Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

                                2024/ШЦТ/135

 

 

 

                   М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бын Эд холбогдох 2412000000094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А. аймгийн Б. суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Б сумын З багийн Бийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 capын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, М овогт Бын Э /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Жсумын Х гэх талбай тусгаарлалт хийгдсэн газраас мод бэлтгэх эрхийн АРА-24042655 дугаартай бичиг авсан боловч мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас 46 ширхэг унанги мод, 2 ширхэг босоо мод унагаж, тайрч бэлтгэн 10 ширхэг 1.50 метрийн урттай, 0.33 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Мазда Бонго маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Ж сумын Х гэх газраас А аймгийн Бсумын Збаг хүртэл тээвэрлэн ойн санд 36.220 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2412000000094 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн мэдүүлсэн “...Иргэн Б.Э гэх хүн хууль бусаар мод бэлтгэж ойн санд 36.220 төгрөгийн хохирол учруулсан байна. Тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

Гэрч С.Цгийн мэдүүлсэн “...Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр АРА24042655 гэсэн серийн дугаартай 4метр куб галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг Бсумын Т  багийн Жын Х гэдэг нэртэй газраас галын түлээний мод бэлтгэхээр бичүүлж авсан. Х гэх газарт талбай тусгаарлалт хийгдсэн газар байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Х гэх газраас мод бэлтгэж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

 

Гэрч Л.Дгийн мэдүүлсэн “...Б.Эы бэлтгэсэн мод нь шинж байдлын хувьд босоо мод байсан. Тухайн моднуудад үзлэг хийхэд босоо мод байна. Үзлэг хийсэн модон дотроос 10 ширхэг нь босоо мод, бусад нь унанги мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

 

Гэрч Б.Эын мэдүүлсэн “...Би 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 онд Б.Э гэх хүнд зарсан. Бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/

 

Гэрч Н.Тгийн мэдүүлсэн “...27-37 АРА улсын дугаартай Мазда Бонго маркийн машин нь Энхбаатарын нэр дээр байдаг боловч миний нөхрийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг /60-61 хуу/

 

Б.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-7 хуу/

Эд зүйл буюу модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15 хуу/

Архангай аймгийн Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай албан бичиг /хх-ийн 81 хуу/

Ойн ангийн даргын Л.Дгийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай Экологи эдийн засгийн Иргэн Б.Э нь 10 ширхэг 1.50 м-ийн урттай, 0.33 м3 шинэс төрлийн босоо мод унагааж бэлтгэсэн байна. Нийт үнэлгээ “36220 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 99-100 хуу/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-26 хуу/

Цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 20-22 хуу/

Дамно ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн АЦ24-76 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-93 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ...” дүгнэлтийг гаргасан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Жсумын Х гэх талбай тусгаарлалт хийгдсэн газраас мод бэлтгэх эрхийн АРА-24042655 дугаартай бичиг авсан боловч мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас 46 ширхэг унанги мод, 2 ширхэг босоо мод унагаж, тайрч бэлтгэн 10 ширхэг 1.50 метрийн урттай, 0.33 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Мазда Бонго маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Ж сумын Х гэх газраас А аймгийн Б сумын З баг хүртэл тээвэрлэн ойн санд 36.220 төгрөгийн хохирол гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч  Б.Э нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Ж сумын Х гэх талбай тусгаарлалт хийгдсэн газраас мод бэлтгэх эрхийн АРА-24042655 дугаартай бичиг авсан боловч мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас 46 ширхэг унанги мод, 2 ширхэг босоо мод унагаж, тайрч бэлтгэн 10 ширхэг 1.50 метрийн урттай, 0.33 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Мазда Бонго маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Ж сумын Х гэх газраас А аймгийн Б сумын З баг хүртэл тээвэрлэн ойн санд 36.220 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн болох нь:

иргэний нэхэмжпэгч Ц.Тгийн мэдүүлсэн “...Иргэн Б.Э гэх хүн хууль бусаар мод бэлтгэж ойн санд 36.220 төгрөгийн хохирол учруулсан байна. Тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,  

гэрч С.Цгийн мэдүүлсэн “...Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр АРА24042655 гэсэн серийн дугаартай 4 метр куб галын түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг Б сумын Т багийн Жын Х гэдэг нэртэй газраас галын түлээний мод бэлтгэхээр бичүүлж авсан. Х гэх газарт талбай тусгаарлалт хийгдсэн газар байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Х гэх газраас мод бэлтгэж болно...” гэх мэдүүлэг,

гэрч Л.Дгийн мэдүүлсэн “...Б.Эы бэлтгэсэн мод нь шинж байдлын хувьд босоо мод байсан. Тухайн моднуудад үзлэг хийхэд босоо мод байна. Үзлэг хийсэн модон дотроос 10 ширхэг нь босоо мод, бусад нь унанги мод байсан...” гэх мэдүүлэг,  

гэрч Б.Эын мэдүүлсэн “...Би 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 онд Б.Э гэх хүнд зарсан. Бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,  

гэрч Н.Тгийн мэдүүлсэн “...27-37 АРА улсын дугаартай Мазда Бонго маркийн машин нь Энхбаатарын нэр дээр байдаг боловч миний нөхрийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг,  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл буюу модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Архангай аймгийн Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай албан бичиг, Ойн ангийн даргын Л.Дгийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай Экологи эдийн засгийн иргэн Б.Э нь 10 ширхэг 1.50 метрийн урттай, 0.33 м3 шинэс төрлийн босоо мод унагааж бэлтгэсэн байна. Нийт үнэлгээ “36.220 төгрөг” гэх дүгнэлт, цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ойлголт, шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний хэлбэрийн шинжээр нь тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.Э нь мод бэлтгэх 24042655 дугаартай эрхийн бичгээр А аймгийн Ж сумын “Х” гэх газраас түлээний 4 м3 модыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 хоногийн хооронд бэлтгэж, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд тээвэрлэхээр зөвшөөрөл авсан байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно.

 

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно

 

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын зориулалтаар зөвшөөрөлтэйгээр огтлолтоор мод бэлтгэж болохоор хуульчилсан бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.

 

Шүүгдэгч Б.Э нь мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас эрхийн бичигт заасан хугацаанд мод бэлтгэсэн нь тогтоогдож байгаа боловч хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 0.33 м3  хэмжээтэй босоо модыг бэлтгэж, экологи эдийн засгийн үнэлгээ 36.220 төгрөгөөр тогтоогдсон нь мод бэлтгэх эрхийн бичигт заасныг зөрчиж мод бэлтгэх  арга, технолгийг зөрчиж босоо мод бэлтгэж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчжээ.

 

Шүүгдэгч Б.Эы мод бэлтгэх эрхийн бичигт заасан бэлтгэх арга, технологийг зөрчиж босоо мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжээрээ гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болж байна.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Эы 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Ж сумын Х гэх талбай тусгаарлалт хийгдсэн газраас мод бэлтгэх эрхийн АРА-24042655 дугаартай бичиг авсан боловч мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас 46 ширхэг унанги мод, 2 ширхэг босоо мод унагаж, тайрч бэлтгэн 10 ширхэг 1.50 метрийн урттай, 0.33 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Мазда Бонго маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Ж сумын Х гэх газраас А аймгийн Б сумын З баг хүртэл тээвэрлэн ойн санд 36.220 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо М Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2 дугаар пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 35-37 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан Б.Эы мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас ойн санд 36.220 төгрөгийн хохирол учирсан байна.  

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,

мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр тус тус хуульчилсан.  

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 36.220 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 108.660 /нэг зуун найман мянга зургаан зуун жар/ төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мазда Бонго” маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, шинэс төрлийн 10 ширхэг 1.5 метр урттай 0.33 м3 мод зэргийг улсын орлогод оруулах...” дүгнэлтийг гаргасан болно.

 

           Шүүгдэгч Б.Эы гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд: гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор заасан.

Шүүгдэгч Б.Эы үйлдсэн гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалтад хамаарч байна.

Шүүгдэгч Б.Э нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

            Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ 1.375.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Мазда Бонго” маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 75.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг ашиглаж 36.220 төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 10 ширхэг 1.5 метр урттай 0.33 м3 мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж үзэж шүүгдэгч Б.Эаас гаргуулж улсын орлогод оруулж, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх зохицуулалттай.

 

           Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Мазда Бонго” маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Э /РД:АБ77090313/ байх тул тээврийн хэрэгслийг эзэмшигчид шилжүүлж, тээврийн хэрэгслийн үнэ болох 1.375.000 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулах нь зүйтэй байна.

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Эы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “Мазда Бонго” маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Э /РД:АБ77090313/-д буцаан олгож, шүүгдэгч Б.Эаас “Мазда Бонго” маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.375.000 /нэг сая гурван зуун далан таван мянга/ төгрөг, шинэс төрлийн 10 ширхэг 1.5 метр урттай 0.33 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө зэргийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

            Бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Бын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 08-ны  өдрийн 08 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Эы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “Мазда Бонго” маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Э /РД:АБ77090313/-т буцаан олгож, шүүгдэгч Б.Эаас “Мазда Бонго” маркийн 27-37 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.375.000 /нэг сая гурван зуун далан таван мянга/ төгрөг, шинэс төрлийн 36.220 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг 1.5 метр урттай 0.33 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 75.000 /далан таван мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР