Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 0222

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг

улсын яллагч: О.Багшбаяр

шүүгдэгчийн   өмгөөлөгч: О.Баяраа

хохирогчийн өмгөөлөгч : Т.Энхтөр

иргэдийн төлөөлөгч: Р.Тунгалаг

шүүгдэгч: Д.Өлзийзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Заяахан овогт Доржсүрэнгийн Өлзийзаяад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625011825 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын  05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Заяахан овогт Доржсүрэнгийн Өлзийзаяа, 1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий  аймгийн  Баянмөнх суманд  төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, 6 дугаар анги төгссөн гэх, мэргэжилгүй,эрхэлсэн ажилгүй,  ам бүл 2, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлжийн 10-3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар  1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2  жилийн хугацаагаар хойшлуулж  байсан,

2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялаа Хэнтий аймаг дах хорих ангид эдлэж байгаад 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн

2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 415 дугаар ангид эдлэж байгаад 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 5 жил 01 сар болгон өөрчилж, үлдсэн хорих ялаа эдлэж байгаад 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, РД:УЕ77122311,

Холбогдсон хэргийн талаар:

            Д.Өлзийзаяа нь 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹297 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан бөгөөд ял шийтгэлтэй байх хугацаандаа 2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн Бэрхитийн амны задгай тоотод байрлах хохирогч Кет Свенсоны зуслангийн чингэлэгийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн лападка төмрөөр хөшин орж 8.500.000 төгрөгийн үнэ бүхий америк стандартын ширэн эмээл 1 ширхэг, 6.500.000 төгрөгийн үнэ бүхий америк стандартын ширэн эмээл 3 ширхэг, байшингийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн лападка төмрөөр хөшин орж 550.000 төгрөгний үнэ бүхий барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, 80.000 төгрөгний үнэ бүхий барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, 160.000 төгрөгний үнэ бүхий бугуйл 1 ширхэг, 45.000 төгргөний үнэ бүхий бугуйл 1 ширхэг, 55.000 төгрөгний үнэ бүхий олсон ногт 1 ширхэг, 200.000 төгрөгний үнэ бүхий ширэн жолоо 1 ширхэг, 35.000 төгргөний үнэ бүхий хутга, хутганы хуй, 150.000 төгргөний үнэ бүхий 2 нүдний дуран 1 ширхэг, 80.000 төгрөгний үнэ бүхий 1 нүдний дуран 1 ширхэг, 50.000 төгрөгний үнэ бүхий олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, 550.000 төгрөгний үнэ бүхий нум сум 1 ширхэг нийт 29.955.000 төгрөгний эд зүйл хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч Д.Өлзийзаяа  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би эхлээд Ядмаагийн дүү Батсүхийн малыг маллаж байсан. Батсүхтэй муудалцаад ажиллахаа болиход Ядмаа чамайг сарын 150.000 төгрөгөөр цалинжуулъя, малчинаар ажилла гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд би малчинаар нь ажиллах болсон. Сарын 150.000 төгрөгөө гүйцэд өгөхгүй байсан. 20.000 төгрөг, 30.000 төгрөгөөр цувуулж өгөөд байсан. Хүүхдэдээ мөнгө явуулах хэрэгтэй байна гэхэд боломжгүй байна гээд байсан. Бага цалинтай ажил хийж байхаар хот руу орж ажил хийе гээд хотод ирсэн. Ажил их хайсан боловч ажил олдоогүй. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр буцаж очоод 4 ширхэг эмээл, хазаар, ногт, бугуйл авсан. Нум, сум, хутга, дуран, багаж, хутганы гэрийг аваагүй. Нэг удаагийн үйлдлээр шөнийн 01.00 цагийн үед ороод авсан. Энхмаа захиалсан. Энхмаа Айраг суманд чулуу авч Эрээн руу гаргадаг. Би урагшаа гаргадаг болохоор эмээл хазаар аваад ир гээд таньдаг хүндээ зараад өгье гэж захиалж авсан. 2 эмээлийг Айраг суманд хүмүүст өгсөн. Тэр 2 эмээлийг буцааж хураалгасан. 2 эмээлийг нь Энхмаа авсан. Нарантуул зах дээр сайн танихгүй хүнд хазаар, ногтыг зарсан. Хэдэн хазаар, ногт байсныг санахгүй байна. Хүрэн өнгөтэй эмээл буцаасан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энхмаад мөнгөний хэрэг байна гэхэд Энхмаа заруулах юм байна уу гэсэн. Би айлд тийм тийм эд зүйл байгаа гэдгийг хэлэхэд аваад ир, зараад өгье гэсэн гэв.

 Шүүгдэгч Д.Өлзийзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн Бэрхтийн аманд жоохон байхдаа гадаадын иргэн Кит, Сабина хоёрт адууг нь харж жуулчных нь баазад хөтлөгч хийдэг байсан юм. Тэгээд хэрэгт холбогдоод тэнд очихгүй байж байгаад 2011 онд шоронгоос гараад ажил хийж байгаад 2015 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Ядмаагийн гэрт очиж Кит, Сабина хоёрын мал маллаж байгаад 2016 оны 3 дугаар сард билүү 4 дүгээр сард байхаа хотод орж ирээд Дарь-Эхэд байр хөлсөлж байгаад яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна орой гараад гудамжнаас лападка төмөр олоод Гачууртын унаанд суугаад эцэс дээр буугаад хойшоо Шар хоолой руу алхаад шөнө харанхуй болсон байхад контейнэрийн цоожыг лападка төмрөөр хөшиж онгойлгоод 4 эмээл, хазаар, ногт, бугуйл зэргийг аваад цаасан хайрцагаар тойруулж ороогоод Гацууртын төв рүү үүрч алхаж байгаад замдаа бүгдийг нь модон дунд төгөлд хийж нуугаад хот руу шууд явсан. Тэгээд хотод байж байгаад 2-3 хоногийн дараа офицерүүдийн ордны буудлаас такситай тохирч 15000 төгрөгөөр явахаар болоод очиж аваад буцаж ирээд автовокзал дээрээс замын үүдийн автобусанд суугаад Дорноговь аймгийн Айраг сум ороод жоншны даргаар ажиллаж байсан Батжаргал гэх хүнд нэг эмээлийг нь өрөндөө өгөөд нэг эмээлийг нь Ц.Нүржинтогтох гэх хамт жоншон дээр ажиллаж байсан ахад 150.000 төгрөгөөр өгөөд үлдсэн хоёр эмээлийг Айраг суманд амьдардаг Энхмаа гэх эмэгтэйд 3-4 сая төгрөгөөр зараад өгчих гээд өгчихсөн. Энхмаагаас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй байгаа. Энхмаа цааш нь зарсан эсэхийг мэдэхгүй байна. Би хазаар, бугуйл, ногт, ширэн жолоо зэргийг нь хулгай хийсэн өдрөө төгөлд нуухгүйгээр шууд хотод хүрч ирээд өглөө нь Нарантуул зах дээр очиж танихгүй хүнээс хазаар, чөдөр, ногт авдаг хүн байдаг юм уу гээд  асуусан чинь байгаа юм уу гэхээр нь байгаа гээд харуулсан чинь би авья гээд бүгдийг нь 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин хутга, хутганы хуй, 2 нүдний дуран, нэг нүдний  дуран гэх зүйлүүд байхгүй байсан би тийм зүйл аваагүй. Би 1984 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд Доржсүрэнгийн хамгийн бага хүү болж төрсөн. Дээрээ 2 ах 8 эгчтэй. Бага насаа Хэнтий аймгийн Баянмөнх сумын цэцэрлэгт хүмүүжиж өнгөрөөсөн. Баянмөнх сумын 8 жилийн сургуульд ороод 1 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Тэгээд мал дээр байж байгаад 2001 онд хулгайн хэрэгт холбогдоод 2 жилийн тэнсэн ялаар шийтгүүлж Улаанбаатар хотод орж ирээд Цайз зах дээр тавилгын үйлдвэрт ажилд орсон. Мөн Гачууртад мал маллаж байгаад 2005 онд хулгайн хэрэгт холбогдоод 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2006 онд өршөөлийн хуулиар суллагдсан. 2007 онд дээрмийн гэмт хэрэгт холбогдсон.  Соёлмаа гэх эмэгтэйтэй танилцаад 2015 онд хүүхэдтэй болсон. Эхнэр хүүхдээ над дээр үлдээгээд явчихсан гэжээ. /хх-ийн 103-104/

         Хохирогч Кит Свенсон   мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Манайх Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн Тархитын аманд өвөл зуны зориулалттай байшинтай юм. Уг байшиндаа 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу ням гаригт очиход байшин зүгээр байсан дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр очиход байшингийн болон чингэлгийн хаалга онгорхой дотор нь  байсан эмээлнүүднээс хамгийн үнэтэй, хамгийн сайн манай эхнэрийн гар аргаар хийсэн европ стандартын 4 ширхэг эмээл хулгайд алдагдсан байсан. Өлзиймаа гэх хүнийг сэжиглэж байна. Энэ хүн манай малчин Ядмаагийнд хулгай гарахаас 3 сарын өмнө ирж байж байгаад хулгай гарахаас 5 хоногийн өмнө Сэлэнгэ аймаг руу эхнэр лүүгээ явлаа гээд сураггүй алга болсон. Мөн малчин Ядмаад энэ контейнерийг эвдлээд ороход ядах юм алга гэж хэлж байсан гэсэн. Өлзийзаяа гэх хүнийг сэжиглэсэн хэвээрээ байгаа. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай эмээлүүд үйлдвэрийн аргаар бус бүгдийг гар аргаар хийсэн мөн хэзээ ч дахин давтагдашгүй хийцтэй, уг эмээлийг хийсэн материалууд нь маш өндөр үнэтэй чанартай зүйл байгаа юм. Мөн эхэнд алдагдсан  эд зүйл дээр нэмэгдэж нум сум болон олон үйлдэлтэй багаж алдагдсан байгаа. Leather man брендийн олон үйлдэлтэй багаж байсан. Уг багаж 30 доллар буюу 50.000 төгрөг болох байх. Нум сум нь ямар нэгэн бичиггүй бэлгэнд авч байсан тэр нум сумыг 300 доллар буюу 660.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ эмээлүүдийг бид өөрсдөө гар аргаар хийсэн болохоор үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ эмээлүүдийг сайн хэрэглэдэг хүн бол 100 жил хэрэглэх эмээл юм.  Эмээл болгон өөр хоорондоо давтагдашгүй хийцтэй эмээл байсан юм. Өлзийзаяаг яагаад сэжиглэж байгаа юм бэ гэхээр амьдрах газаргүй гээд Ядмаагийнд амьдарч байсан. Тэгээд Ядмаагийн гэрт амьдарч байгаад манай эд зүйлийг бүгдийг нь хаана юу байгаа гэдгийг мэдэж байсан. Ядмаа гуайд Өлзийзаяа энэ контейнерийг эвдээд ороход амархан юм байна гэж хэлж байсан гэсэн. Мөн хэрэг гарахаас 3 хоногийн өмнө Өлзийзаяа би яваад эхнэр хүүхдээ аваад ирье гэж хэлээд явсан. Тэрнээс хойш Ядмаа утсаар ярихаар утсаа авахгүй холбогдохгүй байна гэж байсан. Өлзийзаяагийн утас нь холбогдохгүй болохоор нь хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа Ядмаа, Өлзийзаяагийн эхнэр лүү ярихад над дээр ирээгүй байна. Гэхдээ Өлзийзаяа их хэмжээний мөнгөтэй болсон юм шиг байна гэж хэлсэн гэсэн гэжээ.  /хх-ийн 55-56, 65//хх-н63-67 /

          Эд зүйлийн үнэлгээ /хх-н 68-71/  нийт 15 нэр төрлийн эд зүйлийг 29.955.000 төгрөг гэж үнэлжээ.

   Иргэний нэхэмжлэгч Ц.Нүржинтогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Надтай хамт Дорноговь аймгийн айраг суманд Жоншон дээр ажиллаж байсан Өлзийзаяа гэх хүн 2016 оны зун 6 дугаарын сарын үед яг хэзээ гэдгээ санахгүй байна гадуур хүмүүст эмээл зарна гээд архиар өгөх гээд явж байхаар нь Өлзийзаяагаас уг эмээлийг нь худалдаж авсан. Би Өлзийзаяад 150.000 төгрөг өгч байгаад уг эмээлийг худалдаж авсан. Хулгайн эмээл гэдгийг мэдээгүй байсан гэжээ. /хх-ийн 75/ /хх-н 74-75/

         Гэрч Д.Ядмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Урьд өмнө Өлзийзаяа Кет Свенсонд жуулчны морь хөтөлдөг ажил хийдэг байсан юм. Тэгээд явчихаад буцаж ирсэн. Нум сум нь байшин дотор баруун хойд буланд өлгөсөн байсан, дуран нь бас уг байшингийн хаалганы зүүн талд өлгөсөн байсан. Хутга нь хаана байсныг мэдэхгүй байна. Ком багж нь хаана байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Сүүлд ямар ч байсан нум, сум, дуран хоёр нь байхгүй болсон байсан гэжээ.  /хх-н 76-77/

    Гэрч Сабинэ Мария Шмидт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд байгаа эмээлийг 2010 онд хийсэн уг эмээлийн дотор талыг тусгайлсан материалаар хийсэн. Нас гүйцсэн бухын ширийг сайтар боловсруулсан уг шир нь дэлхий дээр байдаг хамгийн өндөр чанартай шир юм. Уг эмээлийн онцлог нь гэвэл энэ эмээл дээр хийсэн хээ нь дахин давтагдашгүй ямар ч өөр эмээл дээр ийм хээ байхгүй. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд байгаа эмээлийг 2014 онд хийж байсан. Уг эмээлд орсон материал нь дээрх эмээлтэй ижилхэн материалаар хийгдсэн гэхдээ загвар нь арай өөр байгаа юм. Манай бүх эмээлийн дөрөө нь чанартай хөнгөн төмрөөр хийгдсэн дөрөө хэсэг доороо зөөлөн хаймар тавьсан урд талдаа хамгаалалттай. Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд байгаа эмээл нь 2014 онд хийгдсэн дээрхитэй ижил ширээр хийгдсэн хээний хувьд өөр. Мөн уг эмээлийн хувьд бусдаасаа онцгой оломны оронд кабель утас оруулж өгсөн. Уг эмээлэнд илүү их хээ орсон байгаа. Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд байгаа эмээлийг 2007 онд хийсэн. Уг эмээл дээр цагаан уул цэцгийн хээг оруулж өгсөн. Уг эмээлийн гадна талыг бүтэн ширээр хийсэн. Уг эмээл нь бусдаасаа онцгой гэвэл дотор тал нь амьтны арьсаар бүрсэн модоор хийгдсэн байсан. Уг эмээлүүдийг өөрийн гараар хийсэн дахин давтагдашгүй болохоор үнэлгээг нь өөрсдөө хийсэн гэжээ. /хх-ийн 78, 88/

   Гэрч Н.Батжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Яг хэдэн сард гэдгийг нь санахгүй байна намар гэртээ байж байхад Өлзийзаяа эмээл худалдаж авах уу гэсэн. Тэгээд хэдэн төгрөг юм бэ гэхэд 500-600.000 төгрөг гэж байсан. Манайхаас өмнө нь мал аваад мөнгийг нь өгөөгүй байсан болохоор нь би барьцаанд аваад үлдчихсэн байсан. Хулгайн эмээл гэж мэдээгүй би зүгээр л барьцаанд авчихсан байсан мөнгө төгрөг өгөөгүй. 2 эмээл авч ирсэн тэрний нэгийг нь би барьцаанд авчихсан байсан гэжээ. /хх-ийн 80-81/ /хх-н 80-81/

     Гэрч Ц.Энхмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод Солонгоо гэх хамаатны дүүгийндээ Дарь-Эхийн хуучин эцэст байх гэрт нь очиж хэд хоносон ба тэдний хашаанд гэр түрээслэж амьдардаг Заяа гэдэг эрэгтэй байсан. Уг Заяа гэх эрэгтэй надад хандан та Айраг сумаас ирсэн гэсэн үү, би Айраг сумын хүүхэд байгаа юм, та надаас эмээл авахгүй юу гээд 1 ширхэг шаргал өнгөтэй, ширээр хийсэн юм шиг том эмээл надад үзүүлсэн ба тухайн үед би авахгүй гэхэд эгчээ манай хүүхэд Айраг суманд байдаг юм. Хүүхдийн бие өвдөөд яаралтай мөнгө явуулах хэрэгтэй болоод байна. Би түрүү сард нэг газарт ажил хийгээд цалин мөнгөө өгөхгүй удаад байсан ба сүүлдээ надад цалингийнхаа оронд энэ эмээлийг авчихаа гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч ямар эмээл байгаа юм хэдээр зарах юм гээд асуутал надад ийм 2 эмээл байна та нийлүүлээд 500.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг 2 эмээлийг аваад Айраг суманд байх гэртээ авч ирсэн. Уг эмээлийг Айраг суман дээр ирээд хэрэглэх гээд үзтэл Монгол моринд таарахгүй томдоод муухай харагдаад байхаар нь хэрэглэлгүй гэртээ 2 сар орчим хадгалж байгаад 2016 оны 8 дугаар сард хот руу явах ажлын  хажуугаар  уг 2 эмээлийг Нарантуул захын Мангасын ам гэж нэрлэгддэг арын хэсэгт очоод гадаа ил тавьж байгаад 600.000 төгрөгөөр 2 эмээлээ үл таних хөдөөний байрын хүнд зарсан гэжээ. /хх-ийн 82-84/

 Гэрч Д.Өлзийхишиг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай дүү Өлзийзаяа нь амьдралын төлөө зүтгэж явдаг хулгай хийдэггүй, 2 настай хүүхэдтэй. Хүүхдийг нь ээж нь хаяад явчихсан юм. Өлзийзаяа ажилд явахдаа хүүхдээ эгч Өлзийбулга дээр үлдээж явдаг юм. Уг нь их сайн хүүхэд байгаа юм гэжээ. /хх-н 85-86/

Гэрч Д.Өлзийбулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай дүү Өлзийзаяа нь төлөв даруу, элдэв янзийн зан араншин гаргадаггүй хүн байгаа юм. Манай дүү 1984 онд Хэнтий аймагт төрсөн ба манайх эхээс 11-үүлээ айлын 11 дэх буюу хамгийн отгон дүү маань байгаа юм. Дүү Өлзийзаяа Хэнтий аймгийн Баянмөнх сумын бага сургуулийг 6 дугаар анги хүртэл сураад мал дээр гарсан. Манай дүү Өлзийзаяа нь төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилгүй боловч ажилч хичээнгүй зантай, хар бор ажил хийж ахуй амьдралаа авч явдаг хүн байгаа юм. Сүүлд энэ хулгайн гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө Гачууртад айлын мал харж байгаа талаар утсаар ярьж байсан. Тухайн үед Өлзийзаяагийн хүүхэд над дээр байсан юм. Манай дүү зан байдлын хувьд их дөлгөөн хүн байгаа юм гэжээ. /хх-н88-89/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 90/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 20 тоот  дүгнэлт :

1.Д.Өлзийзаяа нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Д.Өлзийзаяа нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Д.Өлзийзаяа нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах мэдүүлэх чадвартай байна.

2.Д.Өлзийзаяа нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.Д.Өлзийзаяа нь одоо сэтгэцийн өвчингүй байна. Д.Өлзийзаяад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4.Д.Өлзийзаяа нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.  /хх-н 91-92/

Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих тогтоолд: /хх-н 54/ Д.Өлзийзаяагийн 2настай хүү Өлзийзаяагийн Баярбаатарыг Д.Өлзийзаяагийн төрсөн эгч Д.Өлзийзаяад харгалзан дэмжүүлэхээр хүлээлгэн өгсөн байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,/хх-н 11-15

Д.Ядмаагаас асууж авсан тайлбар. / хх-н 16/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд. Эмээлийн 6 ширхэг зураг, сэжиглэж байгаа Д.Өлзийзаяагийн нэг ширхэг зураг зэргийг Кит Свэнсоноос хураан авсан байна. /хх-н 18-25/

Кит Свенсоноос асууж авсан тайлбар/хх-н 30-32/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-н 49/-д Д.Өлзийзаяагийн хулгайлсан эд зүйл болох нэг ширхэг эмээл Н.Батжаргалд байсныг, Д.Өлзийзаяагийн хулгайлсан эд зүйл болох нэг ширхэг эмээл Д.Нүржинтогтоход байсныг  мөн хураан авсан байна. /хх-н 50-52/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 53/-д Кит Свенсонд цагаан уул цэцэгтэй европ стандартын эмээл нэг ширхэг, европ стандартын эмээл нэг ширхэг тус тус хүлээлгэн өгсөн байна.

 Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 55-56/

 Орчуулагч, хэлмэрчийг хэрэгт томилон оролцуулах тогтоол /хх-н 57-62/: Б.Ганчимэгийг орчуулагчаар эрүүгийн 201625011825 дугаартай хэрэгт оролцуулсугай гэжээ.

 Сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 95-101/

         Д.Өлзийзаяаг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 102-107/,

       Д.Өлзийзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 108/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:  /хх-н 109/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-н 112-118/ зэрэг болно.

Д.Өлзийзаяа нь  2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн Бэрхитийн амны задгай тоотод байрлах хохирогч Кет Свенсоны зуслангийн чингэлэгийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн лападка төмрөөр хөшин орж 8.500.000 төгрөгийн үнэ бүхий америк стандартын ширэн эмээл 1 ширхэг, 6.500.000 төгрөгийн үнэ бүхий америк стандартын ширэн эмээл 3 ширхэг, байшингийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн лападка төмрөөр хөшин орж 550.000 төгрөгний үнэ бүхий барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, 80.000 төгрөгний үнэ бүхий барууны загвартай ширэн хазаар 1 ширхэг, 160.000 төгрөгний үнэ бүхий бугуйл 1 ширхэг, 45.000 төгргөний үнэ бүхий бугуйл 1 ширхэг, 55.000 төгрөгний үнэ бүхий олсон ногт 1 ширхэг, 200.000 төгрөгний үнэ бүхий ширэн жолоо 1 ширхэг, 35.000 төгргөний үнэ бүхий хутга, хутганы хуй, 150.000 төгргөний үнэ бүхий 2 нүдний дуран 1 ширхэг, 80.000 төгрөгний үнэ бүхий 1 нүдний дуран 1 ширхэг, 50.000 төгрөгний үнэ бүхий олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, 550.000 төгрөгний үнэ бүхий нум сум 1 ширхэг нийт 29.955.000 төгрөгний эд зүйл  хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан  гэмтхэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч  Кит Свенсоны   мөрдөн байцаалтад  өгсөн … байшиндаа 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу ням гаригт очиход байшин зүгээр байсан дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр очиход байшингийн болон чингэлгийн хаалга онгорхой дотор нь  байсан эмээлнүүднээс хамгийн үнэтэй, хамгийн сайн манай эхнэрийн гар аргаар хийсэн европ стандартын 4 ширхэг эмээл хулгайд алдагдсан байсан. Өлзиймаа гэх хүнийг сэжиглэж байна. Энэ хүн манай малчин Ядмаагийнд хулгай гарахаас 3 сарын өмнө ирж байж байгаад хулгай гарахаас 5 хоногийн өмнө Сэлэнгэ аймаг руу эхнэр лүүгээ явлаа гээд сураггүй алга болсон. Мөн малчин Ядмаад энэ контейнерийг эвдлээд ороход ядах юм алга гэж хэлж байсан гэсэн. Өлзийзаяа гэх хүнийг сэжиглэсэн хэвээрээ байгаа. Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай эмээлүүд үйлдвэрийн аргаар бус бүгдийг гар аргаар хийсэн мөн хэзээ ч дахин давтагдашгүй хийцтэй, уг эмээлийг хийсэн материалууд нь маш өндөр үнэтэй чанартай зүйл байгаа юм. Мөн эхэнд алдагдсан  эд зүйл дээр нэмэгдэж нум сум болон олон үйлдэлтэй багаж алдагдсан байгаа. Leather man брендийн олон үйлдэлтэй багаж байсан. Уг багаж 30 доллар буюу 50.000 төгрөг болох байх. Нум сум нь ямар нэгэн бичиггүй бэлгэнд авч байсан тэр нум сумыг 300 доллар буюу 660.000 төгрөгөөр үнэлж байна. Энэ эмээлүүдийг бид өөрсдөө гар аргаар хийсэн болохоор үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ эмээлүүдийг сайн хэрэглэдэг хүн бол 100 жил хэрэглэх эмээл юм.  Эмээл болгон өөр хоорондоо давтагдашгүй хийцтэй эмээл байсан юм гэсэн мэдүүлэг   /хх-ийн 55-56, 65/

         Гэрч Д.Ядмаагийн  мөрдөн байцаалтад  өгсөн … мэдүүлэхдээ:  Урьд өмнө Өлзийзаяа Кет Свенсонд жуулчны морь хөтөлдөг ажил хийдэг байсан юм. Тэгээд явчихаад буцаж ирсэн. Нум сум нь байшин дотор баруун хойд буланд өлгөсөн байсан, дуран нь бас уг байшингийн хаалганы зүүн талд өлгөсөн байсан. Хутга нь хаана байсныг мэдэхгүй байна. Ком багж нь хаана байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Сүүлд ямар ч байсан нум, сум, дуран хоёр нь байхгүй болсон байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 76-77/

    Гэрч Сабинэ Мария Шмидтын  мөрдөн байцаалтад  өгсөн … Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд байгаа эмээлийг 2010 онд хийсэн уг эмээлийн дотор талыг тусгайлсан материалаар хийсэн. Нас гүйцсэн бухын ширийг сайтар боловсруулсан уг шир нь дэлхий дээр байдаг хамгийн өндөр чанартай шир юм. Уг эмээлийн онцлог нь гэвэл энэ эмээл дээр хийсэн хээ нь дахин давтагдашгүй ямар ч өөр эмээл дээр ийм хээ байхгүй. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд байгаа эмээлийг 2014 онд хийж байсан. Уг эмээлд орсон материал нь дээрх эмээлтэй ижилхэн материалаар хийгдсэн гэхдээ загвар нь арай өөр байгаа юм. Манай бүх эмээлийн дөрөө нь чанартай хөнгөн төмрөөр хийгдсэн дөрөө хэсэг доороо зөөлөн хаймар тавьсан урд талдаа хамгаалалттай. Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд байгаа эмээл нь 2014 онд хийгдсэн дээрхитэй ижил ширээр хийгдсэн хээний хувьд өөр. Мөн уг эмээлийн хувьд бусдаасаа онцгой оломны оронд кабель утас оруулж өгсөн. Уг эмээлэнд илүү их хээ орсон байгаа. Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд байгаа эмээлийг 2007 онд хийсэн. Уг эмээл дээр цагаан уул цэцгийн хээг оруулж өгсөн. Уг эмээлийн гадна талыг бүтэн ширээр хийсэн. Уг эмээл нь бусдаасаа онцгой гэвэл дотор тал нь амьтны арьсаар бүрсэн модоор хийгдсэн байсан. Уг эмээлүүдийг өөрийн гараар хийсэн дахин давтагдашгүй болохоор үнэлгээг нь өөрсдөө хийсэн гэжээ. /хх-ийн 88/

   Иргэний нэхэмжлэгч Ц.Нүржинтогтохын  мөрдөн байцаалтад  өгсөн … Надтай хамт Дорноговь аймгийн айраг суманд Жоншон дээр ажиллаж байсан Өлзийзаяа гэх хүн 2016 оны зун 6 дугаарын сарын үед яг хэзээ гэдгээ санахгүй байна гадуур хүмүүст эмээл зарна гээд архиар өгөх гээд явж байхаар нь Өлзийзаяагаас уг эмээлийг нь худалдаж авсан. Би Өлзийзаяад 150.000 төгрөг өгч байгаад уг эмээлийг худалдаж авсан. Хулгайн эмээл гэдгийг мэдээгүй байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 75/      

   Гэрч Н.Батжаргалын  мөрдөн байцаалтад өгсөн … Өлзийзаяа эмээл худалдаж авах уу гэсэн. Тэгээд хэдэн төгрөг юм бэ гэхэд 500-600.000 төгрөг гэж байсан. Манайхаас өмнө нь мал аваад мөнгийг нь өгөөгүй байсан болохоор нь би барьцаанд аваад үлдчихсэн байсан. Хулгайн эмээл гэж мэдээгүй би зүгээр л барьцаанд авчихсан байсан мөнгө төгрөг өгөөгүй. 2 эмээл авч ирсэн тэрний нэгийг нь би барьцаанд авчихсан байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 80-81/

     Гэрч Ц.Энхмаагийн  мөрдөн байцаалтад  өгсөн … Уг Заяа гэх эрэгтэй надад хандан та Айраг сумаас ирсэн гэсэн үү, би Айраг сумын хүүхэд байгаа юм, та надаас эмээл авахгүй юу гээд 1 ширхэг шаргал өнгөтэй, ширээр хийсэн юм шиг том эмээл надад үзүүлсэн ба тухайн үед би авахгүй гэхэд эгчээ манай хүүхэд Айраг суманд байдаг юм. Хүүхдийн бие өвдөөд яаралтай мөнгө явуулах хэрэгтэй болоод байна. Би түрүү сард нэг газарт ажил хийгээд цалин мөнгөө өгөхгүй удаад байсан ба сүүлдээ надад цалингийнхаа оронд энэ эмээлийг авчихаа гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч ямар эмээл байгаа юм хэдээр зарах юм гээд асуутал надад ийм 2 эмээл байна та нийлүүлээд 500.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг 2 эмээлийг аваад Айраг суманд байх гэртээ авч ирсэн. Уг эмээлийг Айраг суман дээр ирээд хэрэглэх гээд үзтэл Монгол моринд таарахгүй томдоод муухай харагдаад байхаар нь хэрэглэлгүй гэртээ 2 сар орчим хадгалж байгаад 2016 оны 8 дугаар сард хот руу явах ажлын  хажуугаар  уг 2 эмээлийг Нарантуул захын Мангасын ам гэж нэрлэгддэг арын хэсэгт очоод гадаа ил тавьж байгаад 600.000 төгрөгөөр 2 эмээлээ үл таних хөдөөний байрын хүнд зарсан гэсэн мэдүүлэг жээ. /хх-ийн 82-84

Шүүгдэгч Д.Өлзийзаяагийн  мөрдөн байцаалтад өгсөн … орой гараад гудамжнаас лападка төмөр олоод Гачууртын унаанд суугаад эцэс дээр буугаад хойшоо Шар хоолой руу алхаад шөнө харанхуй болсон байхад контейнэрийн цоожыг лападка төмрөөр хөшиж онгойлгоод 4 эмээл, хазаар, ногт, бугуйл зэргийг аваад цаасан хайрцагаар тойруулж ороогоод Гацууртын төв рүү үүрч алхаж байгаад замдаа бүгдийг нь модон дунд төгөлд хийж нуугаад хот руу шууд явсан. Тэгээд хотод байж байгаад 2-3 хоногийн дараа офицерүүдийн ордны буудлаас такситай тохирч 15000 төгрөгөөр явахаар болоод очиж аваад буцаж ирээд автовокзал дээрээс замын үүдийн автобусанд суугаад Дорноговь аймгийн Айраг сум ороод жоншны даргаар ажиллаж байсан Батжаргал гэх хүнд нэг эмээлийг нь өрөндөө өгөөд нэг эмээлийг нь Ц.Нүржинтогтох гэх хамт жоншон дээр ажиллаж байсан ахад 150.000 төгрөгөөр өгөөд үлдсэн хоёр эмээлийг Айраг суманд амьдардаг Энхмаа гэх эмэгтэйд 3-4 сая төгрөгөөр зараад өгчих гээд өгчихсөн. Энхмаагаас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй байгаа. Энхмаа цааш нь зарсан эсэхийг мэдэхгүй байна. Би хазаар, бугуйл, ногт, ширэн жолоо зэргийг нь хулгай хийсэн өдрөө төгөлд нуухгүйгээр шууд хотод хүрч ирээд өглөө нь Нарантуул зах дээр очиж танихгүй хүнээс хазаар, чөдөр, ногт авдаг хүн байдаг юм уу гээд  асуусан чинь байгаа юм уу гэхээр нь байгаа гээд харуулсан чинь би авья гээд бүгдийг нь 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин хутга, хутганы хуй, 2 нүдний дуран, нэг нүдний  дуран гэх зүйлүүд байхгүй байсан би тийм зүйл аваагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104/ зэрэг болно.

           Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Д.Өлзийзаяа нь 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 297 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан бөгөөд ял шийтгэлтэй байх хугацаандаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь  Д.Өлзийзаяа нь 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хэнтий аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2  жилийн хугацаагаар хойшлуулж  байсан,

2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялаа эдлэж байгаад 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 415 дугаар ангид эдлэж байгаад 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 108 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 5 жил 01 сар болгон өөрчилж, үлдсэн хорих ялаа эдлэж байгаад 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, энэ өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан 8 жилийн хугацаа тоологдож эхэлсэн байна. Энэ үед  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтаны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөнө гэсэн заалтыг үндэслэн Д.Өлзийзаяагийн ялтай байдлыг нь өршөөж анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзсэн учир прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсгийг нийт хохирлын хэмжээгээр нь буюу их хэмжээтэй хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Д.Өлзийзаяа нь энэ хэргийн захиалагч Энхмаа гэдэг хүн байгаа учраас хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй  гэж үзэв. Энхмаа энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байгаагаас үзэхэд Д.Өлзийзаяагийн хулгайн үйлдлийг захиалсан гэж үзэх нөхцөл байдал харагдахгүй байна.

          Д.Өлзийзаяа нь нийт учруулсан хохирлоос  17.000.000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг эмээлийг буцааж өгсөн тул нийт хохиролоос хасаж тооцон үлдэх 12.955.000 төгрөгийг Д.Өлзийзаяагийн хувьд оногдох хөрөнгөнөөс нь гаргуулж хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд  хөрөнгөгүй  болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.

      Д.Өлзийзаяа нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш энэ өдөр хүртэл цагдан хоригдсон хоногийг нь хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

      Д.Өлийзаяа нь 3 настай хүүхэдтэй боловч энэ хүүхдээ өөрөө өсгөдөггүй, хардаггүй түүний төрсөн эгч Д.Өлзийбулга асран хамгаалагчаар тогтоогдон өсгөж байгаа талаар нотлох баримт хэрэгт авагдсан байна. Иймд  Д.Өлзийзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийг хэрэглэх  шаардлагагүй гэж үзэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2,283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Заяахан  овогт Доржсүрэнгийн Өлзийзаяад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Заяахан  овогт Доржсүрэнгийн Өлзийзаяаг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.3 дахь хэсэгт зааснаар Д.Өлзийзаяагаас 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж  6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Өлзийзаяад оногдуулсан хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Өлзийзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 109 хоногийг  хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд  хөрөнгөгүй  болохыг  тус тус дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  Д.Өлзийзаяагаас 12.955.000 төгрөгийг  гаргуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 27-2 тоотод оршин суух Стон хорс ХХК-ны захирал ажилтай Кит Свэнсонд олгосугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Д.Өлзийзаяад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                       Т.ШИНЭБАЯР

 

                                                                          Д.МӨНХТУЯА.