| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0093/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/94 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 27.2.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/94
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/,
шүүгдэгч И.*******, Б.*******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг, О.Баясгалан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань,
иргэний хариуцагч Б.*******,
иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, 175/2022/0093/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /яллах дүгнэлтэд дурьдснаар/
1.Монгол улсын иргэн, оны ** дугаар сарын ***-ны өдөр аймгийн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, ам бүл ***, **** хүүхдийн нарын хамт *** аймгийн *** сумын ***дугаар баг, ***дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, *** аймаг дахь сум дундын *** дүгээр шүүхийн *** оны ***дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ******* овогт ******* *******, /РД:/;
2.Монгол улсын иргэн, оны *** дугаар сарын ***-ны өдөр **** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, ам бүл ***, эхнэр, **** хүүхдийн нарын хамт **** аймгийн **** сум *** дугаар баг *** дүгээр хэсгийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******, /РД:/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Б.*******, И.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад **** аймгийн **** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын *** татах хэсгийн **** депогийн хөдлөх бүсийн *** дүгээр километрийн *** дугаар зуутын ***дугаар зам дээр **** дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4.хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх” 14.3.7.г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3.7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчиж сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 79 метр хэсэгт 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгчтэй хэсэгт илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүйн улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.- дайрч, түүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн: “...Өмнөх мэдүүлгээ дэмжин оролцож байна. Тухайн үед авах боломжит бүх арга хэмжээг авсан” гэжээ.[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.******* өгсөн: “...Өмнөх мэдүүлгээ дэмжин оролцож байна. Тухайн үед авах боломжит бүх арга хэмжээг авсан” гэжээ.[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өгсөн: “...Шүүгдэгч И.*******, Б.******* нар ажил явдлын үеэр манай хадмынд очиж хэлсэн. Замаа огт хараагүй, анзааргагүй явж байсан. Доргилт мэдэрч, тоормосоо дарж зогссон гэдгийг хэлсэн. Тэр нь ч угаасаа камерын бичлэгээр хайхрамжгүй байдал нь батлагдаж байгаа гэж би бодож байна. Тэгээд ажил үүрэг гүйцэтгэж яваа төмөр замын ажилтан бол хагас цэрэгжсэн, өндөр хариуцлагатай албан байгууллага. Ялангуяа ажил үүргээ гүйцэтгэж явж байгаа хоёр хүн зам дээр саад байхад харах бүрэн боломжтой. Хараагүй давчихсан хойноо тоормослож зогсчихоод өнөөдөр энд харсан, яаралтай авах ёстой арга хэмжээгээ авсан гэдэг худлаа үг хэлээд зогсож байна. Өнөөдөр миний нөхөр та хоёрыг эндээс хараагүй ч гэсэн би өмнөөс нь харж байна. Та 2 өөрсдөө тэр өдөр юу болсныг сайн мэдэж байгаа ядаж дотроо нэг жоохон ч гэсэн гэмшээд манай талийгаачаас дотроо нэг уучлалт гуйгаад явбал та хоёрын үйлийн үр чинь жоохон нимгэрэх байх гэж бодож байна. Шүүгдэгч 2 маань ажил үүргийн тодорхойлолт, ажлын тодорхойлолтоо ч сайн мэдэхгүй байна. Сая сайн хараагүй байсан. Угаасаа зам дээр манай талийгаач хараагүй байсан болохоороо хэзээ харснаа хэлж баталж чадахгүй байна. Ерөөсөө би тэдэн минутын зайтай харсан гэдгийг хэлж чадахгүй байна. Хараагүй юм чинь. Шүүгдэгч болоод өмгөөлөгч нарынх нь зүгээс ноцтой зөрчил хийгээгүй гэж үзээд байгаа юм байна. Замаа огт хараагүй, тэргэн доторх камерын бичлэгээр батлагдчихаад байна. Хүний амь нас хохирчихоод байна, ард нь үлдсэн гэр бүлийнхэн нь маш их сэтгэл зүйн хохиролтой. Ганцаараа эмэгтэй хүн ажил, амьдралаа авч яваад хүүхдээ өсгөөд явах одоогийн нийгэмд ямар байх вэ? бодоод үзчихээрэй. Хүний амь хохирчихоод, цаашлаад би үр хүүхдийнхээ сэтгэцийн байдлын талаар, өөрийнхөө сэтгэцийн талаараа хүртэл ярьвал маш том асуудал. Тэр хүний үлдсэн амьдрал, амь нь хохироод, эргээд ямар ч амьдрал байхгүй болчихоод шороонд булагдчихаад байна. Тэр хорьхон сантиметрийн зайтай тэргэн доогуур орж бүх яс нь хугараад дээрээс нь задланд хүртэл ороод сэг болсон нөхрөө би нүх рүү шороон доор булсан. Энэ хүний амь хохирчихоод байхад яагаад ноцтой зөрчил биш гэж байна. Энэ 2 хүн ажилдаа хайхрамжгүй хандаад хүний амь хохирчихоод байхад энэ чинь зөрчил. Ялангуяа төмөр замын байгууллагын ажилтнуудад зүгээр нэг зам дээр чулуу тараад эсвэл үхэр мал дайраад өнгөрсөн ч хүний амь хохироогүй зүгээр зөрчил гаргасан байсан ч шуурхай хурал хийгээд л арга хэмжээ авахуулдаг. Би энэ 2 жилийн хугацаанд маш их сэтгэлийн гүн хямралтай амьдарч байсан. Би болоод ар гэрийнхэн минь, ээж аав нь төрсөн нутгаасаа хүртэл өөр нутаг руу нүүж явсан. Яагаад гэхээр би энэ Сэлэнгэ нутагт амьдрах надад ямар ч нөхцөл бололцоо байхгүй, сэтгэл зүйн хямралтай амьдрахад үнэхээр хүнд байгаа учраас би нүүж явсан, очоод хүүхдийн сургууль, багш, орон гэр, амьдрах орчин бүх юм өөрчлөгдсөн. Тэгэхээр 2023 оны 07 дугаар сарын 01-нээс эхлээд сэтгэцэд учирсан хохирол гэж шаарддаг болсон би сэтгэцэд учирсан хохирлоо заавал тодорхойлуулж энийгээ шаардана гэж бодож байна. Энийг шүүгч, шүүхийн зүгээс шийдэж өгөөрэй гэж хүсэж байна. Бас өмгөөлөгчийн зардал мөнгөө бас нэхэмжилнэ. Энэ байгууллагаас өгсөн хандив мөнгө бол банкны өрөө дараад үлдсэн мөнгө нь надад ирсэн. Тэглээ гээд миний нөхөр босоод ирэхгүй, хэдэн төгрөг өглөө гээд миний амьдралд миний нөхрийг нөхөөгүй. Энэ 2 хүний өгсөн 25,000,000 төгрөг гэж яриад байгаа нь төмөр замын ажилтан бусад байгууллагыг бодвол төмөр зам маш өндөр цалинтай. Энэ 2 хүний 4 сарынх нь цалин. Сэлгээний тэрэг, зүтгүүрийн тэрэг өөр. Энэ 2 хүний барьж явсан тэрэг бол сэлгээний тэрэг 17км цагийн хурдтай явж байсан. Маш удаан хөдөлгөөнтэй, хараа хяналтаа 100 хувь тавиад явж байх бүрэн боломжтой тэрэг. Зүтгүүрийн тэрэг бол хурдан явдаг учраас замдаа тоормослоход шүүгдэгч талын өмгөөлөгчдийн яриад байгаа шиг физик энергийн хуулиар зогсдог. Сэлгээний тэрэг бол хэзээ ч тэгэж физик энергийн хуулиар зогсохгүй. Камерын бичлэг дээрээс хүртэл гурван тоормосоо дарахад 3 секундийн дараа зогсож байгаа нь батлагдаад байна. Эртхэн хараад тоормосоо дарж эрт зогссон бол өнөөдөр миний амьдрал элэг бүтэн байх байсан” гэжээ.[3],
4.Гэрч М. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би - танина. Хамгийн анх би сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 7 дугаар ангиас хамт сурч байсан. Тэгээд төгсөөд Их дээд сургуулиа өөр өөр сургуульд сурч төгсөөд 2010 оны 09 дүгээр сард төмөр замын татах хэсгийн депод хамтран ажиллах болсон. Бид хоёр өөр цех буюу - болохоор ашиглалтын цехэд би болохоор засварын цехэд ажилладаг болохоор таарах нь бага байсан. Гэхдээ багаасаа найзалж байсан болохоор сайн мэднэ. Өөрөөр төрөл садангийн холбоо байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би төмөр замын татах хэсгийн депо дахь ажил дээрээ өглөөний 08 цагаас оройн 20 цагийн хооронд ажилтай байсан. Тухайн үед 16 цагийн орчимд байхаа сайн санахгүй байна. - манай өрөөний хаалгыг онгойлгоод дуудсан. Би тухайн үед ажил ихтэй утсаар ярьж байсан болохоор уулзаагүй. Тэгээд би 18 цагийн орчимд ажилчдаасаа - хаачсан талаар асуухад явчихсан байсан. Тэгээд би ажлаа 20 цагт тараад бичиг баримтаа цэгцлээд 21 цагийн орчимд ажлаасаа гарсан. Гэртээ харихаар ажлаасаа гараад “Алтан тариа” ХХК-ийн урдуур гараад “Дельфин”, “Хүлэг” зочид буудлын дундуур гардаг нарийн гудмаар гарч байхад нарийн гудамжны төгсгөл хэсэгт - байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би сайн таниагүй. Харин - намайг таньчихсан намайг “” хэмээн дуудсан. Тухайн үед - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би -од хандаж “хаачих гээд байгаа юм бэ? гэртээ хариач” гэсэн. Гэтэл - “Би депо явлаа” гэсэн. Тэгээд л зөрөөд өнгөрсөн. Миний хувьд бол их найрсаг дотно, найзархаг, ажилсаг, их мундаг машинч байсан. Толгой сайтай хүн байгаа юм. Хүнтэй төдийлөн маргаан үүсгээд байдаггүй байсан. Би -ын гэр бүлийн талаар сайн мэдэхгүй. Эхнэр хүүхэд, гэр бүлийнхэнтэй нь мэндийн зөрүүтэй л байдаг. Эхнэртэйгээ маргаж муудалцсан асуудал гаргасан гэж сонсогдож байгаагүй. Ойрын үед сэтгэл санаагаар унасан зүйл харагдаагүй. Ер нь бол “ядарлаа” гэж л ярьдаг болохоос сэтгэл санаагаар унаад байдаггүй байсан. Амиа егүүтгэх талаар огт ярьж байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч сүүлийн 2-3 сарын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагдаагүй байсан. Гэтэл өнөөдөр хэрэглэчихсэн байсан” гэх мэдүүлэг[4],
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаач П.-ын эхнэр нь байгаа юм. Бид хоёр 2010 онд танилцаад хамт амьдарч байгаад 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү маань төрсөн. Хүү маань ааваараа овоглодог. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Нийт 11 жил хамт амьдарсан. Миний хань оны 08 дугаар 19-ний өдөр 7 хүүхдийн 6 дахь хүү нь болж мэндэлсэн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж, 1994 онд Сэлэнгэ аймгийн сумын 4-р сургуульд 1-р ангидаа элсэн орж 2004 онд 10-р ангиа төгссөн. Дунд сургуулиа дүүргээд ахтайгаа хамт хувиараа бизнес эрхэлж байгаад 2005 онд Сэлэнгэ аймгийн депод ачигчаар ажилд орж туслах машинч, зүтгүүрийн машинч хүртэл албан тушаал дэвшин ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Төмөр замын политехникийн коллежийг туслах машинчаар, 2014 онд “Төмөр замын дээд сургуулийг техникч, механикч мэргэжлээр тус тус төгссөн. 2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичиг, 2009 онд Монголын Залуучуудын холбооны Алтан- медалиар шагнагдаж, төмөр замын татах хэсгийн депогийн хөдөлмөрийн аварга ажилтнаар шалгарч байсан. Миний хань нь зан аашны хувьд хүнийг ялгалгүй сайхан харьцдаг, харилцаа сайтай, найрсаг, нийтэч, олон найзтай, төлөв даруу, дөлгөөхөн, гүндүүгүй, хөгжөөнч, нүдээрээ инээгээд инээмсэглээд явж байдаг, ер нь хүнтэй муухай харьцаж байгааг нь би хараагүй. Зан харьцааных нь хувьд олон нийтэч найз нөхөд олонтой зан төлөвийг нь тодорхойлоход хамт олон нь гэрчилнэ дээ. Сайн хань, сайн аав, аав ээж болон хадам ээжийнхээ хувьд сайн хүү нь байсан. Миний нөхөр өвчин хэлээд байдаггүй байсан. 190 см өндөртэй, 130 кг жинтэй байсан учраас бага зэрэг даралт нь ихэсдэг байсан, дээд даралт нь 160-тай байдаг байсан, ажилд гарахад даралт 140-тэй байх ёстой гээд депогийн эмч нь даралтны эм зөвлөсөн болохоор ажилд гарахаасаа хэдэн цагийн өмнө даралтны эмээ уудаг байсан. Өөр архаг хууч өвчин байхгүй. Баяр ёслолын үеэр болон энгийн үед хааяа уудаг байсан сүүлийн 4-5 сар огт архи уугаагүй ажлын газрынх нь хүмүүс гэрчилнэ дээ. Манай нөхөр ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан, ажлаа хэнээр ч заалгуулахгүй хийдэг байсан, ажлаа маш сайн мэддэг байсан сайн машинчийн үлгэр дууриалал болсон хүн байсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө би хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ирэхэд хань маань “хань нь шинэ жилдээ явлаа “Номт” руу явна гэсэн, цуваагаараа 50-аад хүн автобусаар явна гэсэн. Автобус 10 цагт хөдөлнө гэсэн” гэж хэлээд хоолоо идчихээд 09 цаг хагасын үед ажлынхаа нэг хүнтэй утсаар яриад байсан, тэр хүнтэйгээ “одоо гарлаа чи ирээд авчих уу? амралтын газар тэмдэглэх юм чинь та нар пиджак костюм өмсөхгүй биз дээ, энгийн хувцас өмсөх үү?” гэж яриад байсан. Тэгээд надад “хань нь ажлынхаа хувцсыг өмсөөд явлаа шүү, 10 цагаас автобус хөдөлнө хоцорчихно, хань нь уухгүй ээ, хонохгүй, наашаа ирэх машин байвал суугаад хүрээд ирнэ” гэж хэлээд гарсан. Шинэ жил тэмдэглэсэн газар нь утасны сүлжээ барьдаггүй, өдөр утас руу нь залгахад холбогдохгүй байгаад байсан. Орой нь бас залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би машин олдоогүй болоод л хонохоор болж дээ гэж бодсон. 2022 оны 12 дугаар сарын 18-ны 14 цагийн үед би ээжийнхээ барьдаг дугаараас талийгаачийн дугаар луу залгаад “хаана явж байна” гэж асуутал “тэй хамт явж байна, одоо очлоо” гэж хэлсэн. Орой 21 цагийн үед утас руу нь залгахад “ ахтай хамт архи уусан" гэж хэлснээ “хэний аав билээ’ гэж надад хэлснээ нөгөө ах руугаа хандаад “танай охин чинь хэн билээ" гэж цаашаагаа асууснаа өөрөө санаад “гийн аав шүү дээ” гэж хэлсэн. Би хаана байгааг нь мэдэх гээд чагнасан чинь / гэж хочилдог/ ах “баарнаас гарч ирлээ” гэснээ манай нөхөрт нь хандаад “чи ямар том болчихсон юм бэ?” гээд загнаад байсан чинь манай нөхөр “хэн би юу? би яасан гэж” хэлж байсан. Цаанаас нь бас л загнаад агсам тавиад орилж байсан тэр үед утас нь тасарчихсан. Би нөхрөө ирэх нь гээд жижиг өрөөнийхөө цонхоор хараад байж байтал 8-с 10 минутын дараа ах согтуу чанга чанга хашгираад гэр лүүгээ орсон. Гэр нь манай байрны яг урд талд байдаг. Тэгэхээр нь би ахыг удалгүй гэртээ ирсэн болохоор нь ханийгаа ойрхон байгаа юм байна, одоохон хүрээд ирнэ гэж бодсон. ах гэр лүүгээ орсноос хойш төд удалгүй ойролцоогоор 5 минутын дараа хадам ээж манай ээж рүү залгаад “- вагонд дайруулчихлаа" гээд уйлаад бархирахаар нь ээж, хүү бид 3 хурдан очих гэж такси дуудаад депо руу явж байхад Алтан-тариагийн хашааны хажууд хадам аав явж байхаар нь суулгаад явж байтал түргэний машин зөрөхөөр нь машинаасаа буугаад жолоочоос нь “хүн ачсан уу?” гэж асуутал “хүн аваагүй ээ” гээд хоосон машин явж байсан. Депогийн зам руу ордог хашааны үүдэнд очтол хадам ээж ухаан алдаад уначихсан байсан. Би хашаа руу нь орох гэж зөндөө оролдсон боловч цагдаа нь хэнийг ч оруулахгүй байсан. Тэнд намайг орилоод хашгирч байх хооронд хадам ээжийг түргэний машин аваад явсан байсан. Би хашаа руу орох гээд дахиад зүтгэж байхад тэр дотроос нэг хүн нь “эмнэлэг аваад явсан энд байхгүй” гэж хэлэхээр нь нэгдсэн эмнэлэг дээр очоод “вагонд дайруулсан хүн ирсэн үү” гээд орилоод л асуутал “одоогоор ирээгүй байна” гэж хэлэхээр нь буцаад депо руу очоод “эмнэлэг рүү авч явсан гэсэн чинь эмнэлэг авч яваагүй байна. Энд байгаа юм уу?” гээд гуйгаад асуутал “байгаа" гэж хэлэхээр нь “эмнэлэг авч явсан гэж яагаад худлаа хэлж байгаа юм бэ?" гэтэл “бид нар тэгж хэлээгүй” гэж хэлэхээр нь “би гэр бүлийнх нь хүн байна. би эхнэр нь байна, яагаад гэр бүлийнх нь хүмүүсийг оруулахгүй байгаа юм бэ? эмнэлэг дуудсан юм уу? хэрвээ амьд байгаа бол би эмнэлэг дуудаж үзүүлмээр байна. Амьд байхад нь та нар ингээд хэвтүүлээд байгаа бол хариуцлага тооцно шүү” гэж хашгирсан чинь “эмнэлэг үзсэн, та тайван бай. цаашаа бай” гээд намайг түлхээд байсан. Тэгээд бүүр дараа нь цогцсыг хэн болохыг нь тодорхойлоогүй байна гэж хэлэхээр нь би биш ч юм болов уу гэж бодсон. Дараа нь нэг цагдаагийн ажилтан ирснээ “нас барсан байна” гэж хэлсэн. Би дараах зүйлүүдийг шалгуулмаар байна. Тухайн осол гаргасан сэлгээний вагоны машинч, туслах машинч нарыг ажилд гарахаас нь өмнө согтолтын зэргийг шалгасан эсэхийг тодруулмаар байна. Тухайн өдөр депогийн эмчээр ******* гэдэг хүн ажиллаж байсан. Вагон хэдэн километр цагийн хурдтай явж байсныг чухал баримт нь туузны орчуулга болчихоод байгаа тэгэхээр тэр тууз орчуулга нь тухайн осол гаргасан вагоны туузны орчуулга эх хувь мөн байна уу гэдгийг тодруулмаар байна, яагаад гэхээр нь машинч нь туузаа өөрсдөө аваад тууз орчуулагчдаа өгчихдөг. Тэгэхээр өөрсдөө гараараа аваад дамжуулдаг тул туузыг өөрчлөх, засварлах бүрэн боломжтой гэж манай хадам аав /төмөр замд маневарын машинч байсан/, хадам ээж /төмөр замд сальяркны нярав хийж байсан/ хэлсэн. Яг хэдэн км/ цагийн хурдтай явж байсныг нарийн тогтоолгомоор байна. Вагон нь тод гэрэлтэй, депогийн талбай гэрэлтүүлэг ихтэй байхад зам дээр хэвтэж байсан 130кг жинтэй том биетэй хүнийг бүрэн харах боломжтой байхад ажлаа хийж байхдаа яагаад замаа харахгүй ажилдаа хайнга хандаж хариуцлага алдсан, зөвшөөрсөн хурдаар явсан бол яаралтай тормос хийсэн тохиолдолд хурдан зогсох боломжтой вагон гэсэн, тэгтэл хурд хэтрүүлж замаа харахгүй хүний амийг харгис хэрцгийгээр хөнөөгөөд мал хамагчийн багахан зайгаар чихэгдэж ороод хэдэн дугуй дор ортол чирэгдэж байж дараа нь тормослосон гэж үзэж байна, мөн хурдтай явж байсан болохоор удаж зогссон байгаа энэ асуудлыг шалгуулмаар байна. Тухайн вагоны машинч болон туслах машинч нь вагон дотроо яаж ажлаа хийж явж байсныг бичсэн бичлэгт үзлэг хийлгэх зэрэг асуудлыг шалгуулмаар байна. Би маш их гомдолтой байгаа, вагон машинч, туслах машинч нар нь ажлаа хариуцлагатай хийгээд замаа хараад тормослож зогсоод миний ханийг замаас гаргаад тавьчихсан бол өнөөдөр миний нөхөр амьд байх байсан, тэгэхээр тэр 2 хүн 100 хувь ажлын хариуцлага алдсан гэж үзэж байна, мөн тэр өдрийн камер хянагч болон хамгаалалтын албаны ажилтнууд ажлын байран дээрээ ажлаа хийгээгүй, ажлаа тэд нар хийж байсан бол миний нөхрийг зам дээрээс холдуулаад амь насыг нь аврах боломжтой байсан. Оршуулгын зардлыг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна. Талийгаачийн оршуулгын зардалд баримтаар нийт 21,627,100 төгрөгийн зардал гарсан, харин баримтаар бус 3,370,000 төгрөгийн зардал гарсан, нийт: 24,997,100 төгрөгийн зардал гарсан ба уг зардлыг нэхэмжилж байгаа Би уг зардлын тооцоог бичгээр гаргаж, хавсралтаар, баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Талийгаачийн буяны 21, 49 хоногийн буян хураасан баримтууд гарсан, баримтуудыг би шүүхийн шатанд гаргаж өгнө.” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч В.*******гийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагаас 20 цагийн хооронд графикийн дагуу ээлжийн бага эмчээр ээлжинд гарсан. Машинч И.*******, 19:26 минутад, туслах машинч Б.******* 19:35 минутад ажилд гарахаар үзлэгт орсон. Эрүүл мэндийн үзлэг хийхдээ харилцан ярилцах, бодит үзлэг хийх, /халуун үзэх, даралтыг нь хэмжих, пульсыг нь үзэх, алкотестээр үлээлгэх/ зэрэг үзлэгүүдийг хийхэд машинч И.*******гийн даралт 136/88, биеийн темпаратур 36,9, пульс 91-тэй байсан, даралт нь өндөр тул 10/5 гэсэн мг-тай экватор нэртэй эм тогтмол уудаг. Тухайн өдөр эмээ уусан байсан. Харин туслах машинч Б.*******гийн даралт 124/73, биеийн темпаратур 36,4, пульс 79-тэй байсан. И.*******, Б.******* нарын биеийн эрүүл мэнд хэвийн мөн согтуурлын шинж тэмдэг илрээгүй тулд ажилд гаргасан” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Д.баярын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би сэлгээний ажил хийгээд депо руу тэрэг оруулж байх үед талийгаач депо дээр явж байсан. Талийгаач надтай таарах үедээ архи үнэртүүлчихсэн байсан. Надаас жаахан эмээгээд “хэдэн сар архи уугаагүй, өчигдөр шинэ жил тэмдэглээд жаахан уучихлаа” гэж хэлэхээр нь би “баярлаж дууссан бол одоо харихгүй юу” гэтэл “одоо харинаа” гэж хэлээд дахиад сэлгээний зүтгүүр орж ирсэн. Намайг ажил хийж байх үед талийгаач - тэй хамт депогоос гарч явж байгаа харагдсан. Тэрнээс хойш тааралдаагүй” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч Г.ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны 06 цагийн үед ТЭМ18-3263 илчит тэргэн дээр ажилд гараад 17 цаг өнгөрөөгөөд ажил дуусаад М-13 дохионы ард ээлж хүлээлцэх гээд зогсож байгаад цонхоор харах үед талийгаач тортой юм барьчихсан депо руу ирж явсан. Би тэндээ хүлээж байгаад 17 цаг 50 минутын үед ээлжнээсээ буугаад депо руу орж эмчийнхээ үзлэгт орчихоод гараад ирсэн. Талийгаач торон дотроо 0,75 литрийн талаасаа бага зэрэг доошоо хэмжээтэй шар чингис архи, тал ундаа, нэг удаагийн аяга хийчихсэн байсан. Тэгээд би талийгаачийг дагуулаад депогоос хойш нь дагуулж гараад гудамжинд архинаас нь хийгээд өгтөл талийгаач бага зэрэг ёсолчихоод өгөхөөр нь би үлдсэн архийг нь аяганд хийгээд уусан. Талийгаач “би өнөөдөр гэртээ харихгүй өнөөдөр шоудана, надад 5 сая 800,000 төгрөг картанд байна та надтай явах уу, миний пянг даах уу?" гэж хэлэхээр нь би “чи миний хүүхэдтэй чацуу хүн байхад би чамтай юу гэж явах юм бэ?” гэж хэлтэл талийгаач “2-лаа дельфин оръё” гээд намайг дагуулж ороод баарнаас 0,75 литрийн шар чингис архи 1 шил, 0,5 литрийн жижиг ундаа аваад архинаасаа нэг нэг татсан, хажуу талын ширээн дээр сууж байсан хүүхнүүд дээр очоод юм яриад байсан. Тэд нар нь ширээнээсээ хөөгөөд байсан. Тэр үед баарны зөөгч болон хажуу талын ширээний хүмүүс “энэ хүнээ аваад гар” гээд хөөгөөд байсан. Бид 2 авсан архиа ч ууж чадалгүй би өөрийнхөө ажлын цүнхэнд хийгээд гарсан. Баарнаас гараад би -од “одоо хойшоо явъя” гэтэл “би гэртээ харихгүй” гээд байхаар нь тэгвэл “би гэртээ харилаа” гэж хэлээд баарны буланд үлдээгээд гэртээ орсон. Талийгаач бид 2 хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Талийгаач картандаа 5 сая 800,000 төгрөгтэй гэж хэлж байсан боловч утаснаасаа нууц кодоо хийж чадахгүй байсан. Банкнаас лавлаж асуутал таны нууц дугаар блоклогдоогүй байна гэж хэлж байсан. Баарны тооцоог би хийсэн. Картнаас 80,000 төгрөг гарсан байсан. - биеэ хариуцах чадвартай байсан, согтуу байхын хувьд бол согтуу байсан, өмнө нь хамт архи ууж байгаагүй, хэр зэрэг уугаад согтдог талаар мэдэхгүй байна. Талийгаач баарны гадаа нэг хүнтэй утсаар яриад л үлдсэн хэнтэй ярьсан талаар мэдэхгүй байна, гэртээ харихгүй гээд байсан. Талийгаачийн гэр нь хуучин өнчин цэнхэрт л байдаг байсан, би нас барсаных нь дараа манай байрны өөдөөс харсан байранд амьдардаг гэдгийг нь мэдсэн. Би цуг явъя гэхээр “явахгүй” гээд үгэнд орохгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өглөө манай машинч залгаад “та хаана байна” гэхээр нь “гэртээ байна, унтаад сая сэрлээ” гэж хэлтэл "та сонсов уу?" гэхээр нь “яасан” гэж асуутал “- сэлгээний тэргэнд дайрагдаад нас барчихсан байна" гэж хэлэхэд нь мэдсэн. ...асуултанд хариулахдаа: Мэдлэг чадварын хувьд сайн машинч, шинэ тэрэг ирэхээр бусад машинч нар нь зөвлөгөө авдаг гэсэн, талийгаач архи маш их уудаг байсан, тэр өдөр л хоёулахнаа ууж таарсан. Архи уухаараа ямар зан ааш гаргадаг талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч Н. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би талийгаач П.-ын төрсөн эх нь байгаа юм. Би 7 хүүхэд төрүүлсэн талийгаач хүү маань 6 дахь хүүхэд маань байсан. Талийгаач хүү маань ************-ний өдөр ****** аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Бага насандаа төмөр замын ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, ****** аймгийн **** сумын гүнзгийрүүлсэн 4 дүгээр сургуульд 1994 онд 1-р ангид ороод 2004 онд 10-р ангиа төгсөөд ажлын гараагаа депод ачигчаар эхэлсэн. Цааш нь ажиллаж байх хугацаандаа төмөр замын дээд сургуулийг техникч механик мэргэжлээр төгсөөд туслах машинч, машинчаар төмөр замын байгууллагад 17 жил ажилласан. Миний хүү зан харьцааны хувьд хүнлэг, оюуны потенцаль их сайтай хүүхэд байсан. Хүү нь “толгойгоороо хоолоо олж иднэ” гэж ярьдаг байсан. Миний 4 банди нараас надтай хамгийн ойр байсан. Миний хүү хууч өвчин байхгүй харин сүүлийн үед жин нэмэгдээд даралт нь 120-150 хооронд хэлбэлзээд байдаг болсон учраас даралтны эм тогтмол уудаг болсон гэж ярьж байсан. Архи согтууруулах ундааны зүйл байнга бол уухгүй, хааяа баяр ёслолоор болон найз нөхдийнхөө төрсөн өдрөөр хэрэглэдэг байсан. Сүүлийн 3-4 сар архи уугаагүй гэсэн. Архи уухгүй байгаа гээд царай нь тунгалагжаад хөөрхөн болчихсон байсан. Даралт ихсээд байгаа болохоор архи уухгүй байгаа гэж хэлж байсан. 2010 онд *******тай гэр бүл болоод 2010 оны 8 сард хүү нь төрсөн. Гэрлэлтийн баталгаагаа сүүлд авсан. Өөрийн гэсэн байр сууцтай байж байгаад сүүлийн жилийн хугацаанд түрээсийн байраар амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны 21 цаг 47 минутад депогийн эмч дугаараас миний өөрийн дугаар луу залгаад “- вагонд дайруулчихлаа" гэж хэлээд шууд утсаа тасалчихсан, би “хаана байгаа юм бэ?" гэж асуухаар дахиад залгатал утсаа авахгүй байсан. Тухайн үед нөхөр бид 2 хүргэнийхээ 2 хүүхдийг харж байсан. Би гэрээсээ гарахаасаа өмнө худ руу залгаад “- вагонд дайруулчихсан байна" гэж хэлээд шууд депо руу гүйгээд очтол сэлгээ зогсчихсон гарам дээр хамгаалалт авчихсан намайг депо руу оруулахгүй байсан. Би “төрсөн ээж нь байна, намайг оруулчих л даа, та нарт ээж байхгүй юу” гээд торон хашаа давах гэтэл оруулахгүй байсан. Тэр үед машинч *******, туслах машинч *******, *******гийн эхнэр нар хашааны гадаа намайг тэврээд тайвшруулаад байсан. Тухайн үед *******г ахлах нь болохоор надад сэтгэлийн дэм өгч байгаа юм байна, гэж бодсон чинь миний хүүгийн амийг егүүтгэчихээд над дээр ирсэн юм байна лээ. Би орилж байгаад багтраад уначихсан, түргэн тусламж аваад явсан юм байна лээ. Өглөө 03, 04 цагийн алдад гэртээ ирсэн. Маргааш нь “сэлгээний машинч хэн байсан юм бэ?” гэж асуусан чинь ******* байсан. ******* нь 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш надтай уулзахгүй байгаа, ажил явдлаар нь ирээгүй. Би 2021 оны 11 сарын дундуур яваад 12 дугаар сарын 10-ны үеэр гэртээ ирээд 12 дугаар сарын 13-ны өдөр Замын-Үүдэд миний төрсөн дүүгийн нөхөр автын ослоор нас бараад ажил явдалд нь оролцоод 12 дугаар сарын 17-ны өглөө гэртээ ирсэн. Би хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан болон хэзээ уулзсанаа санахгүй байна” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Б. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны 19 цаг 30 минутад би ачаа хамгаалагч, паркийн харуулын үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээж аваад би суудлын 271 дүгээр галт тэргийг өртөөний урд тал цэргийн ангийн харалдаа хүлээж авсан, буу зэвсэг, доторх бичиг баримт хөтлөлтөө хүлээж авах гээд үлдсэн. Тэр өдөр 20 цаг 57 минутад хот руу явах суудлын галт тэргийг гаргаж өгчихөөд 21 цаг 15 минутын үед ажлынхаа өрөөндөө орж ирсэн. Хот руу явсан галт тэрэгтэй ачааны галт тэрэг зөрж орж ирэх байсан тул өрөөнөөс гар чийдэн, бээлий зэргээ авах гэж байтал утас дуугарахаар нь автал 33 дугаар дохион дээр хүн дайруулсан тухай өртөөний жижүүр утсаар мэдэгдсэн. Би хамт гарч байсан паркийн харуул г “салаан дарга, албаны диспетчер, харуулын дарга нарт мэдэгдээрэй” гэж хэлчихээд 33 дугаар дохио руу яваад очтол маневар зогсчихсон, цагдаа нар ирчихсэн байсан. Намайг ар гэрийнхэн нь ирэх гэж байгаа тул гадны хүн битгий оруулаарай гэсэн үүрэг өгсний дараа хамгаалалтанд зогссон. Миний ажлын байрны тодорхойлолтоор хамгаалалтанд хүлээн авсан ачаа вагоныг гэмт халдлагаас хамгаалан хүрэн өртөөнд бүрэн бүтэн хүргэх гэсэн үндсэн тодорхойлолттой. Миний ажпын байрны тодорхойлолтонд хяналтын камерт хяналттавих талаар тусгаагүй боловч хяналтын камерыг ажил үүрэгтэй холбоотойгоор хамгаалалттай вагоныг харах зорилгоор ашигладаг. Паркийн замыг камераар хяналт тавь гэсэн үүрэг байхгүй, камераа анзаарч байгаарай гэж хэлдэг болохоос камер хяна гэсэн үүрэг байхгүй. Харин биечилсэн хяналтыг тавь гэсэн үүргийг өгдөг” гэх мэдүүлэг[10],
11.Гэрч Т.гийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны 19 цаг 30 минутад ачаа хамгаалагч хамт үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээж аваад диспетчерт 20 цаг 05 минутын үед ээлжээ хэвийн хүлээж авлаа, постнуудад хэн хэн үүрэг гүйцэтгэж байгаа болон хамгаалалттай вагоны тооны мэдээг өгсөн. Тэгээд 20 цаг 25 минутын үед ачааны галт тэргийг үдэж гаргаж өгөөд 20 цаг 55 минутад суудал явах үед гаргаж өгсөн. Би 21 цагаас 21 цаг 25 минутын хооронд паркийн өрөө, ачаа хамгаалагчийн өрөөнд цэвэрлэгээ хийж дуусаад 21 цаг 30 минутын үед ачааны галт тэрэг угтаж авах гээд бид 2 гарах гэж байтал өрөөний утас дуугараад автал өртөөний жижүүр залгаад “33 дугаар дохион дээр сэлгээний тэрэг хүн дайрсан байдалтай байна” гэж мэдэгдсэн, “ салаан дарга, харуулын даргад мэдэгдээрэй” гэж хэлээд осол болсон газар луу явсан, би 2 даргадаа мэдэгдээд ардаас нь очиход төмөр замын цагдаа нар ирчихсэн байсан, би хамгаалалтанд зогссон. Тухайн үед хамгаалалтанд зогсч байхад 23 цагийн үед Наушкаас ачааны галт тэрэг ирэх болоод үзлэг хийхээр явсан. Ажлын байрны тодорхойлолтоор төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцах, галын аюулгүй байдлыг сахиулах үүрэг гүйцэтгэх ёстой” гэх мэдүүлэг[11],
12.Гэрч З. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би төмөр замын депод нийт 26 жил ажиллаж байгаагаас сүүлийн 1 жилийн хугацаанд депогийн даргаар ажиллаж байна. Талийгаач 2005 онд депод ажилд орсон үеэс нь хойш хамтран ажиллаж байна. Би тухайн үед машинч хийж байсан. Талийгаач их зөөлөн зантай, хамт олонтойгоо харилцаа сайн, хүнтэй эвтэй хүмүүстэй хэрэлдэж муудалцаад байдаггүй хүн байсан. Ажилд хичээнгүй, толгой сайтай. юм хүлээж авах тал дээр сайн, ажлын дадлага туршлага сайн, чадвартай машинч байсан. Эрүүл мэндийн асуудал дээр жин ихтэй болохоор даралтанд нөлөөлдөг байсан. Жин нь 100 кг-аас их жин тул жингээ хас гэж зөвлөдөг байсан. Талийгаачийн ээж, аавтай нь цуг ажилладаг байсан болохоор мэднэ. Харин эхнэрийг нь зүс мэддэг тэрнээс харьцаа байхгүй. Архи согтууруулах ундааны зүйлийг эр хүмүүсийн журмаар хааяа уудаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нь хагас сайн өдөр байсан тул би гэртээ амарч байсан. Тухайн өдөр 21 цаг өнгөрөөгөөд сэлгээний машинч И.******* над руу залгаад “хүн дайрчихлаа хүрээд ирээч ээ” гэхээр нь би тухайн үед Шаамар суманд хувийн ажлаар зорчиж байсан тул “зааварлагч машинч Ганзоригт мэдэгд” гэж хэлээд утсаа салгасан. Би 22 цаг 30 минутын үед очиход төмөр замын цагдаагийн Зүүнхараа зангилааны цагдаа нар хамгаалалт авчихсан байхаар нь тухайн хэсэгт нэвтэрч орсон. Хэргийн газрын үзлэг хийж байгаа тул “зүтгүүр лүү ойртоод хэрэггүй” гэхээр нь 25 орчим метрийн зайнаас байж байсан. Намайг очиход талийгаач зүтгүүр дор байсан. Би депо руу ороод машинч И.*******, туслах машинч Б.******* нарт архи уусан эсэхийг шалгах сорил тавихад эрүүл байсан тул журмын дагуу акт үйлдэж байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулаад хадгалсан. Тухайн үед би төмөр замын удирдах ажилтнуудад танилцуулж байгаад депогийн жижүүрээс “ямар шатанд байна, зүтгүүр хөдөлгөөнд орсон уу?” гэж асуухад “шарилыг аваад явсан, зүтгүүр хөдөлгөөнд орсон” гэж хэлсэн. төмөр замын татах хэсгийн дарга Б., төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч дарга *******гаар удирдуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж манай өрөөнд хуралдсан. Уг осол юунаас болсон, талийгаач ажилтай байсан эсэхийг тодруулах, ар гэрийнхэнтэй уулзахаар ирсэн, уг хурлаар хурлын тэмдэглэл хөтлөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын хамтын сангаас 1.000,000 төгрөг, цуваанаас нь 1,000,000 төгрөг, татах хэсгээс буцалтгүй тусламж гэж 4,5 сая төгрөгийн мөнгөн тусламж хандивыг ар гэрт нь өгсөн. Харин төмөр замын Зүтгүүрийн албаны нийт ажилтнуудаас сэтгэлийн хандив гэж мөнгө цуглуулсан, нийт 31 сая гаран төгрөг болж байгаагаас талийгаачийн үлдээсэн цалингийн зээлийг төлж барагдуулаад талийгаачийн төрсөн эцэг, эх болон эхнэрийг нь дуудаж уулзаад үлдсэн мөнгийг нь баримтын хамт өгөхөөр өнөөдөр төлөвлөсөн. Манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй, ажилчиддаа “шинэ жил тэмдэглэхгүй шүү” гэдгийг ойлгуулчихсан байсан” гэх мэдүүлэг[12],
13.Гэрч Б. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би төмөр замын депод нийт 16 жил ажиллаж байгаагаас зааварлагч машинчаар 4 дэх жилдээ ажиллаж байна. Зааварлагч машинч нь цувааныхаа хүмүүсийг хариуцаж ажилладаг. Нэг цуваанд 21 машинч, 21 туслах машинч байдаг. Би 2006 онд ажилд ороход талийгаач надаас өмнө ажиллаж байсан түүнээс хойш хамтран ажиллаж байсан. Талийгаач - нь хамт олонтойгоо нийтэч, тусархуу, машинчийн хувьд сайн машинч, машинчийн 3 дугаар зэрэгтэй машинч байсан. Талийгаачийн эцэг, эх, эхнэр, хүүхдийг нь танина, ажиллаж байх хугацаандаа гэр бүлийн зүгээс санал, гомдол гаргаж байгаагүй, урьд нь өөрийн байртай байсан сүүлд түрээсийн байранд амьдарч байгаа гэж хүмүүсээс сонссон. Согтууруулах ундааны зүйл ер нь л хэрэглэдэг байсан. Ажлын бус амралтын цагаараа, ээлжийн амралт авсан үедээ уучихсан явж байдаг байсан, нэг уухаараа давраад уугаад байдаг хандлагатай, тэгэхдээ ажилд гарахаас өмнө уугаад ажил таслаад байдаггүй байсан. Манай байгууллагын хэмжээнд нэгдсэн журмаар шинэ жилийн үйл ажиллагаа тэмдэглээгүй, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5-р цуваа, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр депогийн эмэгтэй ажилчид салхинд гарцгаасан. 2021 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн үеэр цувааны хурал хийсэн. Уг хурал дээр өнгөрсөн онд бүгдээрээ буудлаар ажиллацгаасан. Төмөр замаас шинэ жилийн үйл ажиллагааг хориглочихсон байгаа, бригадын санаачлагаар агаар салхинд гарч спорт өдөрлөг хийх талаар ярилцаж тохиролцсон юм. Энэ талаараа 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр депогийн дарга З.Баярсайханд “маргааш манай цувааныхан цуваагаараа спорт өдөрлөг хийж агаар салхинд гарах гэж байна. Ажлаас чөлөөтэй бригадуудаа аваад өдөрлөгт явж болох уу? Цувааны хурал хийгээд ийм шийдвэр гарсан" гэж танилцуулахад “тэг тэг” гэж зөвшөөрсөн. Цуваанд харъяалагддаг бригадуудаа заавал оролц гэж албадаагүй. Өөрсдөөс нь мөнгө төгрөг татаагүй, явах хүмүүс нь депо дээр цуглараарай гээд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагт депо дээр цуглаад 11 цагт “Номт” амралтын газар луу хөдөлсөн. Нийт 35 хүн явсан, амралтын газартаа очоод хоол ундаа идээд спортын уралдаан тэмцээн зохиож, манай цуваанаас гарсан өндөр настандаа мөнгөн аягаа гардуулсан. Бид нар 10 шил архи л авч явсан, ажилтай болон харих ёстой хүмүүс нь буцсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 8 хүн амралтанд үлдсэн байсан. Бид нар 11 цагт төв рүү орж ирсэн. Би тухайн үед өөрийнхөө машинтай амралтын газар луу явсан. Би урьд өдөр нь уучихсан болохоор машинч ээр машинаа бариулсан, миний машинд талийгаач сууж ирсэн. Бид нар төв орж ирээд шууд талийгаачийн гэрийн гадаа ирж зогсоод би “за гэр лүүгээ ор” гэж хэлтэл “би зүгээр ээ эрүүл байна, таныг хүргэж өгье, та гэртээ ороод амарчих, би ээгээр хүргүүлчихье” гэж хэлэхээр нь би гэртээ хүргүүлсэн. манай машинч Га. дуудаад хүргүүлчихье гэхээр нь би гэр лүүгээ орохоос өмнө д “ ахыгаа гэрт нь хүргэж өгөөрэй, архи битгий уулгаарай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[13],
14.Гэрч Г. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би төмөр замын депод 2013 оноос хойш ажиллаж байна. Намайг 2013 онд депод ажилд ороход талийгаач П.- машинчаар ажилладаг байсан. Тэрнээс хойш 8-н жил хамт ажиллаж байна. Нас ойролцоо болохоор дотно найз нөхдийн харилцаатай байсан. Залуугаасаа депод ажилд орсон олон найз нөхөдтэй хүнд тусархуу инээгээд явж байдаг хэр баргийн уурлахгүй наргианч, ажил дээрээ хуурай олон дүүтэй тусч залуу байсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд архи их уудаг болсон. Өнчин цэнхэр байранд 3 өрөө байртай байж байгаад тэрийгээ зараад 25-д хашаа байшин хөлсөлж байгаад сүүлд төмөр замын 32 айлд эхнэр, хүүхэдтэйгээ хамт байр түрээсэлж амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай дотоод чатаар ажлаас чөлөөтэй хүмүүс 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт депод дээр цуглаад “Номт” гэх газарт байрлах амралтын газар луу явна гэсэн зарыг машинч Батжаргал тавьсан байсны дагуу 12 дугаар сарын 17-ны өглөө 11 цагийн үед депогоос Номтод байрлах амралт руу жижиг оврын автобусаар 30 гаран ажилчид явсан. Амралтын газарт очоод олс таталт, цасны сумо, бөхийн барилдаан зэрэг тэмцээн зохион байгуулагдаж алба хаагчид идэвхтэй оролцсон. Тэмцээнээ дуусгаад 8 хүн үлдээд нэг шил архи хувааж уугаад би эхнэрийг дуудаад гэртээ харьсан. Тухайн өдөр талийгаач П.- дунд зэргийн согтолтой байсан. Ямар хэмжээтэй архи уусан талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд үлдсэн 6 хүн 1 шил архи хувааж уухад талийгаач хамт байсан. Тухайн өдөр төв руу буцна гэж ярьж байсныг би сонсоогүй надтай ойр байхдаа тийм юм яриагүй. 12 дугаар сарын 18-ны өглөө амралтын газар очиход талийгаач П.- архи нь гарсан шартсан байдалтай эрүүл өөрийгөө авч явах чадвартай байсан. Амралтын газар дахиж архи уугаагүй. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө би номтод байрлах амралтын газарт буцаж очоод машинч О., О., туслах машинч Ч., н. нарыг суулгаж сумын төв рүү оруулж ирээд бүгдийг нь гэрт нь хүргэж өгсөн. Машинч над руу залгаад “зааварлагчийнд байна, машингүй болчихлоо хүргээд өг” гэхээр би очиж авахад талийгаач П.-, машинч Г. нар зааварлагчийнхаас гарч ирсэн. Тэр хоёрыг машинд суулгаад гэрт нь хүргэж өгөхөөр явж байхад Г. ажилд дуудагдаж гэрийн гадаа өнчин цэнхрийн урд талд буугаад явсан. Талийгаач бид хоёр үлдээд гэрт нь оруулж өгөх гэтэл “дотор муу байна, ганц юм уумаар байна” гээд өнчин цэнхрийн хажуу талын дэлгүүрээс 0,5-ын нэг шил архи аваад намайг “цуг ууя” гэхээр нь би “орой ажилтай болохгүй” гэж хэлээд гэрийнх нь гадаад аваачиж өгөөд явах гэтэл нөгөө юмаа задлаад нэг уугаад “ депо хүргээд өгчих ажлаас бууж байгаа бригадын хүмүүстэй уулзмаар байна, хүргээд өг” гэхээр би “хэрэггүй” гэж хэлээд 1 цаг гаран зогсоод “гэртээ ор” гэсэн “такси дуудсан” гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь “чи хүргэж өгөхгүй бол би өөрөө такси бариад явна” гэхээр нь депо руу 16 цагийн үед хүргэж өгсөн. Алтан тариан гарцын харалдаа машинтайгаа очиж зогсоод талийгаач машинд байсан 1 шил архи, нэг ундаагаа аваад “баяртай” гээд депо руу явсан би гэртээ харьсан. Өнчин цэнхрийн хажуу талд байрлах дэлгүүрээс авсан 0,5-ын нэг шил архинаас 1 аягаар 50 гр орчим уусан надтай байхдаа дахиж нэмж архи уугаагүй. Шартсан байдалтай эрүүл байсан өөрийн биеийг хариуцах бүрэн чадвартай байсан” гэх мэдүүлэг[14],
15.Гэрч Г.ий 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Талийгаач П.- би 2017 оноос хойш мэднэ татах хэсэгт хамт ажиллаж байсан миний багш байсан юм. Талийгаач хамт олондоо нэр хүндтэй тусч сайн ах байсан. Эхнэр, хүүхэд, хадам ээжтэйгээ хамт түрээсний байранд амьдардаг байсан. Ажиллаа маш сайн хийдэг байсан архи зарим тохиолдолд хэрэглэдэг байсан. Ганц нэг удаа ажил дээр согтуу байхыг нь харж байсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Номт” амралтын газар манай цувааны спорт өдөрлөг болсон. Тухайн өдөрлөгийн удирдамж төлөвлөгөөг хараагүй ямар хүн баталсан талаар нь сайн мэдэхгүй байна. Өдөрлөг болохоос 10-н хонгийн өмнө цувааны хурал дээр өдөрлөг болох талаар ярьсан 12 дугаар сарын 16-ны өдөр 5 дугаар цувааны ажилчид тухай өдөрлөгийг зохион байгуулсан. 12 дугаар сарны 17-ны өдөр машинч А., М.бат, С.- бид дөрөв шинэ зах дээр уулзаад М.батын машинтай “Номт” амралтын газар луу явж очсон. Номт амралтын газарт очиход манай цувааны 30-40 алба хаагч бөөнөөр цуглаж мах шөлөө буулгаад өдөрлөгийн нээлт болох гээд бэлтгэж байсан. Өдөрлөгөөр хөл бөмбөг, олс таталт гэх мэт тэмцээнүүд болсон. Тухайн өдөр талийгаач П.- нэлээн согтсон байдалтай архи уусан байсан. Орой гэр лүүгээ буцахгүй гэж ярьж байсан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө талийгаач П.- шартсан байдалтай байсан. Амралт дээр нэмж архи уугаагүй бид нар хоол хийж идээд амралтаас сум руу хөдөлсөн. Амралтын газраас 7 хүн 2 машинд сууж явсан. Зааварлагч Б. машинд талийгаач П.-, би, зааварлагч машинч Б. бид гурав сууж би машин барьж явсан. Бид гурав амралтаас суманд орж ирээд төмөр замын 2 дугаар 60 айлын гадаа ирж талийгаач бид хоёр буух байсан талийгаач П.- хэлэхдээ “******* эгч нь уурлана, хоногоор явлаа гээд жаахан байж байгаад ормоор байна” гэсэн. Тэгэхээр нь бүгдээрээ хоол идээд гэртээ оръё гэж ярьсан. Б. зааварлагч “би хоол идэхгүй гэрт хүргээд өг” гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Миний ойлгосноор амралтын газар луу хамт олонтойгоо явна гэдгээ эхнэртээ хэлээгүй байсан юм шиг санагдсан. Зааварлагчийг гэрт нь машинтай нь буулгаж орхиод амралтаас хамт хөдөлсөн нөгөө машинтай хүмүүс рүү залгаад ирж аваарай гэж хэлээд машинч Га.баяр, Э., Ч. нар машинтай ирж талийгаач бид хоёрыг зааварлагчийн гэрийн гаднаас авсан. Тэндээсээ Ихо гэдэг хоолны газар очоод хоол идэх гэсэн боловч хүлээн авалтай байсан тул хэсэг хугацаанд хаачихаа ярьж байгаад машинч гийн гэрийн гадаа очоод би тэр хэдээс салаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг[15],
16.Гэрч Э. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Замын даргын А-278 дугаартай тушаалын дагуу тууз орчуулагч нар нь ажил үүргээ гүйцэтгэдэг. Тууз орчуулгаар машинчийн тухайн галт тэргийг хэрхэн жолоодсон тайлалийг гаргах ёстой. Хурдыг тодорхойлно, хэддүгээр километр хэдэн километр цагийн хурдтай явсан мөн тогтоосон хурдыг хэтрүүлсэн эсэхийг тогтоох, хэдэн цаг хэдэн минутад тухайн хэсгүүдээр явж өнгөрсөн цаг хугацааг тодорхойлно. Мөн сонор сэрэмж шалгах төхөөрөмжийг машинч хэрхэн хангаж ажилласан талаарх мэдээллийг бүртгэнэ, галт тэрэгний тоормосын системийг хэрхэн ажиллуулсан, олгогдсон анхаарамж, зэрэг Замын даргын холбогдох тушаалууд зөрчсөн эсэхийг илрүүлэх тодруулах үүрэгтэй. Би уг Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акттай танилцлаа. Цаасан туузаар технологиос хамаарч яаралтай тоормос хийгээд хэдэн метр зам туулж зогссоныг хамгийн бага даа 200метр зайд хэмжих боломжтой түүнээс дотогш зайг техникийн нөхцлөөр хэмжих боломж байхгүй. Илчит тэрэг хэдэн километрийн хурдтай явж байх үед яаралтай тоормос хийхэд хэдэн метр зам туулж зогсох талаар заасан тушаал, заавар гэж байхгүй, тухайн замын байдал, илчит тэрэгний хурд, жин, голоос хамаарч галт тэрэгний тоормосын зам харилцан адилгүй байдаг, үүний талаар гаргасан тушаал, шийдвэр байхгүй, шууд тэгж тогтоох боломжгүй. Илчит тэрэгнээс хариуцсан машинч ажлын төгсгөлд уг ажил үүргийг гүйцэтгэсэн машинист ажилласан цагийн туузаа өөрөө авч тууз орчуулагчид хүлээлгэн өгдөг. Машинчийн тууз засварлагдсан тохиолдолд хүлээн авч буй тууз орчуулагч хяналт тавьж илрүүлээд шууд удирдлагадаа мэдэгдэх үүрэгтэй, уг тууз нь шохойтой байдаг учир засварласан тохиолдолд илт мэдэгдэнэ” гэх мэдүүлэг[16],
17.Шинжээч Ц. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны 23 цаг 24 минутад гэртээ амарч байхад депогийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер төр залгаад “сэлгээний тэрэгний урдуур хүн орсон, яаралтай ирж орчуулга хий, 25 талын хаалгаар тойрч орж ирээрэй” гэж хэлсэний дагуу 30-аад минутын дараа өрөөндөө очсон. Намайг очиход ахлах жижүүр тухайн илчит тэрэгний туузыг туслах машинч *******гээр өгүүлсэн. Туузыг авч орчуулахад машинчийн кран шалгасан бичлэг, 200 орчим метр, 17 км/цаг хүртэл хурдтай яваад тормосны гол хоолой 0 хүртэл унаж зогссон бичлэг байсныг журмын дагуу акт №2021/030 үйлдэж ахлах жижүүрт өгсөн” гэх мэдүүлэг[17],
18.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Б.******* гэж хаягласан хуруу шилтэй 5,0мг цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Б.*******гийн цусанд спитрийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт[18],
19.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.И.******* гэж хаягласан хуруу шилтэй 5,0 мг цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.И.*******гийн цусанд спитрийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт[19],
20.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Талийгаачид биеийн ерөнхий доргилт, гавал тархины ил гэмтэл духны зүүн орой дээд хэсэгт гавлын хөндийд нэвтэрсэн, цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, баруун, зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хэлбэр, бүтэц алдагдсан, суурин хэсэгт уртавтар тархи, нүүрэн хэсэгт бүхэлдээ няцарсан, дарагдлын ором, баруун зүүн чамархай, суурь яс, самалдаг ясны бяцарсан, хавсарсан хугарал, эрүүний баруун доод булангийн сэлтэрхийт хугарал, хүзүүний I, II нугалмын үеэр мултрал, сэртэнгийн хугарал, цээжний баруун хэсэгт суганы урд шугамаар III-р хавирга, суганы арын шугамаар II,II, IV,V, VI, VII VIII, Xl-р хавирганы толгойн хэсгийн мултрал, хөндлөн сэлтэрхийт хугарал, нуруу бүсэлхийн IV,V, VII,VII нугалмын мултрал, сэртэнгийн хугарал зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтэл нь талийгаач нас барахаас өмнө үүсэх боломжтой. 4.Талийгаачийн цусанд 5,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь маш хүнд зэргийн согтолттой байжээ. 5.Талийгаачийн цус В /III/ бүлгийн харьяалалтай байна. 6.Талийгаач нь төмөр замын ослын улмаас гавал тархины ил хүнд гэмтлийн хүндрэлээр нас баржээ. 7.П.- нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчим нас барсан байх боломжтой. 8.Талийгаачид архаг зүрхний булчингийн эмгэгшил, зүрх өөхлөлт, элэгний архаг үрэвсэлт өвчин тогтоогдлоо” гэх дүгнэлт[20],
21.Шинжээч Х. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Осол гарсан 2021.12.18-ны өдөр -1221 дугаартай илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай байсан байна. /1, 2-р асуултад хариулав/ 2.-1221 дугаартай илчит тэрэгний машинч И.******* нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх;", 14.3,7.ё. "зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно.” тус тус заалтыг зөрчсөн байна. 3. -1221 дугаартай илчит тэрэгний туслах машинч Б.******* нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх;", 14.3,7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 4.Хохирогч нь Төмөр замын газрын даргын 2009 оны 10 дугаар тушаалаар баталсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн 2.3-д “Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хязгаарласан хориотой бүс болно”, 3.1.1 “Төмөр замын гарам, явган хүний гүүрэн гарцтай буюу нүхэн гарцтай хэсгээр төмөр зам хөндлөн гарах”, 3.2.10 “согтууруулах, мансуурах бодис хэрэглэх, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх” гэсэн хэсэг, заалтуудыг тус тус зөрчсөн буруутай байна. 5.Дүгнэлт гаргахад тогтоогдсон бусад нөхцөл байдал байхгүй” гэх дүгнэлт[21],
22.Эд мөрийн баримтаар: “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын татах хсэгтйн Сүрбаатар депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 дугаар зуутын 2 дугаар зам дээр П.- нь сэлгээний -1221 дугаартай галт тэргэнд дайруулж, нас барсан хэрэгт осол болох үеийн бичлэгийг бичсэн -1221 дугаартай илчит галт тэрэгний гадна болон дотор талын хяналтын камерын бичлэгийг” тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[22],
23.Иргэний хариуцагч Б.*******ын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ““" ХНН-ийн даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10/1124 дугаартай албан бичгээр намайг байгууллагыг төлөөлж иргэний хариуцагчаар томилсон тул мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хариуцагчаар татсан тогтоолтой танилцлаа, иргэний хариуцагчаар татсаныг ойлгож, мэдлээ, манай байгууллагын зүгээс буюу төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс талийгаачийн ар гэрт тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлж, хохирлыг бүрэн барагдуулсан. Уг “-1221” дугаартай галт тэрэг нь төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлийн эд хөрөнгө юм.” гэх мэдүүлэг[23],
24.Гэрч Д.гийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“... 2009 оны 10 дугаар тушаалаар баталсан “Аюултай бүсийн дэглэм”-ийг захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлт хийж 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Зам, тээвэр хөгжлийн сайд баталсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээр хэсэгт Төмөр замын газрын даргын 2009 оны 10 дугаар тушаалаар баталсан “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн 2.3, 3.1.1, дахь заалтуудыг үндэслэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Зам, тээвэр хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр баталсан А/146 дугаартай тушаалаар 2009 оны 10 дугаар тушаалаар баталсан “Аюултай бүсийн дэглэм”-ийг хүчингүй болгосон. Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2 “Төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх, Зам, тээвэр хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр баталсан А/146 дугаартай тушаалаар баталсан “Аюултай бүсийн дэглэм”-ийн 2.3 “Аюултай бүс нь иргэн, аж ахуй нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх объект байрлуулахыг хориглосон бүс болно”, 3.5 “энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл хийсэн байна. Мөн 3.2 дахь заалтад “Аюултай бүсэд хориглосон үйлдлүүдийг заасан ба 3.2.10 дахь хэсэгт “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байхыг хориглосон, 3.1 дэх заалтад “төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсож галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэхээр заасан байдаг” гэх мэдүүлэг[24],
25.Гэрч Ц. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2015 онд “ төмөр зам” ХНН-ийн татах хэсэгт туслах машинчаар ажилд орж 2019 онд машинч болж 2020 онд тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер,2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс Төмөр замын удирдах газар Зүтгүүрийн аж ахуйн албанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр бодоог хүртэл ажиллаж байна. Төмөр замын аюултай бүсэд “” ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны /вохр/ хяналт тавих үүрэгтэй байдаг. Дан зүтгүүр сэлгээ хийх үед өртөөний жижүүр нь сэлгээг удирдаж явуулна. Өртөөний жижүүр нь зам сумаа бэлдэж, зүтгүүрийг бригадад тушаал өгч хаана зогсох талаар тушаалыг станцаар өгдөг. Зүтгүүрийн бригад нь өртөөний жижүүрийн тушаал, зам сум, дохиог магадалсны дараа зүтгүүрийг хөдөлгөөнд орлуулна. Харин сэлгээ хийх зүтгүүрийн бригад нь аюулгүй байдлаа хангаж ажиллана. Төмөр зам аюултай бүсийн дэглэмд “” ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын ажилтан 24 цагийн хугацаатай хяналт тавьж ажилладаг. Тухайн зангилаанд хамаарагдах аж ахуй нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерүүд улирлын, ээлжит, давтан өдөр тутмын зааварчилга өгөхдөө төмөр замын аюултай бүсийн дэглэмээр зорчихдоо анхаарах зүйлсийг тусгаж тухайн ажилтанд зааварчилж гарын үсэг зуруулж баталгаажуулдаг” гэх мэдүүлэг[25],
26.Гэрч Д. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 1992 онд “” ХНН-т засварчнаар ажилд орж 1996 онд зүтгүүрийн инженер, 2004-2010 онд хяналтын албанд зүтгүүр хариуцсан байцаагч, 2010-2015 онд татах хэсгийн дарга, 2015-2023 он хүртэл татах хэсэгт ерөнхий инженер, 2023 оны 6 сараас Төмөр замын удирдах газрын Зүтгүүрийн албанд инженер албан тушаалд одоог хүртэл ажиллаж байна. Би 2021 оны 12 дугаар сард татах хэсгийн ерөнхий инженер байсан. Тухайн ослын талаар би мэдсэн. Осол гарах үед хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын бус цагаар ажил дээрээ ирчихээд осолдсон гэсэн мэдээлэл авсан. Ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил дээрээ явж байсан учраас төмөр замын депогийн зүгээс аюулгүй байдлыг хариуцах ямар нэгэн хуулийн болон дотоод журамд заасан заалт байхгүй. Хэрэв ажлын цагаар болон ажилд дуудагдсан үед батлагдсан маршрутын дагуу явах ба тухайн маршрутыг байгууллагын дарга баталж, хөдөлмөр хамгааллын инженер зааварчилга өгсний үндсэн дээр алба хаагч өөрөө аюулгүй байдлаа хангаж явах үүрэгтэй. Ажлын цагаар осолдсон бол хөдөлмөр хамгааллын осол гэж үзнэ. өртөөний 24 дүгээр километрт явган хүний гарц байдаг ба тус гарцаар иргэд цөлөөтэй нэвтэрдэг байсан, тухайн гарцанд ажлын цагаар бол төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онгой байдлын албаны /ВОХР/ хяналт тавих үүрэгтэй. Тус гарцаар ертөнцийн зүгээр урагшаа нэвтэрч төмөр замын өртөөний урд талд байрлах албан байгууллага руу явахаар иргэд нэвтэрдэг гарц байсан. оо бол тухайн гарцыг хаасан гэж сонссон. Тухайн гарцаар төмөр замын аюултай бүсэд иргэд нэвтрэх үед “Төмөр замын аюултай бүс” гэх тэмдэглэгээтэй торон хашаатай байдаг. Тухайн гарцаар гарахад иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж гарах үүрэгтэй. өртөөнд паркийн харуул гэх “” ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны /вохр/-ын хамгаалалтай ба тухайн вохр нь албан өрөөндөө хяналтын камеруудад хяналт тавьж ажилладаг” гэх мэдүүлэг[26],
27.Гэрч Б.баатарын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдрөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2002 онд “” ХНН-ийн Сайншанд депод туслах машинчаар ажилд орж, засварчин, хүлээн авч, мастер албан тушаал хашиж байгаад 2006 онд хотод зүтгүүрийн депод туслах машинч, машинч, депогийн жижүүр, 2013 онд өөрийн хүсэлтээр ажлаас гарч 2018 онд Сэлэнгэ аймгийн депод туслах машинч, дагалдан туслах машинч, 2021 онд ахлах жижүүрийн албан тушаалд томилогдож одоог хүртэл тухайн албан тушаалд ажиллаж байна. Ахлах жижүүр нь 8 дугаар цувааг ахлаж, 4, 5 дугаар цувааны зүтгүүрийн бригадын орон тоонд хяналт тавьж ажилладаг. Төмөр замын тасралтгүй тээврийн үйл ажиллагаанд орон тоо, хэрэгцээнд хяналт тавьж удирдлагад танилцуулж ажилладаг. Мөн машинч нарыг цуваа хариуцсан зааварлагч машинч нарын хамт хариуцаж ажиллаж, сарын норм цаганд зохицуулалт хийж ажилладаг. Би 2021 онд Сэлэнгэ аймгийн депод ахлах жижүүрийн албан тушаалд ажиллаж байсан. Тиймээ би мэдсэн. Тухайн үед ажиллаж байсан. Зүтгүүр хөдөлгөж байгаа үед зүтгүүрийн бригадын машинч, туслах машинч нар зам сумны байдалд хяналт тавьж, зам дээр ямар нэгэн зүйл харсан тохиолдолд яаралтай тоормос хийж нэн даруй зогсох ёстой. Мөн төмөр замын бүсэд аюулгүй байдалд хяналт тавьж өртөөний жижүүрийн өгсөн үүргийн дагуу хөдөлгөөн хийж ажилладаг. Харин талийгаач нь ажпын бус цагаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төмөр замын аюултай бүсэд нэвтэрч золгүй байдал болсон байна лээ. Би тэрийг бол сайн мэдэхгүй байна. Төмөр замчин хүн өөрөө аюулгүй байдлаа хангаж явах ёстой гэж бодож байна” гэх мэдүүлэг[27],
28.Гэрч М.төрийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2013 онд “” ХНН-ийн татах хэсэгт дагалдан тууз орчуулагч албан тушаалд томилогдож, тус оны 10 дугаар сараас **** аймгийн **** депод тууз орчуулагч албан тушаалд ажиллаж, 2016 онд тоо бүртгэгч, 2018 оноос туслах машинч, 2020 оноос тус депод хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр одоог хүртэл ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер нь байгууллага дээрээ Замын даргын А199 дугаар тушаалын дагуу 3 шатны үзлэг, ажилтан нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, түүнийг шалгах, ажилтныг ажлын хувцсаар хангах, түүнийг хэрэглэж байгаа байдалд хяналт тавих гэх мэт зүйлээр ажил үүрэг гүйцэтгэдэг байгаа. Би өөрийн ажлын байрны тодорхойлолтыг хуулбарлаж өгөх хүсэлтэй байна. Би 2021 онд Сэлэнгэ аймгийн депод хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан. Тиймээ би мэдсэн. Тухайн үед ажиллаж байсан. Замын даргын А442 дугаартай тушаалын дагуу улирал болгон давтан зааварчилга өгөгдсөн. Тухайн зааварчилгаанд ажил, гэр, гэсэн маршрутын дагуу явах, ойртон ирж байгаа галт тэрэгний өмнүүр амжиж явахыг хориглох, ажлын хувцас, хамгаалах хэрэглэлийг бүрэн өмсөх гэх мэтчилэн зааварчилга өгдөг. Талийгаачид бол 2021 оны 04 улирал буюу 10 сарын эхэнд давтан зааварчилга өгсөн. Тухайн зааварчилгаанд дэлгэрэнгүй бичсэн байгаа, хэрэг болсны дараа аюулгүй ажиллагааны талаар өгсөн зааварчилгааг бүгдийг нь хуулбарлаж өгч байсан, одоо хэнд өгч байсан талаар санахгүй байна. Талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын бус цагаар төмөр замын аюултай бүсэд нэвтэрч өөрийн аюулгүй байдлаа хангаагүйн улмаас тухайн осол болсон байна лээ. Харин ажлын цагаар төмөр замын аюултай бүсэд ажил үүрэг гүйцэтгэж байсан бол аюулгүй байдал талаас эмчийн үзлэгт оруулж, зааварчилга өгч ажил үүрэг гүйцэтгэхэд нь аюулгүй байдлын сахин хангуулдаг. Зааварчилгаанд бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төмөр замын аюултай бүсэд нэвтрэхийг хориглосон заалт бичиж зааварчилдаг. Тухайн үед юу гэж бичсэнийг нь санахгүй байна. Дан сэлгээ хийж байх үед өртөөний жижүүрийн дохио нээх захирамжаар хөдөлгөөн хийх ёстой. Төмөр замын аюулгүй байдлыг өртөөний паркийн жижүүр буюу /ВОХР/ сахин хангуулах үүрэгтэй. депогийн ажилчдад зориулсан зорчих аюулгүйн замналд зориулсан технологийн гарц юм. Энгийн иргэдийг би бол мэдэхгүй байна. Харин депогийн ажилчдад маршрутад заасан замналаар явж байх талаар зааварчилга өгч, өөрсдөө гарын үсэг зурдаг” гэх мэдүүлэг[28],
29.Гэрч Ц. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 онд “” ХНН-ийн өртөөний цэрэгжүүлсэн хамгаалалтын харуулын дарга албан тушаалд ажиллаж байгаад энэ оны 5 дугаар сараас эхэлж тус ангийн даргын албан тушаалд ажиллаж байна. Паркийн харуул нь төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүрэгтэй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод зааж өгсөн байдаг. Хангуулах үүрэггүй субъект юм. Биечлэн болон камерын хяналтаар төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулдаг. өртөөний төмөр замын паркийн харуулын хамгаалалтад 22 дугаар километрийн 6 зуутаас 24 дүгээр километрийн 6 зуут хүртэл байдаг” гэх мэдүүлэг[29],
30.Гэрч Б.- 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 онд “” ХНН-ийн Замын-Үүд өртөөнд туслах найруулагч, 2018 оны 06 сараас Толгойт өртөөнд вагон бичигч, 10 дугаар сараас галт тэрэгний найруулагч, 2019 оны 04 дүгээр сарын Толгойт өртөөний туслах жижүүр, 07 дугаар сараас өртөөний жижүүр, 2021 оны 05 дугаар сараас Толгойт өртөөний технологийн инженер, 2022 оны 03 дугаар сараас өртөөний Шуурхай ажил хариуцсан орлогч, даргын албан тушаалд одоог хүртэл ажиллаж байна. Өртөөний жижүүр нь ээлжийн ахлах нь ээлжийг нэгдсэн мэдээллээр хангаж, галт тэрэгний хувийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, сэлгээний ажлыг оновчтой зөв байгуулах үүрэгтэй. Ажлын байрны тодорхойлолтод зааж өгсөн байдаг. Өртөөний жижүүр нь албан өрөөнд хяналтын аппаратаас сэлгээний болон галт тэрэгний хөдөлгөөнийг дохиолол төвлөрүүлэлт хориглолын тусламжтайгаар галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг удирдан ажилладаг. Би яг энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай байгууллага нь 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилтан бүр өөрсдийн аюулгүй байдлаа хангаж явах үүрэгтэй. Мөн ажилтан бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер нь улирал, сар тутамд ажилд ирж явах маршрутыг заалгаж төмөр замын аюултай бүсэд хэрхэн аюулгүй байдлаа хангаж явах талаар зааварчилга өгч ажилладаг” гэх мэдүүлэг[30],
31.Зам тээврийн хөгжлийн яамны улсын ахлах байцаагч Д.гийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 23/012/06 дугаартай шинжээчийн: “...Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, шинжээчийн тусгай мэдлэг, Зөрчлийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, нийтлэг багц дүрмийн хүрээнд шинжилгээ хийж тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргасан.
1. Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан шинжээч, улсын байцаагч Х. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай дүгнэлт “үндэслэлтэй” байна.
2. Улсын байцаагч Х. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай дүгнэлтийн үндэслэл:
2.1. -1221 дугаартай илчит тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай байсан нь холбогдох акт, камерын бичлэгээр нотлогдож байна.
2.2. -1221 дугаартай илчит тэрэгний машинч И.*******, Б.******* нар сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 79 метр хэсэгт 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркын гэрэлтүүлэгтэй хэсэгт илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүй нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4. хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ... саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.в. “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх” 14.3.7.г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3.7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” заалтыг зөрчсөн байна.
2.3. Хохирогч төмөр замын өртөөний сумын хэсэг буюу аюултай бүсэд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэвтэрч, 11 дүгээр суман шилжүүлгийн дунд, замын голд байсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 зүйлийн 5.2. “төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх”, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан Аюултай бүсийн дэглэмийн 2.3. “Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно”, 3.1.1. “Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх”, 3.2.10. “Согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх”, 3.5. “Энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно” заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Улсын байцаагч Х. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай дүгнэлтийг “үндэслэлтэй” гэж үзэх тул дээр 2 дахь хэсэгт тайлбарлав.
4. Төмөр замын аюултай бүсийн дэглэм гэдэг нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.12 дахь заалтад “төмөр замын аюултай бүс гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг” ойлгоно. Мөн 27.8 дахь заалтад “Аюултай бүсийн дэглэмийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан. Аюултай бүсийн дэглэмийн 5.4 дэх заалтад “Өртөө хоорондын замын дагуух зурвас газрын хориг хашаа, хайсаар төмөр замын аюултай бүсийн хил, заагийг тодорхойлно гэж заасан”
5. өртөөний төмөр замын аюултай бүсийн дэглэмийг “” ХНН ба түүний салбар нэгж болох Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба, түүний ажилтан сахин хангуулах, хяналт тавих үүрэгтэй.
6. өртөөнд сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтнуудын ажил үүрэг /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, ажлын байрны тодорхойлолтод заасан/:
•Галт тэрэгний диспетчер - хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг удирдана. Өртөө, зөрлөгийн ажилд хяналт тавих, галт тэрэгний хөдөлгөөний зурмаг, төлөвлөгөөний дагуу галт тэрэг найруулан явуулах даалгаврыг биелүүлэх.
•Өртөөний жижүүр - өртөө дээр сэлгээний ажлыг удирдан зохион байгуулах.
•Машинч - илчит тэргийг жолоодох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг мөрдөх, зүтгүүр жолоодох журам, ашиглалтын журам хатуу мөрдөх,
•Туслах машинч - машинчийн удирдлага дор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, илчит тэрэгний засвар үйлчилгээ хийх,
•Сэлгээний бригад /машинч, туслах машинч/ - сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлэх, зам дээр байгаа хүмүүс, сумын байдлыг анхааралтай ажиглаж байх, саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох, зогсоох,
7.Машинч И.******* илчит тэргээр сэлгээний хөдөлгөөн үйлдэх үед зам дээр буюу аюултай бүсэд байгаа саадыг харж, яаралтай тоормос хийсэн байна. Яаралтай тоормос хийсэн ч саад өнгөрч зогссон нь Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.
8.Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд “хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчих” тухай заалт байхгүй.
9. өртөөнд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны паркын харуул Т., ачаа хамгаалагч Б. нар ажиллаж байсан байна. Хэргийн материалд тухайн өдрийн ажил үүргийн хуваарилалт, зааварчилга байхгүй байна. Паркын харуул Т.гийн ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт: 1 дэх хэсэгт “... төмөр замын аюултай бүсийн дэглэмийн журмыг сахиулах”, мөн Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд: 10 дахь хэсэгт “Паркийн зам талбай, төмөр замын аюултай бүсэд нэвтэрсэн, зөрчил гаргасан иргэдтэй зөв боловсон албаны харьцаагаар харьцах, түр саатуулсан тохиолдолд төмөр замын болон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгнө” гэж заасан байна. Ачаа хамгаалагч Б. ажлын байрны тодорхойлолтын 7. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг: 7.9 дэх хэсэгт “Ачаа хамгаалагч нь ажлын зайлшгүй шаардлагаар паркын харуулын үүрэг гүйцэтгэж болно. Паркийн зам талбайд ажиллахдаа төмөр замын аюултай бүсэд нэвтэрсэн, зөрчил гаргасан иргэдтэй зөв боловсон албаны харьцаагаар харьцах, түр саатуулсан тохиолдолд төмөр замын болон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгнө” гэж заасан байна.
Оролцогч нараас тавьсан асуултын хариулт:
Хариулт 1: Машинч, туслах машинч нь сэлгээний илчит тэрэгний ашиглалтын үед сэлгээний хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хянах, холбооны хэрэгслийг хэвийн ашиглах үүрэгтэй.
Хариулт 2: Сэлгээний илчит тэрэгний машинч, туслах машинч нь сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлэх, зам дээр байгаа хүмүүс, сумын байдлыг анхааралтай ажиглаж байх, саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох, зогсоох үүрэгтэй.
Хариулт 3: -1221 сэлгээний илчит тэрэгний жолоодлого хийж яваа машинист, туслах машинист нар саадаас ойролцоогоор 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийхэд илчит тэрэг саадын өмнө зогсох боломжтой байна.
Тайлбар: Илчит тэрэгний камерийн дотор бичлэгээр 21:34:49 цагт яаралтай тоормос хийсэн. Илчит тэрэгний гадна камерийн бичлэгээр 21:34:55 цагт зогссон. Зогсох хугацаа 6 секунд байна. Эндээс гадаа камерын бичлэгээр 21:33:26 цагт зогссон бол 21:33:20 цагт яаралтай тоормос хийсэн байна. Илчит тэрэгний яаралтай тоормос хийсэн, зогссон зайг ойролцоогоор хэмжихэд 23 метр байна.
Хариулт 4: -1221 сэлгээний илчит тэрэгний жолоодлого хийж яваа машинист, туслах машинист нар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7. “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх” заалтыг тус зөрчсөн байна.
Асуулт 5: Сэлгээний илчит тэрэгний машинист, туслах машинист нар нь Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод зааснаар зурвас газар, аюултай бүсийн дэглэм сахиулах үүрэг байхгүй буюу албан үүрэг гүйцэтгэх, зүтгүүр жолоодож байх үед хүнийг зурвас газарт оруулахгүй байх үүрэг хүлээхгүй.
Асуулт 6: өртөөний зурвас газар, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг “” ХНН ба түүний салбар нэгж болох Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба, түүний ажилтан сахин хангуулж, хариуцна.
Хариулт 7: Амь хохирогч нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 зүйлийн 5.2. “төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх”, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан Аюултай бүсийн дэглэмийн 2.3. “Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно”, 3.1.1. “Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх”, 3.2.10. “Согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх”, 3.5. “Энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно” заалтуудыг тус тус зөрчиж, зам дээр хэвтээ байрлалтай байснаас дайруулсан байна” гэх дүгнэлт[31],
33.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[32], 34.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[33], 35.Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл[34], 36.Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[35], 37.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл[36], 38.Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл[37], 39.Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл[38], 40.Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт[39], 41. депогийн тууз орчуулагч Ц. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орчуулгын дагуу хариу[40], 42.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[41], 43.Зам тээвэр хөгжлийн яамны нэхэмжлэх хуудас[42], 44.ТЭМ-1221 сэлгээний илчит тэрэгний АЯББТ-ийг сонссон акт[43], 45.Яаралтай тоормос хийсэн үеийн тоормосны замын тооцоо[44], 46.Согтуурал шалгах багажаар шалгасан тухай тэмдэглэл[45], 47.Ажлын байрны тодорхойлолтын хуулбар хувь[46], 48.Хөдөлмөрийн гэрээний хуулбар хувь[47], 49.Галт тэрэгний хурд шинэчлэн тогтоох тухай 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А-195 дугаартай төмөр замын даргын тушаалын хуулбар хувь[48], 50. төмөр замын даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А-278 дугаартай заавар батлуулах тухай тушаалын хуулбар хувь[49], 51.Илчит тэрэг -ийн техникийн үндсэн үзүүлэлтүүд[50], 52.Шүүгдэгч И.*******гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[51], 53.Шүүгдэгч И.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа[52], 54.Шүүгдэгч Б.*******гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[53], 55.Шүүгдэгч И.*******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[54], 56.Шүүгдэгч Б.*******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[55], 57.Шүүгдэгч Б.*******гийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[56], 58.Шүүгдэгч Б.*******гийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа[57], 59.Шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгслийн лавлагаа[58], 60.Шүүгдэгч Б.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[59], 61.Шүүгдэгч И.*******гийн тээврийн хэрэгслийн лавлагаа[60], 62.Шүүгдэгч И.*******гийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа[61], 63.Шүүгдэгч И.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[62], 64.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гаас хэрэгт хавсаргасан хохирол төлбөрийн баримт, бусад баримт бичгийн хуулбар хувь[63], 65.Хохирол төлбөрт тус бүрт 10,000,000 төгрөг төлсөн тухай баримт төлсөн тухай баримт[64], 66.Хохирол төлбөрт 5,000,000 төгрөг хүлээлцсэн тухай тэмдэглэл[65], 67.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[66], 68.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн “Хаан банк” дахь дансны дэлгэрэнгүй хуулга[67] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Б.*******, И.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн гэм буруугийн дүгнэлт, саналыг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, И.******* нар “...Тухайн үед авах боломжит бүх арга хэмжээг авсан” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн зүгээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар цагаатгах байр суурьтай оролцоно. ...Итгэл гэдэг хүний шинжээчийн дүгнэлт бодитой үнэн, эргэлзээгүй гэж үзэх юм бол 4 дэх заалтыг прокурор яагаад харж үзэхгүй байгаа юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар яагаад энийг ярихгүй байгаа юм гэдэг асуудал гарч ирнэ. ...И.*******, Б.******* нарын хувьд хэрэглэгдэх үү? үгүй юу? гэдгийг бид нар анхаарах ёстой. 2-т субъектийн асуудал гарч ирнэ. Яагаад хуульд өнөөдөр туслах машинч гэдэг нэр томьёо оруулж ирээгүй юм бэ? гэдгийг бид нар анхаарах ёстой. ...Нэг нь зүтгүүрийг бариад явах бүрэн жолооны эрхтэй хүн, туслах машинч бол жолоодох эрхгүй жолооч, машинчид туслах зорилгоор явдаг тусгайлан үнэмлэхтэй гэдгийг бид мэдээд авлаа. Тэгэхээр энэ хэргийн субъект туслах машинч болж чадах уу? үгүй юу? гэдгийг 1 дүгээрт нь бид анхаарах ёстой. ...Энэ 2 хүний үйлдлийг дурдсан 14.7,3в 17.7,3ё гэдэг заалтуудыг ноцтой зөрчил гэж үзэхгүй гэж байна. Тэгэхээр ноцтой зөрчил биш гэж үзээд байгаа юм бол яагаад яллах дүгнэлтээр яллах гээд орж ирээд байгаа юм бэ? ...Харин шинжээчийн дүгнэлтийг эш татах юм бол ноцтой зөрчлийг үзэх зүйл биш юм гэсэн болохоор үгүйсгэсэн. ...Бид сая Сидиг үзсэн И.******* машинчдын хувьд урагшаа нэг хараад хойшоо нэг харж байгаа нь дүрэмд заасан үүрэг нь байна 2 тал руугаа хараад урд талынхаа хурдыг яаж мэдэх вэ? Хойшоо харж явж байтал хурд нь ихсээд тодорхой хэмжээгээр аюул учрана. Тэгэхээр урагшаа нэг хараад хянах самбараа харж байна, хойшоо харж байна, энэ хүний үйлдэл нь ийм байх ёстой учраас энэ хүн энэ үйлдлийг хийгээд явж байна. Энэ үйлдлийг огт хийгээгүй, хойшоо ч хараагүй урагшаа хараад л эсвэл урагшаа ч харахгүй цонхоороо хараад явж байсан бол энэ хүнийг зогсох үүргийг биелүүлээгүй байна гэж үзнэ. Гэтэл энэ хүний үйлдэл секунд юм. оо 2 секундын дараа, 3 секундын дараа, 2 минутын дараа энэ хүн ээлжлээд толгой нь хойшоо урагшаа хараад явж байгааг бид бүгд харсан. Тэгэхээр энэ хүнийг яагаад өнөөдөр буруутгах гээд байгаа юм, ямар үйлдэл хийчхээд байгаа юм гэдгээ бид харах ёстой. ...Энэ гэрчүүд, мэргэжлийн байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам хариуцсан инженерүүд золгүй явдал байна. Хохирогч өнөөдөр согтууруулах ундааны зүйл уусан үедээ хориотой бүсэд орж ирээгүй байсан бол ийм үйлдэл гарахгүй байсан байна гэдгийг мэдүүлсэн. ...Цагаатгах үндэслэл нь тогтоож байна. Гэм хорын асуудлаар өнөөдөр сэтгэцэд учирсан хохирол гэж яриад байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөлт орохоор шийдвэрлэгдсэн боловч үүнийг хэрэгжүүлэх гол дагалдах хуулиуд 2023 оны 07 дугаар сарын 01-нээс авахуулаад хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр 2022 онд гарсан үйлдэлд сэтгэцэд учирсан хохирол гэдэг зүйл гаргах боломжгүй. ...Оршуулгын зардал төлсөн 25,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******, И.******* хоёр төлсөн гэдгээр буруутай гэж үздэг буруу ойлголт, хандлага явдаг байсан шүүхээс эцсийн шийдвэр гартал хохирлоо төлчих гэдэг байдлаар эрх зүйн байдалд нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдэг байдлаар өмгөөлөгч нарын зүгээс тодорхой хэмжээгээр зөвлөгөө өгч төлүүлдэг. Энийг төлснөөрөө энэ өөрийгөө гэм буруутай гэж үзэж байгаа нөхцөл байдал биш гэдгийг аль аль тал нь зөв ойлгох ёстой гэж өмгөөлөгч үзэж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баясгалангийн зүгээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт “....Өөрөөр хэлбэл галт тэрэгний хөдөлгөөний аюултай бүсэд буюу орох эрхгүй этгээд ороод зам дээр согтуурсан, мансуурсан өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байх үедээ дайрагдсан осол. Өөрөөр хэлбэл бид нарын шинжлэн судалснаар гарцаар чигээрээ гараагүй шууд даялж яваад замын суман шилжүүлэхтэй хэсэгт унаж байгаа үйлдэл байгаа юм. Тэгэхлээр эхлээд улсын яллагч аюултай бүсийн дэглэмийг сахиулах эрх бүхий этгээд гэдэг зүйлчлэлээр ял сонсгож явж байсан хэрэг. Давж заалдах шатны шүүхээс, Улсын дээд шүүхээс энэ буруутай этгээдийг нь олоогүй байна гээд буцаасан. Тэгэхлээр нь өнөөдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйл ангиар зүйлчлээд ороод ирж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйл гэдэг маань юуг хэлээд байгаа юм бэ? гэхлээр машинч гэдэг тусгай субъектыг зааж байгаа юм. Тэгээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийг ярьж байснаа юу нэмчихэж байна вэ? гэхлээр хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн гэдэг нөхцлөөр туслах машинч, машинч 2 буруутай юм гэж тайлбарлаад байгаа юм шиг байна. Тэгэхлээр согтуурсан, өвчтэй, өөрийнхөө хөдөлгөөнийг хянах чадваргүй тухай хуульд энэ асуудал яригдахгүй юм байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэдэг нөхцлөөр яриад байгаа юм. Тэгэхлээр энд хууль тогтоогч ноцтой зөрчил юу гэдгийг авч үзсэн юм бэ? гэдэг рүү эргэж анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл төмөр замын тээврийн осол гологдлыг судлан бүртгэх дүрэм гэж байдаг. Зам тээврийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154 тоот тушаалаар батлагдсан сүйрэл, ослыг ноцтой зөрчилд тооцоод байгаа юм. Тэгэхлээр энэ 2 дугаар бүлэгт заасан зорчигчийн болон ачааны галт тэрэг өөр галт тэрэг хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдөх болон хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас хүний амь нас хохирсон, хөдлөх бүрэлдэхүүн эвдэрч дахин ашиглах боломжгүй байсан нөхцөл байдлыг сүйрэл гэж тооцно гэж байгаа юм. Осолд юуг тооцох юм бэ? гэхлээр галт тэрэг өөр хөдлөх бүрэлдэхүүнтэй мөргөлдөх, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас 2.1-д заагаагүй хохирол учирсан, сэлгээний болон зэхэлтийн хөдөлгөөний үед хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсны улмаас хүний амь нас хохирсон энэ зүйл заалтууд юу яригдаад байгаа юм бэ? гэхлээр энэ ноцтой зөрчил гэдэг нь юуг хэлэх юм? Осол сүйрлийг хэлнэ. Өнөөдрийн бид нарын авч үзэж байгаа жишээнд юу гээд байгаа юм бэ? гэхлээр энэ осол гологдлыг нэг бүрчлэн судалж үзэж, шалтгаан нөхцлийг нь тогтоох үүрэг төмөр замын тээврийн байгууллагад байдаг. Төмөр замын тээврийн байгууллага тууз, орчуулга болон камерын бичлэгүүдийг хянаад энэ хүмүүс гэм буруугүй юм байна гээд ямар нэгэн хөдөлмөрийн болон сахилгын шийтгэл ноогдуулаагүй, яагаад ноогдуулахгүй байгаа юм бэ? гэхлээр улсын яллагч техник ашиглалтын дүрмийн 14.3,7-г зөрчсөн гээд байна. 14.3,7 чинь хориглосон үйлдэл юм уу? заавал гүйцэтгэх үүрэг юм уу? 17.3,7-г сэлгээ хийх үеийн зүтгүүрийн бригад дараах үүргийг гүйцэтгэнэ гэж байгаа юм. Сэлгээний ажлын даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, өөрөөр хэлбэл диспетчерээс өгсөн минут секундэд багтааж сэлгээний хөдөлгөөнийг удирдан явуулах ёстой. Өгөгдөж байгаа дохиог ажиглаж хөдөлгөөнийг дохионы заалтын тухай биелүүлэх ёстой. Сая бид нар камерын бичлэг дээр дохионы бичлэг хөдөл гэсэн команд өгч байна, хөдөллөө, тоормос шалгалаа, цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна, дараад нь зам дээр байгаа хүмүүс сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байдлыг анхааралтай сонор сэрэмжтэй байлгах гэж байна. Сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэж сэлгээ урагшаа хөдөлгөөн хийгээд явж байсан чинь эсрэг талаас өөр галт тэрэг, замнал буруу орж ирээд хойноос мөргөх, гүйцэж түрүүлж мөргөх, өөр хөдлөх бүрэлдэхүүн сонгон шилжүүлэлт дээр давхардан ирж ослоос хамгаалахын тулд энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай энийгээ сонор сэрэмжтэй байлгаач гэж байгаа юм. Дараад нь сэлгээний хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах, хэрвээ осолдох нөхцөл байдал юм уу? өөр хөдлөх бүрэлдэхүүнтэй байвал өөрийнхөө сэлгээний хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг ханга гэж байна. Сэлгээний ажлын үед дан зүтгүүрээр хөдөлгөөн хийх тохиолдолд явах чиглэлд шилжвэл бүхээгийг заавал сольсон байх гэж байгаа юм. Тэгэхлээр бүхээг солино гэдэг маань 2 талдаа зүтгүүртэй буюу А.Б.С галт тэрэгт яригддаг заалт учраас энэ Е заалт хамаарахгүй. оо улсын яллагчийн буруутгаад байгаа Ё заалтыг тайлбарлаж хэлье. Зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох, хийх бүх арга ёслолыг ашиглан сэлгээний бүрэлдэхүүн тухайн газарт тогтоосон тоормоосоо эргүүлж зогсоосон байна гэж байна. Яагаад энийг цааш нь бичихгүй байгаа юм бэ? өшөө цаашаа дэлгэрүүлэхгүй байгаа юм бэ? гэхлээр зогсоох арга хэмжээг авсан бол техник, физикийн хуулиар энийг өнхрөх үйл ажиллагаа явагдана гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тууз бичлэгийн орчуулгыг бид нар шинжлэн судалсан. Тууз бичлэгийн орчуулга нь 17км цагтай зүтгүүр 120 тонтой тээврийн хэрэгсэл 28,804 метр явж зогсох байна гэж зааж байгаа юм. Тэгэхлээр энэ зайнаас хэтэрсэн гэдэг ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл тоормосны зайнаас хэтэрсэн зайнд зогсоогүй байна гэж бид нар үл няцаагдах нотлох баримт, камерын бичлэг харлаа. Сэлгээний зүтгүүрийн үед урд, хойшоо 2 талдаа орчны бүх аюулгүй байдлыг хангах В, Д, Е-д байгаа энэ тохиолдлуудыг машинист хараад саадыг харсан даруйдаа зогсоох арга хэмжээ авсан. Ингээд энэ хүн цаашаа ямар ч үйлдэл хийсэн биологийн болоод ямар ч хүчин зүйлээс үл хамгаалахгүйгээр цаашаа физикийн хууль буюу 120 тонн тээврийн хэрэгсэл өөрөө 6 секунд явж зогссон байна. 6 секундийн 3,8 секунд нь агаарын даралтат хоолой дүүрээд шахалт өгөөд тоормосны наклад зүтгүүрийн дугуйнууд дээр дарах хүртэл 3,9 секунд өнгөрсөн байна. Энэний цаад талд 2,1 секунд нь зүтгүүр зогссон байна. Өөрөөр хэлбэл 120 тонн дугуйн дээр явж байгаа хэрэг. Хөдлөх бүрэлдэхүүн энерцийн хуулиараа 2,1 зогссон байгаа учраас энэ улсын яллагчаас 14.3,7-г зөрчсөн гээд байгаа нь өөрөө Физикийн хуулийн буюу байгалийн хуультай зөрчилдөж байгаа учраас үндэслэлгүй байна гэж байгалийн хуулийг давдаг хүн төрөлхтөн өнөөдөр үүсээгүй, шинжлэх ухааны олз дамждаг гэдэг бол байгууллагын байгалийн хууль дээр тулгуурласан, хүний нээсэн таньж мэдсэн зүйлийг л хэлдэг. Тэгэхлээр байгалийн хуулийг даван дийлэх байсан, энэ нь цаашаа байгалийн хуулиар явагдсан юм байна. Дараа нь гийн шинжээчийн дүгнэлт дээр эргэлзээтэй 2 юм байна. Өмнөх гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна гэчихээд дараа нь гэнэт дүгнэлт дотроо 23 метр гээд явуулчихсан. Тэгэхлээр би мөрдөн байцаагчид нь хэлсэн юм. Хөөе энэ тангараг өргөсөн 2 шинжээч чинь худал дүгнэлт гаргадаг юм байна. Та нар энэ худал дүгнэлт гаргаж байгаа энэ хүмүүстээ эрүүгийн хариуцлага хүлээлгээрэй. Энэний чинь цаад талд хүмүүс шүүх цагдаагаар яваад хохироод байна. Энэ өөрийнх нь мэдлэг дутаж өөрийнхөө өгсөн дүгнэлтийн үнэн зөвийг баталж чадахгүй. Мэдлэг дутуу хүмүүс чинь эрүүгийн хэрэг дээр шинжээчийн дүгнэлт гаргаж хүнийг хэлмэгдүүлж хүнийг хохироох үйл яригдаж байна. Энэний чинь цаад талд хохирогч ч болно, шүүгдэгч ч болно. Тэдний ар гэрт маш их зовлон учирдаг юм. Энэ эх сурвалж нь 23 гэдгийг хаанаас заасан юм. Өөрөөр хэлбэл тууз орчуулах нь 20 доль 8.10-ны 8км доль 400 метр байна гээд заасан байхад эх сурвалж нь 23 гэдгийг хаанаас хассан юм. Өөрөөр хэлбэл тууз орчуулах нь 20 дол 8.10-ны 8км доль 400 метр байна гээд эх сурвалжгүй метр заасан байгаа ч энэ шинжээч нь хайхрамжгүй хандаж худал дүгнэлт гаргасан байна. Энэндээ хариуцлага ноогдуулаарай, та нар ингэж байж хуулийг нэг мөр хэрэгжүүлнэ гэдэг юм ярьж байгаа юм. Тэгэхлээр үүнд энэ шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан Туз орчуулга зөрж байгаа учраас 23 метр гэдэг эх сурвалжаа зааж чадаагүй учраас нотлох баримт биш. Үүнийг нотлогдсон үйл баримт гэж ерөөсөө үзэхгүй. Тэгэхлээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шалтгаант холбоо гэж байдаг. Шалтгаант холбоо юу юм гэхээр гарц гармаар гараагүй, согтуурсан, мансуурсан этгээд буюу оюун ухаанаа алдсан этгээд зам дээр дайрагдсан үйл баримт, энэ гарам дээр болсон үйл баримт биш, гарц дээр болсон үйл баримт биш, ерөөсөө тэнд огт байх ёсгүй газар хүн дайрагдсан асуудал яригдаж байна. Үүнийг ердийн жишээгээр үзлээ гэхэд авто зам дээр хохирогчийн буруугийн байдлаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэж хаадаг. Тэгэхлээр үүнтэй адилхан хууль нэг мөр зарчмаар өөрчлөх ёстой гэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд хохирлын тухай асуудлыг ярьсан. Тэгэхлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д хуулийн заалтыг чанд баримтална гэж байна. Сэтгэл санааны хохирлыг 511.3, 511.4, 511.5-ыг үндэслээд нэхэмжилж байгаа бололтой. Тэгэхлээр 511.3, 511.4, 511.5 бол 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуульд өөрчлөлт орсон. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 1-д иргэний хууль тогтоомжийг буцааж хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл хууль ёсны чанд байх, хуулийг чандлан сахих гэдэг энэ заалт хэрэгжихгүй байна. Тэгэхлээр энэ бол ерөөсөө гэмт хэрэг биш. Тийм учраас шүүгдэгч И.*******, Б.******* нарыг цагаатгаж өгөхийг Монгол Улсын хуульчийн хувьд, өмгөөлөгчийн хувьд ийм дүгнэлт өгч байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс гэм буруутай биш. Тэр аюулгүй бүсэд хүн ороод унасан. Энэ үйл ажил дээр хяналт тавих, тэр дэглэмийг сахиулах этгээдээ тогтоож чадахгүйгээр хүнийг буруу шүүж болохгүй гэж хэлж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийж тус тус мэтгэлцсэн.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Ер нь гэмт хэрэг мөн биш, үйлдэгдсэн бол энэ этгээдэд хуулийн хариуцлага, үйлдлийнх нь хэр хэмжээнд таарсан байдлаар хүлээлгэх нь зөв гэсэн байр сууриас явж байна. Энэ зүйлчлэлийн тухайд 27.3 бол төмөр замын тээврийн хөдөлгөөний ашиглалтын журам зөрчих гэдэг агуулгаар цагдаа нь байсан байж магадгүй, хөдөлгөөн зохицуулагч нь байсан байж магадгүй, энэ хүмүүсийн үйлдэл, оролцоог шалгах нь зөв гэдэг байдлаар давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүхээс хэргийг прокурорт буцаасан гэж ойлгож байна. Энэ агуулгын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хавтаст хэргийн 3, 4 дээр хийгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэгтэй этгээдүүд бидний ойлгож байгаагаар ял завшаад өнгөрч байгаа бид үүнд тусгайлан юм яриагүй. ...Итгэлт гэдэг шинжээчийн дүгнэлт нь хүчингүй болсон сайдын тушаалыг үндэслээд гарсан байна гэх боловч дүгнэлтийн агуулга нь хууль зүйн үндэслэлтэй талаар 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд байна. Хэдийгээр дотор агуулагдаж байгаа мэдээлэл нь бодитой дүгнэлт гарч чадсан юм уу? чадаагүй юм уу? эрх зүйн хүчингүй болсон актыг дурьдсан байж болно, чадсан юм уу? чадаагүй юм уу? гэдэгт тодорхой хариулт өгсөн. Миний ойлгож байгаагаар шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар зүйлийн 2.2 дээр Зам тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр тушаалаар баталсан галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцлийн 2.1,4-г зөрчсөн гэж шүүгдэгч нарыг төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3,7в, 14.3,7г тус тус зөрчсөн байна гэсэн агуулгаар дүгнэлт гарсан. Үүнд ойлгомжтой харагдаж байгаа төмөр замын техник ашиглалтын дүрмийн 14.3в-д зам дээр байгаа хүмүүс суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах гэж байгаа юм. Тэгвэл одоо эдний ярьж байгаагаар ухраад явж байгаа хүн явж байгаа чигээ харах шаардлагагүй юм байна. Энэ чинь морь унасан толгойгүй хүн аятай юм яриад байна. Хөдлөх бүрэлдэхүүнийхээ байрлалыг анхааралтай ажиглах гэж байна. Аль чиг рүү явж байгаа юм. Аль байрлал руу явж байгаа юм, тэрийгээ харах ёстой байсан юм биш үү? Ирсэн чиг рүүгээ хоёулаа ангайгаад хараад сууж байж болох байсан. Нэгэнт зам нь чөлөөтэй гээд хэлсэн бол замаа харах шаардлагагүй. Ингэж тайлбарлаж байгаа бол сэлгээний вагон дотор машин ч, туслах машин ч гээд 2 хүн явж байх шаардлага үнэндээ байхгүй. Нэг шалгуур нь ийм юм болов уу? гэж өмгөөлөгчийн хувьд бол харж байна. Нөгөө шалгуур нь сонор сэрэмжтэй байх гэдэг бол саяын бичлэг дээр тодорхой харагдаж байна. Явж байсан чигээ л харна. Тэнд л саад учирна. Энэ хөдөлгөөн явж байгаа чиг гэдэг хамгийн чухал цэг. Тэнд л гэнэт саад бий болж болно, тэнд аюул бий болж болно, тэнд зогсоох арга хэмжээ авах ёстой. 2 талаа зайлшгүй хараад явдаг юм бол 2 хүн байж байгаагийн гол зорилго юу? байсан юм 9 секундын хугацаанд явж байсан чигээ огт хараагүй нөхцөл байдал харагдаж байна. Үүнийг юутай холбож тайлбарлах гээд байна гэхээр үнэхээр боломжгүй нөхцөл байдал байсан бол манай хүмүүс ойлгоно. Энэ чинь төмөр замд өөрсдөө ажиллаж байсан хүмүүс зогсоох боломжтой байсан үйл явдал байна. Гэрлийн тусгал нь 200-250 метр, шөнө тэр тусгалыг нь шалгаад үзэхэд 48,4 метр, 50 метрийн цаанаас саадыг харах боломжтой тод гэрэлтэй. Тэр саадыг хараад 8, 9 секундийн өмнө хараад зогсоох арга хэмжээг авсан бол болох байсан. Энэ бол сонор сэрэмжтэй байх үүргээ зөрчсөн байх гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Нөгөө талаар дараагийн нэг зөрчсөн гээд байгаа заалт нь 14.3,7г гэж байгаа сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг энэ 2 хүнд байгаа зогсоох арга хэмжээ авах бүрэн эрхтэй машинист байна, түүнд нь саад учирлаа ногоон гэрэл дохио байна, цагаан нь байна, энэ улаан нь байна гээд мэдээлээд та зогсоогоорой, зогсоохгүй бол би зогсооно гэдэг чиг үүрэгтэй туслах машинист байна. Тэгээд энэ утгаараа сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй, тэр үүргээ хэрэгжүүлээгүй нь ойлгомжтой. Дараа нь 14.3,7ё зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны зайнаас илүүгүй зайд зогсооно гэсэн заалтыг зөрчсөний улмаас талийгаачийн амь нас хохирсон байна. Бид нар хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан гэхээс илүүтэй ашиглалтыг хариуцаад явж байсан хүмүүстэй холбоотой гэм буруугийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байна. 4 жилийн нүүр үзчихлээ. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэж харж байгаа ар гэр, аав ээжүүд нь байна. Үүнийг шийдэх зайлшгүй шаардлага байна. Зүйлчлэлийн тухайд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1-д заасан зүйлчлэл хангагдаж байна гэж үзэж байна. Галт тэрэгний машинч гэж байгаа туслах чиг үүрэг бүхий албан тушаалтан туслах машинч энэ хүн мэдээж сонор сэрэмжтэй замаа хараад туслах машинчдаа алдаа дутагдлынх нь талаар хэлээд саад учирч байгаа бол тэрийг нь хэлээд осол болохоос өмнө арга хэмжээ авчих бүрэн боломж байсан. Тийм учраас гэм буруутайд тооцуулах прокурорын байр суурийг дэмжиж байна. Хурлын тухайд өмгөөлөгчийн зардлыг бид өмнө нь нэхсэн, одоо ч гэсэн нэхэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-д заасан өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг орсон. Би үндсэндээ энд 8 удаа ирсэн. 8 удаа бензин тосны зардлыг авсан. Бид нар энэ зардлаа баримтаар нэхээгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзаад шүүх өмгөөлөгчийн зардлыг гаргах болов уу? гэж бодож байна. Нөгөө талаар сэтгэл санаатай холбоотой хохирлын асуудлыг шүүхээр шийдэх боломжтой гэж харж байна. Иргэний хуулийн 508.1-д заасны дагуу оршуулгын зардалтай холбоотой асуудал шийдэгдсэн. Үүнийг хууль ёсны төлөөлөгч тайлбарлаж байна. Бидний дараагийн тавьж байгаа асуудал бол Иргэний хуулийн 511.3, 511.5-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа тохиолдолд 511.3 дугаар зүйлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгана. Иргэний хуулийн 511.5-д хохирогч өөрөө нас барсан тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 хүртэлх хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр гэх 2 нөхцөл байгаа юм. Аль нөхцөл вэ? гэдгийг шүүх хохирогчид ашигтай байдлаар шийднэ гэж байгаа юм. Өмгөөлөгчийн хувьд тайлбарлах байх. 2023 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө гарсан үйлдэл 07 дугаар сарын 01-нээс хойно гарсан гэмт хэрэг зөрчилд хамааралтай гэж тайлбарлаж магадгүй. Би үүнийг ингэж харж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулиар хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй байна. Энэ бол энэ хууль хүчин төгөлдөр болоход идэвхтэй явж байсан хэрэг. Тэгээд одоо яах юм? Нэг хугацаа зааж өгөөд таных энэнээс өмнө үйлдэгдсэн юм байна. Та хуульд заасан эрх эдлэхгүй. Энэний дараа идэвхитэй явж байгаа хэргийн тухайд ийм байдлаар тэгш бус байдал гаргаж байгаа агуулгаар шийдэх учиргүй гэж үзэж байна. Тийм учраас 511.5-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу шүүгдэгч, иргэний хариуцагч нараас 99,000,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэний хариуцагчийн зүгээс: “...Тэгэхээр энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд 6, 7 сар үргэлжилсэн. Мөрдөн шалгах ажиллагаанаас шүүхэд шилжүүлэхээс 1 хоногийн өмнөөс хариуцагч гэдэг нэр томьёогоор орж эхэлсэн. Тэрнээс өмнө иргэний хариуцагч гэдэг нэр томьёогоор огт оролцоогүй байсан. Яагаад оролцоогүй вэ? гэхээр тухайн золгүй байдал нь төмөр замын дотоод журамд заасан хэм хэмжээг зөрчсөн. Осол гэдэг зүйл огт судалгаанд бүртгэгдээгүй учраас бид иргэний хариуцагчийн нэр томьёогоор огт оролцоогүй явж байсан. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорын тогтоолоор хариуцагчаар татсан. Тэгэхээр энэ хэрэгт анхнаасаа төмөр зам иргэний хариуцагчаар явахгүй байж байгаад хяналтын прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх процессоор иргэний хариуцагчийн нэр томьёогоор ороод ирсэн. Түүнээс өмнө уг осол үйлдвэрлэлийн ослоор судлан бүртгэсэн байсан бол бид 75 жилийн түүхтэй ямар нэгэн осол дутагдал гарлаа гэхэд дотроо судлан бүртгээд үйлдвэрлэлийн осол мөн үү гэдгийг бид нар бас дүгнэдэг. Нбт буюу хөдөлмөр, нийгмийн эрүүл ахуйн алба гээд тухайн албанаас дүгнэлт гарч байж бид энэ хэрэгт байгууллагын буруутай үйл ажиллагаа байна уу? эсвэл хохирогчийн буруутай үйл ажиллагаа байна уу? гэдгээс шалтгаалаад иргэний хариуцагчаар орох уу? түүнтэй холбогдон гарах зардал мөнгийг төлж барагдуулах уу? гэдэг харилцааны зохицуулалт байдаг. Тэгэхээр энэ харилцаанд огт тийм харилцаа байхгүй байж байгаад өнөөдрийн байдлаар нөхцөлд хүрч байна. ...Жирийн иргэд зорчих боломжгүй. Яагаад гэвэл депо руу явах зам учраас төмөр замын ажилчид түлхүү зорчдог. Жирийн иргэд тухайн ганц нэг зорчихыг үгүйсгэхгүй. Осол болсон газар хүмүүсийн зорчих хэсэг биш. Осол болсон газар хүмүүс ороод хөндлөн гараад депо ордог. Тэр хэсэг хэсэгт хэвтсэн зүйл байна. Тэрнээс биш яг төмөр замаа дагаж явж байгаа гэдэг юм уу? Тийшээ хэзээ ч энгийн иргэд гишгэж явах ямар ч боломж бололцоо байхгүй” гэжээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутай эсэх талаар.
Тээврийн прокурорын газраас:
Шүүгдэгч Б.*******, И.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын татах хэсгийн депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 дугаар зуутын 2 дугаар зам дээр -1221 дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ:
-Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4.хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”, 14.3.7.г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3.7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчиж, сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 79 метр хэсэгт 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгчтэй хэсэгт илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүйн улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.- дайрч, түүний амь насыг хохироосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба 379А тоот яллах дүгнэлтдээ яллаж буй нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан 12 төрлийн нотлох баримтаар нотлосон гэж дурьджээ.
Үйл баримтын талаар дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ДҮГНЭВЭЛ:
Улсын Дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай Тогтоолын ТОДОРХОЙЛОХ ХЭСГИЙН 4-д: “Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, хэрэгт холбогдсон хүмүүсийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй, мөн “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн талаарх хүчингүй болсон зохицуулалтыг /сайдын тушаал/ үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх тус дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ” гэж;
5-д: “Хавтаст хэргийн материалыг хянаж үзэхэд төмөр замын бүс нь “аюултай бүс”-д хамаарах бөгөөд аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүрэг бүхий субъект нь хэн болох, илчит тэрэгний машинист И.*******, туслах машинист Б.******* нарыг гэм буруутайд тооцохдоо анхаарал, сонор сэрэмжээ хэрхэн яаж алдагдуулсан, камерын бичлэгт авагдсан дүрс бичлэгт тусгагдсанаас өөрөөр хэрхэн яаж техникийг яаралтай зогсоох арга хэмжээг авах ёстой байсан, мөн энэхүү осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцлийг нарийвчлан шалгаж бодитой тогтоох зэргээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байна” гэж үзээд нийт 9 үндэслэлээр дүгнэлт хийж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь анхан шатны шүүхээс хуульд зааснаар 60 хоногийн хугацаанд хийгдэх ажиллагааны хүрээнээс хальсан тул Улсын дээд шүүхийн тогтоолд үндэслэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.*******, И.******* нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад *** аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын татах хэсгийн депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 дугаар зуутын 2 дугаар зам дээр -1221 дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ:
-Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4.хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах” гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, шаардлагатай авах арга хэмжээг авсан болох нь:
Зам тээврийн хөгжлийн яамны улсын ахлах байцаагч Д.гийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 23/012/06 дугаартай шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хууль сануулан авсан дүгнэлтийн[68], 7-д: Машинч И.******* илчит тэргээр сэлгээний хөдөлгөөн үйлдэх үед зам дээр буюу аюултай бүсэд байгаа саадыг харж, яаралтай тоормос хийсэн байна.
Яаралтай тоормос хийсэн ч саад өнгөрч зогссон нь Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Үүнээс харахад машинч И.******* нь саадыг харсан даруй галт тэрэгний хөдөлгөөнийг зогсооход шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан байна. Энэ нь илчит тэрэгний кабин доторх болон гаднах бичлэгээс тодорхой харагддаг.
Тайлбар: Илчит тэрэгний камерийн дотор бичлэгээр 21:34:49 цагт яаралтай тоормос хийсэн. Илчит тэрэгний гадна камерийн бичлэгээр 21:34:55 цагт зогссон. Зогсох хугацаа 6 секунд байна. Эндээс гадаа камерын бичлэгээр 21:33:26 цагт зогссон бол 21:33:20 цагт яаралтай тоормос хийсэн байна. Илчит тэрэгний яаралтай тоормос хийсэн, зогссон зайг ойролцоогоор хэмжихэд 23 метр байна гэжээ.
70.Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт[69], 71.Гэрч Э. /тууз орчуулагч/ өгсөн: “Замын даргын А-278 дугаартай тушаалын дагуу тууз орчуулагч нар нь ажил үүргээ гүйцэтгэдэг. Тууз орчуулгаар машинчийн тухайн галт тэргийг хэрхэн жолоодсон тайлалийг гаргах ёстой.
-Хурдыг тодорхойлно, хэддүгээр километр хэдэн километр цагийн хурдтай явсан мөн тогтоосон хурдыг хэтрүүлсэн эсэхийг тогтоох, хэдэн цаг хэдэн минутад тухайн хэсгүүдээр явж өнгөрсөн цаг хугацааг тодорхойлно.
-Мөн сонор сэрэмж шалгах төхөөрөмжийг машинч хэрхэн хангаж ажилласан талаарх мэдээллийг бүртгэнэ, галт тэрэгний тоормосын системийг хэрхэн ажиллуулсан, олгогдсон анхаарамж, зэрэг Замын даргын холбогдох тушаалууд зөрчсөн эсэхийг илрүүлэх тодруулах үүрэгтэй.
-Цаасан туузаар технологиос хамаарч яаралтай тоормос хийгээд хэдэн метр зам туулж зогссоныг хамгийн бага даа 200 метр зайд хэмжих боломжтой түүнээс дотогш зайг техникийн нөхцлөөр хэмжих боломж байхгүй. Илчит тэрэг хэдэн километрийн хурдтай явж байх үед яаралтай тоормос хийхэд хэдэн метр зам туулж зогсох талаар заасан тушаал, заавар гэж байхгүй, тухайн замын байдал, илчит тэрэгний хурд, жин, голоос хамаарч галт тэрэгний тоормосын зам харилцан адилгүй байдаг, үүний талаар гаргасан тушаал, шийдвэр байхгүй, шууд тэгэж тогтоох боломжгүй. Илчит тэрэгнээс хариуцсан машинч ажлын төгсгөлд уг ажил үүргийг гүйцэтгэсэн машинист ажилласан цагийн туузаа өөрөө авч тууз орчуулагчид хүлээлгэн өгдөг. Машинчийн тууз засварлагдсан тохиолдолд хүлээн авч буй тууз орчуулагч хяналт тавьж илрүүлээд шууд удирдлагадаа мэдэгдэх үүрэгтэй, уг тууз нь шохойтой байдаг учир засварласан тохиолдолд илт мэдэгдэнэ” гэх мэдүүлэг[70],
72.Шинжээч Ц. /тууз орчуулагч/ өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны 23 цаг 24 минутад гэртээ амарч байхад депогийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер төр залгаад “сэлгээний тэрэгний урдуур хүн орсон, яаралтай ирж орчуулга хий, 25 талын хаалгаар тойрч орж ирээрэй” гэж хэлсэний дагуу 30-аад минутын дараа өрөөндөө очсон. Намайг очиход ахлах жижүүр тухайн илчит тэрэгний туузыг туслах машинч *******гээр өгүүлсэн. Туузыг авч орчуулахад машинчийн кран шалгасан бичлэг, 200 орчим метр, 17 км/цаг хүртэл хурдтай яваад тормосны гол хоолой 0 хүртэл унаж зогссон бичлэг байсныг журмын дагуу акт №2021/030 үйлдэж ахлах жижүүрт өгсөн” гэх мэдүүлэг[71], 73. депогийн тууз орчуулагч Ц. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орчуулгын дагуу хариу[72], 74.ТЭМ-1221 сэлгээний илчит тэрэгний АЯББТ-ийг сонссон акт[73], 75.Яаралтай тоормос хийсэн үеийн тоормосны замын тооцоо[74] зэрэг тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, тууз орчуулагчийн акт, мэдүүлгүүд, асуултанд хариулсан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогддог.
Мөн дээрх дүгнэлтийн 8 дахь хэсэгт: Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд “Хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчих” тухай заалт байхгүй болохыг тодорхойлжээ.
өртөөний төмөр замын аюултай бүсийн дэглэмд хэн хяналт тавих үүрэгтэй вэ? гэсэн асуулт урган гарна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “…Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэгтэй этгээдүүд бидний ойлгож байгаагаар ял завшаад өнгөрч байгаа бид үүнд тусгайлан юм яриагүй” гэж өмгөөллийн дүгнэлтдээ дурьдсан нь зарим нэг талаар үндэслэлтэй.
Шинжээчийн дүгнэлтийн 4-д: Төмөр замын аюултай бүсийн дэглэм гэдэг нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.12 дахь заалтад “төмөр замын аюултай бүс гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг” ойлгоно. Мөн 27.8 дахь заалтад “Аюултай бүсийн дэглэмийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан. Аюултай бүсийн дэглэмийн 5.4 дэх заалтад “Өртөө хоорондын замын дагуух зурвас газрын хориг хашаа, хайсаар төмөр замын аюултай бүсийн хил, заагийг тодорхойлно” гэж заасан байна.
5-д: өртөөний төмөр замын аюултай бүсийн дэглэмийг “” ХНН ба түүний салбар нэгж болох Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба, түүний ажилтан сахин хангуулах, хяналт тавих үүрэгтэй.
Сэлгээний илчит тэрэгний машинист, туслах машинист нар нь өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод зааснаар зурвас газар, аюултай бүсийн дэглэм сахиулах үүрэг байхгүй буюу албан үүрэг гүйцэтгэх, зүтгүүр жолоодож байх үед хүнийг зурвас газарт оруулахгүй байх үүрэг хүлээхгүй.
9-д: өртөөнд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны паркийн харуул Т., ачаа хамгаалагч Б. нар ажиллаж байсан байна. Хэргийн материалд тухайн өдрийн ажил үүргийн хуваарилалт, зааварчилга байхгүй байна. Паркийн харуул Т.гийн ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт: 1 дэх хэсэгт “... төмөр замын аюултай бүсийн дэглэмийн журмыг сахиулах”, мөн Ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд: 10 дахь хэсэгт “Паркийн зам талбай, төмөр замын аюултай бүсэд нэвтэрсэн, зөрчил гаргасан иргэдтэй зөв боловсон албаны харьцаагаар харьцах, түр саатуулсан тохиолдолд төмөр замын болон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгнө” гэж заасан байна. Ачаа хамгаалагч Б. ажлын байрны тодорхойлолтын 7. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг: 7.9 дэх хэсэгт “Ачаа хамгаалагч нь ажлын зайлшгүй шаардлагаар паркын харуулын үүрэг гүйцэтгэж болно. Паркийн зам талбайд ажиллахдаа төмөр замын аюултай бүсэд нэвтэрсэн, зөрчил гаргасан иргэдтэй зөв боловсон албаны харьцаагаар харьцах, түр саатуулсан тохиолдолд төмөр замын болон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгнө” гэж заасан байна.
“Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.в “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”, 14.3.7.г. “сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3.7.ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэснийг тус тус зөрчиж, сонор сэрэмжтэй байж замын 11/13 тэлээ сумын шулуун 79 метр хэсэгт 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгчтэй хэсэгт илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийж, зогсоогүйн улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.- дайрч, түүний амь насыг хохироосон гэжээ.
Хэдийгээр Улсын байцаагч Х. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №22/74/02 дугаартай дүгнэлт нь “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн талаарх хүчингүй болсон зохицуулалтыг /сайдын тушаал/ үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан боловч тусгай мэдлэгийн хүрээнд үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, тайлбарласан нь хууль зөрчөөгүй, энэ талаар дахин томилогдсон Зам тээврийн хөгжлийн яамны улсын ахлах байцаагч Д.гийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 23/012/06 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзсэн тул шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болгон нотлох баримтаар үнэлсэн болно.
Галт тэрэгний хөдөлгөөний аюултай бүсэд орох эрхгүй этгээд орж, улмаар төмөр зам дээр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн буюу шинжээчийн[75] дүгнэлтээр 5,1 промилли спиртийн агууламж илэрсэн нь амь хохирогч маш хүнд зэргийн согтолттой согтуурсан, мансуурсан өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байх үедээ дайрагдсан осол байсан болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн.
Харин машинч болон туслах машинч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан болохыг согтуурал шалгах багажаар шалгасан тухай тэмдэглэл[76], Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 09, 10 дугаартай “цусан дахь спиртийн агууламж илэрээгүй” гэсэн дүгнэлтээр нотлогддог.
Шинжээчийн дүгнэлтийн 2.3-д Хохирогч төмөр замын өртөөний сумын хэсэг буюу аюултай бүсэд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэвтэрч, 11 дүгээр суман шилжүүлгийн дунд, замын голд байсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 зүйлийн 5.2. “төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх”, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан Аюултай бүсийн дэглэмийн 2.3. “Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно”, 3.1.1. “Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх”, 3.2.10. “Согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх”, 3.5. “Энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно” заалтуудыг тус тус зөрчсөн талаар дүгнэлтийг хийсэн нь гэмт хэрэг гарахад амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогдож байна.
Амь хохирогч нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 зүйлийн 5.2.“төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх”, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан Аюултай бүсийн дэглэмийн 2.3.“Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно”, 3.1.1.“Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх”, 3.2.10. “Согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх”, 3.5.“Энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно” заалтуудыг тус тус зөрчиж, зам дээр хэвтээ байрлалтай байснаас дайруулсан байна” гэх дүгнэлт[77] хэрэг учрал болсон үйл баримтыг бодитой дүгнэсэн үндэслэл бүхий гарчээ.
Хэрэг учрал гарах цаг хугацаа буюу “Ковид” цар тахалын үеэр албан байгууллагуудыг нийтийг хамарсан баяр, ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосоор байхад цуваанд харъяалагддаг бригадуудаа шинэ жилийн арга хэмжээг дур мэдэн зохион байгуулж, Улс орон даяар зарласан Онцгой байдлын үеийн дэглэмийг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан байна. Энэ талаар төмөр замаас албан ёсоор мэдэгдсэн байна.
Онцгой байдлын үед хориглосон байхад шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсныг, улмаар амь хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг гэрч М. “...Тухайн үед - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би -од хандаж “хаачих гээд байгаа юм бэ? гэртээ хариач” гэсэн. Гэтэл - “Би депо явлаа” гэсэн. Тэгээд л зөрөөд өнгөрсөн...” гэсэн мэдүүлгээр;
-гэрч З. /депогийн дарга/ “…Манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй, ажилчиддаа “шинэ жил тэмдэглэхгүй шүү” гэдгийг ойлгуулчихсан байсан” гэсэн мэдүүлгээр;
-гэрч Г.ийн “…Төмөр замаас шинэ жилийн үйл ажиллагааг хориглочихсон байгаа, бригадын санаачлагаар агаар салхинд гарч спорт өдөрлөг хийх талаар ярилцаж тохиролцсон юм ...
...Талийгаач “би өнөөдөр гэртээ харихгүй өнөөдөр шоудана, надад 5 сая 800,000 төгрөг картанд байна та надтай явах уу, миний пянг даах уу?" гэж хэлэхээр нь би “чи миний хүүхэдтэй чацуу хүн байхад би чамтай юу гэж явах юм бэ?” гэж хэлтэл талийгаач “2-лаа дельфин оръё” гээд намайг дагуулж ороод баарнаас 0,75 литрийн шар чингис архи 1 шил, 0,5 литрийн жижиг ундаа аваад архинаасаа нэг нэг татсан, хажуу талын ширээн дээр сууж байсан хүүхнүүд дээр очоод юм яриад байсан. Тэд нар нь ширээнээсээ хөөгөөд байсан. Тэр үед баарны зөөгч болон хажуу талын ширээний хүмүүс “энэ хүнээ аваад гар” гээд хөөгөөд байсан. Бид 2 авсан архиа ч ууж чадалгүй би өөрийнхөө ажлын цүнхэнд хийгээд гарсан. Баарнаас гараад би -од “одоо хойшоо явъя” гэтэл “би гэртээ харихгүй” гээд байхаар нь тэгвэл “би гэртээ харилаа” гэж хэлээд баарны буланд үлдээгээд гэртээ орсон...” гэсэн мэдүүлгээр;
-гэрч Б. “…Би урьд өдөр нь уучихсан болохоор машинч ээр машинаа бариулсан, миний машинд талийгаач сууж ирсэн. Бид нар төв орж ирээд шууд талийгаачийн гэрийн гадаа ирж зогсоод би “за гэр лүүгээ ор” гэж хэлтэл “би зүгээр ээ эрүүл байна, таныг хүргэж өгье, та гэртээ ороод амарчих, би ээгээр хүргүүлчихье” гэж хэлэхээр нь би гэртээ хүргүүлсэн. манай машинч Га. дуудаад хүргүүлчихье гэхээр нь би гэр лүүгээ орохоос өмнө д “ ахыгаа гэрт нь хүргэж өгөөрэй, архи битгий уулгаарай” гэсэн мэдүүлгээр;
-гэрч Г.ий “Тухайн өдөр талийгаач П.- нэлээн согтсон байдалтай архи уусан байсан. Орой гэр лүүгээ буцахгүй гэж ярьж байсан. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө талийгаач П.- шартсан байдалтай байсан. ...Зааварлагч Б. машинд талийгаач П.-, би, зааварлагч машинч Б. бид гурав сууж би машин барьж явсан. Бид гурав амралтаас суманд орж ирээд төмөр замын 2 дугаар 60 айлын гадаа ирж талийгаач бид хоёр буух байсан талийгаач П.- хэлэхдээ “******* эгч нь уурлана, хоногоор явлаа гээд жаахан байж байгаад ормоор байна” гэсэн мэдүүлгээр тус тус гэрчилдэг бөгөөд нотлогддог.
Эрх зүйн дүгнэлт
Прокуророос өмнөх яллах дүгнэлтээр шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байсан.
Шүүгдэгч нарыг төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн ...биш байна гэсэн үндэслэлээр зүйлчлэлийг өөрчлөн, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, дахин яллах дүгнэлт үйлдсэн.
Эрх зүйн зохицуулалтын хэм хэмжээгээрээ зохицуулсан харилцаа тусдаа өөрөөр хэлбэл дэглэмийг хэн сахиулах юм, хүч хэрэглэх эрх нь хэнд байгаа юм, дэглэмийг зөрчигчид төрийн албадлагын арга хэмжээг хэн авах вэ?
2007 оны “Төмөр замын тээврийн тухай” хуульд зааснаар Цагдаагийн байгууллага тухайн өртөө зөрлөгүүдээс хамааралтайгаар төмөр замын аюулгүй байдлыг хангахад тухайн дэглэмийг сахиулах үүргийг хуулиар хүлээсэн байна.
Төмөр зам аюултай бүсийн дэглэмд “” ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын ажилтан 24 цагийн хугацаатай хяналт тавьж ажилладаг байна.
өртөөнд сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтнуудын ажил үүрэг /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, ажлын байрны тодорхойлолтод:
•Галт тэрэгний диспетчер - хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг удирдана. Өртөө, зөрлөгийн ажилд хяналт тавих, галт тэрэгний хөдөлгөөний зурмаг, төлөвлөгөөний дагуу галт тэрэг найруулан явуулах даалгаврыг биелүүлэх;
•Өртөөний жижүүр - өртөө дээр сэлгээний ажлыг удирдан зохион байгуулах;
•Машинч[78] - илчит тэргийг жолоодох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах; төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг мөрдөх, зүтгүүр жолоодох журам, ашиглалтын журам хатуу мөрдөх;
•Туслах машинч - машинчийн удирдлага дор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, илчит тэрэгний засвар үйлчилгээ хийх;
•Сэлгээний бригад /машинч, туслах машинч/ - сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлэх, зам дээр байгаа хүмүүс, сумын байдлыг анхааралтай ажиглаж байх, саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох, зогсоох.;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин, бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлөг жолоодсон; галт тэрэгний машинч, нисгэгч, усан онгоцны ахмад, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.*******, Б.******* нарт холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн боловч хуульд заасан субьектийн хувьд галт тэрэгний машинч гэж тодорхой заасан боловч туслах машинист гэсэн субьект огт байхгүй байна.
•Машинч - илчит тэргийг жолоодох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийг мөрдөх, зүтгүүр жолоодох журам, ашиглалтын журам хатуу мөрдөх үүрэгтэй гэж ажлын байрны тодорхойлолтод заасан байна.
галт тэрэгний машинч, …аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс …шүүгдэгч И.******* нь галт тэрэгний машинч бөгөөд аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг ноцтой зөрчөөгүй талаар хийсэн шинжээчийн дүгнэлтийн 8 дахь хэсэгт: Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд “Хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчих” тухай заалт байхгүй болохыг тодорхойлсон байна.
•Туслах машинч - машинчийн удирдлага дор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, илчит тэрэгний засвар үйлчилгээ хийх үүрэгтэй. Дээрх тусгай ангид заасан гэмт хэргийн субьект болохгүй.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч И.*******, Б.******* нар нь амь хохирогчийн оршуулгын зардалд 25,000,000 /хорин тавин сая/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг болон бусад нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэний хариуцагч Б.*******ийн зүгээс: “Төмөр замаас үйлдвэрлэлийн ослоор тооцоогүй учраас төмөр замаас тухайн осолд байгууллагаас мөнгө гарах боломжгүй. Осолд тооцсон тохиолдолд бид нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 сартай тэнцэх хэмжээний мөнгө олгох боломжтой. Гэхдээ тухайн осол нь талийгаачийн өөрийн золгүй байдлаар үүссэн учир үйлдвэрлэлийн ослоор тооцоогүй. Тэгэхээр төмөр замаас осол болсон гэдэг агуулгаар мөнгө өгсөн зүйл байхгүй. Ажилчдын хандив гэдэг байдлаар 31,000,000 төгрөг мөн оршуулгын зардал 4,500,000 төгрөг ойролцоогоор 34,000,000 төгрөг хавьцаа өгсөн” гэсэнд үндэслэн Төмөр замын байгууллагын ажилтнуудаас амь хохирогчийн ар гэрт 34,000,000 төгрөгийн хандив цуглуулан өгсөн болохыг дурьдав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, 175/2022/0093/Э индекстэй хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар тогтоов.
Шүүгдэгч И.*******, Б.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийг архивт хадгалах хугацааг дуустал хадгалах нь зүйтэй.
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, 175/2022/0093/Э индекстэй хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3.Шүүгдэгч И.*******, Б.******* нар нь амь хохирогчийн оршуулгын зардалд 25,000,000 /хорин тавин сая/ төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг болон бусад нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4.Шүүгдэгч И.*******, Б.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хавтаст хэргийг архивт хадгалах хугацааг дуустал хадгалсугай.
6.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 37-38 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 57-60 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 72-73 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 76-77 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 80-82 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 92-94 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 97-98 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 101-102 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 105-107 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 110-112 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 115-117 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 121-123 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 126-128 дугаар хуудас
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас
[18] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 157-158 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 164-165 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 171-174 дүгээр хуудас
[21] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 186-187 дугаар хуудас
[22] 1 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар хуудас
[23] 3 дугаар хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас
[24] 3 дугаар хавтаст хэргийн 243-247 дугаар хуудас
[25] 3 дугаар хавтаст хэргийн 250, 4 дүгээр хавтаст хэргийн 01 дүгээр хуудас
[26] 4 дүгээр хавтаст хэргийн 02-03 дугаар хуудас
[27] 4 дүгээр хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас
[28] 4 дүгээр хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас
[29] 4 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас
[30] 4 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас
[31] 4 дүгээр хавтаст хэргийн 64-70 дугаар хуудас
[32] 1 дүгээр хавтаст хэргийн 05 дугаар хуудас
[33] 1 дүгээр хавтаст хэргийн 06-13 дугаар хуудас
[34] 1 дүгэр хавтаст хэргийн 14-22 дугаар хуудас
[35] 1 дүгээр хавтаст хэргийн 22-25, 199-204, 218-225 дугаар хуудас
[36] 1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас
[37] 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[38] 1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас
[39] 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудас
[40] 1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас
[41] 1 дүгээр хавтаст хэргийн 146-148, 159-161, 166-168, 175-177, 190-192, 4 дүгээр хавтсат хэргийн 71 дүгээр хуудас
[42] 1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуур хуудас
[43] 1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас
[44] 1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас
[45] 1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар хуудас
[46] 1 дүгээр хавтаст хэргийн 228-229, 241-242, 2 дугаар хавтаст хэргийн 08-09, 87-93, 4 дүгээр хавтаст хэргийн 74-85 дугаар хуудас
[47] 1 дүгээр хавтаст хэргийн 230-232, 234, 236,243-245, 247, 249, 2 дугаар хавтаст хэргийн 01, 03, 05, 11-13 дүгээр хуудас
[48] 2 дугаар хавтаст хэргийн 21-40 дүгээр хуудас
[49] 2 дугаар хавтаст хэргийн 43-81 дүгээр хуудас
[50] 2 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудас
[51] 2 дугаар хавтаст хэргийн 162 дугаар хуудас
[52] 2 дугаар хавтаст хэргийн 163 дугаар хуудас
[53] 2 дугаар хавтаст хэргийн 166 дугаар хуудас
[54] 2 дугаар хавтаст хэргийн 170 дугаар хуудас
[55] 2 дугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудас
[56] 2 дугаар хавтаст хэргийн 185 дугаар хуудас
[57] 2 дугаар хавтаст хэргийн 187 дугаар хуудас
[58] 2 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудас
[59] 2 дугаар хавтаст хэргийн 190 дүгээр хуудас
[60] 2 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас
[61] 2 дугаар хавтаст хэргийн 201 дүгээр хуудас
[62] 2 дугаар хавтаст хэргийн 203 дугаар хуудас
[63] 2 дугаар хавтаст хэргийн 217-241 дүгээр хуудас
[64] 3 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас
[65] 3 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр хуудас
[66] 2 дугаар хавтаст хэргийн 248-250, 4 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас
[67] 3 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудас
[68] 4 дүгээр хавтаст хэргийн 64-70 дугаар хуудас
[69] 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудас
[70] Хавтаст хэргийн 1-р хх-ийн 126-128 дугаар хуудас
[71] 1 дүгээр хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудас
[72] 1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас
[73] 1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас
[74] 1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас
[75] 1 дүгэр хавтаст хэргийн 14-22 дугаар хуудас
[76] 1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар хуудас
[77] 4 дүгээр хавтаст хэргийн 64-70 дугаар хуудас
[78] 1 дүгээр хавтаст хэргийн 228-229, 241-242, 2 дугаар хавтаст хэргийн 08-09, 87-93, 4 дүгээр хавтаст хэргийн 74-85 дугаар хуудас