Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

                                     2024/ШЦТ/123

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Чын Нт холбогдох 2412000000084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймаг Ч суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Чын Н /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01 цаг 30 минутын орчимд А аймгийн Э сумын .. дугаар баг Хийн ар талын замд “Бонго” загварын 04-12 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2412000000084 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Гийн мэдүүлсэн: “...Би Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн оройн 22 цагаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эргүүлд үүрэг гүйцэтгээд явж байтал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 цагийн орчимд А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг Хийн баруун талаар явсан асфальтан замаар явж байхад урдаас гэрэлгүй 04-12 АРА улсын дугаартай автомашин ирж байсан бөгөөд би харанхуй шөнө яагаад гэрэлгүй явж байдаг билээ гээд зогсоож шалгахад Ч.Н гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Ингээд би тухайн жолоочийг согтуурал хэмжигч багаж үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 3.08 хувийн согтолттой гарсан. Ингээд би тээврийн хэрэгслийг нь саатуулаад өөрийг нь явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Аын мэдүүлсэн: “...А аймгийн Эсумын .. дугаар багийн нутаг Хийн баруун талаар явсан асфальтан замаар явж байхад урдаас гэрэлгүй 04-12 АРА улсын дугаартай автомашин ирж байсан. Тухайн үед дэд ахлагч С.Г энэ машин харанхуй шөнө яагаад гэрэлгүй явж байдаг билээ гээд зогсоож шалгасан. Тэр үед Ч.Н гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Ингээд цагдаа зохицуулагч С.Г тухайн жолоочийг согтуурал хэмжигч багаж үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 3.08 хувийн согтолттой гарсан. Ингээд би тээврийн хэрэгслийг нь саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Нийн мэдүүлсэн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

 

Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч С.Гийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 02 хуу/

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 03 хуу/

 

Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэлд “Т овогт Чын Н нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “согтууруулах “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” гэсэн лавлагаа /хх-ийн 26 хуу/

 

Шүүх хуралдаанд шинээр өгсөн Ч.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд 6 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01 цаг 30 минутын орчимд А аймгийн Э сумын .. дугаар багийн Хийн ар талын замд “Бонго” загварын 04-12 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”,

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй...” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Ч.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01 цаг 30 минутын орчимд А аймгийн Э сумын .. дугаар баг Хийн ар талын замд “Бонго” загварын 04-12 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Гийн мэдүүлсэн “...Би Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн оройн 22 цагаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эргүүлд үүрэг гүйцэтгээд явж байтал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 цагийн орчимд А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг Хийн баруун талаар явсан асфальтан замаар явж байхад урдаас гэрэлгүй 04-12 АРА улсын дугаартай автомашин ирж байсан бөгөөд би харанхуй шөнө яагаад гэрэлгүй явж байдаг билээ гээд зогсоож шалгахад Ч.Н гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Ингээд би тухайн жолоочийг согтуурал хэмжигч багаж үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 3.08 хувийн согтолттой гарсан. Ингээд би тээврийн хэрэгслийг нь саатуулаад өөрийг нь явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Аын мэдүүлсэн “...А аймгийн Эсумын 03 дугаар багийн нутаг Хийн баруун талаар явсан асфальтан замаар явж байхад урдаас гэрэлгүй 04-12 АРА улсын дугаартай автомашин ирж байсан. Тухайн үед дэд ахлагч С.Г энэ машин харанхуй шөнө яагаад гэрэлгүй явж байдаг билээ гээд зогсоож шалгасан. Тэр үед Ч.Н гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Ингээд цагдаа зохицуулагч С.Г тухайн жолоочийг согтуурал хэмжигч багаж үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 3.08 хувийн согтолттой гарсан. Ингээд би тээврийн хэрэгслийг нь саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

мөрдөн байцаалтын шатанд Ч.Нийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

 

Архангай аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч С.Гийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 02/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 03/, Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэлд “Т овогт Чын Н нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “согтууруулах “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” гэсэн лавлагаа /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ч.Н нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн жолоочийн лавлагаагаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,

согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр 3.08 үзүүлэлт илэрсэн нь “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тайлбарласнаас дээш үзүүлэлт тул согтуурсан,

 тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгохоор тус тус хуульчилсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Нийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01 цаг 30 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг Хүүхдийн номын сангийн ар талын замд “Бонго” загварын 04-12 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Ч.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Шүүгдэгчийн тухайд тэнсэн харгалзах ялтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн энэ бүлэг нь болгоомжгүй төрлийн гэмт хэрэгт багтдаг. Шинээр орж ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь санаатай, болгоомжгүй гэсэн тогтсон ойлголт байхгүй учир маргаантай үйл баримт тогтоогдож байна. Тэнсэн харгалзах ялыг хүндрүүлэх саналгүй байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн  өмгөөлөгчөөс  “...Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал болгож байна. Өмгөөлөгчийн зүгээс 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахад энэ хүний хувийн байдал хийсэн хэрэгт тохирч байна. Миний үйлчлүүлэгч тэнсэн харгалзах ялтай. Болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол хор уршиг, тухайн хүний хувийн байдал зэргийг харгалзаж энэ ялыг сэргээхгүй байж өгнө үү. Үйлдээд байгаа гэмт хэргүүд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Хувийн байдлын тухайд байнгын эмчилгээтэй хүүхэдтэй. Цаашид энэ хүн өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж, засрах чадвартай хүн тэнсэн харгалзах ялыг сэргээхгүйгээр тус тусад нь эдлүүлж өгнө үү. Ч.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээрээ маргадаггүй, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй зэргийг харгалзаж тэнсэн харгалзах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг.

 Эрүүгийн хуульд гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүний шинжээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно,

материаллаг бүрэлдэхүүний шинжээр нь мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан нь уг гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүний шинжээр хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийснээр гэмт хэргийг төгссөн гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэх хэргийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Н нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулснаа мэдэж байгаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсаны дараа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус болохыг мэдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Нийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн хууль бусаар зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар хуульчилсан.

Иймд шүүгдэгч Ч.Н нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан 1 /нэг/ жил 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, хяналт тавихыг Архангай  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тус тус шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Чын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/243 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан 1 /нэг/ жил 35 /гучин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж, хяналт тавихыг Архангай  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ДОНИДДОЛГОР