Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

    Улсын яллагч Ц.Нэргүй,

    Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2426000000119 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны  06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд ******* оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, настай, регистрийн дугаар *******, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн “******* *******” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* .

 

  Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн “” гэх газарт өөрийн гэртээ согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч зүүн тохой хэсэгт нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь зүүн шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

  Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би хөдөө гэрээсээ саахалтын айлын гэх хүнтэй миний мотоциклоор сумын төв орж ирээд Тогтох гэх хүний дэлгүүрээс “Нийслэл” нэртэй 2,5 литрийн нэг пиво, “Хараа” нэртэй 0,5 литрийн архи аваад гэр лүүгээ буцаж яваад “” гэх газарт ын гэрийн наана , хоёртоо таараад ын гэрт орж архи, пиво уухаар болоод гэрт нь очсон. ын гэрт нь ороод , , бид дөрөв пивоо эхэлж хувааж дуусгаад, архиа задлаад архинаасаа нэг нэг татсан. Тэгээд , , бид гурав хоорондоо юм яриад байж байтал гэрийнхээ зүүн талд байх тогооны савнаасаа хутга авчраад над руу далайхаар нь би зүүн талын гараа өргөөд хутганаас өөрийгөө хамгаалтал хутганы үзүүр хэсэг миний гарын тохойны хэсэгт зүсэгдэж орсон. Тэгээд миний зүүн гарын тохойноос цус гоожоод байхаар нь тохойгоо даавуугаар боогоод гийнд очиж хоносон. Цус алдаад тогтохгүй байхаар нь өнөөдөр өглөө сумын эмнэлэг орж эмнэлгийн ажилтан миний биед хутганаас үүссэн шарханд цэвэрлэгээ хийж, оёдол тавьж, цус тогтоож, боолт хийж өгсөн. Бид хоёр олон жил айл саахалт байсан. Нэг нэгнийгээ сайн мэднэ. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй, өш хонзонгийн асуудал байхгүй. Миний биеийн зүүн гарын тохойны хэсэгт лугшиж өвдөөд байна. Гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгө гаргуулж авна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5 хуудас),

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. нь гэрээ тойрч ирээд гар руу хутгалсан. Хар иштэй хутга байсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Бид хоёр эвлэрсэн. ******* нь надад учирсан хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 хуудас),

 

            Гэрч Б.н мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би хамт сум орж ирээд сумын дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,5 литрийн архи нэг шил, 2,5 литрийн “Нийслэл” нэртэй пиво нэгийг аваад хөдөө гэр лүүгээ явж байгаад “” гэх газарт , нартай таарч ын гэрт орж архи, пивоо уухаар болсон. Тэгээд ын гэрт ороод пивоо 4-үүлээ хувааж уучихаад “Хараа” нэртэй 0,5 литрийн архиа задлаад бид дөрөв нэг нэг татаад байж байтал зүүн гар луу хутгалсан. Тэгээд зүүн гарнаас цус гоожоод тогтохгүй байхаар нь даавуугаар боож цусыг нь тогтоогоод би гэртээ авч очиж хонуулсан. Тэгээд цус нь тогтохгүй байхаар нь сумын эмнэлэг рүү авч очиж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед би хамт байсан. Гэрийн зүүн талын баганын хооронд байсан. нь хар иштэй хутгаар зүүн гарын тохой тус хэсэгт хутгалсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 хуудас),

 

  Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* сумын Эрүүл мэндийн төвд 11 цаг 40 минутын үед гэх хүн ирж үйлчлүүлсэн. Эрүүл мэндийн төвд ирэхдээ гарынхаа тохойн хэсэгт даавуугаар боосон ирсэн. Энэ талаар асуухад хүнд хутгалуулсан гэж байсан. Тэгээд Гүнжиндоржийн биеийн зүүн гарт ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой зүсэгдсэн шарханд цэвэрлэгээ хийж, мэдээ алдуулалт хийгээд шарханд оёдол тавьж боосон. Эмчилгээнд цус төлжүүлэх, дархлаа дэмжих зэрэг эмчилгээ хийсэн. Иртэй үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх байсан. Шарханд оёдол тавьж боосон. Гүнжиндоржийн биед өөр шарх сорви гэмтэл байхгүй байсан ба эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 хуудас),

 

  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 305 дугаартай “...1. Үзүүлэгч биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 12-13 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

          Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ******* овгийн ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

  Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

    2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. 

           3. Эрүүгийн хариуцлагын талаар:

          

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай  нийт урт 25 см, бариул хэсэг  12 см, ажлын хэсэг 13 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ыг    зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай  нийт урт 25 см, бариул хэсэг  12 см, ажлын хэсэг 13 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ЦЭЦЭГЭЭ