Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
Хэргийн индекс | 159/2021/0021/З |
Дугаар | 159/ШШ2022/0011 |
Огноо | 2022-05-26 |
Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 159/ШШ2022/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2021/0021/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, мөн өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, Сэлэнгэ аймгийн ******* Сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид заагдсан олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрхи захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрхи захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал кадастрын зураглал хийлгэсэн газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын мэргэжилтнээс кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг хэлэлцүүлж батлуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг оруулж батлуулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *******, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Газрын мэргэжилтнээс кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн дараах 2 газрыг хэлэлцүүлж батлуулахыг даалгах, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК-нд анх Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаар захирамжаар 2 дугаар багийн нутаг 14 дүгээр байрны урд талд байршилтай 3500 мкв газрыг орон сууц барих зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.
Гэтэл тус газар нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн эзэмшил бүхий газартай хэсэгчлэн давхцсан үндэслэлээр 2016 онд нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсний дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 29 дүгээр захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаар захирамжаар олгосон 3500 м.кв газрын давхцлыг арилган сум дундын эмнэлэг талруу сунган 3500 м.кв болгон шинээр кадастрын зураглал хийлгэн эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шинэчилж, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* гэрээ байгуулж газар эзэмшүүлэгчийг төлөөлж сумын газрын даамал *******, газар эзэмшигчийг төлөөлж “*******” ХХК-ийн захирал ******* нар гарын үсэг зуржээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга нэхэмжлэгч “*******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын шүүхийн зүүн талд 4225 м.кв газрыг орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамж гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, мөн өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид заагдсан олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрхи захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрхи захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“...******* сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Энхтайван нь манай “Сөгнөгөр Хайрхан” ХХК-нд хүсэлт илгээж өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 10 давхар 2 барилга барьж өгөхийг хүссэний дагуу 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Засаг даргын захирамж гарч, А зэрэглэлийн шугам сүлжээтэй газарт 3500 м.кв газрыг эзэмшүүлэхээр А/357 дугаар захирамжаар газрыг эзэмшүүлсэн билээ. 2015 онд гэнэт уг газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн газартай давхацсан маргаан үүсч захиргааны хэргийн шүүхээр маргаан шийдвэрлэгдэн эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингээд манай компанид тус эвлэрлийн гэрээний дагуу хуучин олгосон газраа өргөтгөх 3500 м.кв газрыг 14 дүгээр байрны зүүн талд олгохоор, 4225 м.кв газрыг Хаан банкны ар талд олгохоор Засаг дарга, газрын мэргэжилтэн нар ярилцаж тохирч кадастрын зураглалыг хийлгүүлж улсын бүртгэлд баталгаажуулж бүртгүүлсэн юм. Ингээд компанийн зүгээс кадастр хийлгүүлсэн газарт захирамж гаргаж, гэрээ хийж, гэрчилгээ бичүүлэхээр олон жил хөөцөлдсөн боловч гаргаж өгнө гэж хэлээд байсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэргийн материалтай танилцах үед манай компанид 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” А/******* дугаартай захирамжаар Сум дундын шүүхийн зүүн талд газар олгосон гэх захирамжийн хуулбарыг анх үзэж, хуралдааны дараа хэргийн материалаас хуулбарлаж авах гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа хуулбарлан авах боломжтой гэсэн.
Мөн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даамалтай очиж уулзаж энэ баримтуудыг хуулбарлаж өгнө үү гэхэд эх хувь байхгүй гэсэн хариултыг амаар өгсөн. Ингээд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хуулбарлан нотариатаар гэрчлүүлээгүй зөвхөн хар өнгийн хувилсан хуулбар байсныг авч үзэхэд манай компанид анх газар олгож байсан давхацсан гэх газрын А/325 дугаар захирамжийн дугаарыг тавьж бичсэн байдлыг харж үндэслэлгүй хуурамч захирамж гарсныг мэдсэн. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээ хийсэн талаар амаар тайлбар өгч байгаа боловч өнөөдрийг болтол энэ газрын гэрчилгээ гэрээ, захирамжийг миний бие эх хувиар нь үзээгүй хараагүй. Надад үзүүлэхгүй байгаа юм. Тиймээс миний гар дээр огтоос ирээгүй юм. Энэ захирамж, гэрээ, гэрчилгээ нь зөвхөн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэтээр харагдуулах бусдад ойлгуулах үүднээс ийм зүйл төрийн албан хаагч нар ажил албан тушаалаа ашиглан гаргасан гэж үзэж байна. Мэдсэн өдрөөс хойш 2021 оны 3 дугаар сарын 06-нд ******* сумын Засаг дарга, 2021 оны 3 дугаар сарын 06-нд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2021 оны 5 дугаар сарын 09-нд Аймгийн Засаг дарга, 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдол гаргасан. Миний хувьд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уг захирамж, гэрээг хуурамч болохыг мэдэж, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хуулийн хугацаанд гомдлоо холбогдох газруудад өгсөн бөгөөд аймгийн Засаг даргаас хариу ирээгүй, харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Нарантуяа нараас гомдлын хариуг авч хамгийн сүүлчийн хариуг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудаар тодорхой нотлогдоно. Манай компанид олгохоор шийдвэрлэсэн газрын кадастрын зураглал Хаан банкны ард байрлах 4225 м.кв газар, 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газар олгох ёстой юм. Манай компанийн зүгээс кадастр хийлгүүлсэн газрууддаа Засаг даргын захирамж гаргуулж, газар эзэмшүүлэх гэрээ хийх, гэрчилгээ гаргуулах шаардлага гаргаж байгаа юм. Гэтэл энэ газруудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлөвлөгөөнд оруулж хэлэлцүүлж баталж өгөхгүй байгаа учраас компани барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байдал үүсэж байгаа юм. Мөн зураглал хийлгүүлсэн гэрээгээр тохиролцсон газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлуулахыг даалгах шаардлага гаргаж байгаа юм.
Учир нь Газрын тухай хуулиар кадастрын зураглал хийлгүүлсэн газрыг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж заавал батлуулсан байхыг шаарддаг. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд захирамж, гэрээ, гэрчилгээ, хууль бус тул хууль бусаар газар эзэмшүүлсэн болдог юм. Дээрх А/******* дугаар захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга, агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт болж байгаа юм. Тиймээс энэ захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосон цагт компанийн газар эзэмшиж чадахгүй байгаа зураглал хийлгүүлсэн газрыг баталгаажуулж өгөхгүй байгаа захирамж гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа цаашилбал компани барилгын үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хохирч байгаа зөрчигдсөн эрх ашиг сэргээгдэж кадастрын зураглал хийлгэсэн 2 газар дээр захирамж, гэрээ байгуулж газраа хууль ёсоор эзэмших эрхтэй болно. Цаашилбал барилгын ажил эхлүүлэх, дуусгавар болох нөхцөл, техникийн нөхцөл авсан байдал, барилгын төсөв, кадастр хийлгүүлсэн газартаа барилга барих барилгын зураг хийлгүүлсэн энэ бүх эрхүүд сэргээгдэж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм. Дээрх шаардлагыг биелүүлэхгүйгээр Засаг даргын захирамжид заагдсан гэх сум дундын шүүхийн ард олгосон газар дээр барилга барих боломжгүй, дахин дахин барилгын зураг төсөв гаргах бэл бэнчин байхгүй. Уулын бэл хаяанд 10 давхар барилга барихыг хориглодог төдийгүй инженерийн шугам сүлжээнээс хол байгаа тул компаниас дахин хөрөнгө гаргаж, хөрөнгө оруулалт хийх боломжгүй байдал үүсч байгаа нь манай компанид маш их хохиролтой асуудал болж байна.
Тухайн газарт газар олгохоор шийдвэрлэж кадастрын зураглал хийлгэх ажиллагаанд Засаг дарга газрын мэргэжилтэн өөрсдөө байсан мөртлөө яагаад зураглалаасаа өөр газарт газар олгосон гэж захирамж гаргаад, гэрээ боловсруулаад байгааг ойлгохгүй байна. Үүнийгээ ч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлуулаагүй байгааг олж мэдсэн. Тиймээс зориуд илт хууль бус төөрөгдөлд оруулахаар, хуучин 2014 онд олгож байсан газрынхаа А/325 дугаар захирамжийн дугаарыг бичиж А/******* дугаар захирамж гаргасан нь илт хууль бус захиргааны акт гаргаж байгаа тул Засаг дарга, газрын мэргэжилтэн нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан юм. Дээрх албан тушаалтан нар захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаар захирамжийн дагуу тохиролцож олгохоор шийдвэрлэж, кадастрын зураглал хийлгүүлсэн газрыг олгохгүй, захирамж гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж баталгаажуулахгүй санаатай үйлдэл гаргаж байгаа тул үүнийг хийлгүүлэхээр даалгах шаардлага гарч ирж байгаа билээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрт оногдсон үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой тул түүнийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлуулахыг даалгах нөхцөл үүсэж байгаа учраас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан.
Гэвч захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаар захирамжид гомдол гаргаснаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 533 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу гэж дүгнээд 103 дугаар захирамжийг хүчингүй болгосон юм. 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 123 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар шүүгчийн захирамжаар зарим шаардлагаас татгалзаж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 152 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаахаар шийдвэрлэсэн байна. Шүүхэд олон удаа нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл үл ялих шалтгаанаар олон удаа буцааж байгаад гомдолтой байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа маш тодорхой,ойлгомжтой гаргасан. Нэхэмжлэлд бүрдүүлэх материалаа бүрдүүлээд өглөө гэтэл яагаад буцаагаад байгааг ойлгохгүй байна. Тэгээд захирамжид нь гомдол гаргах гэхээр гомдол гаргах эрхгүй гэж дурдаад байгааг бүр ч ойлгохгүй байна. Ингэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.” гэжээ.
Нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ:
“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Энхтайван нь албан бичиг хүсэлтийн дагуу 10-н давхар 2 барилгыг залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд зориулан барилга бариулах саналыг хүлээн авч, тухайн орон нутгийн удирдлагуудтай уулзахад “*******” ХХК-ийн газрын асуудлыг бүрэн цогцоор нь шийдвэрлэсэн гэж Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаартай захирамжийг танилцуулан газар дээр нь очиж газрыг хэмжиж, газар эзэмших гэрээ хийж гэрчилгээ бичигдэж хүлээн авсан. Дээрхи газарт үйл ажиллагаа явуулж өчнөөн хөрөнгө зарцуулаад кундам цутгах гэж байх үед 2011 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт олгогдсон газартай давхцал үүссэн шалтгаанаар манай компанийн үйл ажиллагааг зогсоосноос болж 125.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсэн энэ маргаан өнөөдрийг болтол тасрахгүй явагдаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх гол үндэслэл нь Засаг дарга Газрын тухай хуулийн дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2013, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй хурлаар хэлэлцүүлээгүй давхацсан газарт зориуд хууль бусаар газар олгох захирамж гаргасны хор уршгаар олгогдсон гэх газарт үйл ажиллагаа явагдаж байсныг зогсоосноос манай компанид хохирол учирсан. Энэ байдал нь манай компанийн эрх ашигт ажлын нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учруулах боломж олгосон үүнээс улбаалж компанийн эрх ашигт болон бизнесийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн, хохирол учруулсан гол үндэслэл болсон. Тиймээс тухайн орон нутгийг удирдаж байгаа Засаг даргыг хариуцагчаар татсан.
Шүүхээс дор дурьдсан эрх зүйн актуудыг илт хууль бус болсныг тогтоосноор манай компанид учирсан эд хөрөнгийн болон ажил хэргийн нэр хүнд, барилга барих үйл ажиллагаа хэвийн явах 2017 онд олгосон кадастр хийлгүүлсэн газарт газар олгох хууль зүйн дагуу газар олгох нөхцлийг бүрдүүлэх юм. Газрын даамал *******ийн хувьд хуульд заагдсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлээгүйгээс болж үндэслэлгүй захирамж гаргуулж, хуулийн дагуу ажлаа явуулаагүйгээс болж манай компанийн эрх ашигт хохирол учрах үйл ажиллагаа хэвийн явагдаж боломжийг хаасан үндэслэлийг бүрдүүлсэн. Газрын даамалын хувьд тухайн оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн эзэмшүүлэх газрыг зураглал болон бусад баримтыг оруулж хэлэлцүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хурлаар хэлэлцэгдээгүй. Иргэдийн нийтийн хурлаар оруулж санал аваагүй газрыг бусдын газар гэдгийг мэдсээр байж давхцуулан олгосноос манай компанийн үйл ажиллагааг хүчээр зогсоож, эд хөрөнгөд хохирол учруулах үндэс суурийг тавьсан учраас хариуцагчаар татсан юм. Тэгээд ч Авилагтай тэмцэх газрын мөрдөгч н.Эрдэнэбаатарын авсан мэдүүлэгт ******* бид хоёрыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл дээр “... Би дангаараа газар олгох эсэхийг шийддэг эрх бүхий албан тушаалтан биш Засаг дарга ч гэсэн газар олгох асуудлыг шийддэг хүн биш. Би Засаг даргын амраар өгсөн 3500 мкв газрыг олго гэсний дагуу “Сөгнөгөр хайррхан” ХХК-нд 2014 оны захирамжийг үндэслэн гэрчилгээ олгосон гэх мэдүүлэг нь анхнаасаа илт хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд газар олгосон нэрийдлээр компанийг хуулиа хэрэгжүүлэгч албан тушаалтан урьдаас зориуд хууль бус бичиг бүрдүүлж хохироосон асуудал тогтоогдож байгаа юм. Тиймээс энэ нэр бүхий захиргааны актууд нь илт хууль бус бодит байдал дээр нийцэхгүй гэдгийг мэдэж байсан нь тодорхой юм.
Хариуцагчаар иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон дарга *******ийг татсан үндэслэл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүнийг удирдан зохион байгуулж байгаа даргын хувьд маргаан бүхий газрын талаар шалгалт явуулах, уг газрыг судлан үзэх урьд онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газар мөн эсэх зэргийг судлан үзэж шийдвэрлээгүйгээс компанийн барилга барих үйл ажиллагаа явуулах ажиллагааг зогсоох тасалдуулж эрх ашгийг зөрчиж хохирол учруулах үндэслэл шалтгаан болсон юм. Тиймээс дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн ******* сумын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж,
2. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ,
3. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид заагдсан олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрхи захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрхи захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
“...Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал кадастрын зураглал хийлгэсэн газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын мэргэжилтнээс кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг хэлэлцүүлж батлуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг оруулж батлуулахыг даалгах, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, мөн өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид заагдсан олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрхи захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрхи захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга Б.Мөнхболдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал *******ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“... Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 8 дугаар хэсэгт байрлах “*******” ХХК-ийн захирал Товуудорж овогтой Энхболдын захирамж, гэрээ илт хууль бус болохыг тогтоох, газрын мэргэжилтнээс кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 29 дүгээр захирамжийн дагуу сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэх иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4 дэх хэсэгт заасны дагуу “*******” ХХК-ийн захирал *******ын гаргасан хүсэлтийн дагуу Хаан банкны ард байршилтай 4225 м2 газрыг орон сууц барих зориулалтаар санал оруулсан боловч хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдаагүй.
Тухайн шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан бичгээр хүргүүлсэн боловч тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйл 137.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдсэн. Иймээс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 100 тоот албан бичиг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 4/2226 тоот албан бичгийг тус тус үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А/******* дугаар захирамжийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. /2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжид газрын хэмжээ заасан болохоос газрын байрлал заагаагүй./ Мөн Сэлэнгэ аймгийн ******* сумын тргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “******* сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө лах тухай” 13 дугаартай тогтоолоор Хаан банкны ард байршилтай газарт 3500 м2 авто вокзал хаар төлөвлөгдсөн байна. Тус ажлын хүрээнд “Эм Эн Эс Жи" ХХК-ийн ******* суманд хатуу хучилттай авто зогсоол барих ажлын төсөв батлагдан 2022 онд тус ажил хийгдэх гэж байна.
2.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлж Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжаар “... Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Сум дундын шүүхийн зүүн талд 4225 м2 газрыг орон сууц барих зориулалтаар “*******” ХХК-нд /5350689/ 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр...” шийдвэрлэсэн. ******* сумын Засаг дарга нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаартай захирамжаар олгосон 3500 м2 газрын давхцлыг арилган нөхөж сум дундын эмнэлэг тал руу сунган 3500 м2 болгон шинээр кадастрын зураглал хийлгэн эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шинэчилж өгсөн, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр эвлэрсэн эвлэрлийн гэрээний дагуу инженерийн шугам сүлжээнд ойрхон Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Сум дундын шүүхийн зүүн талд 4225 м2 газрыг тус компанид олгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. Мөн дээрх эвлэрлийн гэрээнд олгох газрын байршлыг заагаагүй ба сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө бусад зүйлсийг харгалзан үзэж дээрх байршилд газар олголт хийсэн болохыг дурьдах нь зүйтэй. Иймд “*******” ХХК-нд газар олгосон сумын Засаг даргын 2 захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжаар олгосон газрынхаа эзэмших эрхийн гэрчилгээг авах нь “*******” ХХК-нд нээлттэй байна.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“... “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн захирал Товуудорж овогтой Энхболдын Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1.Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн “Сөгнөгөр Хайрхан” ХХК-ийн Хаан банкны ард талд орон сууц барих зориулалтаар төлөвлөсөн 4225 м2 газрыг хэлэлцэн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжээгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү шийдвэр нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр захирамжийг хэрэгжүүлэн биелэлтийг ханган ажилласан гэж үзэж байна
2.******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар ******* сумын төвийн 2019-2039 оны Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Уг батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан газарт авто тээврийн газар хийхээр төлөвлөгдөж батлагдсан байгаа болно.
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу хурлын тогтоол гарган албажуулан ажилладаг.
4.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг нээлттэй хэлэлцэн холбогдох мэргэжлийн байгууллагаас асуулт тодруулга авч хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэдэг.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын газрын даамал нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамж, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ зэргийг илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлт гаргажээ. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2014 онд ******* суманд газрын даамлаар Д.Банзрагч, Засаг даргаар С.Энхтайван нар ажиллаж байсан. Тухайн үед буюу 2014 онд сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаар захирамжаар газар олгоход тус олгосон газрын тодорхой хэсэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэсэг газартай давхацсан маргаан үүсч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан шүүх хянан шалгаад тухайн үеийн Засаг дарга С.Энхтайван “*******” ХХК-ийн захирал ******* нар нь харилцан тохиролцож нэмж газар олгохоор 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж бүх маргааныг тус шүүхийн шүүгч Ж.Бурмаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр захирамжаар шийдвэрлэн газар олгосон.
“*******” ХХК-тай холбоотой 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээний дагуу тодорхой хэсэг нь давхцалтай байсан 3500 м2 газрын давхцалыг арилган гэрээ, гэрчилгээг шинээр “*******” ХХК-нд олгосон олгохдоо анх олгосон Засаг даргын захирамж шийдвэрийн дагуу олгосон учир нь тус газрын байршил болон газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй мөн тус захирамжийг шүүхээс болон тухайн шатны Засаг даргааас хүчингүй болгосон шийдвэр гарч байгаагүй хүчин төгөлдөр акт хэвээрээ байна. Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга Б.Мөнхболд, түүний өмгөөлөгч Б.Содболд нарт 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн[1] боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд хариуцагч ******* сумын Засаг дарга болоод түүний өмгөөлөгчийг оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул шүүн таслах ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангах үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу шүүх хариуцагч ******* сумын Засаг дарга Б.Мөнхболд, түүний өмгөөлөгч Б.Содболд нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчээс анх 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Газрын мэргэжилтнээс кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн дараах 2 газрыг хэлэлцүүлж батлуулахыг даалгах, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлуулахыг даалгах” тухай шаардлага[2] гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, мөн өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид заагдсан олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрхи захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрхи захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн[3] байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, мөн өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид заагдсан олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрхи захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрхи захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал кадастрын зураглал хийлгэсэн газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын мэргэжилтэнд кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг хэлэлцүүлж батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг оруулж батлуулахыг даалгах” гэж эцсийн байдлаар тодорхойлсон[4].
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, мөн өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид заагдсан олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрхи захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрхи захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж[5]-аар нэхэмжлэгч “*******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн ******* сумын 14 дүгээр байрны зүүн урд талд орон сууц барих зориулалтаар 3500 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээ[6] олгож, 1169 дугаар гэрээ[7] байгуулж байжээ.
Гэвч тухайн газар нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2011 онд эзэмшүүлэхээр олгосон газартай хэсэгчлэн давхсан тул давхцлыг арилгуулахаар “*******” ХХК-иас Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч “... “*******” ХХК нь одоогийн олгосон 3500 м.кв газар дээрээ нэмж 4225 м.кв буюу 65x65 талбай бүхий “А” зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газрыг авахыг хүсч хүсэлт гаргасныг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга хүлээн зөвшөөрч байгаа учраас талууд харилцан тохиролцсон болно. “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг талууд харилцан тохиролцсоноор шийдвэрлэхээр тохиров...” гэж эвлэрч, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 29 дугаар захирамж[8] гарсан байна.
Нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж болон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, “*******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргаас анх газар эзэмшүүлэх А/357 дугаар захирамж гаргахдаа бусдын эзэмшил газартай хэсэгчлэн давхцуулж, сумын 2013, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмшүүлсэн гэж маргадаг.
Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргаас Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 29 дугаар захирамжийг биелүүлэн 3500 м.кв газрын Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн эзэмшил газартай давхцсан хэсгийг арилган, Сэлэнгэ аймгийн ******* сумын сум дундын эмнэлэг талруу сунган 3500 м.кв болгон шинээр кадастрын зураглал хийлгэн[9] эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шинэчилж, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 000000160 дугаар гэрчилгээ[10] олгож, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар гэрээ[11] байгуулсан зэргээс үзвэл нэхэмжлэгчид анх 3500 м.кв газар олгож байсан Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамжийг үндэслэн 2014 онд гарч байсан газар эзэмших, гэрээ, гэрчилгээ нь 2019 онд 000000160 дугаар гэрчилгээ, ******* дугаар гэрээгээр тус тус шинэчлэгдсэн байх тул шүүхээс “*******” ХХК-нд 2014 онд олгож байсан газар эзэмших гэрээ, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй байна.
Улмаар Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж болон түүнийг үндэслэн 2019 онд шинэчлэгдэн гарсан 000000160 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээ, ******* дугаар гэрээ зэрэг нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч газрын даамал *******ийн “газрын хэмжээ, байршил өөрчлөгдөөгүй буюу 3500 м.кв хэмжээтэй газар нь 14 дүгээр байрны хажууд хэвээрээ байгаа тул шинээр Засаг даргаас захирамж гаргах шаардлагагүй, хуучин захирамж болох Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамийг үндэслэн шинээр гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.
Учир нь шүүхээс 2014 онд олгосон газрын давхцлыг 2019 онд арилгаж, шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо өмнө нь буюу 2014 онд газар эзэмшүүлж байсан захирамжийн дугаарыг бичсэн нь үндэслэлтэй эсэх талаар Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад, тус газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/32 тоот албан бичиг[12]-ээр “… 2019 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаар захирамжийн дугаараар бичсэн нь эрх зүйн үндэслэлтэй байна...” гэсэн хариу ирүүлсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгчээс Газрын тухай хуульд заасан ажиллагааг хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга, газрын даамал болон Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлээгүй, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй гэж тайлбарлан маргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй нийцэхгүй байна.
Учир нь нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбарт дурдсан 3500 м.кв газрын давхцал болоод газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх тайлбар нь Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлд тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлд хамаарахгүй. Харин дээрх захирамжийг хүчингүй болгох хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарах бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс хамаарч эрх зүйн ялгаатай үр дагавар бий болдог болно.
Түүнчлэн сумын Засаг даргаас дээрх захирамж, гэрээ, гэрчилгээгээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулаагүй, 3500 м.кв газраа эзэмших эрх нь бодит нөхцөл байдалд хэрэгжихээргүй ямар үндэслэл бий болсон нь тодорхойгүй. Уг газрыг эзэмших эрх олгосон сумын Засаг даргын А/357 дугаар захирамж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1169 дугаар газар эзэмшүүлэх гэрээ, мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000000160 дугаар гэрчилгээнд “...4 ба түүнээс дээш давхар...”, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээнд “...4 ба түүнээс доош давхар...” гэж зөрүүтэй бичсэн боловч хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал “...газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээнд буруу бичиж, техникийн алдаа гаргасан тул тус гэрээнд “...доош...” гэснийг “...дээш...” гэж зөвтгөх боломжтой” гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй...” гэж заасантай нийцэж байгааг дурьдах нь зүйтэй.
1.2. Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон[13] атлаа мөн л дээрх захирамжаар олгосон газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчиж гарсан захирамж гэх бөгөөд тухайн захирамж нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв газрыг “Сод сүрвэй” ХХК-иар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хийлгэсэн кадастрын зураг болон газрын байршлыг үндэслэж гараагүй гэж маргадаг.
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 29 дугаар захирамжид “... “*******” ХХК нь одоогийн олгосон 3500 м.кв газар дээрээ нэмж 4225 м.кв буюу 65x65 талбай бүхий “А” зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газрыг авахыг хүсч хүсэлт гаргасныг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга хүлээн зөвшөөрч байгаа учраас талууд харилцан тохиролцсон болно.” гэж заасны дагуу хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамж[14]-аар “*******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн ******* сумын Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сум дундын шүүхийн зүүн талд 4225 м.кв газрыг орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамраалгүй байна.
Учир нь 2016 онд Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга болон “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв газрыг нэмж эзэмшинэ гэж эвлэрэлийн гэрээ байгуулаагүй, шүүх Сэлэнгэ аймгийн ******* сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв газрыг “*******” ХХК-нд нэмж эзэмшүүлнэ гэж талуудын эвлэрэлийг батлаагүй байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-иас А/******* дугаар захирамжийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв газрыг “Сод сүрвэй” ХХК-иар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хийлгэсэн кадастрын зураг болон газрын байршлыг үндэслэж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 324 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 4225 м.кв газрыг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн ******* сумын Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сум дундын шүүхийн зүүн талд байршилтай олгосон нь Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 29 дугаар захирамжид дурдсан “А” зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газарт хамаарч байгаа эсэхийг тодруулахад, тус газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 011/441 тоот албан бичигт “...сум дундын шүүхийн зүүн талд байрлалтай 4225 м.кв газар нь инженерийн шугам сүлжээтэй ойрхон...” гээд холбогдох зургийг хавсаргажээ.
Түүнчлэн шүүхээс Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамлын албан хэрэгцээнд ашигладаг кадастрын нэгдсэн бүртгэлийн “Кюис”системд үзлэг[15] хийхэд, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжаар олгосон 4225 м.кв газрыг бусдад эзэмшүүлээгүй, бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцуулаагүй болох нь тогтоогдож байх тул уг газрыг бодит байдалд эзэмших боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин тус захирамжийн дагуу “*******” ХХК-нд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээ байгуулах нь нээлттэй талаар хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа дурдсан бөгөөд нэхэмжлэгч энэ үндэслэлээр маргаагүй болно.
Иймд хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргаас 4225 м.кв газрыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 29 дугаар захирамжид дурдснаар “А” зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газар болох Сэлэнгэ аймгийн ******* сумын Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сум дундын шүүхийн зүүн талд эзэмшүүлэхээр нэхэмжлэгчид олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж тус тус заасан захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд байх тул нэхэмжлэгчийн ““Сод сүрвэй” ХХК-иар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хийлгэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв газрын кадастрын зургийн дагуу газар эзэмшүүлээгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
2. Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал кадастрын зураглал хийлгэсэн газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын мэргэжилтэнд кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг хэлэлцүүлж батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг оруулж батлуулахыг даалгах шаардлагын тухайд:
2.1. Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн “*******” ХХК-нд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох эрх хэмжээтэй байна.
Гэтэл Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан Сэлэнгэ аймгийн ******* сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв болон тус сумын 14 дүгээр байрны хажууд байрлах 3500 м.кв газруудад нэхэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Сод сүрвэй” ХХК-иар хийлгүүлсэн гэх кадастрын зургийг үндэслэн тус газруудад газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй.
Нэгэнт сумын Засаг даргаас нэхэмжлэгчид дээрх кадастрын зураглалын дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байхад сумын газрын даамал шууд нэхэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Сод сүрвэй” ХХК-иар 2 байршилд хийлгүүлсэн кадастрын зураг бүхий газарт газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож, гэрээ байгуулах эрх хэмжээгүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамлын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шүүхээс түүнд нэхэмжлэгчийн кадастрын зураглал хийлгэсэн газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах үндэслэлгүй гэж үзлээ.
2.2. Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг хэлэлцүүлж батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг оруулж батлуулахыг даалгах шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна” гээд 23.4.1-т “сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж, 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж тус тус зааснаас үзвэл сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын газрын даамал боловсруулж, уг төслийг сумын Засаг даргаас тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсний эцэст иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцэн батлах эрх хэмжээтэй байна.
Гэтэл Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан “Сод сүрвэй” ХХК-иар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр кадастрын зураг хийлгэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв болон тус сумын 14 дүгээр байрны хажууд байрлах 3500 м.кв газруудыг 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах төсөл сумын Засаг даргаас өргөн мэдүүлээгүй тул Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд байхгүй газрыг хэлэлцэн батлах эрх хэмжээгүй юм.
Харин Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргаас “Сод сүрвэй” ХХК-иар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр кадастрын зураг хийлгэсэн гэх Сэлэнгэ аймгийн ******* сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв газрыг 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлуулахаар төслийг Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн боловч Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцээд батлаагүй[16] байна.
Нэхэмжлэгч нэгэнт Сэлэнгэ аймгийн ******* сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Сод сүрвэй” ХХК-иар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр кадастрын зураг хийлгэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Хаан банкны ард байрлах 4225 м.кв болон тус сумын 14 дүгээр байрны хажууд байрлах 3500 м.кв газруудыг батлуулахаар маргаж байгаа тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн кадастрын зураглал хийлгэсэн гэх газруудыг өөрөө бие даан оруулж, түүнийгээ шууд батлах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шүүхээс Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгчээс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Сод сүрвэй” ХХК-иар кадастрын зураглал хийлгэсэн Хаан банкны ард байрлах 4225 м.кв, 14 дүгээр байрны хажууд байрлах 3500 м.кв газруудыг оруулж батлуулахыг даалгах үндэслэлгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3, 23 дугаар зүйлийн 23.4.1, 23.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.7, 48 дугаар зүйлд тус тус заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/357 дугаар захирамж, мөн өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, Сэлэнгэ аймгийн ******* Сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмшүүлэх эрхийн 000000160 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх ******* дугаар гэрээ зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан үндэслэлээр уг захирамж гэрчилгээний дагуу компанид заагдсан олгосон газарт барилгын үйл ажиллагаа явуулах, газар олгосон дээрхи захиргааны актууд нь бодит байдалд биелүүлэх боломжгүй байгаа тул дээрхи захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын даамал кадастрын зураглал хийлгэсэн газарт газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын газрын мэргэжилтэнд кадастрын зураглал хийлгэсэн газартаа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг хэлэлцүүлж батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд кадастрын зураглал хийлгэсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны ард байрлах 4225 м.кв газарт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр байрны хажууд 3500 м.кв газруудыг оруулж батлуулахыг даалгах тухай шаардлага бүхий “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] Хавтаст хэрэг-2, 116-р хуудас
[2] Хавтаст хэрэг-1, 1-4-р хуудас
[3] Хавтаст хэрэг-2, 99-р хуудас
[4] Хавтаст хэрэг-2, 135-136-р хуудас
[5] Хавтаст хэрэг-1, 151-р хуудас
[6] Хавтаст хэрэг-1, 152-р хуудас
[7] Хавтаст хэрэг-1, 154-155-р хуудас
[8] Хавтаст хэрэг-1, 8-р хуудас
[9] Хавтаст хэрэг-2, 8, 40-р хуудас
[10] Хавтаст хэрэг-1, 19-р хуудас
[11] Хавтаст хэрэг-1, 17-р хуудас
[12] Хавтаст хэрэг-2, 7-р хуудас
[13] Хавтаст хэрэг-2, 17-р хуудас
[14] Хавтаст хэрэг-1, 29-р хуудас
[15] Хавтаст хэрэг-1, 98, 144-р хуудас
[16] Хавтаст хэрэг-1, 185-195-р хуудас