Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 111/ШШ2021/0023

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг ******* зах ******* тоотын үүдний амбаарын барилгын 10 метр газрыг миний нэр дээр олгоогүй нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоож, тус газрыг миний нэр дээр олгохыг даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 6 сарын 9-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг ******* зах ******* тоотын үүдний амбаарын барилгын 10 метр газрыг миний нэр дээр олгоогүй нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоож, тус газрыг миний нэр дээр олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Хэргийн оролцогчтой харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаагаас гарах үр дагаврыг сайн ойлгож байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг ******* зах ******* тоотын үүдний амбаарын барилгын 10 метр газрыг миний нэр дээр олгоогүй нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоож, тус газрыг миний нэр дээр олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн засаг даргад холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг ******* зах ******* тоотын үүдний амбаарын барилгын 10 метр газрыг миний нэр дээр олгоогүй нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоож, тус газрыг миний нэр дээр олгохыг даалгах-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг ******* зах ******* тоотын үүдний амбаарын барилгын 10 метр газрыг миний нэр дээр олгоогүй нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоож, тус газрыг миний нэр дээр олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСАЙХАН