Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000000160 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, “” ХХК-д ажилтай, ам , , хамт Налайх дүүрэг, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******ын ******* /РД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ Налайх дүүргийн , тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******тэй эр, эмийн хардалтын улмаас маргаж, Б.*******ийн нүүр, цээж, гар, баруун дал хэсэгт нь гараараа цохиж, биед нь цээж, баруун дал, бугалгад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

            - Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд би ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр *******, ажлын ах болох той архи уучихсан сууж байсан. Тэгээд нэг их удаагүй байхад ах яваад өгөхөөр нь би орондоо орох гээд хэвтэж байхад ******* надаас хэрүүл өдөж “чи тэрэнтэйгээ буудалд орсон биз дээ” гээд хэлээд байхаар нь “чи чинь юу яриад байгаа юм бэ, надад ямар юмны тийм юм байдаг юм” гээд орон дээрээ сууж байхад шууд миний хацар руу чанга цохиод авсан. “Чи яаж байгаа юм” гээд хэлэхэд дахиад миний зүүн шанаа хавьд чанга цохиод авахаар нь би нүүрээ дараад доошоо болоод байж байхад миний гар болон цээж хэсэг рүү чанга цохиод байсан. Тэгээд би нүүрээ дараад сууж байхад миний ам сонин хөдөлж болохгүй юм шиг болоод байхаар нь би нөхрийгөө “чи болиод өгөөч, миний эрүү нэг сонин болчихсон байна” гээд хэлэхэд цаашаа болохоор нь хувцсаа өмсөөд хаалга руугаа гараад гүйсэн. Тэгсэн нөхөр хашааны хаалга хүртэл намайг хөөгөөд гүйцээгүй, би гараад явчихсан. ...Өмнө намайг цохиж, зодож байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 282 дугаартай “Батцэнгэлийн *******ийн биед цээж, баруун дал, бугалгад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн , тоот гэртээ ажлын ах ын хамт 2.5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво 2 ширхгийг уугаад сууж байх үед манай ******* ажлаа тараад гаднаас орж ирсэн. Тэгэх үед бид хоёрын ууж байсан юм дуусаад ахын нь ирээд ахыг аваад явчихсан. Удалгүй бид хоёр унтахаар болж байхад өмнө ******* найзынхаа нөхөртэй архи уусан талаар сонсож байсныг гэнэт санаад юу болсон талаар *******ээс асуусан чинь тодорхой хариулт өгөхгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрч, хацар хэсэг рүү нь нэг удаа алгадсан, дахиж нэг удаа алгадаад цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Орноосоо буугаад газар суучихаар нь баруун дал хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь ******* хувцсаа өмсөөд гараад гүйчихсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүх хуралдаанд  “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг өгсөн, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.*******эд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 35,396 төгрөгийн зардал гарсан байх ба шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уг 35,400 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ