Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 111/ШШ2021/0028

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, *******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *******ыг төрийн албанаас халах тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* би Нийгмийн даатгалын хэлтсийн даргын *******ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *******ыг төрийн албанаас халах тухай Б\30 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохоо илэрхийлж, бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дэх хэсгийг тус тус баримтлан*******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *******ыг төрийн албанаас халах тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зйүлийн 50.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үнийн дүнгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг буцаан олгосугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.СУВДМАА