Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

    

 

 

 

 

 

 

 

 

                                                               2024/ШЦТ/134

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн

Хохирогч: Б.Б

Шүүгдэгч: Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Жгийн Бд холбогдох 2312000000334 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Э” ХХК-нд галч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Жгийн Б /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн уурын зуухны өрөөнд хохирогч Б.Быг “нүүрс оруулж ирсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хоолны аягаар зүүн нүд орчимд цохиж улмаар биед нь зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг, склерийн урагдал, нүдний алимны агуулагдахуун гадагшлалт, имплант суулгах мэс заслын дараах байдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн зовхины шарх, нулимсны сувгийн тасрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд Х хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн  хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгийн уурын зууханд нэг ээлжинд гарч байхдаа ажлаас болж хоорондоо маргалдсан. Ж.Б намайг аягаар цохисны улмаас миний зүүн нүд гэмтэж, бүрэн хараагүй болсон. Ж.Б хохиролд 10.000.000 төгрөг төлсөн. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000334 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч Б.Бын мэдүүлсэн “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим А аймгийн Э сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн уурын зуухан дээр ажил дээрээ байхдаа Бг чи нүүрс оруулаад ир гэхэд чи оруул гэж хэлснээс улбаалж бид хоёр маргалдсан. Үүний дараа Б надаас түрүүлж нүүрс оруулчихаад өрөөндөө ороод хоол идэхээр орсон. Намайг нүүрсээ оруулчихаад буцаад өрөөнд орох үед Б өрөөнд хоол идээд сууж байсан. Тэгэхээр нь сууж байсан газар нь очоод за хөгшөөн гээд мөр хэсэг дээр нь гараа тавих үед идэж байсан аягатай хоолны аягыг аваад миний зүүн нүд хэсэг рүү цохисон. Тэгсэн чинь миний нүд хэсгээс цус гарсан. Тэгээд Б намайг эмнэлэг авч явж үзүүлсэн. Ер нь бол ийм л зүйл болсон. Бид хоёр нүүрс оруулах гэж байхдаа маргалдсан бөгөөд тэр уурандаа миний зүүн нүд хэсэг рүү хоол идэж байсан аягаараа цохисон. Миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохисон. Өөр цохиж, зодсон асуудал байхгүй. Мөн аягаар нэг удаа цохисны дараа дахин гараараа нэг удаа цохисон. Би Бг цохиж, зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би огт гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 83-84 хуу/

 

Хохирогч Б.Бын дахин мэдүүлсэн “...Би өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулахгүй. Учир нь миний хохирлыг Ж.Б нь төлж барагдуулж байгаа. Мөн миний сэтгэл санаанд хохирол учраагүй болно...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 хуу/

 

Гэрч Б.Оын мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шиг санагдаж байна, гэхдээ өдрийг нь буруу хэлсэн байж магадгүй, тухайн өдөр би А аймгийн Э сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн урд байх уурын зуухан дээр ажилтай байсан бөгөөд орой 17 цагийн үед ажлаа хүлээж авах гээд ирэх үед Б ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ажлаа хүлээж авчихаад би гэр рүүгээ явж хоолны юм авчраад ирэхэд гаднаас Б болон Б нар хоорондоо маргалдаад орж ирсэн. Тэгэхээр нь би нэг их тоолгүй дэлгүүр орчихоод буцаад өрөөндөө орж ирсэн чинь Б ахын нүүр хэсгээс нь цус гарчихсан байсан бөгөөд Б ах цагдаа дууд гээд, харин Б ахын дүү нь гээд нэг залуу эмнэлэг орж наад нүдээ янзлуул гээд байж байсан. Тэгээд өрөөнөөс гараад эмнэлэг явсан. Намайг ороод ирсэн чинь нүүр хэсэг нь аймар болчихсон цус гарч байсан. Тэгээд эмнэлэг аваад явсан. Сүүлд яасан ийсэн талаар асуухад нүүрсэн дээрээс болж хоорондоо маргалдсан, тэгэхээр нь нүүр хэсэг рүү нь аягаар цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37хуу/

 

Гэрч Н.Агийн мэдүүлсэн “...Манай нөхөр Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр оройн ээлжид ажиллахаар орой 17 цагийн үед ажил руугаа явсан. Тэгсэн чинь орой 19 цагийн орчим тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс над руу гар утсаар залгаж таны нөхөр чинь Х зодуулсан байна, ирж ав гэхээр нь эмнэлэг дээр яваад очиход манай нөхрийг хамт ажилладаг Б гэх хүн зодсон байсан. Ямар учраас цохиж, зодсон талаар өөрийн нөхөр Баас асуухад хоол идэж байхаар нь хажууд нь очоод суусан чинь идэж байсан хоолны аягаараа миний зүүн нүд рүү цохисон гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

 

Яллагдагч Ж.Бгийн мэдүүлсэн “...Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуу/

 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Бын биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг, склерийн урагдал, нүдний алимны агуулагдахуун гадагшлалт, имплант суулгах мэс заслын дараах байдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн зовхины шарх, нулимсны сувгийн тасрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 31.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн Х зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 52-53 хуу/

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 15-16 хуу/

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хх-ийн 18 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 хуу/

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 103-104 хуу/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 105 хуу/

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр өгсөн Архангай аймгийн Э сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн тодорхойлолтууд, “Ар Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, “Э” ХХК-ний тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд Х хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...”,

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд Х хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, одоогоор хохиролд нэхэмжлэх зүйлгүй,цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлэх...”, 

 

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батцэрэн шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Ж.Б гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 10.000.000 төгрөгийг боломжоороо төлсөн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Э сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн уурын зуухны өрөөнд хохирогч Б.Быг “нүүрс оруулж ирсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хоолны аягаар зүүн нүд орчимд цохиж улмаар биед нь зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг, склерийн урагдал, нүдний алимны агуулагдахуун гадагшлалт, имплант суулгах мэс заслын дараах байдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн зовхины шарх, нулимсны сувгийн тасрал бүхий хүний эрүүл мэндэд Х гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний материаллаг шинжээр нь тодорхойлсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд Х хохирол санаатай учруулах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр буюу хохирол, хор уршиг учирсан байхаар хуульчилжээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээр хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.

 

Шүүгдэгч Ж.Б нь Б.Бын биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг, склерийн урагдал, нүдний алимны агуулагдахуун гадагшлалт, имплант суулгах мэс заслын дараах байдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн зовхины шарх, нулимсны сувгийн тасрал гэмтэл бүхий хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Э сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн уурын зуухны өрөөнд хохирогч Б.Быг “нүүрс оруулж ирсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хоолны аягаар зүүн нүд орчимд цохиж улмаар биед нь зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг, склерийн урагдал, нүдний алимны агуулагдахуун гадагшлалт, имплант суулгах мэс заслын дараах байдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн зовхины шарх, нулимсны сувгийн тасрал бүхий хүний эрүүл мэндэд Х хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгийн уурын зууханд нэг ээлжинд гарч байхдаа ажлаас болж хоорондоо маргалдсан. Ж.Б намайг аягаар цохисны улмаас миний зүүн нүд гэмтэж, бүрэн хараагүй болсон. Ж.Б хохиролд 10.000.000 төгрөг төлсөн. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Бын мэдүүлсэн “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим Архангай аймгийн Э сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн уурын зуухан дээр ажил дээрээ байхдаа Бг чи нүүрс оруулаад ир гэхэд чи оруул гэж хэлснээс улбаалж бид хоёр маргалдсан. Үүний дараа Б надаас түрүүлж нүүрс оруулчихаад өрөөндөө ороод хоол идэхээр орсон. Намайг нүүрсээ оруулчихаад буцаад өрөөнд орох үед Б өрөөнд хоол идээд сууж байсан. Тэгэхээр нь сууж байсан газар нь очоод за хөгшөөн гээд мөр хэсэг дээр нь гараа тавих үед идэж байсан аягатай хоолны аягыг аваад миний зүүн нүд хэсэг рүү цохисон. Тэгсэн чинь миний нүд хэсгээс цус гарсан. Тэгээд Б намайг эмнэлэг авч явж үзүүлсэн. Ер нь бол ийм л зүйл болсон. Бид хоёр нүүрс оруулах гэж байхдаа маргалдсан бөгөөд тэр уурандаа миний зүүн нүд хэсэг рүү хоол идэж байсан аягаараа цохисон. Миний зүүн нүд хэсэг рүү нэг удаа цохисон. Өөр цохиж, зодсон асуудал байхгүй. Мөн аягаар нэг удаа цохисны дараа дахин гараараа нэг удаа цохисон. Би Бг цохиж, зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би огт гар хүрээгүй...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Бын дахин мэдүүлсэн “...Би өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулахгүй. Учир нь миний хохирлыг Ж.Б нь төлж барагдуулж байгаа. Мөн миний сэтгэл санаанд хохирол учраагүй болно...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Оын мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шиг санагдаж байна, гэхдээ өдрийг нь буруу хэлсэн байж магадгүй, тухайн өдөр би Архангай аймгийн Э сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн урд байх уурын зуухан дээр ажилтай байсан бөгөөд орой 17 цагийн үед ажлаа хүлээж авах гээд ирэх үед Б ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ажлаа хүлээж авчихаад би гэр рүүгээ явж хоолны юм авчраад ирэхэд гаднаас Б болон Б нар хоорондоо маргалдаад орж ирсэн. Тэгэхээр нь би нэг их тоолгүй дэлгүүр орчихоод буцаад өрөөндөө орж ирсэн чинь Б ахын нүүр хэсгээс нь цус гарчихсан байсан бөгөөд Б ах цагдаа дууд гээд, харин Б ахын дүү нь гээд нэг залуу эмнэлэг орж наад нүдээ янзлуул гээд байж байсан. Тэгээд өрөөнөөс гараад эмнэлэг явсан. Намайг ороод ирсэн чинь нүүр хэсэг нь аймар болчихсон цус гарч байсан. Тэгээд эмнэлэг аваад явсан. Сүүлд яасан ийсэн талаар асуухад нүүрсэн дээрээс болж хоорондоо маргалдсан, тэгэхээр нь нүүр хэсэг рүү нь аягаар цохисон гэсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Агийн мэдүүлсэн “...Манай нөхөр Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр оройн ээлжид ажиллахаар орой 17 цагийн үед ажил руугаа явсан. Тэгсэн чинь орой 19 цагийн орчим тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс над руу гар утсаар залгаж таны нөхөр чинь Х зодуулсан байна, ирж ав гэхээр нь эмнэлэг дээр яваад очиход манай нөхрийг хамт ажилладаг Б гэх хүн зодсон байсан. Ямар учраас цохиж, зодсон талаар өөрийн нөхөр Баас асуухад хоол идэж байхаар нь хажууд нь очоод суусан чинь идэж байсан хоолны аягаараа миний зүүн нүд рүү цохисон гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл яриагүй...гэх мэдүүлэг,

яллагдагч Ж.Бгийн мэдүүлсэн “...Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Би үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Бын биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг, склерийн урагдал, нүдний алимны агуулагдахуун гадагшлалт, имплант суулгах мэс заслын дараах байдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн зовхины шарх, нулимсны сувгийн тасрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 31.1-д зааснаар хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн Х зэрэгт хамаарна...гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд Х хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд Х гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Ж.Бгийн хохирогч Б.Бын зүүн нүдэнд аягаар цохисон гэм буруутай үйлдлийн улмаас зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг, склерийн урагдал, нүдний алимны агуулагдахуун гадагшлалт, имплант суулгах мэс заслын дараах байдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн зовхины шарх, нулимсны сувгийн тасрал бүхий Х гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Бг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Э сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн уурын зуухны өрөөнд хохирогч Б.Быг “нүүрс оруулж ирсэнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хоолны аягаар зүүн нүд орчимд цохиж улмаар биед нь зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг, склерийн урагдал, нүдний алимны агуулагдахуун гадагшлалт, имплант суулгах мэс заслын дараах байдал, зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн зовхины шарх, нулимсны сувгийн тасрал бүхий Х гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд Х хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд Х хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Б нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Ж.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 10.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Бын эрүүл мэндэд Х хохирол учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

 

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.017.000 төгрөг төлөгдсөн байна.

 

Иймд хохирогч Б.Бын эмнэлгийн тусламж авч, эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 2.017.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Бгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ж.Б нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 2.017.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох...”,

 

хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахгүй ...”,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ж.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай Х эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд: гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд Х хохирол санаатай учруулсан,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн зэргийг харгалзан түүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг Хрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                                                                                                                                             

Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Жгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд Х хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            5. Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ж.Бгээс 2.017.000 /хоёр сая арван долоон мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.                                                          

 

7. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР