Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 111/ШШ2021/0030

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагчид холбогдох Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзээд ******* дугаартай шийтгэлийг хүчингүй болгуулахаар 19 дугаартай дүгнэлт бичиж 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Дээрх прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул ******* дугаартай шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг бичсэн бөгөөд хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн гомдолтой, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч *******эд холбогдох Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.СУВДМАА