| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0125/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/234 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч О.Б,
Гэрч В.Ц,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч О.Б-гийнд хамт амьдарч байхдаа 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээс нь арьсан гутал, хоёр нүдний орос дуран зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, Эрүүгийн ******** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх О.Б-тай хамт хурдан морийг уяж гэрт нь байхдаа түүнийг эзгүй байх хойгуур гэрээс нь хоёр нүдний дуран, арьсан гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б-ын өгсөн:“..мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Бгийн өгсөн: “.. 7 дугаар сарын 5-ны өдөр дурангаа алдаад тэрнээс хойш хохирогч болчихоод байгаа. Энэ хүний ярьж байгаа манайд очиж 7 дугаар сарын 7-ны өдөр хоол идсэн гэж худлаа. Би Мөрөн сум руу яваад тэжээл аваад ирэхэд гадаа зогсож байсан. Гадаа мотоциклтой хүн байгаагүй. Тэгээд гэртээ ороод Ч.Б ах орж ирсэн юм уу гэсэн орж ирээгүй гэсэн. Шөлтэй хоол ид гэсэн идээгүй. Дуран, гутал алдсанаас болж би өвөл, зусан явлаа. Одоо миний зүгээс гомдолтой байна. Зуны ажил эхэлсэн морио уях болдог шүүхээс дуудах болдог хэцүү байна. Манайхаас дуран авч яваагүй бол би нааш цааш явахгүй байсан... ” гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гэрч В.Ц-гийн өгсөн: “... 2023 оны 6 дугаар сарын 28-ны үед манайд морь уях гэж ирсэн. Хоёр хүүхдээ дагуулаад ирсэн. Би өөрөө дургүй байсан. Манай хүн надтай төрөл хэд хононо гэсэн. Хоёр хүүгээ дагуулаад ирсэн. Үүрдэг, хувцсаа хийдэг том цүнх байсан. Урзалкан хар цүнх байсан. 7 дугаар сарын 5-ны өдөр мэдсэн. Би гэртээ байсан. Манайхтай ойрхон болсон баярт хэсэг болоод ирсэн. Тэгтэл урдаас цүнхээ үүрээд гараад ирсэн. Би баяр болж байхад цүнхээ үүрээд хаачих нь вэ гэхэд ах нь Эрдэнэт явлаа гэсэн. Ирээгүй шууд явсан. Би гэртээ ирээд малаа дурандах гэсэн чинь дуран байхгүй байсан. Нөхрөөсөө дуран хайчхав гэсэн. Дуран олдохгүй байсан. Араас нь та дуран харав уу гэсэн хараагүй. Уулзсан гэж би хажуугаар нь явж байсан. Араас нь утасдаж асуусан. Би хараагүй танай дуран байсан гэж л хэлсэн. Би энэ хүнийг сэжиглэж байсан. Төрөл садан хүнийг та тэгсэн юм уу гэж асуух уу дээ. Утсаар асуусан “хараагүй байж байсан” гэсэн. Дуран өлгөөндөө байсан. Гутал хажууд нь ширээний хажууд байсан. Би бүжигт өмсөнө гээд ил тавьсан байсан. 2023 оны 5 дугаар сард Бишрэлтээс манай нөхөр авчирч өгч байсан. Орой баярын ажиллагаа дээр гутлаа өмсөх гэсэн миний гутал байхгүй олдохгүй байсан. Ч.Б-ын үүрсэн гарч ирсэн гэж байгаа цүнхэнд гутал дуран хоёрыг хийвэл багтана. Манай хүн хэдхэн хонуулна гэж байлгасан. Хамаатан, садан найз нөхөд орж ирж байсан. Орж ирэхгүй байсан. Гадаа хэсэг хэвтэж байснаа морио хөтлөөд явсан. Манай нөхөр үзүүлсэн. Дуран үүрсэн морь унасан зураг байсан. Манай хүн өөрөө оосор хийсэн. Энэ ах надад таалагдахгүй байсан. Цүнхээ үүрээд сэжигтэй гарч ирсэн ..” гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Б-гийн өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Бөөрөлж гэх газар зусдаг. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манайд байж хурдан морь уядаг байсан Б.Р гэх залуу манай гэрийг эзэнгүй байх хойгуур миний 2 нүдний орос дуран, мөн эхнэрийн ширээн доогуур байсан арьсан гутал зэргийг хулгайлаад явсан байсан. Намайг хурдан морио уяж байхад Б.Р над дээр ирээд Эрдэнэт хот явлаа удахгүй ирнээ гэчихсэн саарал цүнхтэй зүйл мотоциклийнхоо хойно дарсан явсан. Тэгээд би гэртээ ирээд эд зүйлээ алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд шууд Б.Р руу залгаад миний 2 нүдний дуран, эхнэрийн гутал зэргийг харсануу гээд асуухад би мэдэхгүй хараагүй гэж хэлээд салгасан. Тэгээд 2 хоногийн дараа Эрдэнэтээс буцаж ирээд надтай ерөөсөө уулзаагүй манай уяан дээрээс моринуудаа аваад явсан байсан. 2023 оны 11 сарын сүүлээр Фэйсбүүктээ хээр зүсмийн морь унасан миний 2 нүдний дуранг үүрсэн зургаа стори дээрээ хийсэн байхыг нь хараад Б.Р-ыг миний дуранг авсныг мэдсэн.Тэгээд би дугаарыг нь мэдэхгүй болохоор Фэйсбүүкээр холбогдоход Би Чандмань-Өндөр суманд байгаа ирж адуу үз гэж хэлэхээр нь очсон. Намайг очиход Б.Р гэртээ байхгүй Эрдэнэбулган сум явсан байсан. Гэрт нь ороход Сандагдорж гэх дүү байхаар нь дурангийнхаа зургийг үзүүлээд энэ дуран байна уу гэж асуухад шкафан дотроосоо гаргаж ирж өгсөн. Тэгээд би дурангаа аваад буцаад гэр лүүгээ явсан. Сумандаа ирээд Б.Р-тай холбогдоод чи миний дуранг аваагүй гээд байсан авсан байна лээ би гэрээс чинь очоод авчихлаа гэхэд би аваагүй гэж хэлээд тасалсан. Буцаагаад залгахад урдаас шууд чи намайг хулгайд харддаг хэн бэ? чамайг би яахыг чинь харнаа намайг чи хэзээ ч амжихгүй шүү банди минь гэж хэлээд салгасан. Дуран гутал алга болох үед манай гэр лүү Б.Раас өөр ойртсон хүн байхгүй. Би дурангаа 2020 онд нэг сая дөрвөн зуун тавин мянгаар /1,450,000/ авж байсан орос 2 нүдний дуран. Эхнэрийн алга болсон гутлыг 2023 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байдаг “Бишрэлт” гэх дэлгүүрээс гурван зуун тавин мянгаар авч байсан шинэ шахуу гутал байсан. Дурангаа үүргэвчийн суран оосороор нь таньсан. Би суран оосорыг нь өөрөө хийж янзалж авж байсан. Бүүр багаасаа мэднэ.. Би гомдолтой байна. Улаан цайм авчаад аваагүй гэж гүрийгээд тэгээд бас намайг хэл амаар доромжилсонд гомдолтой байна... Тийн амьдарч байсан надтай цуг 2023 оны 06 дугаар сараас авахуулаад 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл морь уяж манай гэрт амьдарч байсан. Тийм эрхтэй байсан манайд амьдарч байсан болохоор. Манайх 3 хүүхэдтэй том хүүхэд маань энэ жил 17 настай эрэгтэй хүүхэд байгаа дундах нь 14 настай эрэгтэй, бага хүүхэд маань 6 настай эмэгтэй хүүхдүүд байгаа. Би 2023 оны хавар би ноолуурын үер Бишрэлт нэртэй дэлгүүрээс 350.000 мянган төгрөгөөр авч байсан. Намайг баяр дээр байж үед над дээр ирсэн тэгэх үедээ цүнхтэй хувцсаа аваад явж байсан. Эрдэнэт рүү явах гэж байгаа талаараа надад хэлсэн. Морины шингэн тэжээл авах зорилгоор явж байна гэж хэлсэн тухайн үед манай гэрээс мотоциклтой явсан. Ирсэн гэхдээ манай гэрт бол ороогүй уяан дээрээс морио аваад хөтлөөд яваад өгсөн. Тэгээд би араас нь Чандмань-Өндөр сумын баяр наадамд цуг явах байсан болохоор би морио ачаад манай багийн дарга болох Мөнхтөр, Цэрэндэндэв, Сэр-Од нарын хамт явсан. зэрэг алга болсон. Манай эхнэр адуу харах гээд дуран хайгаад олоогүй чи авсан юм уу гэж надаас асуухаар нь би үгүй гэж хэлсэн тэгээд орой нь багийн бүжиг болох гээд эхнэр өмсөнө гэж байсан гутлаа хайгаад олоогүй тэгээд алга болсон талаар нь мэдсэн. Тухайн баяр дээр ирсэн хүмүүс орж гарч л байсан гэхдээ дандаа нутгийн уяачид орж гарч байсан. Тухайн орсон гэх хүмүүс нь дандаа манай хамаатны хүмүүс байсан болохоор тэр хүмүүсээс бол авсан хүн бол байхгүй. Үгүй би уулзаагүй цагдаад өргөдөл өгөөд 2023 оны 12 дугаар сард мөрөн суманд орж ирж тайлбар мэдүүлэг өгөх гэж байхад над руу залгаад чамтай уулзмаар байна хаана байна гэж хэлээд бид хоёр Бишрэлт дэлгүүрийн урд талд уулзсан тухайн үед надаас би чиний дуранг тоглоод л авсан ах нь эхнэрээс чинь болон чамаас уучлалт гуйж байна өргөдлөө буцаагаад авчих гэж хэлж байсан. Тэр үед харин би өөрийн чинь авсан дурангаас болж Чандмань-Өндөр сум орж унага алга болсон асуудалд нэр холбогдсон хуулийн байгууллага нь өөрөө шийдэх байх гэж хэлээд явсан. Тэгээд миний хохирол болон хийсэн бичлэгийн учир нь олдох юм бол би авна гэж хэлээд явсан тэрнээс хойш бол уулзаагүй. Би Б.Р-ын авсан дуранг авах гэж Чандмань-Өндөр суманд очоод унага алга болсон хэрэгт холбогдсон энэ асуудал дээр би гомдолтой байна. Б.Р нь тэр дуранг аваагүй байсан бол би Чандмань-Өндөр сум орох шаардлага надад байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14,16-17 тал/,
Гэрч В.Ц-гийн өгсөн: “ ... 2023 оны 06 дугаар сарын 28-наас авахуулаад манай нөхөртэй цуг морь уяах гэж Эрдэнэбулган сумын төвөөс ирсэн Б.Р гэх ах манайд амьдарч байсан. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн баяр болж байсан. Би баяр үзэх гээд гэрээ түгжихгүй орхиод ойролцоогоор 20 минут болоод буцаж ирэхэд Б.Р ах манайхаас цүнхтэй хувцсаа авсан гарч ирж явсан. Тэгээд би та цүнхтэй хувцсаа аваад хаачих нуу гэж асуухад ах нь Эрдэнэт явлаа гэсэн. Хэзээ ирэхийн та гэсэн чинь удахгүй ирнэ ээ гээд зөрөөд гараад явсан. Гэртээ ороод хэсэг хугацааны дараа малаа дурандах гээд дурангаа хайтал байхгүй байсан. Тэхээр нь би нөхөр болох Б.Аг дуудаад дуран хаана байна аваад явсан юм уу малаа дурандах г гэсэн чинь нөхөр урдаас саяхан байсан биз дээ гэрт өлгөөтэй л байгаа ш дээ гэсэн тэгээд хайгаад олоогүй. Тэр орой нь багийн төвийн баярын бүжгэнд орох гээд нөхрийн аймгаас авчирч өгсөн арьсан гутлаа өмсөх гээд хайгаад олоогүй. Манай нөхөр Б.А хэлэхдээ Б.Р ах л дуран гутал 2-ыг маань аваад явчих шиг боллоо гэж байсан. Тэрнээс хойш манайд дахиж Б.Р ах ирээгүй. 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Р ах морь унаад нэг морь хөтөлсөн манай нөхрийн 2 нүдний дуранг үүрсэн зургаа Фэйсбүүкийн стори дээрээ хийсэн байсныг манай нөхөр надад харуулаад энэ миний дуранг үүрээд авахуулсан байна ш дээ, миний дуран мөн байна гэсэн. Тэгээд манай нөхөр дурангаа авах гээд Чандмань-Өндөр сумаас очиж авчирсан. Манай нөхөр дурангаа 2020 онд 1,450,000 төгрөгөөр авж байсан. Миний гутлыг манай нөхөр 2023 оны хавар Бишрэлт дэлгүүрээс 350,000 төгрөгөөр аймгаас авчирч өгч байсан бараг өмсөөгүй шинэ гутал байсан. Би гомдолтой байна. Манай нөхрийг утсаар бас зөндөө доромжилсон... 2023 оны зун манай нөхөртэй цуг морь уяж ирэх үед нь танилцаж байсан. Манайд морь уяж байсан болохоор манай гэрт амьдарч байсан. 2023 оны 06 дугаар сараас хойш 07 дугаар сарын 05 хүртэл манай гэрт амьдарч байсан. Тийм манай гэрт чөлөөтэй орж гарах эрхтэй байсан. .. Тухайн баяр нь манай гэртээ их ойрхон 50-60 м зайтай л байсан бид гэртээ орж гарч баяр үзсэн тухайн үед манай хүүхдүүд байсан. 2023 оны хавар ноолуурын үед манай нөхөр надад шинээр нь Мөрөнгөөс дэлгүүрээс авсан гэж авчирч өгсөн. Би гэрээсээ гараад баяр дээр очоод 20 минут болсон байх буцаад гэртээ ирэх үед манай үүдний хэсэгт надтай таарсан тэр үедээ Б.Р нь цүнхтэй хувцсаа авчирсан явж байсан, тэгээд би та одоо хаачих гэж байгаа талаар асуухад би Эрдэнэт явлаа гэж надад хэлээд гэрээс гараад явсан. Манай гэрийн гадаа мотоциклтой билүү нэг хүнээр хүргүүлж ирсэн. Тэгээд манай гэрээр орохгүй шууд уяан дээрээс морио аваад Чандмань-Өндөр сум руу явсан. Манай нөхөр араас нь машинаар морио ачаад явсан. Хавар намрын гоёлын гутал л байсан. Тухайн өдөр баяр болж байсан нь бүжигтэй байсан болохоор би гутлаа өмсөх гээд гаргаад бэлдээд ширээний хажуу талд тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27 тал/,
Гэрч А.Мөнхтөрийн өгсөн: “...Би энэ 2 хүнийг бол танина Б.А нь бол манай нутгийн хүн Б.Рыг зүс мэднэ. Бид нар хамгийн суүлд 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан. Тухайн өдөр Б.Р нь Б.А-гийн гэрт нь орсон. Тухайн өдөр бол яригдаагүй харин бөөрөлжийн багийн өдөрлөгийн маргааш нь бид нар морио үсэргээд байж байхад Б.А нь дуран байхгүй болсон байна гэж хэлж ярьж байсан. Тэгээд тухайн үед тэнд байсан хүмүүс бол мэдэхгүй гээд л өнгөрсөн. Би дуранг нь бол харж байсан гутлыг нь бол харж байгаагүй. Б.Р бол мориор явсан бид нар харин машинаар явсан замдаа бууж цайлж байх үед бол тийм юм яригдаагүй. Бид нар замдаа нэг хоносон тэгээд маргааш өглөө нь бас Б.Р нь бид нартай нийлэхгүй морио унаад л яваад өгсөн. Бид нар морио ачаад яваач гэхээр ачихгүй хөтлөөд л ажил хийгээд явна гэж хэлээд морио ачихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Гэрч Ж.Сандагдоржийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чандмань-Өндөр суманд Б.Р ахын гэрт ганцаараа байж байхад Эрдэнэбулган сумаас Б.А ах хүрээд ирсэн. Орж ирээд цай уугаад сууж байснаа Б.Р-ын үүрч зургаа авахуулсан дуран хаана байна гээд надад зураг үзүүлээд асуухад нь би шүүгээн дотор байсныг нь авж өгсөн. Тэгээд миний авч өгсөн ширэн гэртэй суран оосортой 2 нүдний дуранг Б.А ах харж үзэж байснаа энэ ахынх нь дуран мөн байна. 2023 оны 07 дугаар сард гэрээсээ хулгайд алдсан. Б.Р аваад явсан байж дээ гэж байсан. Би урьд нь Б.Р ахыг дуран авж явж байхыг ерөөсөө харж байгаагүй. Намайг намар Чандмань-Өндөр суманд очиход л гэнэт тийм дурантай болсон байсан. .. Б.Р ах маргааш орой нь буюу 2023 оны 12 дугаар сарын зургийг үзүүлээд энэ дуран хаана байна гэж асуухаар нь би шүүгээнээс гаргаж өгөхөд үзэж байгаад энэ ахынх нь дуран байна гээд аваад явчихлаа гэж хэлэхэд Б.Р ах яахаараа миний дуранг аваад явдаг юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Гэрч Б.Цэрэндэндэвийн өгсөн: “... Бид нар хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сард яг хэдний өдөр гарсныг бол санахгүй байна Чандмань-Өндөр сумын баяр наадамд явсан. Бид нар явах гээд морио ачиж байсан тэр үед Б.Р нь ирсэн байсан. Тэгээд машинд багтаагүй үлдсэн байсан морио 2 морь унаж байсан хүүхэдтэй хөтлөөд явсан харин бид нар араас нь цуг хөдөлсөн. Б.Р-ыг Б.А-гийн гэрт орсныг нь бол мэдэхгүй байна. Би машин дээр морьд ачиж байсан болохоор хараагүй. Үгүй тэр баярт явж байхдаа бол ярьж хэлээгүй. Харин тухайн дуран гутал хоёр нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай багийн өдөрлөг болж байх өдөр алга болсон гэж бид нараас сүүлд нь Б.А нь ирж асууж байсан. Гутал харсан уу дуран харсан уу гээд асуугаад байсан тэгээд дуран нь алга болсон талаар мэдсэн. Би дуранг нь бол харж байсан гутлыг нь бол харж байгаагүй. Тийм юм яриагүй бид нарыг цуг явах үед бол....” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-923/8461 дугаартай:“...тус үнэлэгдэж буй 2 нүдний дуран болон эмэгтэй хүний арьсан гуталны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 12 дугаар сарын байдлаар 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 155-158 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
О.Б-гийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 тал/,
Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-80 тал/,
Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 81 тал/,
Шүүгдэгч Ч.Б-ын өгсөн:“... 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б.А нь над руу утсаар яриад та миний хэдэн морийг аваад уяад өгөөч гэж ярьсан. Тэгээд би зөвшөөрөөд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэбулган суманд ирээд Б.Агийн гэрт нь очоод морьдыг нь аваад би сумын төвд оруулж ирж өөрийнхөө хашаанд оруулж ирж тэжээж уяж эхэлсэн. Би Б.А-гийн морийг 2023 оны 04 дүгээр сараас эхлээд 2023 оны 07 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл би цуг уяасан. 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би тухайн уяж байсан морьдоо аваад хөдөө Б.Агийн гэрт очиж уяж эхэлсэн. Би Б.Агийн гэрт 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гэрт нь байсан. Тэгээд би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын баяр наадамд цуг яваад бид буцаж 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэбулган суманд ирээд би Б.Агийн уяж байсан морийг нь би өөрт нь хүлээлгэж өгөөд би Чандмань-Өндөр суманд ирээд Хатгал тосгоны 100 жилд явсан. Би Хатгал тосгоны 100 жилд явснаас хойш би уулзаагүй. Тэгж байж байгаад би 2023 оны 10 дугаар сард би Б.Агийн гэрээс авсан байсан дуранг би фейсбүүкийн сторид хийсэн тэгээд Б.А нь Чандмань-Өндөр суманд ирээд дурангаа аваад явсан. Би тухайн дуранг би 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би “Бөөрөлж” багийн баяр болж байсан. Би өөрийнхөө морьдыг харах гээд Б.Агийн гэрт нь гал тогоонд нь байсан хананд өлгийтэй байсан дуранг аваад гарсан тэгээд баяр дуусаад би Б.Аг гэрийнхээ гадаа байхад нь очиж уулзаад ах нь сумын төв явлаа гэж хэлээд мотоциклтой сумын төв явсан. Тэндээсээ би шууд Эрдэнэт хот руу морины тэжээлд яваад нэг хоноод буцаад ирсэн. Тухайн үед Б.Агийн эхнэр хүүхдүүд нь байсан. .. би өөр зүйл аваагүй. Тийм би мал энэ тэрд явахдаа авч явдаг байсан. Эхнэр болох Ц.Э нь хоол хийж байсан харин хүүхдүүд нь бол гэрийнхэн гадаа байсан. Мөн гэрт Б.Агийн найзууд нь болох Цэрэндэндэв байсан. Б.Агийн гэрээс 40-50 м зайтай багийн өдөрлөг болж байсан бараг гэрийнхэн гадаа болж байсан гэсэн үг. Б.Агийн зуслангийн байшин нь 2 өрөө байдаг би том өрөөнөөс нь өөрийнхөө хувцастай цүнхээ аваад гарч байх үед Ц.Этэй гэрийнхэн гал тогооны хэсэгт таарсан чинь та хаашаа явж байгаа явж байгаа юм гэж надаас асуухаар нь би сумын төд ороод цаашаагаа Эрдэнэт орж морины эм тариа тэжээл аваад буцаад ирнэ ах нь гэж хэлээд би гараад явсан.Тэгээд би сумын төв ороод 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийнхөө том ах болох Баясгалангийн хамт Эрдэнэт хот руу яваад буцаад 07 дугаар сарын 07-ны өдөр Б.Агийн гэрт ах Баясгалангийн хамт очсон. Эхнэр хүүхэд нь бүгдээрээ байсан, мөн Мөнхтөр, Цэрэндэндэв нар байсан. Тэгээд би Б.Агийн гэрт очиж хоол унд идчихээд Б.А өөрийнхөө хүүхэд болох Ирээдүй, Мөнхтөр, Цэрэндэндэв бид нар цуг явсан. Тийм би цуг байсан бид нар бөөндөө цуг наадамд явж байсан. Тухайн үед надаас тийм зүйл асууж байгаагүй. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний одоо морь уяж байгаа Бадрахгэрэлийн байшин нь шатсан асуудал байгаа юм. Тэр үед Б.А нь тухайн үед Чандмань-Өндөр суманд ирж дуран авч явсан байсан тэгээд Бадрахгэрэл нь Б.Аг фейсбүүк хуудсаар дамжуулан шууд бичлэг хийж Б.Аг хийсэн талаар хэлсэн тухайн болсон асуудлаас болж л энэ өргөдөл гарч ирсэн байх гэж би бодож байна. Үүнээс болж надад өс хонзон санаж байгаа байх мөн Б.А нь надтай 2023 оны 10 дугаар сард утсаар яриад би танд морио өгмөөр байна гэхээр нь би олон морьтой байгаа болохоор би авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай одоогийн байгаа уяач Бадрахгэрэл рүү залгаж чи наад уяачаа хүмүүжүүлээрэй гэж хэлсэн байсан. Үгүй би мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан: “...Гэм буруугийн тухайд дуран авсан асуудал зөвшөөрч байна. Дуран авсан асуудал дээр маргаан байхгүй учир гутал авсан холбоотой асуудлыг яръя. Гутал 2023 оны 7 дугаар сарын 5-ны хохирогч О.Бгийн мэдүүлгээр гэрт нь байсан байна. Гэрч В.Ц, хохирогч О.Бгийн хувьд тухайн гэрээсээ 50-60 метр цаана болж байгаа баяр ёслолд очоод удалгүй буцаад ирэхэд шүүгдэгч Ч.Б нь цүнхээ үүрээд гараад явж байсан. Энэ цаг хугацаанд хохирогчийн гэрээс гутал болон дуран алдагдсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Тухайн гутлын эх үүсвэрийг тодруулахад 2023 оны ноолуурын үед Бишрэлт нэртэй дэлгүүрээс аваад өмсөж ашиглаж байсан байна. Гутал, дуран алдагдсан гэх тэр орой бүжиг болох үед өмсөх гэхэд байхгүй байсан. Гэр доторх байршлыг аваад үзэх юм бол Ч.Бын цүнх нь гутлын хажуу талд байсан. Гутал нь өлгүүрийн доор өлгүүрт дуран байсан. Нэг цаг хугацаанд, нэг өдөр, нэг үйл явдалтай хамаарал бүхий гэж үзэж болохоор байна. Хохирлын тухайд шинжээд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Хохирогч 350,000 төгрөгөөр авч байсан гэдгийг мэдүүлсэн. 350,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэл бүхий байна. Дуранг шүүгдэгчийн тухайд дээлэндээ хийгээд авч явсан гэж байгаа боловч гутлын талаар дурдаагүй. Цүнхэнд юм уу дээлэндээ хийгээд аваад явсан уу гэдгийг нарийн тогтоох боломж байхгүй. Нэг цаг хугацаанд, нэг газраас алдагдсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа тогтоосон. Шүүгдэгч Ч.Быг 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хохирогч О.Бгийн гэрт хамт амьдарч байхдаа хоёр нүдний орос дуран, арьсан гутал хүч хэрэгдэхгүй нууцаар хууль бусаар авч 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ч.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж дурдахгүй байгаа. Дурангийн хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Гутлын үнэ болох 350,000 төгрөгийн хохирол буюу гутлын үнэ, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 3 ширхэг шатахууны зардал 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 88,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 95,014 төрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны 100,000 төгрөг нийт 283,014 төгрөгийн баримт нь хохирол, хор уршигт хамааралтай зардал гэж үзэж байна. Ийм шүүгдэгчээс 283,014 төгрөгийг гаргуулъя гэсэн байр суурьтай байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийн 1 дүгээр заалт 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эд зүйлээ хулгайд алдсаны улмаас О.Бгийн сэтгэцэд хор уршиг учирсан байна гэж дүгнэлт гарсан байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны 25 дугаар журмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр хохирол төлбөр гаргуулах саналтай байна. Хэмжээний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгөөр тооцож 1,650,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Нийт хохирол 2,283,014 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулах саналыг гаргаж байна ...” гэсэн дүгнэлт,
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан: “..2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр шүүгдэгч Ч.Б нь хохирогч О.Бгийн эзэмшлийн гэрт байсан нэрийдлээр түүний Орос хоёр нүдний дуран, эхнэрийнхэн арьсан гутлыг хулгайлсан явдал хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна гэж үзэж байна. Тухайн үед О.Бгийн гэр бүлийн хувьд баярт оролцох, малаа харах амьдралын нэг хэвийн өдөр үргэлжилж байдаг. Гэрч В.Ц хэлж байна. Би байлгах дургүй байсан. Манай нөхөр гуйгаад байхаар нь би тэвчиж байгаад байлгасан гэсэн асуудал ярьдаг. Энэ хэдхэн хоногт хүний итгэлийг алдаж, түүнийг баярт явсан хойгуур нь баяраа дуусгалгүй айлын эд зүйлийг хулгайлсан. Хүний юмыг хулгай хийсэн тул хурдан явахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Шунаг сэтгэлээ гүйцэлдүүлж эдгээр хүмүүсийн юмыг хулгайлсан зүйл нотлон тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хууль зүйн туслалцааг нэг мөр үзүүлээд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцох байсаар байтал гомдол мэдээллийг 2023 оны 12 дугаар сард гарсан. Мөн хохирогч болон түүний эхнэр Ч.Бтай уулзахдаа тухайн асуудал нэхэж хэл ам хийгээгүйгээс хулгайн асуудал үүссэн юм уу, дуранг ашиглах эрх өгсөн, цалин мөнгө өгөөгүй үндсэн дээр хулгай хийсэн нь зөв гэсэн яриа өгүүлэмж хэлээд байгаа нь хуульч хүний хувьд үндэслэлгүй байна. О.Б хэлээд байна. Би Монгол хүн байна. Сайн ярвал садан төрөл байж магалгүй учир асуудлыг тодорхой болсны дараа тодруулъя гэж байж байгаад тухайн дуранг үүрсэн зураг фейсбүүкдээ оруулсныг харсан үед цагдаад өгөөгүй. н.Сандагдорж гэдэг хүнээс дуранг аваад утсаар залгахад хэл, амаар доромжилсон учир цагдаад хандаж хуулийн дагуу шийдвэрлүүлэхгүй бол болохгүй юм гэсэн нөхцөл байдал үүссэн. Өөрийнх нь увайгүй зангаас нь болж шалгагдах асуудал гарч байна. Үүнийг сөргүүлэн тухайн цаг хугацаанд чи тэгэхгүй ясан юм бэ, нэхэхгүй яасан юм бэ гэдэг нь өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна. В.Ц, хохирогч хоёрын мэдүүлэг энэ цаг хугацаанд давхцаж, ойлгомжтой байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтаар хулгайн гэмт хэргийн үйлдсэн гэдэг нь нотлон тогтоогдож байна. Шүүх шинжилгээний ерөнхий газар миний үйлчлүүлэгч гэм хорын шинжилгээ хийлгэсэн. Дүгнэлт дээр сэтгэцэд гэм хор учирсан гэж байгаа. Хор уршгийн асуудал дээр дурьдсаныг үгүйсгэж өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж би хүлээн зөвшөөрөхгүй. О.Бгийн хувьд Хөвсгөлөөс Улаанбаатар, Улаанбаатараас Хөвсгөл яваад байх шаардлага байгаагүй. Шинжилгээ хийлгэх шаардлагатай болоод эдгээр зардал гарч ирж байна. Үүнийг гэм буруутай этгээд төлөх ёстой. Иймд шатахууны 283,014 төгрөг, мөн гутлын 350,000 төгрөгийг төлөх ёстой. Сэтгэцэд учирсан хохирлын хувьд улсын яллагчийн зүгээс 1,650,000 төгрөг гаргуулах ёстой гэснийг дэмжин оролцож байна. Гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Үгүйсгэх нотлох баримт байхгүй байна. Шүүгдэгч тал өөрсдөө үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөх ёстой дурьдах ёстой. Тэгж чадахгүй байна. Гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр гаргасан: “..Дурангаа 2023 оны 11 дүгээр сарын 1-ний орчим очиж дурангаа авсан. Очиж авах шөнө нь н.Бадрахгэрэл гэдэг хүний унага байсан шовгор шатаад унага нь алга болсон. Энэ хэрэгт хохирогч шалгагдаж ирсэн. Тэгээд н.Бадрахгэрэл лайв хийсэн. Энэ хэрэгт шалгагдаж байгаа учир Ч.Быг дуран хулгай хийсэн гэдэг ийм гомдол гаргах шаардлага үүссэн. Дээрх нь гутлын асуудал гарч ирж байна. Гутлын хувьд ярихад авсан гэж байгаа боловч аймгийн алдарч уяач болох гэж байгаа хүн эмэгтэй хүний гутал аваал явах уу. Морийг нь уяад уралдуулаад түрүүлсний үүднээс бол юм өгөхгүй юм байхдаа гэж бодож дурангийн аваад явсан. Тэр чигтэй авч яваагүй. Буцаад хүрээд ирсэн. Үүн дээр сэдэл зорилго байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Унаганы хэрэгт шалгагдаад ирэхээрээ ийм асуудал яригдаад ирсэн. Хэсгийн төлөөлөгч чи авсан гэж хэл гэхээр нь тэгж хэлсэн. Дуранг мөнгө төгрөг өгөхгүй эр хүний шинжгүй санагдаад байхаар нь авч яваад буцаж ирсэн. Өмнө мал харахдаа ашиглаж бай гэсэн учир өгч байгаа юм байна гэж бодсон ч байж болно. Сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргаад ирсэн. Хулгай хийсэн нөхцөл байдал гарч ирсэн учир сэтгэцийн 1 дүгээр зэрэглэл байна гэж үзсэн болохоос биш дурангийн асуудал дээр санаа зовоогүй. Өөрөө хүсэж байж үүнийг гаргуулсан. Тэгээд одоо зардал гэж яриад байна. Дуран хулгай хийсэн асуудал дээр сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй гэж бодож байна. Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор 2,744,000 төгрөгөөс доош тооцох ёстой байгаа. Прокурор эмнэл зүйн ярилцлагыг анзаараагүй 1,650,000 төгрөг гэж байна. Миний үйлчлүүлэгч дуран авсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасныг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Өмгөөлөгчийн хувьд хүний дуран нууцаар авсан байна гэдгийг нь тайлбарлаад өгсөн байгаа. Гутлын хувьд бол аваагүй. Эр хүний хувьд хохирогчийг тийм зан гаргаж байна гэж ярьж байна. Ес зүй хувьд эвлэрье гэхэд эвлэрэхгүй гэж байна...” гэх санал дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б болон түүний өмгөөлөгч Н.Баттөмөр нар нь: “...Хохирогчийн гутлыг аваагүй...” гэж мэтгэлцжээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.Б нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх О.Бгийн хурдан морийг уяж гэрт нь байхдаа түүнийг эзгүй байх хойгуур гэрээс нь хоёр нүдний дуран, арьсан гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Бгийн өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Бөөрөлж гэх газар зусдаг. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манайд байж хурдан морь уядаг байсан Б.Р гэх залуу манай гэрийг эзэнгүй байх хойгуур миний 2 нүдний орос дуран, мөн эхнэрийн ширээн доогуур байсан арьсан гутал зэргийг хулгайлаад явсан байсан. Намайг хурдан морио уяж байхад Б.Р над дээр ирээд Эрдэнэт хот явлаа удахгүй ирнэ ээ гэчихсэн саарал цүнхтэй зүйл мотоциклийнхоо хойно дарсан явсан. ..2023 оны 11 сарын сүүлээр Фэйсбүүктээ хээр зүсмийн морь унасан миний 2 нүдний дуранг үүрсэн зургаа стори дээрээ хийсэн байхыг нь хараад Б.Рыг миний дуранг авсныг мэдсэн. аваагүй байсан бол би Чандмань-Өндөр сум орох шаардлага надад байхгүй..” гэх мэдүүлэг,
Гэрч В.Цгийн өгсөн: “ ... 2023 оны 06 дугаар сарын 28-наас авахуулаад манай нөхөртэй цуг морь уяах гэж Эрдэнэбулган сумын төвөөс ирсэн Б.Р гэх ах манайд амьдарч байсан. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн баяр болж байсан. Би баяр үзэх гээд гэрээ түгжихгүй орхиод ойролцоогоор 20 минут болоод буцаж ирэхэд Б.Р ах манайхаас цүнхтэй хувцсаа авсан гарч ирж явсан.... манай нөхрийн 2 нүдний дуранг үүрсэн зургаа Фэйсбүүкийн стори дээрээ хийсэн байсныг манай нөхөр надад харуулаад энэ миний дуранг үүрээд авахуулсан байна ш дээ миний дуран мөн байна гэсэн... Тухайн өдөр баяр болж байсан нь бүжигтэй байсан болохоор би гутлаа өмсөх гээд гаргаад бэлдээд ширээний хажуу талд тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27 тал/,
Гэрч А.Мөнхтөрийн өгсөн: “...Б.А нь дуран байхгүй болсон байна гэж хэлж ярьж байсан. Тэгээд тухайн үед тэнд байсан хүмүүс бол мэдэхгүй гээд л өнгөрсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Сандагдоржийн өгсөн: “...Орж ирээд цай уугаад сууж байснаа Б.Рын үүрч зургаа авахуулсан дуран хаана байна гээд надад зураг үзүүлээд асуухад нь би шүүгээн дотор байсныг нь авж өгсөн. Тэгээд миний авч өгсөн ширэн гэртэй суран оосортой 2 нүдний дуранг Б.А ах харж үзэж байснаа энэ ахынх дуран мөн байна. 2023 оны 07 дугаар сард гэрээсээ хулгайд алдсан. Б.Р аваад явсан байжил дээ гэж байсан. ..Б.Р ах маргааш орой нь буюу 2023 оны 12 дугаар сарын зургийг үзүүлээд энэ дуран хаана байна гэж асуухаар нь би шүүгээнээс гаргаж өгөхөд үзэж байгаад энэ ахынх нь дуран байна гээд аваад явчихлаа гэж хэлэхэд Б.Р ах яахаараа миний дуранг аваад явдгийн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Бгийн өгсөн: “..Дуран дээр нь өлгөөтэй, гутал нь доор нь байсан. 37 размерын түрүүтэй арьсан гутал. Ямар содон шинжээр нь таньж авсан бэ гэвэл оосор гадна талдаа халзарсан байсан. Шилний эсрэг талын хар нэг зураастай. .. Гутал, дуранг авч явахыг зөвшөөрөөгүй. .. Явсны орой дуран алга болсон байсан. Тэгээд залгаад асуухад хараагүй гээд өнгөрсөн.. Хойд аавын эгчийн хүүхэд мөн морь уядаг болохоор морио нийлүүлж уяхаар байлгаж байсан. Дуранг авах, захиран зарцуулах, эзэмших эрх өгөөгүй.. Дуранг би хөөцөлдөж байж авсан. .. Нэг өдөр л алга болсон. Орой багийн өдөрлөг болох гэхэд гутал байхгүй байсан. Мал дурандах гэсэн дуран байхгүй байсан. Гутал, дуран ойрхон байсан. Яагаад дурангаа нэхээгүй вэ гэвэл би авч байхыг нь хараагүй юм чинь би нэхэх зүйл байгаагүй. .. Хүнийг яг авсныг хараагүй байж та авсан гээд байж болохгүй биз дээ.. ” гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гэрч В.Цгийн өгсөн: “...
2023 оны 6 дугаар сарын 28-ны үед манайд морь уях гэж ирсэн. Хоёр хүүхдээ дагуулаад ирсэн. Би өөрөө дургүй байсан. Манай хүн надтай төрөл хэд хонон гэсэн. Хоёр хүүгээ дагуулаад ирсэн. Гутлаа алга болсныг 7 дугаар сарын 5-ны өдөр мэдсэн. .. Би гэртээ ирээд малаа дурандах гэсэн чинь дуран байхгүй байсан. Нөхрөөсөө дуран хайчхав гэсэн. Дуран олдохгүй байсан. Араас нь та дуран харав уу гэсэн хараагүй гэсэн. Араас нь утасдаж асуусан. Би хараагүй танай дуран байсан гэж л хэлсэн. .. Дуран өлгөөндөө байсан. Гутал хажууд нь ширээний хажууд байсан. Би бүжигт өмсөнө гээд ил тавьсан байсан.. Манай нөхөр үзүүлсэн. Дуран үүрсэн морь унасан зураг байсан. .. Морь уядаг, байх айлгүй гэсэн. Би бараг таньж мэдэхгүй учир дургүй байсан. Манай хүн надтай төрөл цөөхөн хонон гэсэн. Олон хүүхэд дагуулсан ирж байсан. ..” гэх мэдүүлэг,
О.Бгийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр Ч.Б нь О.Бгийн гэрээс нь хоёр нүдний дуран, арьсан гутал зэргийг нууцаар авч хохирогч О.Бд 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт дээр дурдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ч.Бын бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх О.Бгийн хурдан морийг уяж гэрт нь байхдаа түүнийг эзгүй байх хойгуур гэрээс нь хоёр нүдний дуран, арьсан гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ч.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ч.Бын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх О.Бгийн гэрээс нь арьсан гутал, хоёр нүдний дуран зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Бд 1050.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-923/8461 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч О.Б нь өөрт учирсан 350.000 төгрөгийн хохирол, замын зардал 283.014 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж баримтыг ирүүлсэн ба шүүгдэгч Ч.Б нь “..2 нүдний дуранг хохирогчид буцааж өгсөн..” гэх мэдүүлэг, хохирогч О.Б нь “... 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 нүдний дуранг буцааж авснаа илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Ч.Баас гутлын үнэ болох 350.000, гэмт хэргийн улмаас ирж очсон шатахууны зардал 283.014 төгрөг, нийт 633.014 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх О.Бгийнд гэрээс нь арьсан гутал, хоёр нүдний дуран зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болсон байна.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 549 дугаартай: “ О.Б нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эд зүйлсээ хулгайд алдсан тухайн нөхцөл байдлаас шалтгаалан О.Бгийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. О.Бгийн сэтгэцэд стресс, бухимдлын шинж илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид О.Б нь сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлага бага” гэх дүгнэлтийн дагуу хохирогч О.Бгийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол нэг дүгээр зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогч О.Бгийн сэтгэл зүйн байдал, шүүгдэгч Ч.Бын бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн эрхэлсэн ажил эрхлэлтийн байдал, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож хохирогч О.Бд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 1.650.000 төгрөг болж байна. ( 550.000*3= 1.650.000).
Иймд шүүгдэгч Ч.Баас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас хохирогч О.Бгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 1.650.000 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан 350.000 төгрөг, (хх-ийн 159-160) талд авагдсан шатахууны зардал (100.000, 88.000, 95.014) 283.014 төгрөг, нийт 2.283.014 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Б нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Бын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял санал оногдуулах саналыг тавьж байна. Энэ гэмт хэрэг нь өөрөө хорих ял, зорчих эрх хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял гэсэн санкцитай. Эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ гэмт хэрэгт 1 жил хүртэл хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих санал гаргаж байна. .. Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хорих ял оногдуулж байгаа үндэслэлийн тухайд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан юу юуг харгалзах вэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзана. Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд шүүгч дурьдаж байсан. Гэм буруугаа хүлээсэн болон хүлээгээгүй хүний хувьд эрх зүйн байдал ялгаатай гэдгийг тайлбарлаж байсан. Гэм буруу дээр шүүгдэгч маргасан. Шүүхээс гэм буруутайд тооцсон учир гутал авсан гэдэг үйл баримт дээр маргасан. Хохирлоо төлнө гээд 2,3 цагийн завсарлага авсан. Гэмт хэрэг бүртгэгдсэн гомдол мэдээллээс харах юм бол 6 сарын хугацаа, шүүх хуралдаанаас 2,3 цагийн хугацаанд хохирол төлөх ажиллагаа огт хийгдээгүй. Дуранг хохирогч өөрийн санаачилгаар олж авсан. Хохирол төлбөр болох 2,283,014 төгрөг төлөөгүй байгаа учир хохирол төлөөгүй гэж үзэж байна. Хохирогчид эд хөрөнгийн хохирол учраад байна. Хохирогчид үзүүлэх сөрөг нөлөөллийг авч үзэх юм бол гэмт хэргийн шинж хүндрэх гэсэн шинж рүүгээ орж байгаа. Хувийн байдлыг мөн харгалзаж үзнэ. Хувийн байдалд нас, хүйс, ажил, мэргэжил, үйлдэлдээ хандаж байгаа хандлага эдгээр байдлыг харгалзаж үзээд 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих саналыг тавьж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэм буруутайд тооцсон. Энэ гэмт хэрэг хүн чанарын хувьд өргөдлийг цагдаад 5 сарын дараа гаргаж байгаа. Энэ хооронд энэ улсууд уулзаж байгаа. Нэг нутаг ус, сайнаар яривал садан төрөл хүн би дуранг чинь гаргаад өглөө. Гутлыг чинь ингэсэн гэсэн асуудал ярьсан бол О.Б ийм зүйл ярихгүй байсан гэдгээ илэрхийлж байгаа. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Түүнийг хэл амаар доромжлоод байсан учир цагдаад өгье гээд гомдол гаргаж байгаа. Энэ цаг хугацаанаас хойш 6 сарын хугацаа өнгөрч байна. Энэ олон саяар тоолох мөнгө биш. Хоорондоо уулзаад эвлэрэх боломж байсан. Өнөөдрийн энэ байдал хүртэл явахгүй боломж байсан. Сая мөн гурван цагийн хугацаа авсан. Энэ цаг хугацаанд мөнгө байхгүй байсан бол бичгийн хэлбэрээр гарын үсэг зураад эвлэрч болох байсан. Өөрт нь энэ бүх боломж байсаар байхад ашиглахгүй байгаад нь би харамсаж байна. Гэм буруутайд тооцсон. Уг асуудал дээр хариуцлага хүлээх нь тодорхой. Хариуцлагын асуудал дээр улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Шүүхээр миний үйлчлүүлэгч Ч.Быг гэм буруутайд тооцсон байгаа. Хохирлын тал дээр эвлэрэх асуудлыг үйлчлүүлэгчдээ тавьсан. Уулзаж чадахгүй байсаар байгаад сая хурал орохын өмнө уулзсан. Тохиролцоонд хүрсэн байна гэж би ойлгосон. Хохирлыг шууд төлөх мөнгө байхгүй учир өөрийн адуу малыг зараад хохирогчид бүрэн төлөхөө илэрхийлсэн гэж ойлгосон. Хохирогч, шүүгдэгч нарын хувьд иргэний хэрэг дээрээ хүртэл тохиролцсон асуудал байна гэж ойлголоо. Ч.Бын өмнөөс болон өөрийнхөө зүгээс хохирогчоос уучлалт хүсэж байна. Хор уршгийн зардал 2,283,014 төгрөг гарсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн тал дээр миний үйлчлүүлэгч маргаагүй. Дуран авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлөх талаар аман хэлцэл байгуулсан байна гэж үзэж байгаа учир бичгээр хийж хохирогчид өгөхөд бэлэн байна. Баяраас өмнө хохирол төлнө гэсэн асуудлаа хоорондоо тохиролцсон гэж ойлгосон. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-т заасан 5 жил хүртэл хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн хүн хохирол төлбөрөө төлөхөөр илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах мөн хорих ял оногдуулахгүй тэнсэх боломжтой гэж хуульчилсан байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал харгалзан хорих ял оногдуулахгүй тэнсэж болно гэсэн энэ заалтыг хэрэглэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Хор уршгийг арилгахаар тохирсон байгаа...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нь шүүх хуралдаанд “хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Ч.Бын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийхэд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” талаар тусгасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, .. мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” талаар заасан байх бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ч.Б нь гэм буруу дээр маргасан тодруулбал гутал авсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй байх тул түүнийг гэм буруу дээр маргаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ч.Быг Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гадагш зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Бт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ч.Быг Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гадагш зорчих эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Бт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ч.Баас 2.283.014 (хоёр сая хоёр зуун наян гурван мянга арван дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч О.Б-д д олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН