Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 0190

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: Б.Чимгээ

шүүгдэгчийн өмгөөлөгч : Ч.Эрдэнэбат

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Билэгсайхан

орчуулагч Ц.Номинтуул

шүүгдэгч:Цао Тиелианг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цао Тиелианг-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201301023644 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Бүгд найрамдах Хятад Улсын иргэн, Цао Тиелианг, 1954 оны 8 дугаар  сарын 26-ны өдөр БНХАУ-ын Хэйбэ мужид төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гадаадын хөрөнгө оруулалттай Тианли ХХК-ны захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороонд байрлах ажилчдын байранд оршин суухаар Монгол улсад оршин суух үнэмлэхт бүртгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Паспортын дугаар G40374270,

Холбогдсон хэргийн талаар:

          Цао Тиелианг нь Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцохдоо 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Божмонайзууд ХХК-тай байгуулсан тээврийн машин түрээслүүлэх гэрээний 1 дүгээр хуудсыг сольж түрээслэгч Цао Тиелианг гэснийг Тианли ХХК болгон өөрчилж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Цао Тиелианг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би 15 машины түрээсийн гэрээг Божма найзууд компанитай хийсэн. Энэ гэрээ харахад худалдах худалан авах гэрээ байгаа. 2 жилийн дараа эдгээр машинууд нь над дээр шууд шилжигдэж ирэх ёстой байсан. Энэ гэрээ нь нийт 750.000 Юаний гэрээ байсан. 5-н толгойгоос нүүрс ачаад Хятадын хилээр гаргах ёстой байсан. Тус гэрээ дээр сар болгон 1 машин 10 рэс хийх талаар заасан байсан. Шинь Модэ гэдэг компанитай 10 дугаар сарын 20-ны өдөр 15 машиныг, замыг хариуцах болон жолооч нарын хариуцах гэрээ хийсэн. Жолооч нар нь бүгд Монгол хүмүүс байсан. Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж байгаа. Би гэрээний 1 дүгээр хуудсыг сольсон зүйл байхгүй. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл намайг цагдаагаас шалгаад тэр хуудсыг сольсон гэсэн зүйл гарч ирээгүй. Эхний хуудсыг сольсон гэсэн баримт нь урьд нь шалгагдаж байсан зүйл. 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт дээр Чэн Цай Гуань гэдэг хүн сольсон гэсэн байсан. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн прокуророос бас ийм дүгнэлт гарсан. Цао-Тиаминг солиогүй Чэн Цай Гуань сольсон гэсэн байсан. Энэ хуудас дээр миний бичсэн гарын үсэг биш Чэн Цай Гуаний бичсэн гарын үсэг байгаа. Би гэрээг солих шаардлага байхгүй. Яагаад гэвэл би гэрээний дагуу 750.000 Юаниа тушаасан. Энэ мөнгийг авчихаад Чэн Цай Гуань алга болсон. Гэрээнийхээ дагуу ажиллаагүй. 15 ширхэг машинаа бүгдийг нь булаагаад авсан. Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас энэ 15 машиныг шууд булаагаад авсан учир би бухимдсан. Шинь Юү Ен гэдэг компаниас цагдаад Божма найзуудаас авсан 15 машиныг буцааж ав гэсэн өргөдөл гаргасан байсан.Шинь Юү Ен гэдэг компанийг би огт мэдэхгүй, танихгүй. Гэнэт Божма найзууд гэдэг компаниас машинуудыг Цао-Тилиан, Тэнлий компаниас ав гэсэн өргөдөл гаргасан байсан. Цагдаа нар энэ 15 машин нь Шинь Юү Ен гэдэг компанийн машин гээд авсан. Би зөвхөн Божма найзууд компанийн Май Хуй гэдэг хүнийг мэдэх болохоос Шинь Юү Ен гэдэг компанийг огт мэдэхгүй, тэр компаниас 1 ч хүн танихгүй, гэрээ ч хийгээгүй. 12 дугаар сарын 29-ний өдөр Божма найзууд компанийн төлөөлөгч Май Хуй гэдэг хүн бүх машины түлхүүр, бичиг баримтыг аваад 31-ний өдөр гэхэд бүх машиныг авч явсан. Шинь Юү Ен гэдэг компани намайг цагдаад өргөдөл гаргаж өгсөн ч гэсэн Божма найзууд компани нь эдгээр машинуудыг авч явсан байдаг. Би Өмнөговь аймагт очиж үзээгүй. 12 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн цагдаагийн газраас надад мэдэгдэх хуудас шуудангаар ирсэн. Шинь Юү Ен гэдэг компани нь Цао-Тилиаг гэдэг хүнтэй хамаагүй юм, Цао-Тилиаг гэдэг хүн буруугүй юм гэсэн байдаг. 15 машин нь Божма найзууд гэдэг компанийх биш, Шинь Юү Ен гэдэг компанийх байсан. Би мөнгө ч байхгүй, машин ч байхгүй яах юм бэ гэж цагдаа нараас асуухад эдийн засгийн гэмт хэрэг учир асуудалгүй, Улаанбаатар хотод очоод энэ хүнийгээ шүүхэд өгөөрэй гэж хэлсэн. Би 750.000 Юанийг төлсөн боловч машинууд дээр их юм хийсэн. Нийт 3.800.000 Юанийг машинуудад зарцуулсан. Би 150 удаа тэдгээр машинуудаар рэс хийсэн. Гэрээ дээр сар болгон тооцоо хийнэ, нийлнэ гэж байгаа боловч сар болгон тооцоо нийлдэггүй байсан. Би Улаанбаатар хотод ирээд Дамидиндорж гэдэг өмгөөлөгч аваад би 2013 оны 03 дугаар сард би шүүхэд хандсан. 1 удаа яваад ирэхэд 6000 Юаний цалин авдаг байсан. Би энэ асуудлаас болж 6 удаа шүүх хуралдаанд оролцож байсан. Тухайн үед шүүгч надад 2.300.000 Юань гаргаж өгөхөөр шийдвэр гарсан боловч Божма найзууд компани Нийслэлийн шүүхэд хандсан. Нийслэлийн шүүх хуралдаан нь 20 минут үргэлжилсэн. Божма найзууд компаниас 3-хан асуулт асуусан. Тэр асуулт нь та нар гэрээ хийгээд 750.000 Юаниа авсан уу гэхэд нь авсан гэсэн. Энэ хүн гэрээ хийгээд ажлаа хийсэн үү гэхэд хийсэн гэсэн. Та нар машинаа буцаагаад авсан уу гэхэд авсан гэсэн. Тэгээд өөр та нар юу хүсч байгаа юм бэ гэж асууж байсан. Энэ хэргийг 2014 оноос хойш гэрээний эхний хуудсыг сольсон асуудал дээр өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байна. Ер нь Божма найзууд компанид байгаа гэрээ болон надад байгаа гэрээнүүдийн утга нь яг ижил, утга нь өөрчлөгдсөн зүйл байхгүй. Зөвхөн эхний хуудас дээр нэрийг нь сольсон байгаа. Миний гэрээ дээр Тэнлий компанийн Цао-Тилианг гэж байгаа. Боржмо найзууд компанийн гэрээ дээр Хятад улсын иргэн, Цао-Тилианг гэсэн байдаг. Гэрээний утга дээр эдийн засаг болон мөнгө төгрөгийн талаар өөрчлөгдсөн зүйл байхгүй. Зөвхөн эхний хуудас дээр нэр л өөрчлөгдсөн байгаа. Тэнлий компанийн Цао-Тилианг гэж тооцоо нийлсэн акт байгаа. Хэрвээ намайг гэрээний 1 дүгээр хуудсыг сольсон гэж үзэж байгаа бол би яаж 2012 оны 1 сард хуурамч гэрээ бариад тооцоо нийлж чадахгүй. Гэрээнийхээ дагуу би эдгээр хүмүүстэй 2 талд сууж байгаад тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа. Божма компани надтай тооцоо нийлээд тамга дарсан байгаа. Үүнийг шалгаж болно. Гэрээ байж тооцоо нийлсэн акт бид нар хийдэг. Гэрээ болон тооцоо нийлсэн акт нь холбоотой. Би 1 дүгээр хуудсыг сольсон асуудал байхгүй. Тянь  ли компанийн Цао-Тиелинг гэдэг нэрээрээ би гэрээ хийсэн. Шин Мо Ду гэдэг компанитай гэрээ хийхэд бас л Тэнлий компанийн Цао-Тиелианг гэдгээр гэрээ хийсэн. Би тооцоо хийхдээ хүртэл энэ нэрээрээ хийсэн. Би гэрээ хийгээд маргааш нь очоод эхний хуудсыг нь солих шаардлага байхгүй. Үнэхээр намайг сольсон гээд байгаа бол тооцоо нийлсэн гээд байгаа актаа харах хэрэгтэй. Тооцоо нийлж байхад 2 тал 2-уулаа байсан. Божма найзууд компанийн төлөөлөгч Цин Цай Гуань гэдэг хүн над руу гэрээгээ хийе гээд дуудсан. Намайг очиход гэрээгээ бэлдээд гаргаад тавьсан байсан. Би зөвхөн гарын үсгээ зураад тамгаа дарсан. Бас 2 хувь байсан тэрэн дээр гарын үсэг зуруулаагүй, тамга даруулаагүй. Машин Ганц мод дээр байгаа болохоор би Ганц мод дээр очиж тамга дарна гэж байсан. Тэдгээр хүмүүс гэрээгээ бэлдсэн байсан, би очоод гарын үсэг зураад тамга дарсан. Хэрвээ би гэрээ гаргасан бол өөрийнхөө оффис дээр яг адил хийх байсан. Би ямар учраас ингээд байгааг нь ойлгохгүй байна. Яагаад ингэж эхний хуудсыг сольсон гэсэн асуудал гаргаад байгааг ойлгохгүй байна. Хятад хүн Хятад хүнтэйгээ гэрээ хийж байгаа. Хэлний талд дээр ойлголцохгүй асуудал огт байхгүй байсан учир би тухайн үед олон юм бодохгүйгээр очоод гарын үсгээ зурсан. 2011 оны 12 дугаар сард гэрээ хийсэн байж 2012 онд тооцоо нийлсэн акт байгаа. Тооцоо нийлсэн акт гэрээний дагуу актаа үйлддэг. Надад энэ 15 машины гэрээ дээр Хятад улсын Цао-Тиалинг байна уу, Тян ли компанийн Цао-Тиелинг байна уу ямар ч асуудал байхгүй. Божма найзууд компанид нэр өөрчлөгдлөө гээд ямар асуудал байгааг би бас сайн ойлгохгүй байна. 2014 оноос хойш өнөөдрийн хүртэл энэ асуудлыг яриад байгаа нь надад сонин санагдаж байна. Миний компани ямар ч мөнгө байхгүй үйл ажиллагаа нь зогссон байгаа. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл миний бие их муудсан. Толгойдоо хүртэл хагалгаа хийлгэсэн. Өдөр болгон зүрхний эм ууж байна. Ийм олон жил би маш хэцүү байдалд байна. Би 2013 онд энэ шүүх хуралдааны танхимд орж байхад хар үстэй байсан бол өнөөдөр миний үс ингэж бууралтсан байна. Би маш их хохирч байна гэв.

           Хохирогчийн хууль ёснытөлөөлгч Б.Билэгсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тээврийн машин түрээслэх гэрээг Божма найзууд компани, Хятад улсын иргэн Цао-Тиалинг гэдэг хүнтэй хийсэн. Мөн өдрөө нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Үндсэндээ 1 өдөр 2 гэрээ байгуулсан. Ингээд 15 машиныг түрээсээр өгсөн. 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл энэ 15 машины тээвэр хийх ажиллагааг зогсоосон. Яагаад зогсоосон бэ гэхээр шүүгдэгч Шим Мод гэдэг компанитай Божмо найзуудын 15 машины гэрээг шилжүүлж өгөөд нөгөө хүмүүсдээ мөнгийг нь өгөхгүй, дунд нь өөрөө мөнгийг нь аваад суугаад байсан юм билээ. Шим Мод компани нь мөнгөө өгөхгүй бол танай 15 машиныг тээвэрт явуулахгүй гээд барьцаалсан. Ингээд Божма найзууд компани тээвэрт явуулах гэж 15 машиныг өгсөн. Тэгтэл ингээд зогссон. Шүүгдэгч нь Шим Мод гэдэг компанитай нийлээд Божма найзууд компанийг залилаад байна уу гэдэг үндэслэлээр Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Ингээд цагдаагийн хэлтсээс шалгаад энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй байна. Тэгэхдээ та нар машинаа буцаагаад ав гээд 15 машиныг буцаагаад хүлээлгээд өгсөн. Энэ түрээслэхтэй холбоотой харилцаа дууссан. Тэгтэл 2013 оны 07 дугаар сард Тянь Ли гэдэг компанийн нэрээр Баянзүрх дүүрэгт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүн нь 898.662.420 төгрөгийг Божма найзуудаас гаргаж өгнө үү гэсэн утгатай байсан. Ингээд шүүх хуралдаанд болдог өдөр 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүгч Одонтуул надаас 1 гэрээг нь Тянь Ли компаниар нөгөө гэрээг нь Цао Тианлинг гэдэг хүний нэрээр хийсэн юм уу гэж асуухад нь тийм зүйл байхгүй. Наадах чинь 2-уулаа Цао Тиалинг гэдэг хүний нэрээр хийсэн гэхэд тэгвэл яагаад үүн дээр чинь тамга дарагдсан байдаг юм гэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ гэрээ солигдсон байсныг Божма найзууд компани мэдсэн. Ингээд Давж заалдах шатны шүүхэд гэрээг сольсон байна гэж гомдол гаргахад Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож энэ хэргийг эрүүгийн журмаар шалгагдаж эхэлсэн. Шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр эхний нүүрийг сольсон гэдгийг тогтоосон байдаг. Бид нар 2 гэрээ байгуулсан гэдгийг түрүүн хэлсэн. 2 дахь нэмэлт гэрээ нь 4-н хуудастай гэрээ байгаа. Энэ гэрээ 4-н хуудастай учир Божма найзууд компани хуудас бүр дээр нь өөрийнхөө тамгыг дарсан. Иймээс шүүгдэгч эхний нүүрийг сольж чадаагүй. Шүүхэд Цао-Тиалинг гэдэг нэрээрээ нотлох баримт өгсөн юм билээ. Шүүгдэгч сая утга агуулгын хувьд ялгаагүй гэрээ дээр яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ гэж олон удаа хэлсэн. Хэрвээ энэ хүн гэрээний нүүрийг солиогүй байсан бол өнөөдөр ингэж яриад зогсохгүй байсан. Божма найзууд компани шүүгдэгчийг яагаад уг гэрээг сольсон юм гэдэг дээр Тянь Ли гэдэг компанийн нэрээр нотлох баримт бүрдүүлж анхан шатны шүүхэд өгсөн байдаг. Бараг 1 бүтэн хавтаст хэрэг дандаа Тянь Ли гэдэг нэрээр явсан байгаа. Энэ олон баримтуудыг ашиглахын тулд Тянь Ли гэдэг нэрийг сольсон юм болов уу гэж бид тааж байгаа. Энэ хүн 2 гэрээ дээр тамга даруулаагүй, 2 гэрээ дээр тамга даруулсан гэж ярьж байна. 4 жилийн хугацаанд шалгагдаад яаж мэдүүлэг өгөх вэ гэдэг дээр их бодсон юм шиг байна. Тийм 4 хуудас гэрээ байхгүй. 2 хувь гэрээ байгаа. Шүүгдэгч өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшихгүй, ичихгүй худал ярьж байгаа нь бид нарт харамсалтай санагдаж байна гэв.

          Хохирогчийн хууль ёснытөлөөлөгч Б.Билэгсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2013 оны 4 дүгээр сард Тианли ХХК нь “Божманайзууд” ХХК-ийг Баянзүрх дүүргийн шүүхэд хариуцагчаар өгч нэхэмжлэл гаргасан. Ингээд Божманайзууд ХХК намайг итгэмжилсэн төлөөлөгчөөр томилсон. Бид шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүх хурал дээр манай тал Цао Тиелиантай гэрээ байгуулсан талаараа тайлбар гаргаж байхад шүүгч нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрээн дээр Тианли ХХК гэсэн байна шүү дээ гэсэн. Тэгээд гэрээг харахад хуулбар үнэн гэсэн  Тианли ХХК гэсэн байсан. Тэгээд манай нэхэмжлэл хангагдах боломжгүй болсон. Учир нь бид Цао Тиелиан нэрээр нэхэмжлэлээ гаргасан байсан юм. Тэдний өгсөн гэрээг харахад эхний нүүрийг сольсон арын нүүрэн дээр тамга дарсан байсан. Тэрийг шүүгч хараад энэ чинь компанитай байгуулсан гэрээ байна гэж хэлээд шийдвэрээ гаргасан. Тэгээд манайх Нийслэлийн шүүхэд хандаж Цао Тиелиангийн шүүхэд хуурамч нотлох баримт гаргасан асуудлыг шалгуулахаар хүсэлт өгсөн. Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Ингээд манайх Баянзүрх дүүргийн цагдаад гомдлоо гаргасан гэжээ. /1-р хх-ийн 11// 2-р хх-н 1-7/

          Шүүгдэгч Цао Тиелианг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Рояль Кастель цогцолборын 5 дугаар давхарт байх Божмонайзууд компаний оффисын өрөөнд Чин Цайгуангтай гэрээ байгуулсан. Энэ үед бид 2-с өөр хүн байгаагүй. Гэрээг Божмонайзууд ХХК бэлдсэн байсан. 4 хувь хийснээс 2 хувь дээр нь 2 компани тус тусдаа өөр өөрсдийнхөө тамга дарсан байсан. 2 хувь дээр нь надаар тамга даруулаагүй яагаад даруулахгүй байгаа юм гэхэд нотариатаар оруулах хувь тул танд өгөх шаардлагагүй гэж хэлсэн. Надад Тианли ХХК-ны тамгатай нэг хувь гэрээг өгсөн. Би энэ нэг хувь гэрээгээ л авч яваа. Хэн ямар зорилгоор хуудсыг нь сольсоныг мэдэхгүй. Гэрээний оролцогчийг Тианли ХХК биш иргэн Цао Тиелианг гэж солих нь Божмонайзууд компанид ашигтай байж болох юм. Улаанбаатар хотод хийсэн гэрээг ганц мод боомтод хийснээр бичээд Монгол улсад бүртгэлтэй Тианли ХХК-г БНХАУ-ын иргэн Цао Тиелианг болгон өөрчилсөнөөр Монголын шүүхийн харьяаллаас хамааралгүй болгох зорилго агуулж байж болох юм. Би өөрт байсан гэрээгээ л шүүхэд гаргаж өгсөн. Гэрээ хийж байхад 3 дахь хүн байгаагүй. Нарсаа гэж хүнийг огт танихгүй гэжээ. /1-р хх-ийн 167-168/

Б.Билэгсайхан, Цао  Тиелианг нараас асууж авсан тайлбарууд /хх-н 8-9/

Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ /хх-н 10-50/,2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 811 дугаартай Нийслэлийн шүүхийн магадлал /хх-н 51-66/

Б.Билэгсайханыг Божманайзууд ХХК-с хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох итгэмжлэл  3 жилийн хугацаатай 2016.11.12-нд олгосон байна.

2013.12.18-нд Дамбийбалжидийн Сайнзаяагаас /¹-0-627/ нүүрэн талдаа түрээслэгч тал 16 тал /Тианли ХХК 9019003058 гэсэн дугаартай 11 хуудас бүхий сүүлийн хуудас дээр Тианли ХХК уон4380 кодтой улаан өнгийн дөрвөлжин тэмдэгтэй тээврийн машин түрээслэх гэрээг түр хураан авав гэжээ./хх-н 70/

Божманайзууд компани нь БНХАУ-н иргэн Цао Тиалиантай 2011.10.18-ны өдөр хийсэн 2011-008 тоот тээврийн машин түрээслэх гэрээг болон нэмэлт гэрээний хамт нийт 17 хуудас бүхий бичгийг БЗД-н цагдаагийн 2-р хэлтсийн хэрэг бүртгэгч ахлах дэслэгч П.Бадамд хүлээлгэн өгсөн болно гэжээ./хх-н 71/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 102/

          2014.01.17-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлт:

          1.Шинжилгээнд ирүүлсэн “Тээврийн машин түрээслэх гэрээ” гэсэн 2 баримтын 1 дэх хуудсууд нь хэвлэлийн аргаараа өөр. Мөн 2 болон 3 дугаар хуудсуудын хэвлэгдсэн байдал нь мөр хоорондын зай, үсгийн хэмжээ, тодрол зэрэг шинж тэмдгүүдээрээ зөрүүтэй.

         2.Шинжилгээнд ирүүлсэн

-“Цао Тиалийн гаргасан гэрээ” гэх баримтын 1-р талд “Утас” гэсний ард:

-“ТИАН ЛИ ХХК” гэсэн тамганы дардасны зүүн талд болон тамганы дардастай давхцаж байрлах шинжилж буй гар бичмэлүүд:

-“Чин цай Гуаин гэрээ” гэх баримтын сүүлийн хуудасны “хүсэлт гаргана” гэсний зүүн доод хэсэгт байрлах гар бичмэлүүд:

-Шүүхэд гаргаж өгсөн “Гэрээ” гэх баримтын сүүлийн хуудасны “Хэлэлцээрийн заалтын дагуу шийднэ” гэсний доод хэсэгт байрлах шинжилж буй гарын үсэг, гар бичмэлүүдийг нэг хүн бичсэн.

         3. Шинжилгээнд ирүүлсэн

-“Чин цай Гуаин гаргасан гэрээ” гэсэн баримтын сүүлийн хуудасны “Божманайзууд ХХК” гэсэн тэмдгийн дардасны зүүн талд байрлах,

-“Цао Тианлийн гаргасан гэрээ” гэсэн баримтын сүүлийн хуудасны “Божманайзууд ХХК” гэсэн тэмдгийн дардасны зүүн талд байрлах

-Chen Сai Guang-ний шүүхэд гаргаж өгсөн “Гэрээ” гэсэн баримтын  сүүлийн хуудасны “Божманайзууд ХХК” гэсэн тэмдгийн дардасны зүүн талд байрлах шинжилж буй гар бичмэлүүдийг нэг хүн бичсэн.

          4.Шинжилгээнд ирүүлсэн

-“Цао Тианлийн гаргасан гэрээ” гэх баримтын сүүлийн хуудасны “Божманайзууд ХХК” гэсэн тэмдгийн дардасны доод хэсэгт байх гар бичмэл:

-“Чин цай Гуаин гаргасан гэрээ” гэх баримтын сүүлийн хуудасны “Божманайзууд ХХК “ гэсэн тэмдгийн дардасны доод хэсэгт байх гар бичмэл:

-Шүүхэд гаргаж өгсөн “Гэрээ” гэх баримтын 14 дэх мөрөнд байрлах гар бичмэлүүд, сүүлийн хуудасны “Божманайзууд ХХК” гэсэн тэмдгийн дардасны доод хэсэгт байх гар бичмэлүүдийг нэг хүн бичсэн.

        5.-Chen Сai Guang-ний шүүхэд гаргаж өгсөн “Гэрээ”  гэх баримтын эхний нүүрэнд зурсан гарын үсэг нь Сао Тie Liang-ний загваруудтай тохирохгүй.

       6.Шинжилгээнд ирүүлсэн

-“Цао Тианлийн гаргасан гэрээ” гэсэн баримтын сүүлийн хуудасны “Божманайзууд ХХК” гэсэн тэмдэгний дардасны зүүн талд байгаа гарын үсэг

-“Чин цай Гуаин гаргасан гэрээ” гэсэн баримтын сүүлийн хуудасны “Божманайзууд ХХК” гэсэн тэмдэгний дардасны зүүн талд байгаа гарын үсэг,

-Шүүхэд гаргаж өгсөн “Гэрээ” гэх баримтын сүүлийн хуудасны “Божманайзууд ХХК” гэсэн тэмдэгний дардасны зүүн талд байгаа гарын үсгүүд нь Chen Сai Guang-ний гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.

Шинжилгээг хийж дуусгасан: 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр.

Жич:Шинжээчийн 119 тоот дүгнэлт, түүнд хавсаргах зургийн үзүүлэлт, шинжилгээнд ирүүлсэн объектуудыг бүрэн хүлээлгэн өгөв гэжээ. /1-р хх-н 106-122/

 Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол / 2-р хх-н 9/

2016.02.22-ны өдрийн 1120 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Тээврийн машин түрээслүүлэх гэрээ” гэсэн баримтын 2,3 дугаар хуудсууд нь хуулбар байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Тээврийн машин түрээслэх гэрээ” гэх 11 хуудас баримтын 1 дүгээр хуудсыг шингэн төрлийн хортой /Инк жет/ хэвлэх төхөөрөмж, 2-оос 11 дэх хуудсуудыг “Лазер” хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна.

3.Шинжээчид тавьсан асуулт 3-г химийн шинжилгээгээр тогтоолгох боломжтой.

4.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн архивт хадгалагдах “Тианли, Божманайзууд ХХК”–наас гаргаж өгсөн гэх “Тээврийн машин түрээслүүлэх гэрээ” гэх баримт нь хуулбар хувь байна.

Жич:Шинжээчийн 1120 тоот дүгнэлт, түүнд хавсаргах зургийн үзүүлэлт болон шинжилгээнд ирүүлсэн матераилуудыг бүрэн хүлээлгэн өгөв гэжээ. /2-р хх-н 10-15/

          Шинжээч Х.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 1120 дугаартай дүгнэлтийг гаргахдаа 2,3 дугаар хуудсыг энгийн нүдээр болон өсгөгч шил микроскоп ашиглан шинжилж үзэхэд хуулбарлах явцад хөдөлгөж сарнилт үүссэн байх шинж тэмдэг буюу бичвэрийн мөр хоорондын зай урдаас хойшлох явцад нарийссан, компьютерийн бичиглэл, үсгийн хэмжээ томоос жижиг рүү өөрчлөгдсөн байгаа нь хуулбарлагдсан гэсэн үг. Тодорхой хэлбэл канондсон гэсэн үг. 1 дүгээр хуудасны бичвэрүүдийн цаасны зүүн захаас бичвэр хүртэл зай нь бусад хуудаснуудын бичвэрүүдээс өөр будагч бодисын нэвчилт, зах ирмэгийн хэлбэр жигд бус зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа нь шингэн төрлийн хортой /инкжет/ хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн гэж дүгнэх үндэслэл болсон. Шүүхийн архивт байгаа баримтад очиж үзлэг хийхэд уг гэрээ нь хуулбар хувь байсан.  Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан эх хувь биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх гэсэн заалтанд нийцэхгүй учраас шинжилгээ хийхээс татгалзсан болно гэжээ. /2-р хх-ийн 16-17/ /хх-н 16-17/

          Шинжээч Д.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 119 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Чэн Цай Гуанаас хурааж авсан гэж хаягласан 11 хуудас гэрээнд шинжилгээ хийхэд ердийн хэвлэн олшруулах, хэвлэх лазер принтрээр хэвлэсэн байсан. Харин Цао Тиелиагаас гаргасан гэж хаягласан 11 хуудас гэрээнд шинжилгээ хийхэд 1 дүгээр хуудсыг бүхэлдээ шингэн будагч бүхий өнгөт хэвлэх төхөөрөмжөөр, 2-11 дүгээр хуудсыг лазер принтрээр хэвлэсэн байсан. Хооронд нь харьцуулан шинжлэхэд 2 болон 3 дугаар хуудсуудын хэвлэгдсэн байдал нь мөр хоорондын зай, үсгийн хэмжээ, тодрол зэрэг шинж тэмдгээрээ зөрүүтэй байсан. Чэн Цай Гуанаас гаргаж өгсөн гэрээний 11 хуудсыг  1 аргаар хэвлэсэн гэж ойлгож болно гэжээ. /2-р хх-ийн 18-19/

          Цао Тиелянгд гадагш явж болохгүй  баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 144/

         Шинжээч Д.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Уг 2 хүний авчирч өгсөн гэх х/б а/д Бадамын надад шинжилгээнд ирүүлсэн тээврийн машин түрээслэх гэрээ гэсэн 2 баримтын 1 дүгээр хуудасууд хэвлэлийн аргаар өөр байсан. Хэвлэлийн арга гэдгийг нь юу г хэлж байна бэ гэвэл ямар принтер хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэнийг үзлэг ба шинжилгээний хэсэгт тодорхой бичсэн байгаа. Нарийвчилсан задаргаа дүгнэлт нь үзлэг хэсэгтээ байгаа. Зураг ¹2,3,4,5,6,7,8 дугаарыг харж хянах. Гэрээнүүдийн бүх хуудсанд үзлэг шинжилгээ хийсэн. Зөрүүтэй байгаа хариулт нь дүгнэлт хэсгийн 1 дүгээрт хариулсан байгаа. Бусад хуудсанд ямар нэгэн асуудал гараагүй гэж үзээд эхний хуудасны зөрүүг бичсэн. 2 болон 3 хуудасны зөрүүг тус тус бичсэн байгаа. Тус гэрээнүүд дээрхи гарын үсэг болон дотор талын бичлэг ямар ялгаатай болох талаар нь дүгнэлтэнд бичсэн байна. Хэрэг бүртгэгч а/д Бадамын асуултын хүрээнд тодорхой хариулсан  байгаа гэжээ. /1-р хх-н 165-166/

   Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол/ 2-р хх-н 170/

          2017.01-12-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Цао Тиелянаас хураан авсан” гэх 11 хуудас  “Тээврийн машин түрээслүүлэх гэрээ” гэсэн баримтын 1 дүгээр хуудас нь “Инкжет” төрлийн шингэн хортой хэвлэх төхөөрөмжөөр бусад 2-11 дүгээр хуудсууд болон Божманайзуудаас хураан авсан” гэх “Тээврийн машин түрээслүүлэх гэрээ гэсэн баримтын 1-11 дүгээр хуудсууд нь 1 төрлийн Лазер хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байна гэжээ. /2-р хх-н 171-175/

        Орчуулагч хэлмэрчийг хэрэгт томилон оролцуулах тухай тогтоол /хх-н 232-235/. Ц.Номинтуулыг томилсон байна. Цао Тиелианг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл / 1-р  хх-146-147/,/1-р хх-н 167-169/, /1-р хх-н 190-192/, 2-р хх-н 20-25/

          Цао Тиелиангийн  иргэний үнэмлэхийн хуулбар  /1-р хх-н 68/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-н  79/, зэрэг болно.

          Цао Тиелианг нь Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцохдоо 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Божманайзууд ХХК-тай байгуулсан тээврийн машин түрээслүүлэх гэрээний 1 дүгээр хуудсыг сольж түрээслэгч Цао Тиелианг гэснийг Тианли ХХК болгон өөрчилж нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураан авсан гэрээ зэрэг  нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Цао Тиелианг нь  шинжээчид өөрийнх нь зүгээс гаргаж өгсөн гэрээний эхний хуудас нь солигдсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх  үйлдлийг зүйлчилж ирүүлсэн  зүйлчлэл зөв тохирсон байх тул Цао Тиелиангийг нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохиролгүй тул төлөх төлбөргүй гэж үзэв.

        Цао Тиелиангийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн тул 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан цаг хугацаанаас өмнө үйлдэгдсэн байх тул энэ өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой гэж шүүх үзэв.

         2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар  Цао Тиелиангт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 хуудас гэрээг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Цао Тиеленг  нь, цагдан хоригдсон хоноггүй  болно.

Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Цао Тиелиангийг нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Цао Тиелиангийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Цао Тиелиангт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 хуудас гэрээг хэрэгт хавсаргасугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Цао Тиелианг  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөдшүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Цао Тиелиангт бусдын батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                    С.ПҮРЭВСҮРЭН