрэй, намайг согтуу байна гэвэл загнана шүү гээд утсаар ярьж би ирчихлээ шүү гэсэн” гэж надад хэлсэн. /хх-ийн 26/
гэрчээр эргүүлийн офицер Д.Энхтайван”...2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө...22 цагийн үед... гэр рүү нь ороход Дугармаа гэгч нь юм ярьж чадахгүй их сандарч айсан байдалтай сандал дээр сууж байсан. Цэрэнбат нь хүмүүстэй хэрүүл хийгээд сууж байсан. Цэрэнбат нь бага зэрэг согтолттой, надад үнэртэж байсан. /хх-ийн 23/
Сэжигтнээр Т.Цэрэнбатын:..”2016 оны 12 дугаар сарын 19-ний 19 цагийн үед байхад харанхуй болчихсон байхад 13 дугаар хороолол Сансарын тунелийн дээд талд байрладаг Ню сансар бааранд орж сургуулийн нэг ангийн найз Дэмбэрэлдоржтой хамт 0,75 литрийн Ерөөл архи хувааж уучихаад 20 цагийн үед баарнаас гарч автобусанд сууж гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр буусан. Тэгээд тэндээс шууд Нарандэлгэрийн ээж Дугармаагийнд очоод танайд ороод жоохон унтчих уу гэхэд Дугармаа эгч тэг тэг гэхээр нь би гэрт нь орж баруун талд хувцастайгаа газар хэвтсэн. Дугармаа эгч гэртээ ганцаараа байсан. ...Дугармаа эгч зүүн талынхаа орон дээр унтаж байхаар нь би явж очоод дээр нь гараад нимгэн өмдийг нь тайлсан, тэгтэл нарийнхан ор байсан учраас бид хоёр давхараараа орон дээрээс уначихсан. Би Дугармаатай бэлгийн харьцаанд ороогүй. Дугармааг цохиж зодоогүй. /хх-ийн 68/ тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 441 дугаартай шинжээчийн”...Дугармаагийн биед тархины доргилт зүүн хацар, хоолой, баруун хөхний зөөлөн эдийн няцралт гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дугармаагийдн үтрээнээс авсан арчдас, наалдац, дотоожинд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн болно. Дугармаа тэмбүү өвчтэй байна. /хх-ийн 39/
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1120 дугаартай шинжээчийн”... Цэрэнбат нь халдварт өвчингүй байна /хх-ийн 42/ гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1119 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. 261 дугаартай дүгнэлтээр гаргасан Б.Дугармаагийн гэх үтрээний арчдас, дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539,CSF1PO8 Penta D, vWa, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.
2. Т.Цэрэнбатын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539,CSF1PO8 Penta D, vWa, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.
3. 261 дугаартай дүгнэлтээр гаргасан Б.Дугармаагийн гэх үтрээний арчдас, дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539,CSF1PO8 Penta D, vWa, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Т.Цэрэнбатын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 48/ болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/, хохирогчоос гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 85/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Т.Цэрэнбат нь гэмт хэрэг үйлдэхийн өмнөх 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Дугармаагийнд түүний хүү Нарандэлгэр, найз Жигжидсүрэн нарын хамт очоод маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрт нь очиж “эгчээ би танайд 30 минут унтчихаад гарья, би жоохон юм уучихсан байна” гэж хэлж хэвтэж байгаад 60 настай Б.Дугармаад хүч хэрэглэж бие махбодид нь тархины доргилт зүүн хацар, хоолой, баруун хөхний зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүчиндсэн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Боржгин овогт Төмөр-Очирын Цэрэнбатыг хохирогчид хүч хэрэглэн хурьцал үйлдэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Цэрэнбатад ял оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /60 настай Дугармааг хүч хэрэглэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан/ болон түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүх дүгнэлээ.