Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,            

улсын яллагч М.Анхбаяр,    

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Б.А-д холбогдох эрүүгийн 2405000000290 тоот дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр, *** аймгийн ***суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Археологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт Б.А /***/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байранд хохирогч Э.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь 6 дугаар шүдний сулрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, зүүн дээд зовхи, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Э.М-ын төрсөн дүү болох хохирогч Э.Э нь зодооныг салгах зорилгоор Б.А-ийг татахад түүний толгой хэсэгт утас барьсан гараараа 1 удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дотор дээд хэсэгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/, хохирогч Э.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/, хохирогч Э.Э-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, гэрч З.Т-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2639 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2638 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/, хохирогч Э.М-ын гомдол саналгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/, хохирогч Э.Э-ын гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.А нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байранд хохирогч Э.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь 6 дугаар шүдний сулрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, зүүн дээд зовхи, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Э.М-ын төрсөн дүү болох хохирогч Э.Э нь зодооныг салгах зорилгоор Б.А-г татахад түүний толгой хэсэгт утас барьсан гараараа 1 удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дотор дээд хэсэгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байранд хохирогч Э.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь 6 дугаар шүдний сулрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, зүүн дээд зовхи, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Э.М-ын төрсөн дүү болох хохирогч Э.Э нь зодооныг салгах зорилгоор Б.А-г татахад түүний толгой хэсэгт утас барьсан гараараа 1 удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дотор дээд хэсэгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч шүүгдэгч Б.А нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байранд хохирогч Э.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү нь толгойгоороо мөргөх, гараараа цохих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь 6 дугаар шүдний сулрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дух, зүүн дээд зовхи, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Э.М-ын төрсөн дүү болох хохирогч Э.Э нь зодооныг салгах зорилгоор Б.А-г татахад түүний толгой хэсэгт утас барьсан гараараа 1 удаа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дотор дээд хэсэгт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/, хохирогч Э.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас, хохирогч Э.Э-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, гэрч З.Т мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2639 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2638 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/, хохирогч Э.М-ын гомдол саналгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/, хохирогч Э.Э-ын гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаар прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.А-д танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

                

Шүүгдэгч Б.А нь хохирогчид нарт хохирол төлбөр төлсөн хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

 

Хохирогч  Э.М, Э.Э нар “...Хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудаст/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах...” гэсэн,

 

шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал, хүсэлтийг гаргажээ.

 

 Шүүгдэгч Б.А-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Б.А-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч А овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д  600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ