Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/537

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                

улсын яллагч П.Итгэл,  

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А.Б-д холбогдох эрүүгийн 2403002880376 тоот дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны 08 дугаар сарын 12-ны өдөр *** аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гинжит дугуйтын механик инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний *** дүгээр ангид ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо Сурагчийн *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, Б овогт А.Б /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч А.Б нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “А.Ү” төвийн урд замд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Toyota Harrier маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах..." Нэг. Тоормосны систем 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх; Гурав. Дугуй 3.3. Дугуйн гадаргуу язарсан буюу цоорсон, хээ нь салж хуурсан, утаснууд нь тасарсан; Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан..." 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Д-г мөргөж эрүүл мэндэд нь баруун 5,6-р хавирганы хугарал, биед зүүн алганд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,  2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас/, хохирогч Н.Д-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, гэрч М.Ч-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Нансалмаагийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6481 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар санхүү бүртгэлийн хэлтэс тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажавын гаргасан 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 817 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа”, /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, хохирогч Н.Д-ийн бичгээр гаргаж өгсөн хүсэлт, /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/, “Toyota Hareir” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч А.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

- эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Б нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “АҮ” төвийн урд замд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Toyota Harrier маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах..." Нэг. Тоормосны систем 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх; Гурав. Дугуй 3.3. Дугуйн гадаргуу язарсан буюу цоорсон, хээ нь салж хуурсан, утаснууд нь тасарсан; Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан..." 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Д-г мөргөж эрүүл мэндэд нь баруун 5,6-р хавирганы хугарал, биед зүүн алганд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх санал,

 

шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч А.Б нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “АҮ” төвийн урд замд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Toyota Harrier маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах..." Нэг. Тоормосны систем 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх; Гурав. Дугуй 3.3. Дугуйн гадаргуу язарсан буюу цоорсон, хээ нь салж хуурсан, утаснууд нь тасарсан; Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан..." 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Д-г мөргөж эрүүл мэндэд нь баруун 5,6-р хавирганы хугарал, биед зүүн алганд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч А.Б нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “АҮ” төвийн урд замд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Toyota Harrier маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах..." Нэг. Тоормосны систем 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх; Гурав. Дугуй 3.3. Дугуйн гадаргуу язарсан буюу цоорсон, хээ нь салж хуурсан, утаснууд нь тасарсан; Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан..." 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Д-г мөргөж эрүүл мэндэд нь баруун 5,6-р хавирганы хугарал, биед зүүн алганд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,  2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас/, хохирогч Н.Д-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, гэрч М.Ч-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Нансалмаагийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6481 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар санхүү бүртгэлийн хэлтэс тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажавын гаргасан 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 817 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа”, /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, хохирогч Н.Д-ийн бичгээр гаргаж өгсөн хүсэлт, /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/, “Toyota Harrier” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч А.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 104 дугаартай прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч А.Б-д танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, 

                

Шүүгдэгч А.Б нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ. 

 

Иймд шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар: 

    

Энэ хэргийн улмаас хохирогч Н.Д-ийн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудаст/ дансаар шилжүүлж авч хохирол гомдолгүй болсон, цаашид санал хүсэлт байхгүй ээ...” гэх өргөдөл өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлт, 

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “..Эрүүгийн хариуцлагатай холбоотой хэлэх зүйлгүй...” санал хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч А.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас А.Б-д торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ