Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2021/0032

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Бат-Эрдэнэд холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0065556 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч А.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Бат-Эрдэнэ би 2021 оны 2, 3 дугаар сард 2 удаа 1800-1288 дугаарын утсаар гомдол өгсөн боловч тухайн иргэний гомдлыг барагдуулж чадаагүй бөгөөд өнгөрөгч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өсөх барилгын материалын дэлгүүрийн эзэн иргэн Д.Амгаланд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2021 оны 12 сарын 06-ны өдөр иргэн Д.Амгаланд ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлт ирүүлсэн тул 0065556 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Бат-Эрдэнэд холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0065556 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хариуцагч А.Бат-Эрдэнэ өөрийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0065556 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Бат-Эрдэнэд холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0065556 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                                Ч.ОЮУНСАЙХАН