Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* ******* овгийн ******* ******* холбогдох 2426001030160 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд ******* оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ******* настай, *******, регистрийн дугаар , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн 19 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овгийн ******* .

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар

 

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд насанд хүрээгүй хохирогч орхиж явсан “Samsung s20 FE” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

 Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд Волейболын тэмцээн болоод 16 цагийн орчимд дууссан. Би тэмцээн дуусаад 1 цагийн хичээлд суучихаад хувьцсаа сольж байхад манай ангийн хүүхдүүд мэдээлэл зүйн хичээл орчихлоо гэхээр нь би яаран хувцсаа солиод хичээлдээ суусан. Мэдээлэл зүйн хичээл орж дуусаад утсаараа залгах гэтэл миний утас байгаагүй. Тэгээд би гэнэт хувцас солих өрөөний ариун цэврийн өрөөний ус татдаг почкин дээр нь тавьснаа санаад очиж үзтэл миний утас байгаагүй. Ягаан өнгийн, өнгөгүй баавгайтай кестэй, “Samsung s20 FE” маркийн, хэрэглээний ямар нэгэн сэвгүй, IMEI 1:355472982521330 , IMEI 2:358759462521336 гэсэн дугаартай 2 сим ордог утас байгаа. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын “Сайн Интернешнл” ХХК-аас миний ээж 2,199,900 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Би ангийн багшийн хамт сургуулийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн. Тухайн хэсгийн хяналтын камерын дүрс бүдэг болохоор олигтой зүйл харагдахгүй байна лээ.” гэсэн  мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),

 

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас хүүхдээ авах гээд сургууль орох замдаа сургуулийн 00-руу ортол ягаан өнгийн утас байсан. Утасны цэнэг нь дууссан байхаар нь сургуулийн жижүүрт өгье гэтэл сургуулийн жижүүр байгаагүй. Тэгээд хүүхдээ сургуулиас нь аваад гэр лүүгээ явсан. Одоо тухайн утсыг эзэнд нь буцааж өгсөн. Миний буруу хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53 хуудас),

 

“Сайн интернэшнл” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын падаан (хх-ийн 11 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/35 дугаартай “Samsung S20 FE” маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ 600,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан  (хх-ийн 17-19 хуудас),

 

“Unitel” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өрийн 43б/1793 дугаартай “355472982521330 болон 358759462521336 имэй кодтой утсанд 89782044 дугаарыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хийж ашигласан байна. 89782044- Цэрэндорж , , Архангай цахир 2-р баг Хан-Уул” гэсэн албан бичиг (хх-ийн 29 хуудас),

 

Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б.Пүрэвжалаас “цайвар ягаан өнгийн, ар хэсэгтэй камерын 3 дурантай, “Samsung-S20 FE” гэсэн бичиглэлтэй, дэлгэц хэсэг нь шилэн наалттай, Imei: IMEI 1:355472982521330 , IMEI 2:358759462521336 гэсэн бичиглэлтэй гар утсыг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч Д. нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 35-36, 40-42 хуудас),  

 

Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б.Пүрэвжалаас “Цайвар ягаан өнгийн, ар хэсэгтээ 3 дурантай, Самсунг-S20 FE Imei: IMEI 1:355472982521330 , IMEI 2:358759462521336 дугаартай, дэлгэцийн шилэн наалттай гар утсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 32-36 хуудас),

 

Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч Д. нараар таньж олуулах ажиллагаа явуулж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 38-42 хуудас),  

 

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

           Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ******* ******* овгийн ******* ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

           Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч Д. нар нь гар утсаа буцааж авсан болох нь мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гар утсыг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч Д. нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 35-42 хуудас),

 

             Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “*******оос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, сэтгэцэд хор уршиг учраагүй тул хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ц.лхагвадорж нь Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн 19 дүгэр гудамжны 8 тоотод оршин суудаг болох нь тус багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай тодорхойлолтоор нтогтоогдож байна.

           Иймд шүүгдэгч ******* ******* овгийн ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нэг сарын хугацаагаар өөрийн оршин суух  Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэж,

 

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* овгийн ******* ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн ******* ийг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нэг сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.

 

          5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч Д. нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ