Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/01132

 

  

 

 

 

2021               05          24                                         182/ШШ2021/01132

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Гнэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б.Гхолбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Гандалай, хариуцагч Б.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Золбоо  нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2010 онд Б.Г-тай танилцаж улмаар 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1119610024 тоот баталгаагаар гэрлэлтээ бүргүүлж гэр бүл болсон билээ. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр охин Г.Агь-Бүри, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Г.Марал-Ус нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 10 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хоёр охин  миний асрамжид өсөн торниж байна.  Одоо бид тус тусын амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хоёр охиныг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... нэхэмжлэлийн шаардлага гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

     Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Гхариуцагч Б.Г-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Гэрлэгчид болох П.Гандалай, Б.Гнар нь 2010 онд танилцаж, 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр охин Г.Агь-Бүри, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Г.Марал-Ус нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан 1119610024 дугаарт гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Г.Агь-Бүри, охин Г.Марал-Ус нарын 1125000483, 1119000015 дугаарт төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 

            Гэрлэгчид болох П.Гандалай, Б.Гнар нь таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа,  охин Г.Агь-Бүри, охин Г.Марал-Ус  нар нь төрсөн цагаас хойш эх П.Гасрамжид эрүүл өсөн бойжиж байгаа, гэрлэгчдийн хэн аль нь бусадтай хамтын амьдралтай болсон ба гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэж зааснаар эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй байх бөгөөд гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй байгаа, хоорондын зан харьцааны байдал таарамжгүй болж 2020 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, өөр бусадтай хамтын амьдралтай болсон зэрэг нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч П.Гнь охин Г.Агь-Бүри, Г.Марал-Ус нарыг өөрийн асрамжид авах талаар шаардлага гаргасныг хариуцагч Б.Гхүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар охин Г.Агь-Бүри, Г.Марал-Ус нарыг эх П.Гасрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Гнь охин Г.Агь-Бүри, Г.Марал-Ус нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу Б.Г-стэтгэлэг гаргуулж, охин Г.Агь-Бүри, Г.Марал-Ус нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар П.Г, Б.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр охин Г.Агь-Бүри, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Г.Марал-Ус нарыг эх П.Гасрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр охин Г.Агь-Бүри, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Г.Марал-Ус нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээг тус тус сар бүр эцэг Б.Г-стэтгэлэг гаргуулсугай.

 

  1. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Гулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-сулсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Гандалайд  олгосугай. 

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Сайнбилэгт даалгасугай. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ЦОЛМОН