Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ц*******, Г.Н******* нарт холбогдох эрүүгийн 2*******15000000010 дугаартай, 163/202*******/00*******0/Э индекстэй хэргийг 202******* оны 02 дугаар сарын 1*******-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М******* овгийн А******* Ц*******, Булган аймгийн ******* суманд ******* оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2******* настай, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт, Булган аймгийн ******* сумын ******* дүгээр баг *******-19 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, малчин, урьд нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн оногдуулсан 3 жилийн ялыг 1 жил болгон өөрчилсөн, регистрийн дугаар: ,

Монгол улсын иргэн, Б овгийн Г Н*******, Булган аймгийн ******* суманд оны 02 дугаар сарын 2*******-ний өдөр төрсөн, эрэгтэй, настай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг дүгээр хороо *******-18 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ГД02222*******16.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нар нь бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын -ээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй хохирогч Н.Д эзэмшлийн " " ХХК-ийн чацарганын талбайгаас 628.55 кг 3.1*******2.750 төгрөгийн үнэлгээ бүхий чацарганыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Б эзэмшлийн 2*******-23 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын -нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутагт байрлах хохирогч Н.Д эзэмшлийн " " ХХК-ийн чацарганын талбайгаас 15 шуудайнд савласан нийт 628.55 килограмм чацарганыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар  иргэн Д.Б эзэмшлийн 2*******-23 улсын дугаартай “ ” тээврийн хэрэгслээр тээвэрлэж хэргийн газраас авч яван бусдад  3,1*******2,750 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл барим буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь яллагдагч А.Ц*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, яллагдагч Г.Н*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/, хохирогч Н.Д өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 23 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Д.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28 дахь тал/, гэрч Г.Н*******ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч Б.О өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-*******0 дэх тал/, гэрч Д.Г өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******3-************** дэх тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 202******* оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-ОРХ/87*******6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн *******8-50 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нар нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрсдөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд шүүгдэгч нар нь  бүрэн бус дунд боловсролтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.

1.3.Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, хууль бус болох нь илэрхий атал түүнийг хүсэж үйлдэн бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

    Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга, халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч А.Ц*******, Г.Н*******  нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 202******* оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-ОРХ/87*******6 дугаартай дүгнэлтээр хулгайлагдсан эд зүйл болох “628.55 кг чацарганын үнэлгээг  3,1*******2,750 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 3,1*******2,750 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч А.Ц*******, Г.Н*******  нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ иргэн Д.Б эзэмшлийн 2*******-23 улсын дугаартай, “ ”  маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж халдлагын зүйл болох чацарганыг тээвэрлэн авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.******* дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд хууль тогтоогчийн аутентик тайлбараар тус гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан хүндрүүлэх шинж нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээнээс үл хамааран гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд шүүгдэгч А.Ц*******, Г.Н*******  нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэгдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарыг “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.*******. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нар нь хохирогч Н.Дашбалданд хулгайлан авсан 628.55 кг чацарганыг бүрэн хүлээлгэн өгсөн,  хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч А.Ц*******, Г.Н******* нарын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарт 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдний эдлэх хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор бусдын өмчлөлд байгаа машин механизм ашигласан байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,5 дахь хэсэгт зааснаар тус тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй.

2.2.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Б өмчлөлд бүртгэлтэй 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2*******-23 улсын дугаартай “ ”  маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугааргүй тогтоолыг хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч болох Д.Б буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.******* дэх хэсгийн 22.*******.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М******* овогтой А******* Ц*******, Б овогтой Г Н******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарт тус тус  1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/  сарын хугацаагаар хорих ялыг тус бүрд нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

*******.Шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нар нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарын эдлэх хорих ялын хугацааг 202******* оны 02 дугаар сарын 19-ний  өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Б өмчлөлийн 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2*******-23 улсын дугаартай “ -Y11”  маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн  2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Д.Б буцаан олгож, тус тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,000,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц*******, Г.Н******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ