Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/121

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Х.Б-, С.А-, А.С-,

шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Т-ийн А-, С овогт Т-ийн Н-, Н.х овогт С-ын Б- нарт холбогдох эрүүгийн 2313000770093 дугаартай хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, БЛ............ регистрийн дугаартай, С овогт Т-ийн А-, .......... оны ....... дугаар сарын ..........-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежмент, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц- сумын ........... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол Улсын иргэн, БЛ............ регистрийн дугаартай, С овогт Т-ийн Н-, 1991 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц- сумын .........дүгээр багт оршин суух хаягтай, урьд 1)Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр /нийт 2,000,000 төгрөгөөр/ торгох ял, 2)Мөн шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

3. Монгол Улсын иргэн, БЛ............ регистрийн дугаартай, Н.х овогт С-ын Б-, 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц- сумын ....... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ынын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

- Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т эзэмшүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжийн төслийг боловсруулан батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

2. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Цэвэрлэх байгууламжийн хойд талаас ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг сумын Засаг даргын тамгын газарт 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

- Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Цэвэрлэх байгууламжийн хойд талаас ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг сумын Засаг даргын тамгын газарт эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай захирамжийн төслийг боловсруулан батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

3. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

- Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д эзэмшүүлэх тухай 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжийн төслийг боловсруулан батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

4. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжаар эзэмшүүлж, 2)Ц- сумын 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар эзэмшүүлж, 3)Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжаар өмчлүүлж,

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 4)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжаар өмчлүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

- Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжийн, 2)Ц- сумын 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжийн, 3)Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад өмчлүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжийн,

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 4)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д өмчлүүлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн,

Мөн шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Б-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай захирамжийн,

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжийн, 2)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад өмчлүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжийн, 3)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д эзэмшүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамжийн, 4)Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад эзэмшүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжийн төслийг тус тус боловсруулан, батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Шүүгдэгч С.Б- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар эзэмшүүлж,

Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжаар эзэмшүүлж, 2)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжаар өмчлүүлж, 3)Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамжаар эзэмшүүлж, 4)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт цугларсан буюу прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэж үзэхэд шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мөрдөгчөөс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Ямар нэгэн байдлаар оролцогчийн эрхийг хязгаарласан, тэдгээрийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А- нь Ц- сумын 9 дүгээр багын нутаг дэвсгэрээс иргэн Ш.О-т 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжаар, тус аймгийн Ц- сумын 8 дугаар багын нутаг дэвсгэрээс цэвэрлэх байгууламжийн хойд талаас ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг сумын Засаг даргын тамгын газарт эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай захирамжаар, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжаар, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжаар, Ц- сумын 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар, Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжаар, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжуудаар эзэмшүүлэх, өмчлүүлж байсан. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргыг үүргийг хавсран гүйцэтгэж байсан орлогч С.Б- нь Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар, Ц- сумын 9 дүгээр багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжаар, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжаар, Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамжаар, Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжуудыг тус тус гаргасан. Дээрх захирамжуудыг тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нь боловсруулж, танилцуулсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нар тухайн захирамжуудыг гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх захирамжуудаар эзэмшүүлж, өмчлүүлсэн газрууд нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаар тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрууд байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхээр гаргасан захирамжуудыг бүлэглэж, хууль зөрчиж гаргаж байгаагаа ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн асуудал байхгүй” гэв.

2. Шүүгдэгч Т.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн Ц- сумын Засаг даргаар томилогдсон. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын орлогчийн шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус аймгийн Ц- сумын Засаг даргаар томилогдсон. Тус аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа төрсөн дүү болох Т.Н-тэй хамтарч, бүлэглэж хууль зөрчиж бусдад давуу байдал бий болгох санаа байгаагүй. Ц- сумын Засаг даргаар эгүүлэн томилогдож 2 долоо хоног болж байна. Хууль бус шийдвэрийг Засаг дарга хүчингүй болгох эрхтэй. Энэ жил Ц- сумын ерөнхий төлөвлөгөөний ажил хийгдэж дууссаны дараа энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдана. 2015 оны ерөнхий төлөвлөгөөнд орсон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох газар дууссан. Энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дээрх нэр дурдсан хүмүүст олгосон газрыг оруулах боломж байгаа. Сургууль барихад зориулагдан 1 га газар олгосноо хүлээн зөвшөөрч байна. Тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэдгийг мэдсэн. Бусад нэр бүхий хүмүүст газар олгосон асуудалд ажилдаа хайнга хандсан гэж үзэж байна” гэв.

3. Шүүгдэгч Т.Н- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 1991 онд Ц- сумд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2015-2022 оны хооронд 7 жил Ц- сумын газрын даамлаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Т.А- даргатай газартай холбоотой 280 захирамж, С.Б- даргатай 230 захирамж гаргуулан ажилласан байна. Улсын төсөвт төсвийг нь суулгаж мөнгийг нь шилжүүлэх учраас эхлээд газрын захирамж гаргах ёстой гэсэн тул газрын захирамж гаргасан. Газрын тухай хуульд иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан. Төрийн өмчид газрыг төрийн байгууллагад өгсөн. Тухайн сургууль барих газрыг өөр хувийн компани, иргэнд өгсөн бол ашиг сонирхлын зөрчил гэж үзэж болох байх. Ямар айл газар өмчлөх хүсэлт гаргах нь тодорхой бус учраас Ц- сумын 9 дүгээр багаас 30 айл, Ц- сумын 8 дугаар багаас 30 айлын газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж олгогдсон газар” гэв.

4. Шүүгдэгч С.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 2016 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. 2018 оны 10 сарын үед Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Мейрамбек гэх хүн тархинд цус харваж, хүндээр өвдөж миний бие аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын ажлыг хавсарч гүйцэтгэсэн. Энэхүү ажиллаж байх хугацаанд олон захирамжуудыг холбогдох хуулийн дагуу баталж байсан. Нэр бүхий 5 хүнд газар эзэмшүүлэх тухай захирамжид гарын үсэг зурж, тамга дарсан гэх үндэслэлээр шалгагдсан. Газрын даамал Т.Н-тэй хамтарч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн иргэдэд давуу байдал бий болгох бодол байгаагүй” гэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Иргэн Ж.Н-, Д.Т, С.Б-, С.Н-, Ж.М- нарт Ц- сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг эзэмшүүлж, бусдад давуу байдал олгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч С.Б- нь дээрх нэг бүхий 5 хүнд газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан нь үнэн. Тухайн үед Ц- сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Ц- сумын Засаг дарга нь өвчтэй байсан тул Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн байна. Гэм буруугийн маргаангүй байгаа. Шүүгдэгч С.Б- нь тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байсны хувьд захирамжид гарын үсэг зурж баталгаажуулснаа үгүйсгээгүй. Газар эзэмшүүлэх захирамжийг газрын даамал төлөвлөж оруулдаг. Газрын даамлын хуульд заасны дагуу төлөвлөгдсөн захирамж гэх үгэнд итгэж гарын үсэг зурж баталгаажуулсан нөхцөл байдал байгаа. Албан эрх, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгдэгч Т.Н-тэй бүлэглэж бусдад давуу байдал бий болгосон эсэх асуудалд шүүхийн зүгээс анхаарч үзэхийг хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэн объектив талын санаа зорилго юу байсан бэ? Т.Н-тэй бүлэглэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг нэр бүхий хүмүүст олгож бусдад давуу байдал бий болгох санаа зорилго байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч С.Б- нь албаны эрх, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон уу? тухайн захирамжуудыг гаргахдаа холбогдох баримтуудыг судалж үзэхгүйгээр ажилдаа хайнга хандсан эсэхийг харгалзан гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Н-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргасан тайлбар зэргээс харахад хариуцлагын улмаас газар эзэмших гэрчилгээг олгохын тулд сумын Засаг даргад танилцуулж захирамж гаргуулсан байна. Ц- сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, төлөвлөгөөний дагуу захирамж гаргуулаагүй нь миний үйлчлүүлэгч өөрийнхөө буруу гэдгийг хэлж байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, урьдчилан үгсэн тохиролцож бусдад давуу байдал олгосон гэх асуудал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, ашиг сонирхлын зөрчил гаргаж бусдад газар эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, бусад хуульд зааснаар газар эзэмшүүлэх тухай заалтууд нь зөрчигдсөн. Урьд нь тухайн газарт сууж байсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, эцэг нь нас барсан тул гаргасан хүсэлт гаргасан байна. Мөн хог, үнстэй болсон газрыг цэвэрлэж эзэмшихээр  хүсэлт гаргасан. Энэхүү гарсан зөрчлүүдийг сумын Засаг дарга нь залруулж, засах боломжтой. Газрын тухай хуульд зааснаар иргэдэд газар эзэмшүүлж чадаагүй буруугаа Т.Н- хүлээн зөвшөөрч байна. Тус газрууд нь төрийн өмч хэвээрээ байгаа. Иргэн газар эзэмших эрхтэй. Шүүгдэгч Т.Н- нь гэм буруугаа хүлээж байгаа боловч гэмт хэргийн шинжтэй гэж үзэж гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй. Зөрчлийн шинжтэй гэж үзэж байна” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.А-ы өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж ажиллаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах санал, дүгнэлтийг гаргаж байна. Прокуророос Т.А-ыг захирамж гарган тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй, тусгагдаагүй газар олгож нэг бүхий 7 хүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Т.А-ы үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэж байна. Нотлох баримттай тулгуурлан, сэргэн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж байгаа хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөтөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь онцгой ач холбогдолтой. Хавтаст хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Т.А- нь тус аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газар болон нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай захирамжид гарын үсэг зурж тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй газрыг бусдад эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хүсэж албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоогдсонгүй. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газар нь төрийн байгууллага мөн ба Т.А- нь Ц- сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий боловсролын улсын сургууль барих зориулалтаар 1 га газрыг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай захирамжаар эзэмшүүлснээр албан эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад буюу төрийн байгууллагад давуу байдал бий болгосон гэх үйлдэл холбогдолд гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Т.А- нь Ц- сумын Засаг даргын тамгын газрын дарга болон бусад албан хаагч нарын бүрдүүлсэн баримт бичгийг хянах, нягтлах, нягтлан шалгах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай захирамжид гарын үсэг зурсан нь албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн үндсэн шинжийн объектив талыг хангаж байгаа боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул шүүгдэгч албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй. Газрын даамлаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу “иргэдээс газар эзэмших,  өмчлөх, газар шилжүүлэн авах тухай өргөдөл гомдлыг хүлээж авсны дараа Газрын тухай хуульд заасны дагуу материалжуулалт, бүрдүүлэлт хийж сүүлд нь захирамжийн төслийг Засаг даргад танилцуулаад батлуулна. Т.Н- нь шүүгдэгч Т.А-ы төрсөн дүүгийн хувьд “ямар нэгэн хуульд харшлахгүй, хууль зөрчөөгүй, тухайн эзэмшүүлж, бусдад шилжүүлэх гэж байгаа газар нь тухайн жилийн төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар гэж танилцуулснаар, Т.А- нь төрсөн дүүдээ хэт их итгэсэндээ, хайнга хандсандаа болоод эдгээр захирамжуудад гарын үсэг зурсан нөхцөл байдал харагдаж байна. Энэ утгаараа бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэхэд учир дутагдалтай. Захирамжийн төслийг шууд батлах бус бүрдлийг нь шалгаагүй хангаагүй хайнга хандсан үйлдэл байгаа. Хурлын тогтоолоос үзэхэд зарим маргаантай газартай холбоотой зарим иргэдийн газар нь төлөвлөгөөнд тусгагдсан байдал харагдаж байна. Мөрдөн байцаалтын шатанд дутуу судалж, дутуу канондож авсан нөхцөл байдал байгаа. Эргэлзээ бүхий нөхцөл байдал харагдаж байгаа тул үүнийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Т.А-ыг цагаатгаж өгөхийг хүсье” гэв.

 

            Эрүүгийн 2313000770093 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

            8. 6 дугаар хавтаст хэргийн 178-179 дүгээр талд авагдсан А-гийн мэдүүлэг, 6 дугаар хавтаст хэргийн 180-186 дугаар талд авагдсан тушаал, түүний хавсралт, 6 дугаар хавтаст хэргийн С.Х-ын мэдүүлэг, 6 дугаар хавтаст хэргийн 91-95 дугаар талд авагдсан барилгын ажлыг зогсох талаарх дүгнэлт, 6 дугаар хавтаст хэргийн 197-198  дугаар талд авагдсан Ж-гийн мэдүүлэг, 6 дугаар хавтаст хэргийн 200-201 дүгээр талд авагдсан А-ын мэдүүлэг, 6 дугаар хавтаст хэргийн 202-203  дугаар талд авагдсан Б-ийн мэдүүлэг, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлт, 6 дугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр талд авагдсан Б-ы мэдүүлэг зэргийг,

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс: “5 дугаар хавтаст хэргийн 207 дугаар талд авагдсан С.Б-ийн эд хөрөнгөтэй холбоотой лавлагаа, 5 дугаар хавтаст хэргийн 212-213 дугаар талд авагдсан хувийн байдалтай холбоотой баримт бичгүүд, 5 дугаар хавтаст хэргийн 227 дугаар талд авагдсан албан үүрэг хавсран гүйцэтгүүлсэн, 5 дугаар хавтаст хэргийн 228 дугаар талд авагдсан Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай баримт, 6 дугаар хавтаст хэргийн 27-29 дүгээр талд авагдсан гэрч С.Б-ы мэдүүлэг, 6 дугаар хавтаст хэргийн 33-36 дугаар талд авагдсан гэрч н.М-ы мэдүүлэг, 6 дугаар хавтаст хэргийн 39-42 дугаар талд авагдсан гэрч Д.Т-ын мэдүүлэг, 6 дугаар хавтаст хэргийн 249-250 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас” зэргийг,

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас: “2 дугаар хавтаст хэргийн  8 дугаар талд авагдсан А/216 дугаартай захирамж, 2 дугаар хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Л-гийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн  10  дугаар талд авагдсан А-гийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр талд авагдсан Б-ийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр талд авагдсан гэрч мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр талд авагдсан гэрч Т.Н-ийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан гэрч Т.А-ы мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан хүснэгт, 6 дугаар хавтаст хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, 2 дугаар хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан албан тушаалын тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 181 дүгээр талд авагдсан Ц- сумын Засаг даргын А/117 дугаартай захирамж, 2 дугаар хавтаст хэргийн 180 дугаар талд авагдсан Л-гийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр талд авагдсан А-гийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 165 дугаар талд авагдсан гэрч А-ы мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр талд авагдсан Б.Е-ы мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр талд авагдсан гэрч Т.Н-ийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар талд авагдсан гэрч Т.А-ы мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай, 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын А/56 дугаартай захирамж, 1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр талд авагдсан фото зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан М-ийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан Л-гийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан А-гийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан Т.Н-ийн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 209 дүгээр талд авагдсан Ц- сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/117 дугаартай захирамж, 3 дугаар хавтаст хэргийн 213 дугаартай талд авагдсан газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 3 дугаар хавтаст хэргийн 214 дүгээр талд авагдсан нас барсны бүртгэл, 3 дугаар хавтаст хэргийн 226 дугаар талд авагдсан яллагдагч Т.А-ы мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 237 дугаар талд авагдсан яллагдагч Т.Н-ийн мэдүүлэг, 7 дугаар хавтаст хэргийн 134, 136 дугаар талд авагдсан 101 дугаартай албан бичиг, иргэн Б-д өгч байсан дүгнэлт, 7 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан хуралдааны тогтоол” зэргийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас: “7 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан хуралдааны тогтоол” зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

11. Харин шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

14. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т эзэмшүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжийн төслийг боловсруулан батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Цэвэрлэх байгууламжийн хойд талаас ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг сумын Засаг даргын тамгын газарт эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай захирамжийн төслийг боловсруулан батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д эзэмшүүлэх тухай 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжийн төслийг боловсруулан батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжаар эзэмшүүлж, 2)Ц- сумын 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар эзэмшүүлж, 3)Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжаар өмчлүүлж,

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 4)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжаар өмчлүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-тай бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай захирамжийн, 2)Ц- сумын 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжийн, 3)Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад өмчлүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжийн,

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 4)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д өмчлүүлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн,

Мөн шүүгдэгч Т.Н- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Б-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ынын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай захирамжийн,

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжийн, 2)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад өмчлүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжийн, 3)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д эзэмшүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамжийн, 4)Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад эзэмшүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжийн төслийг тус тус боловсруулан, батлуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч С.Б- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар эзэмшүүлж,

Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, 1)Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжаар эзэмшүүлж, 2)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжаар өмчлүүлж, 3)Ц- сумын 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай захирамжаар эзэмшүүлж, 4)Ц- сумын 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Ш.О-т давуу байдал бий болгож газар эзэмшүүлсэн нь:

15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах ёстой. Газрыг аймаг, сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох ёстой. Би захирамжийг харахад тухайн иргэнд Газрын тухай хуулийн 21.4.3, 27 дугаар зүйл, 33.1.1 дэх хэсгийг тус тус үндэслээд олгосон байх юм. Дээрх хуулиудын заалтыг үзэхэд 21.4.3. Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33.1.1. Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3- т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэх зүйл, хэсгээр нь тусгаж гаргасан байх юм. Энэ заалтуудын дагуу тухайн олгосон газар нь төлөвлөгөөнд тусгасан байхыг шаардаж байна. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг нийтлэг байдлаар үндэслэсэн нь байна. Тухайн заалтын 27.5 дахь хэсэгт аймгийн Байгаль орчны газраас дүгнэлт гарахыг шаардсан байх юм..., ...шүүхээс хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж хохирол яригдах юм бол тухайн үед нь нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

16. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц- сумын иргэн болох Ш.О-т олгосон газар нь сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар юм. Би 2021 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газраас засаг даргын захирамжаар яагаад гэр бүлийн хэрэгцээний газар олгосон талаар мэдэхгүй байна. Би тухайн захирамжийг гаргах үед дээрх албан тушаалд томилогдоогүй байсан. Иргэн Ш.О- нь дээрх захирамжийн дагуу газрын гэрчилгээг авсан байгаа. Нэгж талбарын дугаар нь 8319001274, улсын бүртгэлийн Э-0212000027 дугаартай гэрчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

17. Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хүү О нь Ц- сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56 дугаартай захирамжаар Ц- сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 700 м.кв газрыг авч эзэмшсэн. Тухайн газар нь 10 гаруй жил оршин сууж байгаа манай газар байсан бөгөөд банкнаас зээл авах хэрэг гараад материал бүрдүүлэх явцад газрын гэрчилгээтэй байх ёстой болоод гэрчилгээ авсан. Одоо манайх тухайн газарт амьдарч байна. Уг газарт одоогоос 10 жилийн өмнө хашаа, байшин барьсан. Гэрчилгээ авах үеэр манай хүү О-ийн нэр дээр гэрчилгээ гарсан, уг нь миний нэр дээр гэрчилгээ гарах гэж байгаад материал бүрдүүлэх завгүй байсан болохоор О-ийн нэр дээр гарсан байгаа. Ц- сумын Засаг дарга Т.А-ы төрсөн дүү болох Н- тухайн үед газрын даамал ажилтай байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

18. Гэрч Б.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц- сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн А/56 дугаар захирамжаар тус сумын иргэн Ш.О-т олгосон 700 м.кв бүхий газар нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд ороогүй газар байна. Яагаад гэвэл тус төлөвлөгөөний хавсралтад ороогүй газраас газар олголт хийсэн байгаа нь кадастрын зураг, төлөвлөгөөнд тусгагдсан координатаас харагдаж байна. Миний гаргаж өгсөн Ш.О-ийн газарт тулгалт хийсэн координат дотор 2 гэж тэмдэглэсэн нь Ш.О-т Ц- сумын Засаг даргын хууль бусаар олгосон гэх газрын координат, харин 1 гэж тэмдэглэсэн нь Ш.О-ийн тухайн газарт хашаа татсан зураглалыг гаргаж өгсөн байдал байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33- 34, 75 дахь тал/,

19. Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт газрын хэвлий хариуцсан мэргэжилтнээр 2016 оноос хойш ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд буюу таны асуусан 2021 оноос өмнө Ц- сумын 9 дүгээр багийн нутаг болон өөр багийн нутагт ямар нэгэн байдлаар байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг хэн нэгэн өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн, иргэн, аж ахуй нэгжид Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах талаар дүгнэлт гаргаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,

20. Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ захирамж 2021 онд гарсан байна. Тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нь захирамжийн төслийг боловсруулан ирж гаргуулж байсан. Сумын хэмжээнд газрын асуудалтай холбоотой захирамжийн төслийг газрын даамал албан тушаалтнууд боловсруулан ирдэг. Тэр захирамжийг гаргуулахдаа сумын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн К.А-гаар хуулийн заалтыг хянуулаад ирлээ гэж хэлдэг. К.А- нь уг захирамжийн төсөл дээр ямар нэгэн байдлаар гарын үсэг зурдаггүй. Харин захирамжийн төслийн арын хуудаст Т.Н- нь боловсруулсан хэсэгт гарын үсэг зурдаг. Манай сумын тамгын газраас сумын Засаг даргын гаргасан захирамж бүрт хяналтын дагалдах хуудас гаргаж байсан удаа байхгүй. Уг хяналтын хуудас нь байнга хадгалах архивын нэгжид ордоггүй ба нэг жил хадгалахаар зохицуулсан байдаг тул үе үеийн тамгын газрын дарга, Засаг дарга нар хяналтын дагалдах хуудасгүй захирамжаа гаргаж байгаа. Би мэдүүлэгт боловсруулсан хэсэгтэй захирамжийг хавсаргаж өгнө...” гэх мэдүүлэг, захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

21. Гэрч К.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2013 оноос хойш ажиллаж байна. Би захирамжийг харлаа, таны үзүүлсэн захирамж хүчинтэй байгаа. Уг захирамжийг сумын болон аймгийн Засаг даргаас хүчингүй болгоогүй. Шүүхийн байгууллагаас хүчингүй болгох шийдвэр ирээгүй. Энэ захирамж 2021 онд гарсан байна. Тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нь захирамжийн төслийг боловсруулсан. Уг захирамжийг хянаж байгаагүй. Би хянасан захирамж дээрээ гарын үсэг зурж байсан удаатай. Энэ захирамжийн төсөл дээр миний бие гарын үсэг зурж байгаагүй. Т.Н- нь надаар захирамж хянуулдаг ба зарим үед өөрөө мэдээд гаргуулсан байдаг. Тэр мэргэжлийн ажилтан тул өөрийнхөө гаргаж байгаа захирамжийг мэдэж гаргаж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал/,

22. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын шинжээч нарын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай “...Ш.О-т эзэмшүүлсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар нь Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Уг газрыг урьд нь хэн нэгэнд эзэмшүүлээгүй байна. Иргэн Ш-ын О-т газар эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байна. Дээрх газрыг газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д зааснаар өргөдлийн дагуу эзэмшүүлнэ. Иргэн Ш-ын О-т Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2021 оны А/56 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 700 м.кв газрын суурь үнэлгээ нь Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу 1 га газрын суурь үнэ 14,000,000 төгрөг болох ба 1 м.кв газрын суурь үнэ 1,400 төгрөг болж байна. Иймд иргэн Ш-ын О-т эзэмшүүлсэн Ц- сумын 9 дүгээр багт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрын суурь үнэлгээ нь 700 м.кв*1400=980,000 төгрөгийн үнэтэй байна...” гэх дүгнэлт, хавсралт газар эзэмших хүсэлт, захирамж, гэрээ /1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

23. Ш.О-т эзэмшүүлсэн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

24. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03/18 дугаартай албан бичиг, хавсралт газар эзэмшүүлэх тухай захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ /1 дэх хавтаст хэргийн 77-87 дахь тал/,

25. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай “Т.Н-ийг ажилд томилох тухай” болон 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/14 дугаартай “Т.Н-ийг албан тушаалаас нь халах тухай” тушаалууд /1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

26. Баян-Өлгий аймгийн Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 96-99 дэх тал/,

27. Газрын даамлын албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 106-111 дэх тал/,

28. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/38 дугаартай “Т.А-ыг Ц- сумын Засаг даргаар томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,

29. Баян-Өлгий аймгийн болон Ц- сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээ /1 дэх хавтаст хэргийн 114-133 дахь тал/,

30. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаартай албан бичиг, хавсралт Т.А-, Т.Н- нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 173-176 дахь тал/,

31. Яллагдагч Т.А-ы “...Би тогтоолтой танилцлаа, намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал/,

32. Яллагдагч Т.Н-ийн “...Би тогтоолтой танилцлаа, намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

С.А-д давуу байдал бий болгож газар эзэмшүүлсэн нь:

33. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би захирамжийг харахад тухайн иргэнд Газрын тухай хуулийн 27.5 дахь хэсгийг үндэслэсэн байх юм. Дээрх хуулийн заалтыг үзэхэд “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” гэсэн байх юм. Энэ заалтын дагуу тухайн олгосон газар нь төлөвлөгөөнд туссан байхыг шаардаж байна. Мөн дээрх заалтын дагуу аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас уг газарт иргэн, хуулийн этгээд амьдрах үйл ажиллагаа явуулж болох талаар дүгнэлт гарсан, урьд нь болохгүй талаар дүгнэлт гаргасан байх ёстой юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 155-156 дахь тал/,

34. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц- сумын иргэн болох С.А-д олгосон газар нь сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар юм. Би 2021 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газраас Засаг даргын захирамжаар яагаад худалдаа үйлчилгээний зориулалтаар газар олгосон талаар мэдэхгүй байна. Иргэн С.А- нь дээрх захирамжийн дагуу газрын гэрчилгээг авсан байгаа. Нэгж талбарын дугаар нь 8319001385, улсын бүртгэлийн Э-0212000086 дугаартай гэрчилгээ авсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал/,

35. Гэрч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц- сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай захирамжаар олгосон Ц- сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвийн “А” зэрэглэлийн бүсийн 145 м.кв газрын гэрчилгээг 2021 авсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

36. Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн газрын 8.5 сая төгрөгөөр С.А-аас худалдан авч байсан. Одоо тухайн газрын эхнэр Ж.Т-гийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ авсан байгаа...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

37. Гэрч Ш.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оноос өмнө Ц- сумын 8 дугаар багийн нутаг болон өөр багийн нутагт ямар нэгэн байдлаар байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг хэн нэгэн өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн, иргэн, аж ахуй нэгжид манай Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах талаар дүгнэлт гаргаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/,

38. Гэрч Б.Л-гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ захирамж 2021 онд гарсан байна. Тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нь захирамжийн төслийг боловсруулан ирж гаргуулж байсан. Сумын хэмжээнд газрын асуудалтай холбоотой захирамжийн төслийг газрын даамал албан тушаалтнууд боловсруулан ирдэг. Тэр захирамжийг гаргуулахдаа сумын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн К.А-гаар хуулийн заалтыг хянуулаад ирлээ гэж хэлдэг. К.А- нь уг захирамжийн төсөл дээр ямар нэгэн байдлаар гарын үсэг зурдаггүй. Харин захирамжийн төслийн арын хуудаст Т.Н- нь боловсруулсан хэсэгт гарын үсэг зурдаг...” гэх мэдүүлэг, захирамжийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

39. Гэрч К.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би захирамжийг харлаа. Таны үзүүлсэн захирамж хүчинтэй байгаа. Уг захирамжийг сумын болон аймгийн Засаг даргаас хүчингүй болгоогүй. Шүүхийн байгууллагаас хүчингүй болгох шийдвэр ирээгүй. Энэ захирамж 2021 онд гарсан байна. Тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нь захирамжийн төслийг боловсруулсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 184 дэх тал/,

40. Гэрч Ж.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ газрыг авахдаа газар эзэмших гэрчилгээтэй байсан тул С.А-ы нөхөр Е-аас авч байсан. Тэгсэн чинь сумын Засаг дарга Т.А- нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр Н.Г- луу утсаар ярьж та нарын С.А-аас авсан газар тухайн үед газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд ороогүй байсан тул удахгүй хүчингүй болгоно гэсэн утгатай зүйл хэлсэн байлаа. Би энэ асуудлыг гайхаж байгаа...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 186 дахь тал/,

41. Гэрч Б.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сумын Засаг дарга захирамж гаргаж миний эхнэрийн нэр дээр 145 м.кв газрыг олгосон. Уг газарт миний эхнэр бид хоёр гуанз гаргах гэж байсан болов ч хөрөнгө мөнгө байхгүй байсан тул гаргаж чадахгүй яваад байсан. Тэр газрыг зарахаар болсон ба сумын Тамгын газрын дарга Б.Е- барилга барих гэж байгаа уг газрыг авна гэж хэлэхээр нь түүнд 7,0 сая төгрөгөөр зарах гэж байсан чинь дундуур нь манай сумын сургуулийн захирал Н.Г- нь эхнэр Т-гийн хамтаар надтай уулзаж уг газрыг 8,5 сая төгрөгөөр авахаар санал хэлсэн. Тэгэхээр нь уг газрын Н.Г- болон түүний эхнэр хоёрт 8,5 сая төгрөгөөр өгсөн. Тэр газар одоо Н.Г-ын эхнэрийн нэр дээр байгаа байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 189-190 дахь тал/,

42. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээч нарын 01 дугаартай “...Сумын Засаг даргын 2021 оны А/117 дугаар захирамжаар иргэн С.А-д эзэмшүүлсэн 145 м.кв газар нь Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Тус газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дугаар зүйлийг үндэслэн олгосон бөгөөд нэгж талбарын хувийн хэрэгт тухайн газрыг нөхөн сэргээсэн тухай байгаль орчны байцаагчийн дүгнэлт гарсан эсэх талаарх нотлох баримт материал байхгүй байна. Уг газрыг урьд нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоогүй байна..., ...Дээрх газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болох бөгөөд дүгнэлт гараагүй нөхцөлд дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх ёстой. Иргэн С.А-д Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2021 оны А/117 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 145 м.кв газрын суурь үнэлгээ нь Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу 1 га газрын суурь үнэ 20,000,000 төгрөг болох ба 1 м.кв газрын суурь үнэлгээ 2,000 төгрөг болж байна. Иймд С.А-д эзэмшүүлсэн Ц- сумын 8 дугаар багт байршилтай 145 м.кв газрын суурь үнэлгээ нь 145*2000=290,000 төгрөгийн үнэтэй байна...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 203-205 дахь тал/,

43. С.А-д эзэмшүүлсэн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 217-220 дахь тал/,

44. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /2 дахь хавтаст хэргийн 223 дахь тал/,

45. Баян-Өлгий аймгийн Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, түүний хавсралт /2 дахь хавтаст хэргийн 226-229 дэх тал/,

46. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /2 дахь хавтаст хэргийн 247 дахь тал/,

47. Шүүгдэгч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна...”, “...С.А-д олгосон газарт хуучин нэгдлийн үед уурын зуух байсан ба тэр хэсэгт хог асгагдаж, жалга дов үүссэн газар байсан. Энэ газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 27.5 дугаар зүйлд заасны дагуу хүний буруутай үйл ажиллагааны улмаас элэгдсэн, эвдэгдсэн газрыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэж тэгшилсэн иргэнд олгож болно гэх заалттай талаар газрын даамал Т.Н- нь тайлбарласны дагуу газар эзэмших захирамжийг гаргаж байсан..., ...уг газрыг олгох талаарх захирамжийн төслийг даамлаар ажиллаж байсан Т.Н- нь боловсруулаад ирэхээр нь би албажуулж гарын үсэг зурж байсан Сумын Засаг даргын Тамгын газарт олгосон газар нь ИТХ-ын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаагүй...” гэх мэдүүлэг /З дахь хавтаст хэргийн 139, 157-159 дэх тал/,

48. Шүүгдэгч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна...”, “...Ш.О-т олгосон газар нь сумын 2021 оны төлөвлөгөөнд тусаагүй..., ...А.216 дугаартай захирамж одоо хүчинтэй байгаа. Уг захирамжийг боловсруулахад 2015 оны төлөвлөгөөг үндэслэх шаардлага байхгүй байсан, алдаа гарсан байсан. Тухайн үед захирамж нэн яаралтай гарах ёстой байсан тул хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр гаргаж байсан. Таны надад үзүүлсэн хэрэгтэй холбоотой 3 захирамжийн ард талд байх боловсруулсан тэмдэглэгээ дээрх гарын үсгүүд нь минийх мөн байна...” гэх мэдүүлэг /З дахь хавтаст хэргийн 147, 161-163 дахь тал/,

49. Шинжээч Ж.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ш.О-ийн эзэмшиж байгаа газарт урьд нь ямар нэгэн байдлаар эзэмших болон өмчлөх гэрчилгээ олгогдож байсан талаарх мэдээлэл гарч ирээгүй. Би сая ажил дээр очиж таны үзүүлж байгаа К.Ш-т өмчлүүлсэн гэх газрын координатыг шивж үзэхэд уг иргэнд олгосон өмчлөлийн газар нь иргэн Ш.О-т эзэмшүүлсэн газрын зүүн талдаа ерөнхийдөө залгаа байрлалтай хоосон газар гарч ирж байна..., ...Нэгэнт өмчлөх эрх үүссэн байгаа учир нотариатаар худалдах, худалдан авах эсхүл бэлэглэлийн гэрээгээр нэгэндээ шилжүүлж болно. Өмчлөлийн газар учир сумын Засаг даргаас ямар нэгэн эрх шилжүүлэх, шинээр олгох захирамж гарахгүй. Учир нь уг газарт өмчлөх эрх үүссэн учраас үл хөдлөх хөрөнгө гэж үзнэ...” гэх мэдүүлэг /З дахь хавтаст хэргийн 151-153 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

Ж.Н-, С.Б-, С.Н-, Б.Ж-, Д.Т-, Ж.М- нарт давуу байдал бий болгож газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь:

50. Авлигатай тэмцэх газарт 2022 оны 10 дугаар сарын 04, 2022 оны 12 дугаар сарын 26, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус тус гаргасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 06-08, 68, 84-85 дахь тал/,

51. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Т.Н-ийг ажилд томилох тухай” болон 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Т.Н-ийг албан тушаалаас нь халах тухай” тушаалууд /5 дахь хавтаст хэргийн 218-219 дэх тал/,

52. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/38 дугаартай “Т.А-ыг Ц- сумын засаг даргаар томилох тухай” захирамж /5 дахь хавтаст хэргийн 226 дахь тал/,

53. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаартай “Сумын Засаг даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл олгох тухай” захирамж /5 дахь хавтаст хэргийн 227 дахь тал/,

54. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай “Засаг даргын орлогч С.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар /5 дахь хавтаст хэргийн 228 дахь тал/,

55. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ц- сумын Засаг дарга Т.А-, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Б-, газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нарыг танина. Тэднийг ажил хэргийг шугамаар таньдаг..., ...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах ёстой. Газрыг аймаг, сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох ёстой. Би захирамжийг харахад тухайн иргэнд Газрын тухай хуулийн 21.4.3, 27 дугаар зүйл, 33.1.1 дэх хэсгийг тус тус үндэслээд олгосон байх юм. Дээрх хуулиудын заалтыг үзэхэд 21.4.3. энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33.1.1. Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэх зүйл, хэсгээр нь тусгаж гаргасан байх юм. Энэ заалтуудын дагуу тухайн олгосон газар нь төлөвлөгөөнд тусгасан байхыг шаардаж байна. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг нийтлэг байдлаар үндэслэсэн байна. Тухайн заалтын 27.5 дахь хэсэгт аймгийн Байгаль орчны газраас дүгнэлт гарахыг шаардсан байна...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 06 дахь тал/,

56. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын шинжээч нарын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай “...Д-ын Т, БЛ........, 2020-04-10 А/59, эзэмшил газраа өмчлөх, ГБХХ, 1406 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 1,968,400 төгрөг болно..., ...Ж-н М, БЛ............, 2020-04-29 А/73, эзэмших худалдаа үйлчилгээ, 94 м.кв, төлөвлөгөөнд ороогүй байна, дуудлага худалдаагаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 188,000 төгрөг болно..., ...Ж.Н-, БЛ........., 2019-12-10 А/152, эзэмших, ГБХХ, 527 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчингүй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 737,800 төгрөг болно, 2021-07-05 А/183, эзэмших, ГБХХ, 821 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчингүй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 1,149,400 төгрөг болно..., ...С-н Б, БЛ............., 2020-03-05 А/38, эзэмших, худалдаа үйлчилгээ, 28 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдаагаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 56,000 төгрөг болно. 2021-09-24 А/206, эзэмших, өвөлжөө, 700 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 56,000 төгрөг болно..., ...С-ы Н-, БЛ.........., 2020-08-28 А/122, эзэмших, худалдаа үйлчилгээ, 320 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдаагаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 640,000 төгрөг болно. 2021-09-15 А/214, өмчлөх, ГБХХ, 515 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчинтэй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 721,000 төгрөг болно Б.Ж-, БЛ..........., 2022-04-27 А/110, өмчлөх, ГБХХ, 1511 м.кв, төлөвлөгөөнд ороогүй, өргөдлийн дагуу захирамжаар, хүчингүй, Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу суурь үнэлгээ нь 2.115.400 төгрөг болно...” гэх дүгнэлт /6 дахь хавтаст хэргийн 08-18 дахь тал/,

57. Шинжээч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дуудлага худалдаагаар зарж борлуулах газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгана..., ...Ц- сумын Засаг даргын орлогч С.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай захирамжаар С.Б-д, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай захирамжаар 1406 м.кв газрыг Д. Т-д, 2020 оны 4 дүгээр сарын 29- ний өдрийн А/73 дугаартай захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг М-д, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаар захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрын С.Н-ад тус тус олгох тухай шийдвэр гаргасан байсан. Ц- сумын Засаг дарга Т.А- нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаар захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 821 м.кв Ж.Н-д, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжаар 515 м.кв газрыг С.Н-ад, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай захирамжаар С.Б-д, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжаар Б.Ж-д тус тус олгох шийдвэр гаргасан байсан...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

58. Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн захирамжуудын төслийг Ц- сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нь төслийг боловсруулан ирж гаргуулж байсан. Сумын хэмжээнд газрын асуудалтай холбоотой захирамжийн төслийг газрын даамал боловсруулан ирдэг. Тэр захирамжийг гаргуулахдаа сумын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн К.А-гаар хуулийн заалтыг хянуулаад ирлээ гэж хэлдэг. К.А- нь уг захирамжийн төсөл дээр ямар нэгэн байдлаар гарын үсэг зурдаггүй. Харин захирамжийн төслийн арын хуудаст Т.Н- нь боловсруулсан хэсэгт гарын үсэг зурдаг..., ...Би мэдүүлэгт үзүүлсэн захирамжийг боловсруулсан хэсэгтэйгээр хавсаргаж өгье...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

59. Гэрч К.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би захирамжийг харлаа Энэ захирамж 2019, 2020, 2021 онуудад гарсан байна. Тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нь захирамжийн төслийг боловсруулсан. Би уг захирамжийг хянаж байгаагүй. Би хянасан захирамж дээрээ гарын үсэг зурж байсан удаатай. Энэ захирамжийн төсөл дээр миний бие гарын үсэг зурж байгаагүй. Т.Н- нь надаар захирамж хянуулдаг ба зарим үед өөрөө мэдээд гаргуулсан байдаг. Тэр мэргэжлийн ажилтан тул өөрийнхөө гаргаж байгаа захирамжийг мэдэж гаргаж байгаа...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 25 дахь тал/,

60. Гэрч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 онд Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг дарга С.Б-эд өргөдөл өгсөн. Ингээд тус өргөдлийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А/38 дугаартай захирамжаар надад 28 м.кв газрыг олгох шийдвэр гарч улмаар би тус газарт үйлчилгээний зориулалтаар 1 давхар байшин барьсан байгаа. Би тухай газраа С.Б- даргын захирамжаар авсан..., ...2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр А/206 дугаартай захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 700 м.кв газар надад олгосон гэж байна. Энэ бол надад ямар ч хамааралгүй, энэ миний газар биш надад өвөлжөө, хаваржааны газар байхгүй. Энэ газрын тухайд гэвэл миний аавын газар байж байгаад аав Банзрагч гэж хүнд зарчихсан байсан..., ...Тухайн газрыг олгох захирамжийг Айтуган надад гаргаж олгосон байсан...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 27, 29 дэх тал/,

61. Гэрч Ж.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 онд Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг дарга С.Б-эд өргөдөл өгсөн. Ингээд тус өргөдлийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр А/73 дугаартай захирамжаар надад 94 м.кв газрыг олгох шийдвэр гарч улмаар би тус газрыг үйлчилгээний зориулалтаар авсан, одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Би тухайн газраа С.Б- даргын захирамжаар авсан...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 33, 35 дахь тал/,

62. Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн газраа 2014 онд хашаалаад авчихсан байсан ингээд зөвшөөрөлгүй явж байгаад 2019 онд Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогч С.Б-эд өргөдөл өгөөд 2020 онд С.Б- даргын захирамжаар надад тухайн газрыг олгож байсан. 2014 онд би тухайн газрыг авахдаа газрын даамал тухайн газарт газар олгоно гэж байхаар нь заалгаж авч байсан. Тухайн газрыг анх эзэмшлээр авчихсан байж байгаад 2020 онд эзэмшлийн газраа өмчлөл болгосон. Эзэмшлийг өмчлөл болгоход газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ордог юм байна гэдгийг би сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 39, 41 дэх тал/,

63. Гэрч Ш.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт газрын хэвлий хариуцсан мэргэжилтнээр 2016 оноос хойш ажиллаж байна..., ...Намайг ажиллаж байх хугацаанд буюу таны асуусан 2019, 2020, 2021 онуудад Ц- сумын 8, 9 дүгээр багийн нутаг гэлтгүй, тус суманд ямар нэгэн байдлаар байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг хэн нэгэн өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн, иргэн, аж ахуй нэгжид Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах талаар дүгнэлт гаргаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 42 дахь тал/,

64. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогч С.Б-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151 дугаартай “...Ж.Н-д 527 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаартай “...С.Б-д 28 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59 дугаартай “...Д.Т-ад 1406 м.кв газар өмчлүүлэх тухай...”, “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73 дугаартай “...Ж.М-д 94 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай “...С.Н-ад 320 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, Засаг дарга Т.А-ы 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183 дугаартай “...Ж.Н-д 821 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай “...С.Б-д 700 м.кв газар эзэмшүүлэх тухай...”, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214 дугаартай “...С.Н-ад 515 м.кв газрыг өмчлүүлэх тухай...”, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай “...Б.Ж-д 1511 м.кв газар өмчлүүлэх тухай...” захирамжуудын хуулбар /6 дахь хавтаст хэргийн 46- 60 дахь тал/,

65. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогч С.Б-ийн “...2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122, Засаг дарга Т.А-ы 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206 дугаартай захирамжуудаар олгосон газартай холбоотой баримтууд /6 дахь хавтаст хэргийн 72-135 дахь тал/,

66. Баян-Өлгий аймгийн Ц- сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлах тухай” хуралдааны тогтоол, хавсралт”, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай “Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг батлах тухай” хуралдааны тогтоол, хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай” хуралдааны тогтоол, хавсралт /6 дахь хавтаст хэргийн 138-189 дэх тал/,

67. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн тогтоолд заасан болон энэ хэрэг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй..., ...2016-2020 он хүртэл Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан..., ...Би захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 27.5-д заасны дагуу 3 хүнд буюу М-, Б-, Н- нарт, Т-ын хувьд өмнө нь 2012-2016 онд захирамж гаргаад гэрчилгээ гаргуулчихсан байсныг үндэслэж өмчлөл гаргаж байсан болохоор би хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Тийм болохоор надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н- нь аавынхаа хашаанд цуг байсан бөгөөд хуучин эзэмшиж байсан газарт нь захирамж гаргасан. Тухайн газрыг хуучин эзэмшиж байсан болохоор өмнө нь төлөвлөгөөнд оруулсан байх гэж бодсон гэтэл төлөвлөгөөнд ороогүй байсан байна. С.Б-д олгосон газрын тухайд дуудлага худалдаа хийгээгүй, тухайн газар нь төлөвлөгөөнд ороогүй байсан. Тухайн газрыг олгохдоо өөрсдөө тус газрыг сэргээн засварлаж. хогийг нь ачиж тэгшлээд олгох хууль журам байна уу гэхэд газрын даамал Н- нь газрын тухай хуулийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу нөхөн сэргээлт хийсэн бол тухайн иргэнд олгоно гэж заасан байдаг гэхээр нь түүний дагуу олгосон. Мөн Б- өөрөө түүний хогийг цэвэрлэсэн болохоор хуулийн дагуу олгож болох юм байна гээд олгосон..., ...Тогтамуратын газарт өмнө нь захирамж гарчихсан гэрчилгээтэй байсан. Газрын даамал бичиг баримтыг нь оруулаад ирэхээр нь захирамж дээр гарын үсэг зураад гаргасан..., ...Би Н-ад газар олгохдоо тухайн газрыг Н- нь тэгшилж хогийг нь цэвэрлэж газрыг нь засварласан учраас мөн газрын тухай хуулийн 27.5 дугаар зүйлд заасны дагуу олгосон. Би ойлгохдоо Газрын тухай хуулийн 27.5 дугаар зүйлд зааснаар бол газрын дуудлага худалдаа, тухайн жилийн төлөвлөгөө шаардлагагүй юм байна гэж ойлгосон..., ...байгаль орчны дүгнэлтийг надад үзүүлээгүй...”, ...Би М- нь тэгшилж хогийг нь цэвэрлэж газрыг нь засварласан учраас мөн газрын тухай хуулийн 27.5 дугаар зүйлд заасны дагуу олгосон. Би хэлэхдээ байгаль орчны дүгнэлт гаргуулж аваарай гэж хэлж байсан. Тухайн газар нь дуудлага худалдаанд ороогүй, тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй... гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 216- 217 дахь тал/,

68. Шүүгдэгч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн тогтоолд заасан болон энэ хэрэг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Ингэхдээ би гаргасан захирамжаа бол хүлээн зөвшөөрч байна. Харин би тухайн газрууд нь төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг мэдэхгүй байсан, учир нь би өөрөө газрын мэргэжилтэн биш Засаг даргын хувьд газрын даамлаас орж ирж танилцуулсны дагуу захирамж гаргадаг. Би тухайн хүмүүст хууль бусаар олгож байна гэдгээ тухайн үедээ бол мэдээгүй, би газрын даамалд энэ хүмүүст газар олго гэсэн ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй. Газрын даамал болохоор тухайн үедээ шинээр газар авсан хүмүүст газраа хэмжиж өгөөд хуучин амьдарч байсан хүмүүст өмчлүүлэх, эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулаад оруулаад ирдэг байсан болохоор гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

69. Шүүгдэгч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Н-д 527 м.кв газрыг захирамжаар эзэмшүүлсэн нь миний буруу байна..., ...С.Б-д Газрын тухай хуулийн 27.5 дугаар зүйлд заасныг үндэслэн газрын олгосон..., ....Ж.М-д мөн Б-тай ижил зам дагуу биш, хуучин уурын зуухны үнсний хашааны орчмыг цэвэрлэсэн учраас Газрын тухай хуулийн 27.5-д зааснаар олгосон. Байгаль орчны дүгнэлт тухайн үедээ байхгүй байсан. Н-ын газар төв гудамжинд зогсоол гаргасан. Зогсоолоос цааш үргэлжлүүлээд шороо асгаад тэгшилсэн. Доор нь байсан намаг шаврыг хайргаар дүүргэж зам гаргаж өгсөн. Тухайн үед хөдөлмөрийг нь үнэлж олгосон юм, газар нь төлөвлөгөөнд тусгагдаагүй...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 237-239 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

 

Харин Сумын Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн гэх үйлдэлд:

70. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулахдаа аймаг, сумын ИТХ-аас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгох ёстой. Би захирамжийг харахад тухайн иргэнд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл, 33.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байх юм. Дээрх хуулиудын заалтыг үзэхэд төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга гаргана гэх зүйл, хэсгээр нь тусгаж гаргасан байх юм. Энэ заалтын дагуу бол тухайн олгосон газар нь 2021 он болон сумын ерөнхий төлөвлөгөөнд туссан байхыг шаардаж байна. Тухайн сумын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн яаж туссан байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ уг захирамжийг харахад ерөнхий болон 2021 оны төлөвлөгөөг биш сумынхаа 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг үндэслэсэн байна..., ...Би захирамжийг болон Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 13 дугаар тогтоолыг харлаа. Уг тогтоолын хавсралтаар тус сумын сургуульд газар олгох талаар тусгагдаагүй байна. Харин цэвэрлэх байгууламжийн газар гэж тусгагдсан байна. Тэгэхээр нь 2021 оны захирамж гаргахдаа 2015 оны 13 дугаар тогтоолыг үндэслэсэн нь боломжгүй гэж үзэж байна. Харин сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө дээр туссан, тэр төлөвлөгөөг үндэслэсэн бол болох байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 235-237 дахь тал/,

71. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би яагаад 2021 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газраас Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын сургуульд газар эзэмшүүлэхээр олгосон талаар мэдэхгүй байна..., ...Дээрх эзэмшүүлэхээр олгосон газар нь *********** нэгж талбарын дугаартай бөгөөд улсын бүртгэлийн Э- ****** дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ олгогдсон байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 240-241 дэх тал/,

72. Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын эхнээс төрийн өмчийн тооллого улс даяар зохион байгуулагдсан юм. Энэ үед манай сумын Засаг даргын тамгын газарт Ерөнхий боловсролын сургууль бариулах зориулалтаар Ц- сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 16-ны өдрийн А/216 тоот захирамжаар газар олгосон байсан. Дээрх олгосон газар нь урьд манай сумын Засаг даргын тамгын газрын тайлан блансад бүртгэгдээгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 244-245 дахь тал/,

73. Гэрч Д.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төрийн өмчийн тооллогын үеэр сумын тооллогын комиссын гишүүд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай захирамжаар Ц- сумын Засаг даргын тамгын газарт Ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар газар олгосон талаар анх мэдсэн. Урьд өмнө нь дээрх газар нь сумын Засаг даргын тамгын газрын блансад огт бүртгэгдээгүй байсан..., ...ямар тушаал шийдвэр, шалтгааны улмаас газар олгосон талаар би мэдэхгүй, Засаг дарга өөрийн санаачилгаараа л захирамж гаргасан байх гэж бодож байна. Миний бие сумын Засаг даргын тамгын газрын даргын хувиар ямар нэгэн байдлаар сумын Засаг даргад Ерөнхий боловсролын сургууль бариулах зориулалтаар газар олгож өгөх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэв сумын Засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын сургууль бариулах зориулалтаар газар шаардлагатай гэж үзэх юм бол миний бие дээрх хүсэлтийг бичгээр Засаг даргад уламжилж, шийдвэрлүүлэх ёстой. Манай суманд шинээр сургууль барих хэрэгцээ шаардлага байгаа, гэхдээ сургууль барих төсөв мөнгө шийдэгдсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

74. Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Ц- сумын ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгчээр 2013 оны 01 дүгээр сараас хойш ажиллаж байна. Энэ захирамж 2021 онд гарсан байна. Тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нь захирамжийн төслийг боловсруулан ирж гаргуулж байсан. Сумын хэмжээнд газрын асуудалтай холбоотой захирамжийн төслийг газрын даамал албан тушаалтнууд боловсруулан ирдэг. Тэр захирамжийг гаргуулахдаа сумын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн К.А-гаар хуулийн заалтыг хянуулаад ирлээ гэж хэлдэг. К.А- нь уг захирамжийн төсөл дээр ямар нэгэн байдлаар гарын үсэг зурдаггүй. Харин захирамжийн төслийн арын хуудаст Т.Н- нь боловсруулсан хэсэгт гарын үсэг зурдаг..., ...Би мэдүүлэгт боловсруулсан хэсэгтэй захирамжийг хавсаргаж өгнө...” гэх мэдүүлэг, захирамжийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

75. Гэрч К.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би захирамжийг харлаа. Таны үзүүлсэн захирамж хүчинтэй байгаа. Уг захирамжийг сумын болон аймгийн Засаг даргаас хүчингүй болгоогүй. Шүүхийн байгууллагаас хүчингүй болгох шийдвэр ирээгүй. Энэ захирамж 2021 онд гарсан байна. Тухайн үед сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Н- нь захирамжийн төслийг боловсруулсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/,

76. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын шинжээч нарын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай “...Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтаар бага сургууль барих зориулалтаар 25000 м.кв газар тусгасан ч тус тогтоолыг үндэслэн ЗДТГ-т олгосон газар нь байршлын хувьд өөр газар бууж байна. Байршил шилжүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй байна. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна..., ...Уг газар урьд нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгогдоогүй байна. Сумын ЗДТГ-т газар эзэмшүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаар захирамж хүчинтэй хэвээр байна. Улсын төсвөөр сургуулийн барилгын ажил хийгдэж эхэлсэн байна. Дээрх газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д зааснаар төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй учраас өргөдлийн дагуу эзэмшүүлнэ. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2021 оны А/216 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн 1 га газрын суурь үнэлгээ нь Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу 1 га газрын суурь үнэ 20,000,000 төгрөг болох ба 1 м.кв газрын суурь үнэлгээ 2,000 төгрөг болж байна. Засаг даргын тамгын газарт эзэмшүүлсэн 1 га газрын суурь үнэлгээ нь 2,000*10000=20,000,000 төгрөгийн үнэтэй байна...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

77. Засаг даргын тамгын газарт эзэмшүүлсэн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 31-35 дахь тал/,

78. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /2 дахь хавтаст хэргийн 37 дахь тал/,

79. Баян-Өлгий аймгийн Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол, түүний хавсралт /2 дахь хавтаст хэргийн 39- 42 дахь тал/,

80. Баян-Өлгий аймгийн Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, хавсралт /2 дахь хавтаст хэргийн 43-52 дахь тал/,

81. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газрын тайлан балансын бүртгэл /2 дахь хавтаст хэргийн 54-58 дахь тал/,

82. Яллагдагч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 125 дахь тал/,

83. Яллагдагч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа, намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 132 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шалгасан боловч шүүхээс шүүгдэгч Т.А-, Т.Н- нарын уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болно.

Эрх зүйн дүгнэлт:

84. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж шүүх үнэлэв.

85. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.

86. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг дарга Т.А- нь төрийн улс төрийн удирдах албан тушаал, Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогч С.Б- нь төрийн улс төрийн удирдах албан тушаал,  Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын Тамгын газрын даамал Т.Н- нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамруулан ойлгоно.

87. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг дарга Т.А- нь Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ынын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т эзэмшүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56, 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д эзэмшүүлэх тухай 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117, 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183, 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206, 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад өмчлүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214, 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д өмчлүүлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжуудыг,

 Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, орлогч С.Б- нь Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151, 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38, 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад өмчлүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59, 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д эзэмшүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73, 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад эзэмшүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжуудыг тус тус гаргасан,

Газрын даамал Т.Н- нь дээрх захирамжуудыг боловсруулан танилцуулж батлуулсан үйл баримт тогтоогдсон байна. Мөн дээрх захирамжуудаар эзэмшүүлсэн газрууд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын тухайн оны төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн тул тэдний үйлдэл эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тодруулбал шүүгдэгч нар бусдад давуу байдал олгохдоо үйлчилгээний зориулалттай төв суурин газраас газар олгохдоо “...нүүрс, хог шороогоор дарагдсан газрыг дээрх иргэд янзалж авна” гэсний дагуу захирамж гаргаж байсан гэх боловч Газрын тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангуулаагүй, төв суурин газрыг дуудлага худалдаанд оруулахгүйгээр олгох, мөн бусдын урд эзэмшиж байсан газрыг өмчлөлөөр олгохдоо газрын хэмжээг нэмэгдүүлэх зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

88. Мөн шүүгдэгч нар нь Үйлчилгээний зориулалттай газрыг Ц- сумын иргэд болох иргэн С.А-, С.Б-, М-, Н- нарт олгохдоо иргэдийн “.... тухайн газар нь олон жил дарагдсан хог, шороо, нүүрс асгасан, хүн амьдрах боломжгүй газрыг цэвэрлэж авсан, тэгээд Аймгийн байгаль орчны газраас өөрсдөө дүгнэлт гаргуулж авна” гэж хүсэлт гаргаж байсан тул тухайн газрыг эзэмшүүлэх захирамжуудыг гаргаж байсан талаар тайлбарлах боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” гэж заасныг зөрчиж нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхээр гаргасан захирамжуудыг бүлэглэж, хууль зөрчиж гаргаж байгаагаа ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл тухайн иргэд Байгаль орчны газраас дүгнэлт гаргуулаагүй, хуульд заасан бичиг баримт нь дутуу, шаардлага хангаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогджээ.

Гэтэл уг газруудыг эзэмшүүлэх захирамж гарч, хэрэг шалгагдаж эхэлснээс хойш буюу Байгаль орчны газраас 2023 оны 03 дугаар сарын 27, 06 дугаар сарын 5, 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд нөхөж гаргаж ирүүлсэн дүгнэлтүүдийг уг хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болно. /7 дугаар хавтаст хэргийн 132-138 дугаар тал/ 

89. Дээрх захирамжуудаар эзэмшүүлж, өмчлүүлсэн газрууд нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаар тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрууд байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж уг гэмт хэргийн заавал байх шинжид “нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх шинжийг зааж дээрх шинжүүдийг хангаж байвал авлигын гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

90. Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус “нийтийн албан тушаалтанд”-д хамаарах ойлголтуудыг зааж өгсөн. Улс төрийн болох захиргааны албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь нийтийн албан тушаалтанд хамаарахаар зохицуулж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлүүдэд зааснаар бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан тушаалтан. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна”, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.7 дахь хэсэгт “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж заасан. 

Дээрх хуулийн зүйл заалтууд, хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарыг ажилд томилсон тушаалууд, ажлын байрны тодорхойлолтоор тэднийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.

91. Албан тушаалтнууд газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ өөрт олгогдсон бүрэн эрх, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шударга ёс, тэгш байдлыг газар эзэмшүүлэх асуудалд баримтална.

Газрын тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, мөн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсэгт “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах”, мөн хуулийн 5.1 зүйлийн 5.1.2 дахь хэсэгт “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах” гэж заасныг удирдлага болгон хэрэгжүүлэх ёстой боловч хуулийн дээрх зарчим, агуулгын хүрээнд бус зохих хэсгүүдийг зөрчиж зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудыг иргэдэд эзэмшүүлж, өмчлүүлсэн нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус үйлдэл гэж үзнэ.

Тодруулбал Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Засаг дарга нь газар эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэхдээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тухайн газрыг эзэмших тухай хүсэлтийг хүлээн авч газар зохион байгуулалтын төсөлд санал өгөх, төслөө хуралд өргөн мэдүүлэх зэрэг эрхийг эдлэх боловч газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхээр заасан байхад уг хуулийн зохицуулалтыг удирдлага болгоогүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

92. Газрын даамал Т.Н- нь төрийн захиргааны албан тушаалтны хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж төрийн захиргааны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, зохион байгуулах, Төрийн албаны тухай хууль, бусад хуульд заасан албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан үүргээ шударгаар биелүүлж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллах үүрэгтэй байсан.

93. Уг хэрэгт холбогдсон албан тушаалтнууд нь хууль тогтоомжуудад заасан эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй. Нийтийн албан тушаалтны хувьд өөрт олгогдсон бүрэн эрхийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлдэг. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргаагүй байхад тодорхой газруудыг эзэмшүүлж, өмчлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

94. Авлигын эсрэг тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.4 дэх хэсэгт "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг гэж заасан. Шүүгдэгч нар нь захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудыг нэр бүхий этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлэх тухай шийдвэр гаргаж байгаа нь тэдгээрт давуу байдал бий болгосон, албаны эрх ашгийн эсрэг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл болно.

95. Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай захирамжуудыг боловсруулсан хэсэгт зурагдсан гарын үсэг нь шүүгдэгч Т.Н-ийн гарын үсэг болох нь гэрч А-, Л нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгч Т.Н- нь иргэдэд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын захирамжийн төслийг өөрөө боловсруулж Засаг даргад танилцуулж, батлуулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд Т.Н- нь тухайн газрууд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг мэдсээр байж Т.А-, С.Б- нартай үйлдлээрээ санаатай нэгдэн хууль бус захирамж гаргуулсан.

Шүүгдэгч Т.Н-, С.Б-, Т.А- нар нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж батлуулдаг нь ажил үүргийн хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газруудыг тусгагдсан эсэхийг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Уг газрууд нь цөөхөн хэдэн багуудад байдаг ба зарим газрууд урьд нь бусдын эзэмшил, өмчлөлд байсан, эвдсэн газруудыг нөхөн сэргэсэн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхээр гаргасан захирамжуудыг бүлэглэж, хууль зөрчиж гаргаж байгаагаа ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.

96. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

97. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй юм.

98. Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Т.Н-тэй бүлэглэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, Ц- сумын 8 дугаар багийн нутаг Цэвэрлэх байгууламжийн хойд талаас ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг сумын Засаг даргын тамгын газарт 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/216 дугаартай захирамжаар эзэмшүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, Шүүгдэгч Т.Н- нь газрын даамлаар ажиллаж байхдаа уг захирамжийн төслийг боловсруулан батлуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ.

Учир нь уг ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар олгогдсон 1 га газар нь нийтийг эрх ашгийн төлөө олгогдсон газар юм.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй ба нийтийн эрх ашгийн үүднээс гаргасан эрх бүхий албан тушаалтны уг захирамжийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй юм. Тухайн газарт одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улсын Ерөнхий боловсролын сургууль баригдаж байгаа болох нь хохирогчоор тогтоогдсон байгууллага болон гэрч нарын өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь уг үйлдэлд субъектив санаа зорилгоор бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-, Т.Н- нарт бүлэглэж Ц- сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэв.

99. Шүүгдэгч Т.А- нь Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг иргэн Ш.О-т эзэмшүүлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/56, 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 145 м.кв газрыг иргэн С.А-д эзэмшүүлэх тухай 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/117, 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 821 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/183, 7 дугаар багийн нутаг Хар-Ус салаанаас хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/206, 8 дугаар багийн нутаг төв гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 515 м.кв газрыг иргэн С.Н-ад өмчлүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/214, 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1511 м.кв газрыг иргэн Б.Ж-д өмчлүүлэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжуудыг,

Шүүгдэгч С.Б- нь Ц- сумын 9 дүгээр багийн нутаг Х-ын гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 527 м.кв газрыг иргэн Ж.Н-д эзэмшүүлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/151, 9 дүгээр багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 28 м.кв газрыг иргэн С.Б-д эзэмшүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/38, 8 дугаар багийн нутаг Д-ийн гудамжнаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1406 м.кв газрыг иргэн Д.Т-ад өмчлүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/59, 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 94 м.кв газрыг иргэн Ж.М-д эзэмшүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/73, 8 дугаар багийн нутаг Төв гудамжнаас үйлчилгээний зориулалтаар 320 м.кв газрыг иргэн С.Н-ад эзэмшүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/122 дугаартай захирамжуудыг,

Шүүгдэгч  Т.Н- нь дээрх захирамжуудыг боловсруулан танилцуулж батлуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон нь тэдний шүүх хуралд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

100. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан,  шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

101. Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэв.  

102. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.А-, С.Б-, тэдний өмгөөлөгч А.С-, Х.Б- нар нь “....Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа зорилго байгаагүй. Харин газрын даамал Н-ийн төлөвлөж ирүүлсэн захирамжийг хянахгүйгээр ажилдаа хайнга хандсан байна” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч нар албан тушаалын байдалдаа хайнга хандсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүхээс үзлээ.

Тодруулбал шүүгдэгч нарын үйлдэл нь нэг удаагийн бус үргэлжилсэн үйлдэлтэй олон удаагийн захирамж гаргасан үйлдлийг албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.А-ы өмгөөлөгч А.С-аас “...Хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгөх” тухай тайлбар, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгч Т.А- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

103. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

104. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “..Нэгэнт шүүгдэгч нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Т.А-, С.Б- нарын нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Т.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

105. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс: “Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй. Цаашид гарах хор уршиг байхгүй. Шүүгдэгч С.Б- нь Ц- сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай. Ц- сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 525 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 100 м.кв хувийн сууцтай. Ажилтай, эд хөрөнгийн байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөхийг хүсэж байна”  гэх дүгнэлтийг,

106. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас “...Миний үйлчлүүлэгч Т.А- нь Ц- сумын Засаг дарга ажилтай бөгөөд Засаг дарга нь 2,530,000 төгрөгийн цалин авдаг. Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна”  гэх дүгнэлтийг,

107. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас “Би Хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч Т.Н-ийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2024 оны 6 дугаар сарын эхний 10 хоногт багтаж хүүхдээ хагалгаанд оруулах шаардлагатай. Эхнэр маань Ц- сумын ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай. Тодорхой хэмжээний орлоготой тул торгох ял оногдуулж өгөх тухай гаргасан саналыг дэмжиж байна”  гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

108. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

109. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд удирдлага болгов.

110.  Шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

111. Шүүгдэгч Т.А-, С.Б- нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. Харин шүүгдэгч Т.Н-ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр /нийт 2,000,000 төгрөгөөр/ торгох ял, мөн шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байжээ.

112. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

113. Шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 10-аас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны хооронд үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр торгох ялыг хасаж өөрчлөн найруулсан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг хэрэглэхгүй” гэж зааснаар хуулийн уг өөрчлөлтийг хэрэглэх боломжгүй байна.

114. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасныг үндэслэн Т.А-, Т.Н-, С.Б- нарыг энэхүү гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзлээ. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдал, удирдах албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа байдал зэргийг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

115. Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр, шүүгдэгч Т.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000000 төгрөгөөр, шүүгдэгч С.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

116. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөг, шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000000 төгрөг, шүүгдэгч С.Б-эд оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

117. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарт сануулах нь зүйтэй.

118. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

119. Шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

120. Шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нар шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан газрын кадастрын ерөнхий төлөвлөгөөний зураг, хуралдааны тогтоол, Баян-Өлгий аймгийн Ц- сумын хөгжлийн төлөвлөгөө гэх ном зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-, Т.Н- нарт бүлэглэж, “Ц- сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий боловсролын сургууль барих зориулалтаар 1 га газрыг олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхүй болгосугай.

 

2. Шүүгдэгч С овогт Т-ийн А-, Н.х овогт С-ын Б-, С овогт Т-ийн Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар сарын 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ы нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр, шүүгдэгч С.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр, шүүгдэгч Т.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000000 /найман сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөг, шүүгдэгч С.Б-эд оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөг, шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000000 төгрөгөөр торгох ялыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Т.А-, Т.Н-, С.Б- нар шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан газрын кадастрын зураг, хуралдааны тогтоол, Баян-Өлгий аймгийн Ц- сумын хөгжлийн төлөвлөгөө гэх ном зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК