Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холох 2426001400103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд ******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, ******* настай, *******, регистрийн дугаар *******, дээд боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-д харилцагчийн ажилтай, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт хот дүүргийн дүгээр хороо дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* .

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ариун цэврийн өрөөнд хохирогч орхиж явсан “Samsung-S23 ultra” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холжээ.                  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар

 

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ариун цэврийн өрөөнд хохирогч орхиж явсан “Samsung-S23 ultra” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

 Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай ажлаас эрүүл мэндийн эрт илрүүлэгт оруулахаар болоод би БОЭТ-д үзлэгтээ орох гэж ирсэн. Үзлэгийн хуудсын дагуу рентгений зураг авахуулчихаад гарч ирээд харалдаа урд талд нь байсан нойл руу орсон. Суултуурын урд байсан бариул дээр утсаа тавиад халаасаа цэвэрлэж байсан. Тэгээд халаасаа цэвэрлэж дуусаад утсаа авалгүй мартаад гараад хоёр давхар руу гарчихаад утсаа санаад эргээд тэр нойл руугаа ороход утас  байгаагүй. Олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний араас орсон 4, 5 хүмүүсийн нэг нь байх гэж сэжиглэж байна. Тухайн үед цаг өглөөний 08 цаг 45 минутаас 08 цаг 55 минутын үед алга болсон. Ар таг нь хар ногоон өнгийн, хар хөх өнгийн гэртэй байгаа. 352188280780385 гэсэн IMEI кодтой байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 хуудас),

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэрлэлтээ батлуулаагүй байгаа хамтран амьдрагч. Манай хүнийг гэдэг. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гар утсаа хаясан шиг санагдаад байна. Манай хамтран амьдрагч болох нь Өвөрхангай аймгийн БОЭТ-д эрт илрүүлэгт орж байгаад нойлд нь утсаа мартаж гараад буцаж ороод авах хооронд нь байхгүй болчихсон байсан гэсэн. “Samsung-S23 ultra” маркийн гар утас байсан. Ар талын таг нь хар ногоон өнгийн, дэлгэц нь цулгуй цэнхэр өнгийн зурагтай байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай эхнэрийг гэдэг. Одоо хамт амьдарч байгаа. Манай эхнэр гэсэн дугаар барьж байгаа. Би 2024 оны 02 дугаар сарын 20-д гаргаад эхнэрээ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хүргэж өгөөд маргааш өглөө нь хот буцсан. Тэрнээс хойш манай эхнэр 3 сарын эхээр ирсэн. Ирээд надад утас олсон гэж хэлсэн. Тэгээд тэр утсандаа эхнэр сим картаа хийж үзээд болохгүй, кодтой байхаар нь болохгүй юм байна гэж эхнэрт хэлээд маргааш нь ажилдаа явсан хойгуур манай эхнэр танихгүй хүнд аваачаад 700,000 төгрөгөөр зарсан байсан. Намайг ажлаас орой ирэхэд “ашиглаж болохгүй юм чинь зарчихлаа” гэж хэлсэн. Манай эхнэрийн Хаан банкны дугаарын данс руу 700,000 төгрөг S23 гэсэн утгатай гүйлгээ хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10- хуудас),

 

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өөрийн биеийг үзүүлж яваад 1 давхрын нойлын өрөөнөөс ногоон өнгийн “S23” маркийн гар утсыг олсон юм. Тэгээд ашиглаж болохгүй байсан учраас би “Тэди” гар утас худалдааны газарт очоод танихгүй хүнд 700,000 төгрөгөөр зарсан юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 хуудас),

                                                                                   

Үүрэн телефоны “Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/2541 дугаартай албан бичиг (хх-ийн 18 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/06 дугаартай “Samsung-S23 ultra” гар утас 3,500,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан  (хх-ийн 22-24 хуудас),

 

          Хохирогч Д.т 3,500,000 төгрөгийг төлсөн Хаан банкны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 46 хуудас),

 

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

           Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ******* овгийн ******* г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

           Шүүгдэгч ******* нь өөрт холох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Хохирогч Д. нь хохиролд 3,500,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй болох нь  Хаан банкны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шилжүүлгийн  баримт, хохирогчийн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иймд шүүгдэгч ******* овгийн ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3,500,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай .

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ