| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0089/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/101 |
| Огноо | 2024-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.********** даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,
Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,
Ш¿¿ãäýã÷ ********** нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овгийн **********эд холбогдох 2426000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********** суманд ********** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, эрэгтэй, ***** настай, регистрийн дугаар **********, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, том тэрэгний жолооч ажилтай, ам бүл ****, ****** нарын хамт Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн “*****” гэх газар оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн ****** сумын **** дугаар багийн ***** дугаар гудамжны **** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********** овгийн **********.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг спорт заалны гадаа хохирогч **********тай маргалдаж, түүний толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь “шанаа, хөмсөг, чихэнд шарх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төгсөгчдийн тэмцээнийг манай 1989 оны төгсөлтийнхөн зохион байгуулж байсан. Өдөр хоол цайгаа уучихаад спорт зааланд тэмцээн үзсэн. Би гадаа гарч тамхи татах гээд гартал ********** гэх залуу заалны баруун талын хаалган дээр хоёр гурван хүүхдийг дээрэлхэх маягтай зогсоод байхаар нь би очоод “Чи хэний хүүхэд вэ? Яагаад том том яриад зогсоод байгаа юм” гэхэд “Чамд ямар хамаатай юм бэ” гэхээр нь би тэр залууг нүүр рүү нь нэг удаа гараараа алгадахад миний хөмсөг рүү гараараа цохисон. Дараа нь зүүн нүд рүү цохиход миний хамраас цус гараад доошоо тонгойход толгой руу, нүүрний зүүн хэсэгт бас цохисон. Тэгээд намайг босоод харахад ********** гэх залуу зугтаасан. Дараа нь манай ангийн залуучууд **********ийг бариад авсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл жаахан хэрэглэсэн, гэхдээ биеэ хянах чадвартай байсан. **********ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-8 хуудас),
Гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр **********н хамт ***** аймгийн ***** сумаас Өвөрхангай аймгийн ********** сумын хадам ээж **********ийн гэрт ирсэн. 2024 оны 04 дүгээр 13-ны өдөр манай нөхөр **********н ангийн зохион байгуулсан, төгсөлтийн тэмцээнийг үзэж байгаад 16 цагийн үед хадам ээж **********ийн гэрт ирээд бууз хийгээд байж байтал ********** гэх хүүхэн над руу утсаар залгаад “********** ах хүнд зодуулсан байна, та хүрээд ирээч” гэхээр нь очиход манай нөхөр ********** спорт заалны зүүн талд хөмсөг шанаа хоёроос нь цус гараад доошоо тонгойчихсон сууж байсан. Би машиндаа аваачаад цусыг нь цэвэрлэчихээд хадам ээжийнд очсон. Манай нөхөр **********н биеийн байдал толгой нь өвдөж байгаа. Нүд нь хавдсан, хөмсөг нь сэтэрсэн байдалтай байгаа. Тухайн үед ********** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө хянаж явах чадвартай байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),
Гэрч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** суманд төгсөгчдийн тэмцээн болсон. Би сургууль дээр ангийнхантайгаа явж байгаад спорт заалны баруун талын хаалгаар заал руу орох гээд явж байтал хоёр хүн зодолдоод байсан. Би ********** гэх залуу танихгүй ахтай зодолдож байсан. Би **********ийн мөрөн дээрээс нь татаж болиочээ гэж хэлсэн чинь тэр хоёр салаад ********** заал руу яваад орсон. Би араас нь заал руу орсон. Би зодолдож байсан хоёр хүний залууг нь танина, хөгшнийг нь танихгүй. ********** гэх залуу нь манай ангиас хоёр дээд үе байгаа юм. Тэр хөгшин хүний нүүр нь цус болсон байсан. **********ийн нүүрийг анзаараагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 хуудас),
Насанд хүрээгүй гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх шинэ спорт зааланд төгсөгчдийн 4 төрөлт тэмцээний воллейболын тэмцээнийг үзэж байгаад агаарт гарах гээд заалнаас гарахад заалны баруун талын хаалганы хажууд нэг танихгүй ахын нүүрнээс цус гоожоод урагшаа алхаад явж байсан. Зодсон хүн нь заалны баруун хаалганы хажууд зогсож байсан. Тэгээд би сумын цагдаад дуудлага өгсөн. Тэр зодоон хийсэн хоёр хүнийг би танихгүй. Тэр хоёр хүнийг зодолдож байхыг хараагүй. Би зодоон дууссаны дараа харсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 309 дугаартай “...1. Үзүүлэгч **********н биед шанаа, хөмсөг, чихэнд шарх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 19-20 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ********** овгийн **********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ********** нь хохирогч **********д хохиролд 500,000 төгрөг өгсөн, хохирогч ********** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч **********ын “Би хохиролд 500,000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, гэсэн хүсэлт, шүүгдэгч **********ийн Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч **********ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн **********ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********эд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овгийн **********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн **********ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********эд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ********** нь хохирогч **********д 500,000 төгрөг төлсөн, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай .
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ