Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  О овогт Ө-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5(тав) жилийн хугацаагаар хорих ялаар, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Т-т оногдуулсан 5(тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-т оногдуулсан хорих ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Т-т сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-н цагдан хоригдсон 43(дөчин гурав) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Ө.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч 43 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохиролд 9,600,000 (есөн сая зургаан зуун мянга) төгрөг, Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 560,000 (таван зуун жаран мянга)  төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт дуу, дүрсний бичлэг бүхий 3 ширхэг сиди/CD/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирол төлсөн 2 хуудас баримт, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 3 хуудас баримтыг тус тус хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА

 

                                             ШҮҮГЧИД                           Ч. МӨНХТУЯА

 

                                                                                         А.ЭНХБААТАР