Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Т.Х,

шүүгдэгч Л.Л*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О нарыг оролцуулан

аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Л.Л*******ид холбогдох эрүүгийн 2415000000075 дугаартай, 163/2024/0*******2/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт Л******* Л*******, ******* аймгийн ******* т******* ******* оны 01 дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт аймаг, сум, Хүрэмт олимп 1-125 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, аймгийн сумын захирал ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: МН7401*******030.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Л******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс аймгийн сумын томилогдон ажиллаж байх үедээ үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус бага ангийн сургалтын менежер Т Х /РД: /-ийг 2020 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай тушаалаар 2020 оны ******* дүгээр сарын 01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэж улмаар Т.Хэд олгогдсон 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл 40 хувийн цалингаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Хийн Төрийн банк дахь дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 5279*******2352 дугаарын дансанд 134,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус бага ангийн багш С.Л Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 5279*******2352 дугаарын дансанд 130,000 төгрөгийг буюу нийт 264,000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Л******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс аймгийн сумын томилогдон ажиллаж байх үедээ буюу 2020 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр дугаартай тушаал гарган тус бага ангийн сургалтын менежер Т.Хийг 2020 оны ******* дүгээр сарын 01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, ажил хавсран гүйцэтгэсний  нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэн Т.Хэд олгогдсон 2020 оны 9 дүгээр сарын ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалингаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Хийн Төрийн банк дахь дугаарын дансаар дамжуулан өөрийн ХААН банкин дахь 5279*******2352 дугаарын дансанд 134,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалингаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус бага ангийн багш С.Л ХААН банкин дахь дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 5279*******2352 дугаарын дансанд 130,000 төгрөгийг тус тус “миний хавсран хийж гүйцэтгэсэн ажлын цалин хөлс” гэж шилжүүлэн авч, үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа урвуулан ашиглаж авч өөртөө давуу байдал бий болгосон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Г.Нансалмаагийн: “...2020 онд захирлыг тухайн тушаалтын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу тухайн сумын засаг дарга томилдог байсан. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу өнгөрсөн оноос аймгийн боловсрол шинжлэх ухааны газрын дарга томилдог болсон. 2020 онд дагаж мөрдөж байсан ажлын байрны тодорхойлолтод сургалтын менежерийн ажлыг захирал нь хийх эрхтэй талаар дурдаагүй. Бага ангийн сургалтын менежер нь дунд, ахлах анги хариуцсан сургалтын менежерийн үүргийн хавсран гүйцэтгэх боломжтой. Сургуулийн захирал Л******* төрийн алба хаагчийн хувьд буруу үйлдэл хийсэн гэж харахаар байна. Л*******ийн хувьдаа авсан гэх 264.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хохирлоо барагдуулсан тохиолдолд ямар нэгэн гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

-Хохирогч Т.Хийн: “...Би 2016 оны 01 дүгээр сараас эхлээд аймгийн сумын сургалтын менежерээр ажиллаж байтал 2020 оны 8 дугаар сард манай захирлаар Л******* томилогдсон. Ингээд 2020 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр өрөөндөө дуудаад “чи одооноос эхлээд дунд ангийн менежерийн ажлыг хамтад нь хавсран хий” гэх үүрэг өгсөн. Би за гэж хэлээд гарсан тухайн үед надад ажил хавсран гүйцэтгэж хийсний нэмэгдэл олгох талаар хэлээгүй. Түүнээс хойш би сургалтын менежер хийж цаг ашиглалтад хяналт тавьж байсан, захирал өөрөө дунд, ахлах ангийн багш нарын хичээлийн бэлтгэлийг баталж байсан бөгөөд хамгийн эхний цалин буухаас өмнө би багш нарынхаа бэлтгэлийг баталж байсан юм чинь хавсарсны нэмэгдэл цалингийн талыг би авна гэсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

-Гэрч Т.Ц: “...энэ талаар 2020 онд манай сургууль дээр яриа гараад нягтлан, менежер хооронд маргаан үүсэж байсан. Энэ талаар Т.Х багш өөрөө надад хэлж байгаагүй бөгөөд маргааны дараа Х багш надад цалин нэмж авдаг байсан талаар хэлж байсан. Энэ талаар манай багш нар мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

-Гэрч Д.О: “...Л******* захирал өөрөө тушаалд томилогдоод яг жинхлээгүй байсан учраас өмнө нь ажиллаж байсан дунд ангийн менежерийн тушаалаа хадгалж, бага ангийн менежер Хийн цалинг 40 хувиар нэмээд өөрөө 20 хувийг нь авч байсан. Уг асуудлыг би Хээс сонсож байсан. Хэдэн сар тэгж явсныг нь би хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

-Гэрч С.Л: “...Т.Х бид хоёрын өвөө нар төрсөн ах дүүс байгаа юм. Нагац талаараа хамаатны хүмүүс гэж ойлгож болно. Мөн хамт нэг сургуульд ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Би энэ талаар санахгүй байна, Х над руу мөнгө шилжүүлээд би захирал руу шилжүүлсэн бол уг Хийн захиралд өгөх ёстой мөнгийг дамжуулсан байх, ямар учиртай мөнгө байсан эсэхийг нь санахгүй байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

-Гэрч Д.Ц: “...Захирал Л.Л******* нь 2020 оны 08 дугаар сард томилогдсон. Учир нь тухайн үед Төрийн ы шалгалт өгөөгүй, төрийн хаагчийн тангараг өргөөгүй байсан учраас томилогдсон. Ажил хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд цалингийн 40 хувийн цалинг авах ёстой байдаг. Бага ангийн менежер Т.Х нь дунд ангийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэж 40 хувийн нэмэгдэл цалинг 2020 оны *******, 10, 11 дүгээр саруудад тус тус авсан. Нэг сарын нэмэгдэл нь 337,081 төгрөг, нийт 1,011,243 төгрөг болж байна. Т.Хийг дунд ангийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэх 2020 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай тушаал гарсан, уг тушаалд түүнийг 2020 оны ******* сарын 01-ний өдрөөс хавсран гүйцэтгэхээр тусгасан. Энэ тушаалын дагуу дээрх цаг хугацаанд би цалинг нь Т.Хийн данс руу хууль, дүрмийн дагуу шилжүүлсэн. Харин Т.Хээс захирал мөнгө авсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна, хувь хүмүүсийн асуудал байх, Би Т.Хээс бусад хүмүүс ажил хавсран гүйцэтгээд 20 хувь авч байхад чи яагаад 40 хувийн нэмэгдлийг авч байгаа юм бэ? гэхэд захирал Л.Л******* өөрөө хийсэн ажлынхаа хувийг авдаг ш дээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-44 дэх тал/,

-Гэрч Д.С: “...Сумын Засаг дарга, захирал гэсэн тушаалуудад ажилладаг, ы харилцаатай хүмүүс. Ах, дүү, төрөл садны холбоотой биш, тус хүн нь энэ нутгийн бэр байгаа юм. Түүний нөхөр Л.Б нь манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2008-2012 онд сонгогдож суусан, 2012-2016 онд алгасаад, 2016 оноос хойш одоог болтол сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна. Л.Б бид хоёр ах, дүү, төрөл садан биш, найз нөхдийн холбоо байхгүй, ажил үүргээр холбогдож ажилладаг, 2020 онд өмнөх захирал О.Б нь өндөр насны тэтгэвэрт гарснаар тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Г захирамжаар түүнийг томилсон. Тэр үед захирлыг сумын засаг дарга нь томилох эрхтэй байсан. Одоо аймгийн Боловсролын газраас томилж, чөлөөлөх хуулийн заалттай болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

- аймгийн сумын “Т.Хийг ажлаас чөлөөлөх тухай” 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн б/18 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал/,

- аймгийн сумын “Т.Хийг бага сургалтын менежерийн  тушаалаас чөлөөлж бага ангийн багшаар шилжүүлэн ажиллуулах” тухай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн б/49 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал/,

- аймгийн сумын “Т.Хийг ажилд томилох тухай” 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн б/14 дугаартай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал/,

- аймгийн сумын   2020 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн б/24 дугаартай “Т.Хээр ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/,

- аймгийн сумын ерөнхий багш нарын 2020 оны ******* дүгээр сарын цалингийн хүснэгт /1 дүгээр хавтаст хэргийн 92-95 дахь тал/,

-Т.Хийн 2020 оны 4,5,6,7,10,11,12 дугаар авсан цалингийн карт /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

- аймгийн сумын Засаг дарга М.Г 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн б/17 дугаартай “Л.Л*******ийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн сумын ерөнхий тушаалд томилох тухай” захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал/,

-Л.Л*******ийн ХААН банкин дахь , , , 5279*******2352 дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

-Л.Л*******ийн ХААН банкин дахь 5279*******2352 дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 188-239 дэх тал/,

-Т.Хийн Төрийн банкин дахь 6 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 241-245 дахь тал/,

- тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 248-аас 2 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал/,

- аймгийн сумын захирал Л.Л*******ийн тушаалын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 5-14 дэх тал/,

-Л.Л*******оос 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 264,000 төгрөгийг аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Төрийн сан дахь дугаарын дансанд шилжүүлсэн баримт / 2 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л*******ийн өгсөн: “...Би бага ангийн багш Хтэй олон жил хамт ажилласан. Би энд ингээд байж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Би бүх насаараа үнэн зөв байхыг хичээж ирсэн. 50 гаруй насны босгон дээр ийм зүйл болсонд үнэхээр их гайхаж бас айж байна. Тухайн үед намайг захирал болсны дараа сургалтын менежер байхгүй, хамаг ажил цалгардаж байсан болохоор яалт ч үгүй би дунд болон ахлах ангийнхны хичээлийн хөтөлбөр, хуваарь зэргийг хариуцан баталж сургалтын менежерийн ажлыг хийж байсан. Тэгээд Т.Хэд болохоор бусад ахуйн болон ы чанартай ажлуудыг хариуцуулаад сургалтын менежер хийлгэсэн. Тэгэхдээ би Т.Хэд чам ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл олгоё гэж хэлсэн. Эхний мөнгөн шилжүүлгийн хувьд би өөрийнхөө хийсэн ажлын хөлсийг авч байна гэж бодсон. Харин дараагийн шилжүүлсэн мөнгөний тухайд гэвэл миний данс руу орсныг нь мэдээгүй. Тэгсэн чинь манай бага ангийн багш Л дансаар дамжуулаад над руу хийчихсэн байна лээ. Өөртөө ямар ч давуу байдал үүсгээгүй. Би 200, 300 мянган төгрөгт шунахаар хэмжээний хүн биш. Би өөрийгөө энэ асуудалд буруутай гэж бодохгүй байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Хийн өгсөн: “...Би 2004 оноос 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл аймгийн сумын сургуульд багшаар ажиллаж байна. Ингээд ажиллаад байж байхад сургалтын менежер Л.Л******* нь захирал болсон. Би Л******* менежерийг тушаалд томилогдох үед нь за захирлаа хоёулаа энэ хаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ шүү гэж хэлсэн байдаг. Ер нь би удирдах тушаалтны үгийг сөрж чаддаггүй, нэг ч удаа сөргөөж үзээгүй хүн юм. Намайг сургалтын менежерийн тушаалыг хавсраад хийгээрэй гэхэд нь чадахгүй гэж хэлж чадаагүй, чадна ч гэж хэлээгүй. Би бага ангийн хүүхдүүдийн хичээлийн заах аргын боловсрол эзэмшсэн багш юм. Өөрөөр хэлбэл ахлах, дээд ангийн хүүхдүүдийн хичээлийн заах аргад суралцаагүй, мөн хими, биологи, англи хэл зэрэг нарийн мэргэжлийн хичээлүүдийг огт мэдэхгүй учраас захирлыг дээрх хичээлүүдтэй холбоотой хичээлийн хуваарь, төлөвлөгөө зэргийг батлаарай, бусад багш, ажилчдын цаг бүртгэх, бусад аж ахуйн холбоотой асуудлууд, хичээл сургалтын үйл ажиллагаа зэргийг би хариуцъя гэж тохирсон. Мөн тухайн үед би ой 2 сартай хүүхдээ орхиод ажилдаа орж байсан. Надад 40 хувиар нэмэгдэл олгоно гэж хэлээгүй. Харин цалин буух үеэр чамд ахлах ангийн сургалтын менежерийн тушаал хавсран гүйцэтгэж байна гээд цалингийн 40 хувийн нэмэгдэл олгоно, мөн би чиний хийх ёстой ажлын талыг нь хийж байгаа учраас дээрх нэмэгдэлийн талыг нь надад өгөөрэй гэж хэлсэн. Би авлигатай тэмцэх газарт гомдол мэдүүлээгүй. Би хохирогч болсон гэдгээ мэдээгүй, яаж хохирсноо ч мэдэхгүй байна.  40 хувийн нэмэгдэл орсны дараахан нөгөө нэмэгдэл цалингийн талыг нь над руу явуул, би хүнээс мөнгө зээлчихсэн чинь надаас нэхээд болохгүй байна, чи яаралтай над руу явуул гэж мессеж бичсэн. Миний хийсэн ажлыг шударгаар үнэлээд тэр нэмэгдэлийг зүгээр л өгчихсөн бол өдийд би ингээд зогсож байхгүй байх ...” гэх мэдүүлэг,

                                                                                              зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Л******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хохирогч Т.Х нь “өмгөөлөгч авахгүй” гэдгээ илэрхийлэн, өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

1.4. Эрх зүйн зүйн дүгнэлт

 “Нийтийн тушаалтан” гэдэгт Нийтийн д нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий тушаалтан” хамаарна гэж тодорхойлсон.

аймгийн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/17 дугаартай захирамжаар /1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал/ Л.Л******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс аймгийн сумын захирлаар буюу “нийтийн тушаалтан”-аар томилогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учруулсан эсэхээс үл хамааран нийтийн тушаалтан үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт төгс үйлдэгдсэн гэж үзнэ.

Нийтийн д ажиллаж буй тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн ы эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдана.

Шүүгдэгч Л.Л******* нь тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Т.Хийг 2020 оны ******* дүгээр сарын 01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, ажил хавсран гүйцэтгэсний  нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэн, түүнд олгосон урамшууллаас зохих хувийг “миний хавсран хийж гүйцэтгэсэн ажлын цалин хөлс” гэж шаардан авсан буюу үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлээ ухамсарлаж хүсэж үйлдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч, бэхжүүлж авсан, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримуудаар давхар нотлогдон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг нотолсон, хуульд заасан шаардлага хангасан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Л*******ийн үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон үргэлжилсэн үйлдлээр аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт 264,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн тушаалтан үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Л.Л*******ийн дээрх үйлдэл нь 2020 оны 10 дугаар сарын 04, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус тус үргэлжилсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан мөн хуулийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Л*******ийг Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн тушаалтан үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Л******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би 2020 оны 10 сард өөрийн хавсран хийсэн ажлынхаа цалин хөлсийг авсан, 2020 оны 11 сард С.Л дансаар шилжүүлсэн мөнгө ямар учиртай болохыг санахгүй байна...” гэж, түүний өмгөөлөгч Ч.О “...прокурорын яллах дүгнэлтэд 2020 оны 9,10,11 дүгээр сард мөнгө авсан гэж дурдсан нь гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болохыг бүрэн нотлоогүй..” гэж тус тус шүүгдэгчийг гэм буруугүй талаарх байр сууриа илэрхийлэн мэтгэлцсэн болно.

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Л.Л*******ийг “дунд ангийн сургалтын менежерийн ажил хавсран гүйцэтгүүлэх” талаар “Төрийн ы тухай хууль”, түүнд нийцүүлэн гарсан холбогдох журамд заасан эрх бүхий байгууллага, тушаалтны шийдвэр гараагүй болох нь тогтоогдсон.

Түүнчлэн хохирогч Т.Х, гэрч С.Л нарын мэдүүлэг, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын банкны орлого, зарлагын гүйлгээ хийсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, тус багш нарын цалингийн карт зэрэг баримтуудаар Т.Х нь 2020 оны ******* дүгээр сард ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалинг 2020 оны 10 дугаар сард, 2020 оны 10 дугаар сард ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалинг 2020 оны 11 дүгээр сард авсан, Л.Л******* нь Т.Хээс  2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, С.Л дансаар дамжуулан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн дансаар нийт 246,000 төгрөг шилжүүлэн авсан болох нотлогдсон байх тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Л.Л******* нь үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт 264,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 264,000 төгрөгийг аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Төрийн сан дахь дугаарын дансанд шилжүүлсэн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Л.Л******* нь үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон эрх бүхий байгууллагын шийдвэргүй, тушаалын тодорхойлолтод заагдаагүй ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн үндэслэлээр 246,000 төгрөгийг өөртөө авч ашигласан байх бөгөөд энэ цалин хөлсийг Т.Хийн хууль ёсны нэмэгдэл цалин хөлс гэж үзэх боломжгүй тул хохирогчоор тогтоогдсон Т.Хэд тус 246,000 төгрөгийг олгуулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах  хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал:

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.Л*******ид 2015 оны Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн томилогдох эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна ...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О: “...Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж оролцсон боловч үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд эрүүгийн хариуцлагын талаар саналаа илэрхийлье. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн зэрэг байна. Хуульд заасан хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

-Шүүгдэгч: “...Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаагүй учраас 6,000,000 төгрөгөөр торгуулах ял авахыг хүсэхгүй байна...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Л.Л*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Л*******ийн хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Л*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тухайд Монгол улсын их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан хуулиар гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хүндрүүлэн өөрчлөн найруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг тус тус  баримтлан шүүгдэгч Л.Л*******ид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л*******ийн нийтийн д томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэн, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Хэрэв шүүгдэгч Л.Л******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох нь хэсэгт тусгайлан сануулав.

2.3. Бусад асуудал

Шүүгдэгч Л.Л******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Л.Л*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт Л******* Л*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн тушаалтан үүрэг, бүрэн эрх, тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л*******ийн нийтийн д томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л*******ид оногдуулсан 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Л*******ид сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л*******ид оногдуулсан нийтийн д томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Л.Л******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Л*******ид авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ