Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

    Улсын яллагч Ц.Нэргүй,

    Хохирогч, шүүгдэгч *******,

    Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* *******, Эрүү ******* овгийн ******* ******* нарт холбогдох 2426000000093 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны  05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, регистрийн дугаар , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  ******* овгийн ******* *******,

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, регистрийн дугаар , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Эрүү ******* овгийн ******* *******.

 

  Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

  Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг, 21 цагийн орчимд согтуурсан үедээ 2 удаагийн үйлдлээр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “” гэх газарт байх оршин суух хохирогч гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа 3 удаа цохиж,  эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун хацрын төвгөрт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

  Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “” гэх газарт байх иргэн гэрт 10 литрийн бидоны тагаар хохирогч *******ийн толгой тус газар нь цохисоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шанаа, хөмсөгт шарх, нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалга, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

 Хохирогч *******ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр адуу усалчихаад , нартай уулзсан. Тэгээд ахын гэрт нь очсон. ахынд очиход ах, ******* эгч нар байсан. Тэндээ дэмий юм ярьж байгаад ******* эгч манайхаар яагаад буухгүй байна, орж гарахгүй, хэл дуулгахгүй байна гэснээс болж хэрүүл маргаан үүссэн. Тэгээд жоохон муудалцаад байхаар нь ыг эхнэр хүүхэдтэй нь аваад ахынхаас явсан. Тэднийхээс яваад гэрт очоод байж байтал ах, ******* эгч нар ороод ирсэн. Тэгээд муудалцаад ах намайг бариад авсан. Тэгээд ******* эгч хаанаас ч юм нэг таг бариад намайг цохисон. Би бага зэрэг ухаан алдсан байсан. Тэгээд босоод ирэхэд ******* эгч, ах нар байхгүй байсан. миний толгойг тэврээд цус арилгаад, үнэртэй ус үнэртүүлээд босож ирсэн. Тэгээд жоохон байж байгаад ыг эхнэр хүүхэдтэй нь гэрт нь хүргэж өгсөн. Хүргэж өгчихөөд ахынд буцаж очсон. Тэгээд очоод дахиж маргалдсан.  Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

  Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн гэх газарт байх гэртээ эхнэр *******, ******* сумын 1 дүгээр багийн иргэн нарын хамт байж байтал 15 цагийн үед саахалт айлын *******, , , эхнэрийн хамт дөрвүүлээ ирсэн. ******* “чи манайхаар орохгүй байна” гээд хэрүүл гуйгаад намайг барьж аваад 2 нүд рүү 2-3 удаа цохисон. Тэгээд нөгөө хэд салгаад ******* яваад  өгсөн. Хэсэг хугацааны дараа би “араас нь очиж уулзъя, нутгийн хүмүүс эв зүйгээ олъё” гээд очтол ******* манай эхнэрийн нуруу, бөөр рүү нь цохиж зодоод өшиглөөд байсан. Тэгсэн манай эхнэр ******* бидоны таг аваад шидчихсэн чинь баруун хөмсөг хэсэгт нь цохисон. Тэгсэн ******* хэвтээд байсан. Тэгээд бид хоёр гэр лүүгээ яваад өгсөн. Орой 21 цагийн орчимд ******* манайд ирээд намайг дахиж зодоод нүднээс цус гараад байсан. Бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ******* “чи манай гэрт орохгүй байна” гээд шууд дайраад цохиж зодсон. Би *******ийг огт зодож цохиогүй. Миний баруун, зүүн хоёр нүд хөхөрч хавдсан, арьс нь зулгарсан. Толгой, нүд хоёр өвдөж байна. Эхнэр *******т ил харагдах шарх сорви байхгүй. Нуруу бөөр нь өвдөөд байна гэсэн. ******* нь эхнэр *******т бидоны тагаар цохиулснаас баруун хөмсөг хэсгээс нь жаахан цус гарч байсан. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-11 хуудас),

 

          Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хөдөө адуу усалж гаргачихаад явж байтал саахалт айлын хүмүүс болох Баянзуун, , нартай таараад нэг шил архи уусан. Архиа уучихаад ахынд бид нар очсон. Тэгээд ойр зуурын юм яриад байж байгаад ахыг “манайхаар та яагаад буухгүй байна” гээд зүгээр хэлтэл эхнэр ******* нь “танайд урилга, заллагатай очно, та нар яагаад манайхтай ойрхон буухдаа хэлж ярьж буудаггүй юм” гэх зэргээр хэлээд хэрүүл маргаан болсон. ах намайг дуугүй бай гээд байсан. Тухайн үед бол бид хоёр бол маргаад өнгөрсөн. Тэгээд тэндээс хөдлөөд д очоод байж байтал араас , ******* нар ороод ирсэн. Тэгээд намайг заамдаад авсан. Тэгээд маргаад байж байтал ******* эгч 10-н бидоны тагаар цохиод авсан. Би  хэсэг хугацаанд ухаан алдаад босоод ирсэн. Баруун нүд болон хөмсөгний дээд хэсэгт толгой хагарчихсан байсан. Тухайн үедээ хэсэг хугацаанд ухаан алдсан. Тэнд байсан хүмүүс үнэртэй ус үнэртүүлж бариад сэргээсэн гэсэн. Сэрэх үед , ******* нар яваад өгсөн байсан. ******* яагаад цохисныг мэдээгүй. Би уг нь *******ийг цохиж зодоогүй. ******* л намайг чирсэн, цохисон гэж хүмүүст яриад байна гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 хуудас),

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* болон нар манайд 18 цагийн үед ирсэн. Гэрт дөнгөж орж ирээд байж байтал ах, эхнэр *******ийн хамт ирсэн. ах *******ийг намайг зодсон гээд барьж аваад цохиод гадаа гарч маргалдаад байж байгаад гэрт орж ирээд *******ийг сууж байхад ******* эгч 10 литрийн бидоны тагаар баруун хөмсөг хэсэгт нь цохичихоод яваад өгсөн. ******* хэсэг хугацаанд ухаан алдсан байх, үнэртэй ус үнэрлүүлээд сэргээсэн. Тэгээд хэсэг байж байгаад   ******* ахыг хүргэж өгөх гээд явсан. Гэрийн гадна маргалдаад байсан. Цохиж зодсоныг би хараагүй. Бүгд л архи уусан байсан. Манайд ах ирээд *******ийг намайг зодсон гээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32 хуудас),

 

  Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь ыг “та манай гадуур давхиад яагаад манайхаар орохгүй байгаа юм” гээд байсан. Тэгсэн ах “урд ойрхон хороон дээр буухдаа надад хэлсэнгүй” гэснээс хоорондоо маргалдсан. Маргаж байх үед ахын баруун нүдний доод хэсэгт жаахан шалбарсан байсан. Тухайн үедээ багана мөргөчихлөө гээд байсан, би цохихыг нь хараагүй. Тэгээд *******, нар салаад бид тал тал тийшээ мордоод явцгаасан. Орой би буцаад ахынд орсон. Намайг цохичихсон байна гээд ахтай маргаад ыг цохиж байсан. Тэгээд эхнэр нь цагдаа дуудаад байсан. ******* мордоод гэр лүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35 хуудас),

 

  Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ахын гэрт очсон. *******, нар маргаад байсан. Би хүүхэдтэй байж байгаад ороод иртэл ахын нүүр нь халцарсан байсан. Тэгээд дараа нь ярьж байгаа нь ахыг багана мөргөчихлөө гээд байсан. Би бол хараагүй. Тэгээд бид хэд *******ийг аваад тэндээс хөдлөөд д очоод байж байтал ах, эхнэр *******ийн хамт ирсэн. Тэгээд ах намайг зодчихлоо гээд маргаад байсан. Тэгээд байж байтал 10 литрийн бидоны тагаар *******ийг ******* эгч толгой хэсэгт нь цохиод авч байсан. Тэгтэл *******ийн баруун нүдний хэсгээс цус гоожоод хэсэгхэн хугацаанд ухаан алдсан уу яасан нэлээд хэвтэж байгаад босоод ирсэн. *******ийг хэвтэж байх зуур , ******* нар яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37 хуудас),

 

  Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Ц. нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн үзлэгийн 71,500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Нийт 71,500 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дугаарын дансанд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй. Иргэн ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй болно. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22, 29 хуудас),

 

  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 263 дугаартай “...1. Үзүүлэгч *******ийн биед тархи доргилт, баруун шанаа, хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалга, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

 5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 39-43 хуудас),

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 272 дугаартай “...1. Үзүүлэгч *******ийн биед зүүн дал, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 

   5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 47-48 хуудас),

 

  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаартай “...1. Үзүүлэгч биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун хацрын төвгөрт сорви гэмтлүүд тогтоогдлоо.

 

   2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

  4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 53-57 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

           Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг, 21 цагийн орчимд 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.ыг зодож эрүүл мэнд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

           Шүүгдэгч Эрүү ******* овгийн ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

 

  Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

    2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 71,500 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч “Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”,  иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтүүдээр,

          Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******ийн шүүх хуралдаанд өгсөн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч *******ийн “Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй тул сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

           3. Эрүүгийн хариуцлагын талаар:

          

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, ******* нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүү ******* овгийн ******* *******ийг  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

           Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Эрүү ******* овгийн ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар ,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүү ******* овгийн ******* *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 71,500 төгрөг төлсөн, хохирогч *******, Ц. нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай .

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ