| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2021/03874/и |
| Дугаар | 182/ШШ2021/01516 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2021/01516
2021 07 19 182/ШШ2021/01516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О холбогдох
“Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, хариуцагч Д.Отгонбаатар, шинжээч Д.Дашцэрэн, Б.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2008 оноос эхлэн Дашцэрэн овогтой Отгонбаатартай хамтран амьдарч 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Отгонбаатарын Есүй охиноо төрүүлсэн. Бид өөрсдийн гэр оронгүй байсан тул манай аавынд хамт амьдардаг байсан. Д.Онь 2010-2012 он хүртэл хамт амьдрахдаа тодорхой ажилгүй, сургуульгүй манай аавын гэр болон өөрийн гэрийн хооронд ирж, очин амьдарч байсан. Энэ хугацаанд Д.Онь хаана, юу хийж явдаг нь тодорхойгүй, байнга өр, төлбөрт орж, үүнээсээ болж байнга хэрүүл маргаан үүсгэж байсан нь надад дарамттай, хамт амьдрахад хүндрэлтэй байсан тул би хамт амьдархаа больсон. Ингээд миний бие охиноо асран хамламжилж, өөрийн эцэг эхийн хамт амьдрах болсон. Д.Отгонбаатартай хамт амьдарахаа больсноос хойш жилдээ 1-2 удаа л охинтойгоо уулздаг байсан. Энэ хугацаанд хүүхдийн хэрэглээний зардалд нэг ч мөнгө өгч байгаагүй. Охиныхоо хэрэглээний бүхий л зардлын би өөрөө болон манай эцэг, эх маань дэмжиж эрүүл саруул биетэй, сэтгэл санаа, эд материалын дутагдалгүй өсгөж ирсэн.
Д.Онь 2016 онд Эрүүгийн шүүхээр орж хүчиндэх, дээрэмдэх, хар тамхи олж авч хэрэглэсэн гэсэн зүйл заалтаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2019 онд суллагдан гарсан. Шоронгоос гараад охиноо санаад байна гээд өөрийн эцэг, эхийн гэрлүү хэд хэдэн удаа охиныг авч явж байсан. Д.Онь эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар эх үүсвэрээр мөнгө олж амьдардаг нь тодорхойгүй байна. Охин маань Д.Отгонбаатартай уулзасны дараа зан байдал нь эрс өөрчлөгдсөн. Д.Онь охинд маань элдэв ухуулга хийж сурлага, хүмүүжилд нь илт сөрөг өөрчлөлт гарсан. Тухайлбал /миний охиныг төгөлдөр хуурийн дугайлангаас хичээлийг нь таслуулж гаргасан, балетын дугуйлангаас нь мөн таслуулж гаргасан, онлайн хичээлийг дутуу үзүүлж даалгаврын дутагдалд оруулж, сурлагын үзүүлэлтийг бууруулсан. Мөн гар утсанд донтуулж эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгож, зан харилцааны доголдолтой болгож байна/. Миний бие охиныхоо дээрх өөрчлөлтийг хараад охины ирээдүйд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа эцэг Д.Отгонбаатартай уулзуулахаас татгалзсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр охины эцэг Д.Оманай эцэг, эхийн гэрт ирж миний ээж Н.Ариунсанааг хэл амаар доромжилж, хүч түрэмгийлж, хүчээр охиныг минь авч явсан байсан. Ингээд Д.Онь миний охиныг авч яваад хаана байгаагаа хэлэхгүй, надтай холбоо бариулахгүй байгаа.
Миний хувьд өөрийн охин О.Есүйг өдийг хүртэл ёс суртахуун, боловсрол, хүмүүжлийн төлөвшилтэй, сурлага, урлаг, спортын авьясыг нь үргэлж хөгжүүлж, аль болох юугаар ч дутаахгүй өсгөж ирсэн. Гэвч охин маань одоо өөрийн эцэг Д.Отгонбаатартай цуг байгаа гэх боловч хаана байгаа нь тодорхойгүй, зан суртахууны болон амьдарлын ямар орчинд амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байна. Миний хувьд Д.Оохины маань төрсөн эцэг мөн боловч эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн (хүчиндэх, дээрэмдэх, хар тамхи хэрэглэсэн) нь өсвөр насны эмэгтэй хүүхдийн эрүүл аюулгүй байдал болон цаашдын зан суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байна. Мөн миний охины анги удирдсан багш нь сурагч Д.Есүй онлайн хичээлээ таслаж, даалгаврын хоцрогдолд орох болсныг надад хэлсэн нь миний санааг маш ихээр зовоож байна. Иймд Д.Бминий бие өөрийн охин Д.Есүйг хууль ёсны дагуу асрамжлагчаар нь тогтоолгож, охин Д.Есүйд эцэг Д.Отгонбаатараас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Энэхүү нэхэмжлэлийг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өнөөдрийн шүүх хуралдаанд Д.Б-ийнэрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бичиж 2020 оны 11 дүгээр сард нэхэмжлэлээ гаргасан. Шинжээч томилуулах хүсэлтийг манай талаас гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байна. Д.Б-ийнээжийнх нь бие муу, сэтгэл санааны гүн хямралд орж асран хамгаалалтанд орсон. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох зэрэг зайлшгүй хангагдах эрхийн талаар яригдаж байгаа юм. Харин хариуцагчийн тайлбарлаад байгаагаар бол хүүхэд бол өмч биш гэж хэлмээр байна. Охин О.Есүй нь төрсөн цагаасаа эхлэн эмээгийнхээ асрамжинд байсан, одоо ч байгаа. Шинжээчийн дүгнэлтэнд энэ талаар тодорхой нарийн дүгнэсэн байдаг. Д.Болорцэцэг, Д.Онар эцэг эх байх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хүүхдээ хэн нь авах нь чухал биш харин хэнтэй хамт байвал илүү аюулгүй байх вэ гэдэг их чухал асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”гэв.
Хариуцагч Д.Ошүүхэд бичгээр болон шүүх хуралданд гаргасан хариу тайлбартаа: “Д.Оби Д.Болорцэцэгтэй 2008 онд танилцлаад 2013 он хүртэл хамт амьдарсан юм. Бид хоёр 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Есүй охинтой болсон. Охиндоо би хайртай аав нь хэвээрээ байгаа. Нэхэмжлэгч Д.Бнадаас салаад нөхөртэй болоод 2 хүүхэд гаргасан. Нэхэмжлэгч Д.Бохиноо ээж, аав дээрээ байлгадаг болохоор нь охиноо 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш аваад охинтойгоо хамт түрээсийн байранд амьдарч байгаа.
Би охиндоо маш хайртай, асран хамгаалан юугаар ч дутахгүй байлган онлайн хичээлийг хийлгэж, зан суртахуун, хүмүүжилд анхааран хамт байна. Д.Оби 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Мандал хайрхан хүрээ марал” ХХК-ний байгуулан үйл ажиллагаа явуулан өөрийн гэсэн ашиг орлого олж байгаа. Нэхэмжлэгч Д.Бнэхэмжлэлдээ охин О.Есүйгийн аав намайг орлогогүй, ажилгүй, хар тамхичин гэх мэтээр маш муухайгаар бичсэнд маш их гомдож байна. Хүн өөрчлөгдөн алдаанаасаа суралцаж амьдарч болдог гэдгийг ойлгохгүй байгаа бололтой байна. Охин О.Есүй “би ээж дээрээ байх дургүй, хойд аав зодоод янз бүр болдог, том болохоороо бүх юмаа хэлнэ, ээждээ хойд аав зодсон тухай хэлэхэд маяглаад байгаарай гээд цагдаа дуудаагүй” гэдэг ноцтой юм хэлдэг. Миний охин О.Есүй надтай хамт байхад аюулгүй, хүүхдийн хүчирхийлэлд өртөхгүй, юугаар ч дутахгүй амьдрах болно. Нэхэмжлэгч Д.Б-ийннэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч Д.Отгонбаатарт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Болорцэцэг, хариуцагч Д.Онар нь 2008 оноос эхлэн гэрлэлтийн бүртгэлгүйгээр хамтран амьдарч, 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр охин О.Есүйг төрүүлэн эцэг Д.О-аар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна. / хүүхдийн төрсний 0369314 Г-469 дугаартай гэрчилгээ/
Д.Болорцэцэг, Д.Онар 2012 оноос эхлэн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, нэхэмжлэгч Д.Бгэр бүлтэй болж 2 хүүхэд төрүүлэн тэдгээрийн хамт амьдарч байгаа, хариуцагч Д.О2016 оноос 2019 оны хугацаанд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн, энэ хугацаанд охин О.Есүй нь эх Д.Б-ийнэцэг эх буюу эмээ өвөөгийн асран хамгаалалтад байж, Ерөнхий боловсролын Оном сургуульд суралцаж байгаа бөгөөд эцэг Д.Онь охин О.Есүтэй 2020 оны 11 дүгээр сараас уулзаж, өөрийн асрамжиндаа байлгаж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч тал хүүхдийн эцэг мөн эсэхэд маргаагүй харин хүүхдийн асрамжийн талаар маргаж, өөрийн асрамжид үлдээхээр тайлбар гаргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5...д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ...14.6.Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан дээрх үйл баримтаас үзэхэд О.Есүй нь 11 настай, тэрээр багаасаа эмээ өвөөдөө ээнэгшин дассан, түүний одоо амьдарч байгаа ахуй нөхцлийг өөрчлөх тодорхой шалтгаан хэрэгт авагдаагүй, эхийн асрамжийн талаар дутагдалтай асуудал сэтгэл зүйн тодорхойлолтод тусгагдаагүй зэрэг байдлыг үндэслэн анги удирдсан багшийн тодорхойлолт, хүүхдийг эхийн асрамжид байлгах нь зохистой талаар дүгнэсэн Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, хүүхдээс асуусан санал зэргийг харгалзан үзэж охиныг эхийн асрамжаас өөрчлөх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд О.Есүйг эхийн асрамжид үлдээж, эцгээс тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Д.Отгонбаатараас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулж, О.Есүйг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин О.Есүйг эх Д.Б-ийнасрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Есүй 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.О-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Болорцэцэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонбаатараас нийт 129,310 /70,200+59,110/ төгрөгийг гаргуулж, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Болорцэцэгт олгож, хүүхдийн тэтгэлэгийн жилд ногдох тэмдэгтийн хураамжид 59,110 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН