| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
2024/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Хохирогчийн өмгөөлөгч: О.Батцэрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Хохирогч: Д.Б
Шүүгдэгч: Г.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Гын Пид холбогдох 2412000000021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, нохой хөтлөгч мэргэжилтэй, А аймгийн О газарт аврагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн О байрны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Гын П /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах О салбарын гадна талбай болох тээврийн хэрэгслийн зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Бийг хавирч унагаж, толгой руу нь хөлөөрөө болон гараараа 3-4 удаа цохисны улмаас түүний биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун бугалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бмэдүүлэхдээ “...2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр салбар дээр гараатай байсан. Тухайн өдөр 11 цаг өнгөрч байхад аймгийн нөөцөд тэжээл буулгахаар салбарын 12 албан хаагчийн хамт тэжээл буулгаад 16 цаг өнгөрч байхад ирсэн. Би тухайн үед гараатай, тамхи татах гээд гарч ирэхэд М, П, Ж гурав машинд архи ууж байсан. Би машинд нь жаахан юм яриад суусан. Тухайн архинаас нь ганц, хоёр татсан. Тэгээд надад хийж өгөхөөр нь би жижүүртэй гээд уугаагүй бөгөөд машинаас буугаад тамхи татаж байхад П араас гарч ирээд надтай шалтгаангүй маргалдаж цохисон. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой би эмнэлэгт үзүүлээд хэвтсэн. Энэ өдрөөс хойш тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаа. Баруун тархинд цус хуралт гэмтэл үүссэн. Миний бие хагалгаанд орох заалттай байгаа бөгөөд хагалгаанд оръё гэхээр эмч нар нь орж болохгүй, дараа нь унаж татдаг эрсдэл үүсч болзошгүй гэж хэлсэн. 100 хувь амжилттай болохгүй учир энэ 6 сарын хугацаанд хагалгаандаа орж чадахгүй явж байгаа. Уг цус хуралтыг шимэгдүүлэх арга хэмжээг хайгаад явж байгаа. Толгойны зовиурын тухайд байнгын дүйнгэтсэн, дүүрсэн байдалтай байгаа. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршигийн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.173.400 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.181.000 төгрөг, Хаан банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 6.263.969 төгрөг, эмийн эмчилгээнд 1.862.000 төгрөг, нийт 28.480.369 төгрөгийг нэхэмжилнэ...” гэв.
Мөрдөн байцаатын шатанд 2412000000021 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Д.Бийн мэдүүлсэн “...Би 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр салбар дээр гараатай байсан. Тэгсэн чинь 11 цаг өнгөрч байхад аймгийн нөөцөд тэжээл буулгахаар салбарын 12 албан хаагчийн хамтаар 40 тонн тэжээл буулгаад 16 цаг өнгөрч байхад салбар дээр ирсэн. Тэжээл буулгаж байхад фургон дотор М, Ж, П нар машинд нэг шил 0.5 граммы “Хараа” нэртэй архийг уугаад сууж байсан. Надад нэг хийж өгөхөөр нь нэг удаа уусан. Үүний дараа тамхи татах гээд ажлаас гарч ирэхэд М, П, Ж гурав 0.75 граммын “Хараа” нэртэй архийг ууж байсан. Тэгээд надад хийж өгөхөөр нь би жижүүртэй гээд огт уугаагүй. Надад архи хийж өгөх нь өгч байсан. Тэгээд машинаас буугаад тамхи татаж байхад П араас гарч ирээд намайг хавирч унагаад толгой руу хөлөөрөө болон гараараа 3-4 удаа цохисон чинь М, Жнар салгасан. Намайг ямар учраас цохисон талаар одоо ч би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/
Хохирогч Д.Бийн дахин мэдүүлсэн “...Сая эмчилгээнд гарсан зардалд Г.П 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Одоогоор хохирол төлбөртэй холбоотой баримт байхгүй. Би хагалгаанд орох заалттай байгаа. Хагалгаанд орсон тохиолдолд цаашид гарах үр дагавар унаж татах эрсдэлтэй, мөн бүрэн эдгэрэх нь тодорхойгүй бас хагалгаанд орохгүй бол тархи дарагдаж унадаг болох эрсдэлтэй байгаа. Тэгээд ч эмнэлгийн байгууллагаар гурваас дээш cap эмчилгээ, үйлчилгээ хийлгэх юм бол Онцгой байдлын албанд тэнцэхгүй гээд албанаас шууд халдаг учраас ажилгүй болох эрсдэлтэй байна. Би зодуулснаас хойш байнга тархи толгойны эм тариа хэрэглэж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт анх 5 хоног хэвтээд Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт 3 хоног хэвтээд гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулна. Би одоо цалингийн зээлтэй. Манай эхнэр хүүхэд асрах амралттай байгаа. Тиймээс цалингийн зээлээ хэрхэн, яаж төлөх болон цаашид гарах эмчилгээ, хагалгааны зардал хэд болохыг мэдэхгүй байна. Тиймээс цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/
Гэрч Б.Мийн мэдүүлсэн “...Тэр үед Бэ, П нар хоорондоо маргалдаад нэгнийгээ цохилцоод машинаас гарсан. Машин дотор жолооны ард хүн суугаагүй. Харин жолоочийн хажуу талын суудал дээр Ж, арын суудалд П, Бэ, бид гурав зэрэгцээд суусан байсан. Тэгсэн чинь араас нь гарахад Бгазар уначихсан П толгой руу нь өшиглөөд, мөн гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь Жбид хоёр салгасан. Үүний дараа дахиж маргалдах гээд байхаар нь Б Бийг гэрт нь хүргэж өг гэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн. ...Би ямар учраас зодсоныг нь мэдэхгүй байна. П ахархаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/
Гэрч Ш.Бын мэдүүлсэн “...17 цаг өнгөрч байхад Нямдорж орж ирээд “Бэ, П нар зодоон хийгээд байна гэж хэлэхээр нь буугаад очиход нэгнийгээ цохисон маргалдаад зогсож байхаар нь салгаад Бэ, М хоёрыг хүргэж өг гээд Бямбасүрэнг явуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Гэрч Г.Жгийн мэдүүлсэн “...Тэгсэн чинь Бэ, П нар машинд маргалдаад заамдалцаад авахаар нь бид нар салгаад машинаас буулгасан. Үүний дараа манай эхнэр залгаад байхаар нь би гэртээ харихаар явсан. Бжижүүртэй гээд нэг их уугаагүй. Харин П нь нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Шинжээч эмч Б.Бийн мэдүүлсэн “...Д.Бийн биед учирсан их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулж байгаа тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуурын 3.1.3-т зааснаар тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл үүнд тархины хүнд зэргийн няцрал, ховдолын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл хатуу хальсны дээрх доор цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамааруулдаг. Эдгээр гэмтлүүд нь Д.Бийн биед илрээгүй. Цаашдаа ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамааруулж цаашид амь насанд аюултай, амь тэнссэн байдал, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100хувь/ тогтонги алдагдуулбал Д.Бийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн “...Д.Бнь 1.154.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 хуу/
Яллагдагч Г.Пийн мэдүүлсэн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Бийн биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун бугалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд тус бүр нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 145 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Д.Бийн биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун булгалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5. Д.Бийн биед их тархины уйланхайжилт үүссэн нь гэмтлийн дараах үлдэц уршиг бөгөөд гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үндэслэл болохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 142-144 хуу/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 249 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Бийн сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн шинж илэрч байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон мэдрэлийн эмчийн хяналтад байх шаардлагатай...” гэх дүгнэлт /хх-ийн 123-124 хуу/
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цээжний хөндийн эрхтний тодосгогчгүй КТ-д шинжилгээний хариу /хх-ийн 31 хуу/
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээний хариу /хх-ийн 32 хуу/
Г.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 хуу/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 47-49 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуу/
Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг Гэмтлийн тасаг “Өвчний түүх” /хх-ийн 54-65 хуу/
Мөрдөгчийн тогтоол “Нэмэлтээр шинжилгээ хийлгэх шийдвэр гаргуулах тухай” /хх-ийн 140-141 хуу/
“СТМ мед” ХХК “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 146, 149-150 хуу/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгээс гарах үеийн эпикриз /хх-ийн 147 хуу/
“Интер мед” эмнэлгийн тархины соронзон резонанст томографийн шинжилгээ /хх-ийн 148 хуу/
ӨМӨЗ орны Анагаах Ухааны Их Сургуулийн харъяа эмнэлэг СТ оношлогооны дүгнэлт /хх-ийн 153 хуу/
ӨМӨЗ орны олон улсын Монгол анагаахын эмнэлэг Үүдэн эмнэлгийн өвчтөний түүхийн тэмдэглэл, оношийн баримт бичиг /хх-ийн 154-155 хуу/
“СТМ мед” ХХК санхүүгийн тэмдэгтэй “Бэлэн мөнгөний орлогын баримт”
Хохирогчийн хувийн байдалтай холбоотой шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Фохов” ХХК тэмдэг бүхий 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримт, Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/54248803 зээлийн гэрээ, Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 279 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, “Лазер мед” эмнэлгийн эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17/199 дугаартай тодорхойлолт зэрэг баримтууд,
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкин дахь Г.Пийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчид эмчилгээний эм авч өгсөн эмийн жагсаалтын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...”,
Хохирогчийн өмгөөлөгч О.Батцэрэн шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээж, хохиролд нэхэмжилсэн 28.480.369 төгрөгийг гаргуулах...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний он, сар, өдөр хэсэгт 2023.11.21 Д.Бгэсэн нь хохирогч уг гэмтлийг хэрэг болсон хугацаанаас өмнө авсан байх магадлалтай, харин шүүгдэгч тухайн хэргийн цаг хугацаанаас өмнө учирсан гэмтлийг сэдрээсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд хохирогчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажилласан цагийн бүртгэлийг хэрэгт хавсаргах, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн эсэхийг тодруулахаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Прокуророос 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2412000000021 дугаартай тогтоолоор Г.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай яллах дүгнэлтэд:
Тэмдэглэх хэсэгт “2312000000021”,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2312000000021”,
Хавсралт хэсэгт “2312000000021”,
Тэмдэглэх хэсгийн зайлшгүй шаардлагатай нотлох баримтын жагсаалтын “5-д давхардсан шинжээч эмч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/”,
Жагсаалтын 6-д “Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай дүгнэлт /хх-ийн 191-192 дугаар хуудас/”,
Хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэсэгт “2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой А аймгийн Э сум Аы нутаг дэвсгэрт Б.Х нь дэлгүүр орох гээд явж байсан” зэргийг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн бөгөөд хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах О салбарын гадна талбай болох тээврийн хэрэгслийн зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Бийг хавирч унагаж, толгой руу нь хөлөөрөө болон гараараа 3-4 удаа цохисны улмаас түүний биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун бугалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний материаллаг шинжээр нь тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр буюу хохирол, хор уршиг учирсан байхаар хуульчилжээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүгдэгч Г.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бийг хавирч унагаж, толгой руу нь хөлөөрөө болон гараараа цохих нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун бугалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл бүхий хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах О салбарын гадна талбай болох тээврийн хэрэгслийн зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Бийг хавирч унагаж, толгой руу нь хөлөөрөө болон гараараа 3-4 удаа цохисны улмаас түүний биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун бугалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр салбар дээр гараатай байсан. Тухайн өдөр 11 цаг өнгөрч байхад аймгийн нөөцөд тэжээл буулгахаар салбарын 12 албан хаагчийн хамт тэжээл буулгаад 16 цаг өнгөрч байхад ирсэн. Би тухайн үед гараатай, тамхи татах гээд гарч ирэхэд М, П, Жгурав машинд архи ууж байсан. Би машинд нь жаахан юм яриад суусан. Тухайн архинаас нь ганц, хоёр татсан. Тэгээд надад хийж өгөхөөр нь би жижүүртэй гээд уугаагүй бөгөөд машинаас буугаад тамхи татаж байхад П араас гарч ирээд надтай шалтгаангүй маргалдаж цохисон. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой би эмнэлэгт үзүүлээд хэвтсэн. Энэ өдрөөс хойш тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаа. Баруун тархинд цус хуралт гэмтэл үүссэн. Миний бие хагалгаанд орох заалттай байгаа бөгөөд хагалгаанд оръё гэхээр эмч нар нь орж болохгүй, дараа нь унаж татдаг эрсдэл үүсч болзошгүй гэж хэлсэн. 100 хувь амжилттай болохгүй учир энэ 6 сарын хугацаанд хагалгаандаа орж чадахгүй явж байгаа. Уг цус хуралтыг шимэгдүүлэх арга хэмжээг хайгаад явж байгаа. Толгойны зовиурын тухайд байнгын дүйнгэтсэн, дүүрсэн байдалтай байгаа. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршигийн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.173.400 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.181.000 төгрөг, Хаан банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 6.263.969 төгрөг, эмийн эмчилгээнд 1.862.000 төгрөг, нийт 28.480.369 төгрөгийг нэхэмжилнэ...”,
хохирогч Д.Бийн мэдүүлсэн “...Би 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр салбар дээр гараатай байсан. Тэгсэн чинь 11 цаг өнгөрч байхад аймгийн нөөцөд тэжээл буулгахаар салбарын 12 албан хаагчийн хамтаар 40 тонн тэжээл буулгаад 16 цаг өнгөрч байхад салбар дээр ирсэн. Тэжээл буулгаж байхад фургон дотор М, Ж, П нар машинд нэг шил 0.5 граммы “Хараа” нэртэй архийг уугаад сууж байсан. Надад нэг хийж өгөхөөр нь нэг удаа уусан. Үүний дараа тамхи татах гээд ажлаас гарч ирэхэд М, П, Жгурав 0.75 граммын “Хараа” нэртэй архийг ууж байсан. Тэгээд надад хийж өгөхөөр нь би жижүүртэй гээд огт уугаагүй. Надад архи хийж өгөх нь өгч байсан. Тэгээд машинаас буугаад тамхи татаж байхад П араас гарч ирээд намайг хавирч унагаад толгой руу хөлөөрөө болон гараараа 3-4 удаа цохисон чинь М, Жнар салгасан. Намайг ямар учраас цохисон талаар одоо ч би мэдэхгүй...”,
хохирогч Д.Бийн дахин мэдүүлсэн “...Сая эмчилгээнд гарсан зардалд Г.П 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Одоогоор хохирол төлбөртэй холбоотой баримт байхгүй. Би хагалгаанд орох заалттай байгаа. Хагалгаанд орсон тохиолдолд цаашид гарах үр дагавар унаж татах эрсдэлтэй, мөн бүрэн эдгэрэх нь тодорхойгүй бас хагалгаанд орохгүй бол тархи дарагдаж унадаг болох эрсдэлтэй байгаа. Тэгээд ч эмнэлгийн байгууллагаар гурваас дээш cap эмчилгээ, үйлчилгээ хийлгэх юм бол Онцгой байдлын албанд тэнцэхгүй гээд албанаас шууд халдаг учраас ажилгүй болох эрсдэлтэй байна. Би зодуулснаас хойш байнга тархи толгойны эм тариа хэрэглэж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт анх 5 хоног хэвтээд Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт 3 хоног хэвтээд гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулна. Би одоо цалингийн зээлтэй. Манай эхнэр хүүхэд асрах амралттай байгаа. Тиймээс цалингийн зээлээ хэрхэн, яаж төлөх болон цаашид гарах эмчилгээ, хагалгааны зардал хэд болохыг мэдэхгүй байна. Тиймээс цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...”,
гэрч Б.Мийн мэдүүлсэн “...Тэр үед Бэ, П нар хоорондоо маргалдаад нэгнийгээ цохилцоод машинаас гарсан. Машин дотор жолооны ард хүн суугаагүй. Харин жолоочийн хажуу талын суудал дээр Ж, арын суудалд П, Бэ, бид гурав зэрэгцээд суусан байсан. Тэгсэн чинь араас нь гарахад Бгазар уначихсан П толгой руу нь өшиглөөд, мөн гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь Жбид хоёр салгасан. Үүний дараа дахиж маргалдах гээд байхаар нь Б Бийг гэрт нь хүргэж өг гэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн. ...Би ямар учраас зодсоныг нь мэдэхгүй байна. П ахархаад байх шиг байсан...”,
гэрч Ш.Бын мэдүүлсэн “...17 цаг өнгөрч байхад Нямдорж орж ирээд “Бэ, П нар зодоон хийгээд байна гэж хэлэхээр нь буугаад очиход нэгнийгээ цохисон маргалдаад зогсож байхаар нь салгаад Бэ, М хоёрыг хүргэж өг гээд Бямбасүрэнг явуулсан....”,
гэрч Г.Жгийн мэдүүлсэн “...Тэгсэн чинь Бэ, П нар машинд маргалдаад заамдалцаад авахаар нь бид нар салгаад машинаас буулгасан. Үүний дараа манай эхнэр залгаад байхаар нь би гэртээ харихаар явсан. Бжижүүртэй гээд нэг их уугаагүй. Харин П нь нилээн согтуу байсан...”,
шинжээч эмч Б.Бийн мэдүүлсэн “...Д.Бийн биед учирсан их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулж байгаа тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуурын 3.1.3-т зааснаар тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл үүнд тархины хүнд зэргийн няцрал, ховдолын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл хатуу хальсны дээрх доор цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамааруулдаг. Эдгээр гэмтлүүд нь Д.Бийн биед илрээгүй. Цаашдаа ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамааруулж цаашид амь насанд аюултай, амь тэнссэн байдал, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100хувь/ тогтонги алдагдуулбал Д.Бийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж болно...” гэх мэдүүлгийн,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн: 1. Д.Бийн биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун бугалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн нэмэлт “...Д.Бийн биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун булгалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5. Д.Бийн биед их тархины уйланхайжилт үүссэн нь гэмтлийн дараах үлдэц уршиг бөгөөд гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үндэслэл болохгүй...”,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 249 дугаартай “...Д.Бийн сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 17- ны өдөр болсон гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн шинж илэрч байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон мэдрэлийн эмчийн хяналтад байх шаардлагатай...” гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Г.Пийн хохирогч Д.Бийг хавирч унагаж, толгой руу нь хөлөөрөө болон гараараа 3-4 удаа цохисон гэм буруутай үйлдлийн улмаас Д.Бийн эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун бугалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Г.Пийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах О салбарын гадна талбай болох тээврийн хэрэгслийн зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Бийг хавирч унагаж, толгой руу нь хөлөөрөө болон гараараа 3-4 удаа цохисны улмаас түүний биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүр, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, баруун бугалганд зулгаралт, хүзүү, чих, хуйх, баруун доод зовхины цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Пийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2 дугаар пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 3-4, 74-76 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан Г.Пийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.
Мөн хэрэгт авагдсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цээжний хөндийн эрхтний тодосгогчгүй КТ-д шинжилгээний хариу “...Үйлчлүүлэгчийн нэр А.Мөнх-Эрдэнэ, шинжилгээнд орсон огноо 2023-05-06...”, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний баримт, “Laser med Davaasuren Bat-Erdene 1996-07-11 F 27Y 2023122115” тэмдэглэл бүхий компьютер томографийн зураг, “СТМ мед” ХХК санхүүгийн тэмдэгтэй “Бэлэн мөнгөний орлогын баримт”, “Лазер мед” эмнэлгийн эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ зэргийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан “СТМ мед” ХХК “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний он, сар, өдөр хэсэгт 2023.11.21 Д.Бгэсэн нь хохирогч уг гэмтлийг хэрэг болсон хугацаанаас өмнө авсан байх магадлалтай, харин шүүгдэгч тухайн хэргийн цаг хугацаанаас өмнө учирсан гэмтлийг сэдрээсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд хохирогчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажилласан цагийн бүртгэлийг хэрэгт хавсаргах, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн эсэхийг тодруулахаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар гаргасан дүгнэлтийг дараах байдлаар хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Үүнд: Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан “СТМ мед” ХХК “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээг үндэслэл болгоогүй,
хавтаст хэргийн 54-65 дугаар талд авагдсан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Өвчний түүх №7839-д 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 цаг 16 минутад S06.30 тархины голомтот гэмтэл үндсэн оношоор Д.Бнь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хэвтэн эмчлүүлсэн,
хавтаст хэргийн 26-28 дугаар талд хохирогч Д.Бнь Архангай аймгийн Цагдаагийн газрын 113 тоот албан өрөөнд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 40 минутаас 11 цаг 08 минутын хооронд хохирогчоор мэдүүлэг өгсөн,
хавтаст хэргийн 147 дугаар талд хохирогч Д.Бнь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 2 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгээс гарах үеийн эпикриз,
хавтаст хэргийн 149-150 дугаар талд авагдсан “Laser med Davaasuren Bat-Erdene 1996-07-11 F 27Y 2023122115” тэмдэглэл бүхий компьютер томографийн зураг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “СТМ мед” ХХК санхүүгийн тэмдэгтэй “Бэлэн мөнгөний орлогын баримт” /дугаарлагдаагүй/, хохирогчоос шүүх хуралдаанд гаргасан “СТМ мед” ХХК “Лазер мед” эмнэлгийн эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хуудасны дугаарлалт 14/ 2023.12.21 /он сар өдөр буруу тавигдсан байсныг засварлаж дахин хэвлэж өгөв/ зэрэг баримтуудаас үзэхэд “СТМ мед” ХХК “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний он сар өдөр хэсэгт 2023.11.21 гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гарсан болохыг үгүйсгэх аргагүй боловч эдгээр баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтүүдэд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цээжний хөндийн эрхтний тодосгогчгүй КТ-д шинжилгээний хариуг үндэслэл болгосон боловч хохирогч Д.Бийн эрүүл мэндэд цээжний хөндийн эрхтний гэмтэл учраагүй тул шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхүйц нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй учир шинжээчийн дүгнэлтийг дахин болон нэмэлтээр гаргах шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.П нь хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Д.Бнь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө эрүүл мэнддээ хүндэвтэр гэмтэл авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Д.Бнь шүүх хуралдаанд баримтаар сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрт 15.173.400 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.181.000 төгрөг, гэмт хэргийн улмаас Хаан банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 6.263.969 төгрөг, эмийн эмчилгээнд 1.862.000 төгрөг, нийт 28.480.369 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэв.
1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 249 дугаартай дүгнэлтээр хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн хохирогчоос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 15.173.400 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд:
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан.
Мөн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4-д Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоож 9-15 хувиар тооцож, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550.000 төгрөг байхаар тогтоосон тул гэмт хэрэг гарсан хугацаанд буюу 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл хохирогчоос нэхэмжилсэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тооцож сэтгэцэд учирсан хор уршигт 15.173.400 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 17.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 249 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Бийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг үндэслэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 17.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.894.500 төгрөгийг шүүгдэгч Г.Поос гаргуулан хохирогч А аймгийн Э .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод оршин суух Б овогт Дгийн Б/РД: ../-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Харин хохирогч Д.Бээс нэхэмжилсэн эмийн эмчилгээнд 1.862.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд:
2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1.862.000 төгрөгийн үнэ бүхий “Фохов” ХХК тэмдэгтэй зарлагын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эх хувиас хуулбарласан, мөн баримт дахь материалын жагсаалт нь юунд, хэрхэн хэрэглэх талаар тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
3. Мөн Хаан банкинд төлөгдөх зээлийн үлдэгдэл 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 6.263.969 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.181.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд:
Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ/54248803 дугаартай зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 4.884.372.56 /дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянга гурван зуун далан хоёр төгрөг тавин зургаан мөнгө/, олгох хэмжээ 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт зээлийн хэмжээ 7.284.372.56 /долоон сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун далан хоёр төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийн зээлийн гэрээгээр 6.263.969 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байх бөгөөд өмнөх зээлийн үлдэгдэл 4.884.372.56 /дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянга гурван зуун далан хоёр төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийн зээлийн гэрээ хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй,
Архангай аймгийн О газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17/199 дугаартай тодорхойлолтоор сарын 1.727.000 төгрөгийн цалин авдаг нь үнэн болно гэсэн боловч үндсэн цалин, гарт олгогдох цалин аль эсэх нь тодорхойгүй, хохирогч нь ажлаа хийж байгаа, чөлөөтэй эсэх, ажлаас чөлөөгдсөн эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо.
Иймд хохирогчоос нэхэмжилсэн Хаан банкинд төлөгдөх зээлийн үлдэгдэл 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 6.263.969 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.181.000 төгрөг, нийт 11.444.969 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бэд 8.500.000 төгрөгийн мөнгөн, 428.200 төгрөгийн үнэ бүхий эм, тариа, нийт 8.928.200 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Хохирогч Д.Бнь гэмт хэргийн улмаас 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.154.000 төгрөг төлөгдсөн байна.
Хохирогч Д.Бийн эмнэлгийн тусламж авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1.154.000 төгрөгийг шүүгдэгч Г.Поос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.П нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 1.154.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх...”,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахгүй ...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Г.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Пийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, сайн дураар хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Г.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пид оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Гын Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пид оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Г.Поос 9.894.500 /есөн сая найман зуун ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч А аймгийн Э сумын .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод оршин суух Б овогт Дгийн Б/РД:../-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 1.862.000 /нэг сая найман зуун жаран хоёр мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 11.444.969 /арван нэгэн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Поос 1.154.000 /нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР