Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Т.Жамбалсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 31-нд Орхон аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18 дугаар байрны 77 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 48 дугаар байрны 59 тоотод хажуу өрөө түрээсэлж түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ФМ87083160/ Алаг адуу овогт Нацагдоржийн Оюун-Эрдэнэд холбогдох 201726020205 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2017 оын 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ 2017 оны 01 дүгээр сарын 4-ний шөнө Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн олон нийтийн байцаагч офицер, цагдаагийн дэслэгч З.Тэмүүжин Бугат-112 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ВИП” караокед гар утсаа алдсан” гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн дагуу очин үүргээ гүйцэтгэж байхад нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн, дүрэмт хувцасны мөрдөсийг татаж таслан, нүүрийг нь маажиж, нүүр рүү нь өшиглөн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Архи хэтрүүлж хэрэглэснээс болж гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, харамсаж байна. Хөнгөн шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Н.Оюун-Эрдэнийн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, ял шалгах хуудас /хх-ийн 56/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэ 2017 оны 01 дүгээр сарын 4-ний шөнө цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч З.Тэмүүжин ”2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 20 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 4-ний 8 цаг хүртэл Бугат 112 дугаар чиглэлд Баянгол дүүргийн 8, 10, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Сугарсайханы хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм.  Үүрэг гүйцэтгэх хугацаанд 02 цаг 05 минутанд Бугат 10 буюу Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрээс “Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Вип караокед гар утсаа алдсан” гэх дуудлага өгсний дагуу уг газарт 02 цаг 10 минутанд очиж шалгахад...Азбилэг гэх эмэгтэй хүн гар утсаа алдсан гэж дуудлага өгсөн гэхдээ гар утсаа олчихсон гээд I Phone 5 утас үзүүлж байсан ба уг эмэгтэй Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйтэй хамт байсан бөгөөд Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй нь үйлчлүүлж байсан вип караокеныхоо төлбөрийг төлөхгүй караокены бармен эмэгтэйтэй  маргалдаад байхаар нь би Оюун-Эрдэнэд хандан “одоо хэрүүлээ боль”  гэж хэлэхэд Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй “намайг янханы зулбасаг минь чамд ямар хамаатай юм” гэх зэргээр хэл амаар доромжилхоор нь Оюун-Эрдэнийг саатуулах байранд хүргэхээр дагуулан гараад машинд суулгах гээд машины арын хаалгыг онгойлгоход Оюун-Эрдэнэ “муу янханы зулбасаг минь” гэж хэлээд миний нүүрийг баруун гараараа нэг удаа самардаад миний цагдаагийн дүрэмт хувцас болох гадуур куртикны баруун талын мөрдөсийг гараараа татаад тасалчихаар нь би Оюун-Эрдэнийг автомашины арын суудал дээр суулгаад хоёр гарыг нь урд нь гавлах явцад дахин миний нүүрийг самардсан. Миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Саатуулах байранд хүргэх замд Оюун-Эрдэнэ нь агсараад орилж чарлаад автомашины хаалга цонх руу өшиглөөд над руу, нулимаад байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, зодуулсандаа гомдолтой байна. /хх-ийн 24/

 

гэрч Б.Сугарсайхан”...2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 20 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 4-ний 8 цаг хүртэл...Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй караокены бармен эмэгтэйтэй тооцооны асуудлаас болж  маргалдаад байсан. Тэмүүжин Оюун-Эрдэнийг “хэрүүл хийхээ боль” гэсэн шаардлага тавихад Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй Тэмүүжинг “янханы зулбасаг гичий, нохой” гэх зэргээр элдэв янзаар дуудаад доромжлоод байсан...Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй мөн л хэл амаар доромжилон Тэмүүжингийн нүүрийг нь маажин хувцаснаас нь зуураад байсан ба Тэмүүжин уг эмэгтэйг машины арын суудал руу түлхэж суулгаад хоёр гарыг нь гавалсан ба гарыг нь гавлаж байхад Тэмүүжингийн өөдөөс өшиглөөд гар хөлөөрөө цохиод байсан. Мөн Тэмүүжингийн куртикны баруун талын мөрдөс нь урагдсан байсан. /хх-ийн 25/

 

гэрч Д.Жаргалмаа:..”2017 оны 01 дүгээр сарын 3-ны орой 21 цаг өнгөрч байсан байх ...би нөгөө 30 орчим насны эмэгтэйг тооцоогоо хий гэхэд тооцоогоо хийхгүй гээд надтай маргалдаад байсан чинь цагдаагийн алба хаагч хэрүүл маргаанаа боль  гэсэн шаардлага тавихад нь нөгөө цагдааг янхан, зулбасаг гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан /хх-ийн 28/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1277 дугаартай: З.Тэмүүжингийн биед тархи доргилт, шанаа, хацар, хөмсөгний өнгөц шарх гэмтэл тогтоодлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ./хх-ийн 33/ гэсэн дүгнэлт, хариуцсан нутаг дэвсгэрт авто эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь /хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Алаг адуу овогт Нацагдоржийн Оюун-Эрдэнийг Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Оюун-Эрдэнэд ял оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хохирогч З.Тэмүүжин надад баримт байхгүй, Оюун-Эрдэнээс нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 24/ гэсэн тул шүүгдэгч Н.Оюун-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.