| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00517/И |
| Дугаар | 155/ШШ2021/00907 |
| Огноо | 2021-09-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2021/00907
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 0000 тоотод оршин суух, С овогт Бын Э (00000000000)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Дсумын 0000000000 тоотод оршин суух, Б овогт Бы Б (0000000)-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2021/00517/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э нь Б.Бтой 2011 онд танилцаж, үерхэж байгаад 2012 оны 11 сарын 30-нд хүү Б.Тийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хүү Б.Тийг төрөөд 3 сартай байхад Б.Ба би өөр хүнтэй амьдарлаа гэж хэлээд хүү бид хоёрыг орхиж яваад дахин буцаж ирээгүй. Иймд Б.Боос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Эйн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох хүү Тт хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б овогтой Б миний бие Б.Э хүүхдийн тэтгэлэг төлмөөргүй байна. Миний аав, ээж нарыг удаа дараа хүүхдээ ав гэж Хөвсгөлөөс утасдаж, тэр болгонд өвөө, эмээ нар нь Улаанбаатар явж авч ирдэг байсан. Ирээд 7 хоноогүй байхад хүүхдээ авлаа, аваад ир гэдэг байсан. Эмээ, өвөө нар нь тоглоомын хүмүүс биш шүү дээ. Тэтгэлэг төлж чадахгүй учир нь ажилгүй, орлого байхгүй, тийм болохоор төлмөөргүй байна. Харин хүү Төгөлдөрийн эмээ, өвөө, аавтай нь зуны амралтаар уулзуулж баймаар байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Бт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.Т төрснийг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэсэн №0000 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Б.Т нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Бс сар бүр тэтгэлэг гаргуулж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Тийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Эн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Төгөлдөр нь 8 нас 10 сартай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Х аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийн тал хувь 106.900 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.Тд сар бүр төлөх 106.900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.282.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Тийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бс 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН