Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/116

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,  

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000520129 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, , , , ******* аймаг, , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******ын ******* /PД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 01 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй баарны эсрэг талын зам дагуу байрлах дутуу баригдсан тоосгон барилгын хажууд “Налайхад амьдардаггүй болохоор гадуурхаж харьцлаа” гэх шалтгаанаар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан иргэн А.тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, биед нь баруун, зүүн дээр 1-р шүдний паалангийн хугарал, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна үл таних 3 залуутай маргалдаж, улмаар зодуулсан. Тэгээд би тухайн баарны гаднаас зугтаж гэртээ ирсэн. Өглөө сэрээд эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хамар хугарсан, хоёр шүд хугарсан, нүд хавдсан байдалтай байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Налайх дүүрэгт байх хаяг дээрээ өөрийн гражинд найзуудтайгаа хамт хоёр хоёр пиво уусан. Тэгээд 08-ны 00 цагийн үед найзууд гэр гэртээ хариад би “” бааранд ганцаараа очсон. Тэгээд баар хаах үед гадаа тамхилж байгаад 3 залуутай гадаа маргалдсан. Тэгээд намайг замын нөгөө тал руу гаргаад гурван залуугийн хамгийн өндөр залуу нь миний нүүр лүү баруун гараараа цохиж, өшиглөж байсан, өөр нэлээд хэд цохисон, хаана гэдгийг нь санахгүй байна. Тэгэж байгаад нөгөө хоёр залуу нь намайг цохисон залууг аваад явсан. Хамгийн өндөр залуу нь намайг зодсон” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал),

 

  • Хохирогч А. “хохирол төлбөр бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй” талаар бичсэн хүсэлт (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1499 дугаартай “Хэсгийн газрын үзлэгт: Хоёр нүдний доод зовхины дотор буланд 1.5x1 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Хамрын хянганд 1x0.4 см, 0.5x0.3 см, 0.2x0.2 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралтуудтай. Баруун, зүүн дээд 1-р шүдний дотор булангийн паалан эмтэрч хугарсан, хугарлын ирмэг хурц, тогшилтод эмзэглэлтэй. Дүгнэлт: А. биед баруун, зүүн дээд 1-р шүдний паалангийн хугарал, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 01 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн орчимд үл таних өөрсдийгөө энд амьдардаггүй *******ынх гэх 3 залуу орж ирэн 0.75 литрийн “Evok” нэртэй архи, 3 ширхэг жижиг ундаа авч Хаан банкны карт уншуулж тооцоогоо хийн текний хажуу талын 2 дахь ширээн дээр сууж үйлчлүүлсэн. Орой 23 цагийн орчимд нөгөө 3 залуу ширээндээ 2 эмэгтэй суулгаад дахин 0.75 литрийн “Evok” нэртэй архи, 3 ширхэг жижиг ундаа авч тооцоогоо хийсэн. Яг энэ үед гэх залуу гаднаас орж ирэн тайзны цаана байрлах ширээнд 2 залуугийн хамт сууж байсан. Ингээд манайх хүн цөөн байсан тул 01 цагийн орчимд хаалгаа барьж дотор байсан хүмүүсээ гаргаж нэг ч хүн үлдээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

  • Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-9 дахь тал),

 

  • Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүргийн махны газарт ажилд орохоор өөрийн ах Г.******* болон найз Г. нарын хамт ирсэн. Тэгээд Налайх дүүргийн “” ХХК-ийн махны үйлдвэрт бид гурав ажилд орсон. Тэгээд ажилд ороод удаагүй байхдаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-ны шилжих шөнө ах болон найзтайгаа Налайх дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Баян-Налайх” баар луу орж, 1 литрийн 2 шил архи авсан. Тухайн архийг бид гурав хувааж уугаад нэлээн согтуу сууж байгаад 00-ын өрөө лүү найз Г.ийн хамт ороход үл таних 3 залуу араас 00-д орж ирээд “яагаад муухай хараад байгаан гарах уу” гэхэд би Г. руу “зүгээр зүгээр” гээд хамт гарч тухайн залуучуудтай хэл амаа олоод нэгнээсээ уучлалт гуйгаад зодоон цохион болохгүйгээр салаад баар луу орсон. Тэгээд 01 цагийн орчимд баар хаагаад гарч байхад манай ах Г.******* нь баарны гадна машин зам дээр нэг залуутай маргалдаад байж байхад нь Г. бид 2 салгаад аваад явсан. ...Баарнаас ах ганцаараа түрүүлээд гарчихсан байсан. Тэгээд нэг туранхайвтар залууг нэг удаа цохиод авахаар нь шууд очоод салгасан. Нүүрэнд нь ганц л удаа гараараа цохисон. ...Манай ах Г.*******ын данс руу мөнгөө хувааж хийгээд, нийт 180,000 орчим төгрөгийн тооцоог Г.******* ахын картаар хийсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

  • Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүргийн махны газарт ажилд орохоор найз болон найзын ахын хамт ирсэн. Тэгээд Налайх дүүргийн “” ХХК-ийн махны үйлдвэрт бид гурав ажилд орсон. Ажилд ороод 6 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр халуун усанд ороод хувцсаа солих гээд Налайхын төв рүү орж ирсэн. Тэгээд орой нь ганц хоёр пиво ууя гээд “Анар” караокед цаг дуулангаа хүний нэг нэг пиво уусан. Дараа нь 23 цагийн орчимд бид гурав “” бааранд ороод 1 литрийн 2 шил архи авч, хуваагаад уусан. Тухайн бааранд 00-д орох гэж байхад гаднаас 3 залуу орж ирээд удалгүй гараад явсан. Тэгээд нөгөө үл таних залуучууд 5-уулаа болчихсон сууж байсан. Манай найз болох Г. 00 руу явж байхад нь нөгөө үл таних залуучууд “яагаад муухай хараад байгаа юм” гэхэд “зүгээрээ зүгээр хөгшөөн” гээд манай найз Г.ийг аваад гарсан. Тэгээд баар хаах болж, би ч нэлээн согтож, гарахад Г.******* ах үл таних өндөр туранхай, толгойдоо их үстэй залуутай маргалдаад цохиж байхад боль боль гээд салгаад ажил руу явсан. ...Манай найз Г. бид хоёр бааранд байсан танихгүй залуучуудтай маргалдаагүй тухайн үед хамт тамхи татаад байж байсан. Баарны гадаа шатаар буугаад, доошоо уруудах зам дагуу ганц хүнтэй хэрүүл хийгээд зууралдаж байгаад машиндаа хурдан суугаач гээд нэг удаа цохиод суулгаж байхад би очиж, Г.ийн хамт салгаад Г.******* ахыг аваад харьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

  • Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байх “” баарны гадаа тамхилж зогсож байхад А. /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу гадуурхаад хаанаас ирсэн юм гээд байсан. Тэгэхээр нь би уурлаад нүүрэн хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл газар унаад өгсөн. Тэгээд удалгүй манай 2 дүү болох Г., Г. нар гарч ирээд бид нар зугтаад явсан. Манай дүү нар тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй, гарч ирээд намайг аваад хамт зугтаад явсан. Би өөрийн гэм буруугаа ойлгосон, би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч А. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, хохиролд 3,000,000 төгрөг авсан” гэх тайлбарыг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1 сарын хугацаагаар ******* аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг хугацаанд ******* аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 1 (нэг) сарын хугацаанд ******* аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ